Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

        Нэхэмжлэгч: 

        Хариуцагч: 

 

        Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.*******, хариуцагч Т.*******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.*******тэй 1997 онд танилцаж дотносон 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Улсын бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 1998 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүү Г.*******, 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүү Г.*******, 2009 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүү Г.*******  төрсөн. Одоо Г.******* 19 настай, Г.******* 16 настай, Г.******* 8 настай. Бүх хүүхдээ би өөр дээрээ авч амьдардаг. Эрүүл саруул бойжиж байна. Том хүү Эрдэнэт хотод оюутан, дунд хүү Цогтцэций сумын Мөрөөдөл сургуульд сурдаг, бага хүү Даланзадгад сумын 2-р сургуульд сурдаг. Т.******* бид хоёр эд хөрөнгийн маргаангүй. П.******* миний бие Т.*******гээс салж өөр гэр бүлтэй болсон. Арслан хотхонд 49-р байрны 7 давхар 27 тоотод 2 өрөө байр авч амьдарч байгаа билээ. Байрныхаа эпотекийн зээлэнд хамрагдах шаардлагатай байгаа тул гэр бүлийн баталгаа 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаартай гэрлэлтийн бүртгэлийг яаралтай цуцлаж өгнө үү.”  гэжээ

 

Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэжээ.

Хариуцагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, шилжин ирсэн тухай тодорхойлолт,  гэрлэгчдийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Т.*******д холбогдуулж гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Т.******* нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч 14 хоног өнгөрсөн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч П.******* хариуцагч Т.******* нар нь 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүл болсон нь гэрлэгчдийн гэрлэлтийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Гэрлэгчид нь тусдаа амьдарч, тус тусдаа гэр бүлтэй болцгоосон бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******, хариуцагч Т.******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Т.*******, П.******* нарын гэрлэлтийг цуцалсан шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.

 

3. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

 

4. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******гээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******т олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.ЭНХТӨР