Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/135

 

 

 

   2021         01          25                                     2021/ШЦТ/135

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У овогт Т-ын Уод яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 2562 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Т” ХХК-д үйлдвэрийн туслах ажилтай, ам бүл 4, эцэг Эх дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 0 дүгээр хороо, 0 тоотод оршин суух бүртгэлтэй, хх0000000 регистрын дугаартай, У овогт Т-ын У.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар:

          Шүүгдэгч Т.У нь 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан Самсунг А-51 загварын гар утсыг завшиж бусдад 759.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.У мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Б-ийн өгсөн мэдүүлэг /хх-9-10/, гэрч Д.Бс-ийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16-17/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Т.У нь 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан Самсунг А-51 загварын гар утсыг завшиж бусдад 759.200 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Б-ийн өгсөн: “...Налайхаас хот руу явах замд байдаг Оргил худалдааны төвөөс хөдлөөд дахин ажлын газрын хүмүүстэйгээ хамт 2 шил архи авч уусан. Автобусан дотор явж байгаад харих замдаа утсаа гээж магадгүй гэж бодоод өөрийн Самсунг А-51 гар утсаа хамт ажилладаг Бс-д өгөхөд Бс- адилхан архи уучихсан болохоор хаяж магадгүй гээд Уод өгсөн. Тэгээд архи ууж байгаад согтоод автобусан дотор жаахан унтсан. Тэгээд ажлын газартаа сэрээд гар утсаа хайгаад олохгүй байсан. ...У тухайн үед автобуснаас буугаад аль хэдийн явчихсан байсан. Залгахад утас нь холбогдох боломжгүй болчихсон байсан. Маргааш нь буюу 9 дүгээр сарын 6-ны өдөр У руу эхнэрийнхээ утсаар залгаж “Утсаа авъя” гэхэд миний гар утсыг аваагүй, өөрт нь байхгүй гэж хэлсэн. Маргааш нь ажил дээрээ очоод Уоос дахиад утсаа асуухад мөн л байхгүй гэж хариулсан. ...Тэгээд Бс-ийг дагуулаад У дээр явж очоод гар утсаа дахиж асуухад Бс- бид хоёрын хажууд У “Би таны гар утсыг халаасандаа авч явж байгаад яасан талаараа мэдэхгүй байна” гэж хэлсэн.” /хх-8-9/ гэх мэдүүлэг

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бс-ийн өгсөн “...Автобусан дотор явж байхад Б ах надад өөрийн гар утсаа өгөөд чи авчих гэхээр нь би Уыг “Чи эрүүл байгаа юм чинь авчих.” гэж хэлээд Уод өгсөн. ...Ажил дээр уулзахад Уоос асуусан чинь аваагүй гээд байна гэхээр нь би Бтэй хамт У дээр очоод “Чи надаас Б-ийн гар утсыг авсан биз дээ” гэхэд У “Би гар утсыг нь авсан. Аваад гар утсыг нь хаана хийснээ санахгүй байна.” гэж хэлж байсан.” /хх-12-13/ гэх мэдүүлэг

 

          “Дамно” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-16-18/

         

          Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Уын яллагдагчаар өгсөн “...Б нь архи ууж согтчихоод найз Бс-д өөрийн утсыг хариуцуулан өгсөн. Бс- тэр утсыг нь надад хариуцуулж өгсөн ба “Б-ийн утас байгаа юм. Харж байгаарай” гэсэн. Тэгээд би гар утсыг аваад халаасандаа хийх шиг болсон. ...Маргааш өглөө нь Б-ийн эхнэр над руу залгаж утасны талаар асуухад нь утсыг халаасандаа үзтэл байгаагүй.”гэх мэдүүлэг /хх-33/

 

         Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.Уыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-42/

 

Иймд шүүгдэгч Т.У нь 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Б-ийн итгэмжлэн хариуцуулсан Самсунг А-51 загварын гар утсыг завшиж бусдад 759.200 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Хөрөнгө завших гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Т.У-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Хохирогч П.Б нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлбөргүй гэж үзсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Шүүгдэгч Т.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. 

 

      Шүүгдэгч Т.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч У овогт Т-ын У-ыг “Бусдын эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Т.У-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

          5.. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

           6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС