Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
Хэргийн индекс | 179/2020/0276/Э/225/2020/0031 |
Дугаар | 2021/ШЦТ/49 |
Огноо | 2021-02-10 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал
Хохирогч Ө.У,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мын Бд холбогдох эрүүгийн 2038000000283 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Уртын гол” гэх газарт Х улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А, 12.3 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Уг, мөргөсөн зам тээврийн осол гаргаж Ө.Угийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулаад хэргийн газраас зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Б нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Уртын гол” гэх газарт Хулсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А, 12.3 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ө.Уг мөргөсөн зам тээврийн осол гаргаж Ө.Угийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулаад хэргийн газраас зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038000000283 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Ө.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар тодорхой ярьсан байгаа учир нэмж ярих зүйл байхгүй байна. Хохирлыг минь барагдуулчихвал надад санал гомдол байхгүй...Би нөхөр Сийн хамт Уртбулаг гэх газар байдаг О гэдэг айлд очоод 21 цагийн орчим гэр рүүгээ буцаж явтал урдаас Б гэдэг хүн ногоон өнгийн А маркийн машинтай ирээд урд зогсохоор нь манай нөхөр мөн мотоциклио зогсоосон. Тэгээд Бгийн эхнэр нь хамт явж байсан болохоор би нөхрийнхөө мотоциклиос буугаад машины арын хаалгаар нь орж суусан. Би машинд дөнгөж орж суугаад байж байтал манай нөхөр араас ирж явъя гэхээр нь би буугаад машиных нь урдуур тойроод мотоцикль дээрээ очихоор явж байтал Б машинаа гэнэт хаазлаад намайг дайраад би хол үсэрсэн, намайг дайруулаад газарт унахад тэр чигтээ дахин ирж дайраад машинаараа миний дээгүүр гараад явчихсан. Манай нөхөр С намайг хамгаалах гэж байгаад хөлөө дайруулсан. ...Б эхнэртэйгээ хоёулаа согтуу байсан... Машинд ороод огт хэрүүл маргаан болоогүй, намайг ямар ч шалтгаангүйгээр машинаар дайрсан. Өмнө нь хэрүүл маргаан хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 26-27-р хуудас/
Гэрч Ц.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр манай нутгийн хүн О гэдэг ах манайд ирж хорхог ид гэхээр нь эхнэр У бид хоёр хамт очиж хорхог идээд хоёр ширхэг Сэрүүн гэдэг нэртэй 2,5 литрийн пиво дөрвүүлээ хувааж уугаад орой 21 цагийн үед гэр рүүгээ дүү Таар мотоциклио бариулаад эхнэр бид хоёр араар нь суугаад гэр рүүгээ явж байхад замд Б согтуу А маркийн машинтай хажуудаа эхнэрийгээ суулгасан ирээд замдаа уулзаад манай эхнэр машинд нь суухаар нь би эхнэрийгээ машинаас буулгаж аваад байж байтал Б хажууд нь байсан мотоцикль дайраад манай эхнэр мотоцикльтой хамт унасан. Тэгэхээр нь би эхнэрийгээ босгоод зогсож байтал буцаж эргэж ирээд манай эхнэрийг дайрах гэхээр нь би урдуур нь хөлөө хийсэн миний хөлөн дээгүүр гараад манай эхнэрийн дээгүүр гараад зогсохгүйгээр шууд давхиад явсан. Тэгэхээр нь манай дүү Т хүн алчихлаа гээд машиныг нь холдоогүй байхад нь чулуугаар шидсэн. Машины жолооч талын цонхыг хагалсан. Тэгээд Т явж О ах, Н ах нарт хэлээд эмнэлэг дуудаад эмнэлгийн машинаар Төмөрбулаг сумын төв орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
Гэрч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би мотоциклийг нь жолоодоод С, У хоёрыг араараа суулгаад гэрт нь хүргэж өгөхөөр явж байхад замд Б согтуу А маркийн машинтай эхнэрээ хажуудаа суулгасан ирээд замдаа уулзаад У машинд нь суухаар нь С ах машинаас буулгаж аваад байж байтал мотоциклийн хажууд машинаас холдож амжаагүй байхад нь Б машинаа хөдөлгөөд У эгчийг шүргээд унагасан, С ах Уг босгож байтал Б буцаж эргэж ирээд Сийн хөлөн дээгүүр нь гараад Угийн дээгүүр нь гараад зогсохгүйгээр буцаж эргэж ирээд мотоциклийг нь дайрч унагаад шууд давхиад явсан. Тэгэхээр нь би хүн алчихлаа гээд машиныг нь холдоогүй байхад нь чулуу шидсэн. Машины жолооч талын цонхыг хагалсан...С, У нар их согтуу байгаагүй Б болон түүний эхнэртэй муудалцсан асуудал байхгүй, Машин зогсонгуут У эгч шууд машины кабин руу ороод суусан. У Б болон түүний эхнэртэй миний найз гээд юм яриад байсан. Яг юу ярьсан талаар надад мэдэх юм байхгүй. Машинд удаагүй, С ах эхнэрийгээ гэртээ харья гээд машинаас нь буулгаад ирсэн. С бол машинд нь суугаагүй, Б болон түүний эхнэр 2 нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/,
Гэрч Д.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Т мотоциклийг нь жолоодоод араар нь С, У нар суугаад явсан. Хэсэг байж байгаад удалгүй Т ирээд С, У хоёр машинд дайруулсан байна гэхээр нь Төмөрбулаг сумын ЭМТ-ийн дарга Мэнджаргал эмчид хэлээд сумын хэсгийн цагдаа Нт утсаар хэлээд би хэрэг гарсан гэх газар очсон. У замын хажууд хэвтэж байсан. С хажууд нь уйлсан сууж байхаар нь буцаж гэртээ очоод хөнжил өвчин намдаах эм аваачиж өгөөд Уг хөнжлөөр хучаад байж байтал Н, М нар ирсэн тэгээд байж байтал эмнэлгийн машинаар Мэнджаргал эмч, хоёр сувилагч, цагдаа Н нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,
Гэрч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 3 дугаар сард машин авахаар зар тавьсан байсан. Машин байна гэхээр нь очиж үзээд авахаар болоод 500.000 төгрөгөөр авсан...Тухайн үед бичиг баримтыг нь шилжүүлж аваагүй байсан. 39-77 ХӨВ улсын дугаартай ногоон өнгийн А маркийн тээврийн хэрэгсэл байсан. Бийн Г гэдэг хүний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/
Гэрч Ш.Мы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "... 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Бгийн хамт Хулсын дугаартай тээврийн хэрэгслээр Төмөрбулаг сумын төв рүү ороод буцах замдаа манай нөхөр 0,5л болон 0,75л-ын 2 шил архи аваад уусан. Би бага уусан манай нөхөр ихэнхийг нь уугаад согтсон байсан. Төмөрбулаг сумын 1 дүгээр баг "Уртын гол" өгсөөд явж байтал би хэсэг унтсан байсан. У, С, Т нар замд мотоцикльтой гурвалсан явж байсан. Бид 2 тэр гуравтай уулзаад манай машинд У орж ирээд манай 2 найз юу хийж байна гээд ярьж байтал нөхөр нь Уг явъя гээд машинаас буулгаад авсан. Манай нөхөр хөдлөөд Уг шүргээд унагаасан. Т хүн дайрчихлаа гээд машины цонх руу цохисон гэсэн би тухайн үед бага зэрэг архи уусан унтаж байгаад сэрсэн нойрмог байсан болохоор яг юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй. Машинтай цаашаа өгсөж явж байгаад машин унтарсан. Манай нөхөр цаашаа явган яваад өгсөн, гэртээ харина гээд явсан. Би ойролцоо байсан Олзоо гэдэг айл руу очоод гэртээ хүргүүлье гэж бодоод явж байсан манай дүү М мотоцикльтой над дээр ирээд У, С нар сумын төв явсан гэхээр нь би араас нь Мтой Төмөрбулаг сумын төв ороод эмнэлэг дээр очиход У, С 2 эмнэлэг дээр эмчилгээ хийлгүүлж байсан. Өглөө болохоор нь би гэртээ очиход манай нөхөр гэртээ харьсан унтаж байсан. Манай нөхөр надад хэлэхдээ би тасарсан байна нэг мэдсэн модон дотор явж байхаар нь гэртээ ирлээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
Иргэний хариуцагч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн тээврийн хэрэгслийг 2020 оны 2 дугаар сард би танихгүй залууд зарсан. Тухайн залуу тээврийн хэрэгслийг худалдаж авахдаа сэлбэгт авч байгаа гэсэн болохоор би тээврийн хэрэгслийн эзэмшигчийн шилжүүлэг хийлгээгүй. Сэлбэгт авч байгаа болохоор хүний нэр дээр шилжүүлэг хийлгэх шаардлагагүй гэж бодсон. Тухайн тээврийн хэрэгсэл хаана байгааг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/
Гэрч Д.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б мотоцикль авах гэж байгаа гэхээр нь би очиж мотоцикль авах уу гэж хэлсэн. Энэ машинаар солих уу гэхээр нь бид хоёр тохиролцоод мотоцикль, машин хоёроо сольсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/
Шүүгдэгч М.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 19-ны өдөр гэрээсээ 14 цагийн үед өөрийн эзэмшлийн машин болох 39-77 хөв улсын дугаартай А маркийн машинаа жолоодоод эхнэр Мы хамтаар гэрээсээ сумын төв рүү гарсан. Сумын төв ороод дэлгүүр орж 2 шил архи авсан. Тэр архиа голын зах дээр танихгүй урд зүгийн хүмүүстэй уулзаад 1 шил архийг задалж уугаад эхнэртэйгээ гэр рүүгээ явсан. Тэгэхэд бүрэнхий болж байсан. Гэр рүүгээ явах замдаа машинаа би өөрөө барьж явсан. Машин барьж явахаа үлдсэн нэг шил архиа уугаад Уртын ам гэдэг газарт явж байснаа л санаж байна. Түүнээс хойшоо юу болсон гэдгийг санахгүй байна. Би архи ууж чаддаггүй, миний толгой их өвддөг учир би архи уугаад яасан гэдгээ мэдэхгүй байна. Манай гэрийн доод талд 1 км зайд О гэдэг айл байдаг. Тэр айлаас С, У, Төмрөө нар гарч ирж явж байгаад надтай таарсан гэсэн. Би тэрийг бол мэдэхгүй байгаа юм. Тэд нар намайг замд явж байхад таараад зогсоосон юм байна лээ. Тэгээд Сийн эхнэр У нь согтуу байж таараад манай машины ард сууж явна гэсэн чинь нөхөр нь гэртээ харья гээд машины урдуур тэр 2 орж дайруулсан юм байна лээ. Ийм үйл явдал болсон гэдгийн манай эхнэр надад хэлсэн. Би ийм хэрэг болсон гэдгийг мэдэхгүй байгаа. Тухайн үед шөнө болсон учир гадаа үзэгдэх орчин харагдахгүй байсан. Надад хүн дайрах санаа сэдэл байгаагүй. Миний тархи толгой их өвддөг учир архи уухаараа ухаанаа алдаад юу болж байгаагүй санадаггүй, юу хийж байгаагаа мэддэггүй тасарчихдаг юм. Тухайн үед шөнө байсан учир юм харагдахгүй байсан. Өдөр гэгээтэй байсан бол юм харах байсан юм. Би тухайн хүмүүсийн биед учруулсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-79-р тал/
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 282 дугаартай: “...Ө.Угийн биед баруун дунд чөмгөний дунд 3/1 ил зөрүүтэй хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт, бүсэлхий 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, сээрний долоогоос бүсэлхийн 4-н нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн талын 11 дүгээр хавирга хоёрлосон, зүүн 10-р, баруун талын 1, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, баруун чамархайн хуйх, баруун шанаа хацар, зүүн чихний дэлбэнгийн ар, цээж, зүүн, баруун өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэн гэмтэл байх боломжтой. Ө.Угийн биед биед баруун дунд чөмгөний дунд 3/1 ил зөрүүтэй хугарал, баруун уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт, бүсэлхий 1 дүгээр нугалмын шахагдсан хугарал, сээрний долоогоос бүсэлхийн 4-н нугалмын арын сэртэнгийн хугарал, зүүн талын 11 дүгээр хавирга хоёрлосон, зүүн 10-р, баруун талын 1, 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12, 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад хэсгийн зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45-р тал/
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваацэрэнгийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай: “...Хюндай А" маркийн 39-77 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3,7 дугаар зүйлийн А. Тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно. Мөн дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ө.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” гэх магадалгаа /хх-ийн 67-69-р тал/
Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Мягмарсүрэнгийн 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 дугаартай: “...2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Төмөрбулаг сумын 1 дүгээр баг “Урт булаг” гэх газрын хөрсөн замд Хулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5А-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, Мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аван” гэсэн заалтыг тус тус зөрчсөн.
Жолооч М.Б нь зам тээврийн осолд холбогдсон үедээ ослын газрыг орхиж явсан үйлдэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5А-д “Зам тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ:
А. Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх;
Б. Осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
Жолооч М.Бгийн гаргасан үйлдэл нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгөнд хохирол учруулсан тул зам тээврийн осол гэж үзэв...” гэх магадалгаа /хх-ийн 167-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9-р тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р тал/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтыг тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12-16-р тал/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-57-р тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ /хх-ийн 62-63-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “...М.Б, эрэгтэй, ам бүл 5, оршин суудаг нь үнэн гэх...” тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого /хх-ийн 81-85-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Б нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Уртын гол” гэх газарт Хулсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А, 12.3 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Ө.Угийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5А-д заасныг зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдсан. Зам тээврийн осол, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлах, согтуурсан үедээ автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсоны улмаас хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсаар атал замын хөдөлгөөнд оролцож, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зам тээврийн осол гаргаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Мөн зам тээврийн осол гаргасан жолооч хэргийн газрыг санаатайгаар зориуд орхиж зугтаасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч М.Бгийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Бгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илрхийлсэн бол” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирол төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч М.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, хохирогчийн цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч М.Бд эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тэнсэж шийдвэрлэхдээ гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгчийн гэмт үйлдлээр хохирогч Ө.Угийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасныг баримтлан эмчилгээний зардал, цаашид гарах хохирлыг шүүгдэгч М.Бгаас хохирогч Ө.У нь нэхэмжлэх үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.У нь эмчилгээний зардал 11.600.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэх бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 11.600.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч Ө.У нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Бгаас нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн 2038000000283 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Бгийн №993309 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2038000000283 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, 11.600.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Х овогт Мын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Х овогт Мын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Шүүгдэгч М.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч М.Бд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
9. Эрүүгийн 2038000000283 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Бгийн №993309 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах П.Ханбүргэдэд даалгасугай.
10. Эрүүгийн 2038000000283 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 11.600.000 төгрөгийг хохирогчид нөхөн төлсөн, хохирогч нь цаашид гаргах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР