Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 153

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1983-1989 он хүртэл Мандал-Овоо сумын ХБАнгид түүхий эдийн туслах, түүхий эдийн эрхлэгчээр 6 жил ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн тул ажилласан хугацаа тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчийн туслах, түүхий эдийн эрхлэгч, няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

 

1.Гэрч Х.*******гийн шүүхэд өгсөн “******* 1983-1995 оныг хүртэл Өмнөговь аймгйин Мандал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид Түүхий эдийн эрхлэгч, махны нярав ажил эрхэлж байсан. Орсон гарсан сар өдрийг сайн мэдэхгүй байна. Би хамт ажиллаж байсан. Би тус Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар, барааны мэргэжилтнээр 1979-1995 он хүртэл ажиллаж байсан. Нэг дор ажиллаж байсан учраас мэдэж байна.” гэх мэдүүлэг,

2.Гэрч Ц.*******ын шүүхэд өгсөн “******* 1983 оны намар Ц.******* цэргээс халагдаж ирээд Өмнөговь аймгийн Мндал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид нярав, түүхий эдийн эрхлэгч ажлууд хийж байсан. Худалдааа бэлтгэлийн ангийг татан буугдтал бид хамт ажилласан. Ц.*******  тухайн хугацаандаа тасралтгүй ажилласан. Урлаг спортын их авъяастай ажилтан байсан. Хамт ажиллаж байсан. Би 1981-1990 он хүртэл тус ангид ажилласан. Нэг дор ажиллаж байсан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгч Ц.*******ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт,

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 460 тоот Ц.******* нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990-1991 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

5.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ц.*******т олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

6.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ц.*******т олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

7.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ц.*******т олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

8.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ц.*******т олгосон сайшаалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

9.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Ц.*******т олгосон дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

10.Гэрч Х.*******, Ц.******* нарын иргэний үнэмлэх, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,

 

Нэхэмжлэгч Ц.******* нь 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчийн туслах, түүхий эдийн эрхлэгч, няраваар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус ангид ажиллаж байсан гэрч Х.*******, Ц.******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 460 тоот Ц.******* нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1990-1991 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1984 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1986 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр олгосон баярын бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангиас 1987 оны 07 дугаар сарын 10-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдөр олгосон дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Ц.*******ын хүсэлтийг хангаж, түүний 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслах, түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн эрхлэгчийн туслах, түүхий эдийн эрхлэгч, няраваар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР