Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/53

 

 

 

 

 

 

 

 

                            

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,                     

              Улсын яллагч Ч.Батзориг,

              Хохирогч Н.Н,

              Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лгийн Бт холбогдох эрүүгийн 2038005920020 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 09-95 ХӨН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 86-56 УБӨ улсын дугаартай Тида загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, 09-95 ХӨН улсын дугаартай приус-20 загварын тээврийн хэрэгсэлд зорчин явсан Н.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 09-95 ХӨН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Н.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2038005920020 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Хохирогч Н.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед ажил руугаа явах зорилгоор гудамжныхаа үзүүрээс такси бариад суугаад явж байсан юм. Тухайн машинд суугаад туслах замаас засмал зам руу гарах гээд явж байхад гэнэт хажуу талаас машин гарч ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн. Би тухайн үед тээврийн хэрэгслийн хойд талын сандал дээр буюу жолоочийн чанх ард талд сууж явсан бөгөөд миний сууж явсан талын хэсэг рүү машин мөргөсөн. Мөргүүлэх үед сууж явсан талынхаа шилийг толгойгоороо мөргөж савагдаад машиныхаа нөгөө тал руу гарч суусан байсан.Миний нуруу байнгын өвдөж зовиурлаад байгаа. Тийм учраас байнгын өвчин намдаах эм, тариа ууж хэрэглэж байгаа. Би одоогийн байдлаар эмчилгээндээ 700.000 төгрөг зарцуулсан байгаа. Одоо гаргасан эмчилгээний зардлыг Б төлж барагдуулсан. Б надад одоогийн байдлаар 650.000 төгрөг өгсөн. Би гомдолтой байна энэ асуудлаас болж 2 сарын цалингаа авч чадаагүй тийм учраас цалингийн мөнгө болох 2 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/,

              Иргэний нэхэмжлэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тухайн үед Мөрөн сумын 10 дугаар багаас өөрийн хүүхэд болох Мишээлийг цэцэрлэгт нь хүргэж өгөх зорилгоор өөрийн эзэмшлийн Х УБӨ улсын дугаартай цагаан өнгийн ниссан Тида загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан юм. Би засмал замаас уруудаад 40 км цагийн хурдтай явж байхад гэнэт хажуу талаас буюу туслах замаас хар өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай урдуур ойрхон ороод ирсэн. Би тухайн үед осол гаргахгүйн тулд өөрийнхөө жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж тухайн тээврийн хэрэгслийг тойрч гарах зорилготой эсрэг урсгал руу орох үед тухайн тээврийн хэрэгслийн хойд талын гүпэр хэсгийг урд хэсгээрээ мөргөсөн. Тухайн ослын улмаас миний охин Мишээлийн урд үүдэн шүд хөдөлж гэмтсэн, харин миний нуруу гэмтсэн. Би нуруугаа эмчлүүлж 10 хоног физик эмчилгээ хийлгэж бариачаар бариулсан. Машины эвдрэлийн үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би гомдолгүй Б миний машины хохирлыг төлж барагдуулсан тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/

              Иргэний хариуцагч Н.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Б бол миний эхнэр байгаа юм. Б бид хоёр 2014 онд албан ёсны гэр бүр болж, гэрлэлтээ батлуулсан...Эхнэр Б надад хэлэхдээ туслах замаас засмал зам руу орох гэж байгаад осол гаргачихлаа л гэж хэлсэн. Үүнээс өөр нарийн ширийн зүйл яриагүй...Уг машин нь осол гарах үеэр миний нэр  дээр бүртгэлтэй байсан. Би тухайн машиныг 2020 оны намар хүнээс 8.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн машиныг манай эхнэр Б хохирлоо төлөх зорилгоор 5.500.000 төгрөгөөр хүнд зарсан гэсэн. Миний хувьд ямар хүнд зарсан болохыг мэдэхгүй. Миний эхнэр Бийн зан чанар гэвэл элдэв  муухай ааш, авир байхгүй, хүнтэй харилцаа сайтай, хүнд тусархаг, сайхан сэтгэлтэй, даруу төлөв зантай хүн байдаг. Эхнэр маань архи, тамхи огт хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,

              Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 549 дугаартай: “...Н.Нгийн биед сээрний 8-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, сээрний 2-р нугалмын арын сэртэнгийн хугарал, сээрний 6-10-р нугалмын жийргэвчийн өндөр жигд бус бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Н.Нгийн биед үүссэн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,

              2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн ...Тоёота Приус маркийн 09-95 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан явсан жолооч Л.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасан байх үндэслэлтэй. Ниссан тида маркийн Х УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.8-д заасан “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана...” гэсэн заалтыг зөрчсөн байх боловч тухайн зөрчил нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна... гэх магадалгаа гэх магадалгаа /хх-ийн 61-р хуудас/,

              Шүүгдэгч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би төв замаас ирж  яваа тээврийн хэрэгсэлдээ зам тавьж өгөөгүйн улмаас осол гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Намайг туслах замаас төв зам руу орж явахад л тэр машин миний хажуу талаас ирээд мөргөсөн. Намайг төв зам руу ороход тухайн машин нэлээн зайтай л яваа харагдсан. Тийм болохоор амжаад орчих юм байх гэж бодоод л зам руу орсон. Гэхдээ зам руу орохдоо хурдаа багасгаж аажуухан орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-р тал/

              Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ий 11-р хуудас/,

              Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14-р хуудас/,

              Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р тал/

              Ашид билгүүн ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 54-57 хуудас/

              Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн: “Л.Б  нь тус багийн 24-16 тоотод ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн гэх...”  тодорхойлолт, байнга оршин суух газрын тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75-78, 80-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

              Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.         

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

              Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 09-95 ХӨН улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.9 дэх хэсэгт заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчин явсан Н.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна. 

              Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримтын талаар  агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдээр батлагдсан.  Зам тээврийн ослын талаарх мөрдөгчийн магадалгаа,  хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

              Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж байсан боловч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй амжаад орчино гэж тооцон хохирол, хор уршигт хүргэсэн болгоомжгүй үйлдлийн  улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

              Иймд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Л.Бийн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан төгссөн гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцов.

              Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

              Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрэм баримтлаагүй, өөрийн анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ. 

              Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгчийн гэмт үйлдлээр хохирогч Н.Нгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлд заасныг баримтлан эмчилгээний болон цаашид гарах хохирлыг шүүгдэгч Л.Баас хохирогч Н.Н нь нэхэмжлэх үндэслэлтэй байна.

              Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал, цалингийн зээл болох 5.700.000 төгрөгийн талыг шүүгдэгчээс нэхэмжилж байх ба хэрэгт гаргаж өгсөн хохирогчийн эмчилгээний зардал, баримтаас Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 35.000 төгрөгийн баримт, Мөнгөн гүүр эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 155.000 төгрөгийн баримт, Мөнгөн гүүр эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 30.000 төгрөгийн баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 37.400 төгрөгийн зорчих тасалбар, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 37.400 төгрөгийн зорчих тасалбар, Халиун тэргэл ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15.000 төгрөгийн баримт, Намуунаа гэх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3.300 төгрөгийн баримт, Монос эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 900 төгрөгийн баримт, 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 30.000 төгрөгийн баримт, Монос эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 65.843 төгрөгийн баримт, Лили фарм эмийн сангийн 30.000 төгрөгийн баримт, Лили фарм эмийн сангийн 20.000 төгрөгийн баримт, Тана-Үжин эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 18.800 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 8.400 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 17.000 төгрөгийн баримт,  Гагадайн үндэс-ийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14.650 төгрөгийн баримт, Таван шар од ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 10.000 төгрөгийн баримт, Та эмийн сангийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6.500 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 8.700 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2.550 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10.500 төгрөгийн баримт, Ач үр ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 9.400 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 8.100 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8.650 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7.350 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 4.600 төгрөгийн баримт, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 160.000 төгрөгийн баримт, Кассар эмийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1.000 төгрөгийн баримт, Нар асар ваань ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 9.900 төгрөгийн баримт, Таван ус эмийн сангийн 81.964 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 5.880 төгрөгийн баримт, Сэргэг эмийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 6.850 төгрөгийн баримт, Сэргэг эмийн сангийн 2021 оны1 дүгээр сарын 25-ны өдрийн 10.000 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18.700 төгрөгийн баримт, Түвшин сайхан эмийн сангийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 21.900 төгрөгийн баримт нийт 911.287 төгрөгийн баримтыг нотлох баримтын хэмжээнд тооцож, шүүгдэгч нь хохирогчид 950.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Мөн иргэний нэхэмжлэгч Б.Аад 1.655.000 төгрөгийн хохирол төлсөн талаар хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгчийг хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн гэж үзэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх дүгнэлээ.

              Харин хохирогч Н.Н нь цалингийн зээл, бусад хохирлыг шүүгдэгчээс нэхэмжилж байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь цалингийн зээлийн баримт, уг зээлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хэрхэн тооцсон талаар баримтгүйгээс тодорхой тооцоог гаргах бололцоогүй байна.

              Хохирогч Н.Н нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Б, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь  зүйтэй.

              Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”  гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Л.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин, хөлс, бусад орлогын баримт хэрэгт авагдаагүй энэ талаар хүсэлт гаргаагүй байх тул шүүхээс торгох ялын хугацааг тогтоох боломжгүй байна. Харин шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай туулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэг хүлээх ба энэ үүргийг биелүүлээгүй бол  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

              Шүүгдэгч Л.Б нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн 2038005920020 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид 950.000 төгрөгийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгчид 1.655.000 төгрөгийг нөхөн төлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баас 4.000 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Лгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт Лгийн Бийг зургаан зуун /600/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

         3. Шүүгдэгч Л.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Баас 4.000 төгрөгийг гаргуулж, Хөвсгөл аймгийн прокурорын газарт олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн 2038005920020 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Нд 950.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн иргэний нэхэмжлэгчид 1.655.000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Л.Баас нэхэмжлэх  эрхтэй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.ЭРДЭНЭ-ОЧИР