| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00382/и |
| Дугаар | 135/шш2017/00420 |
| Огноо | 2017-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 135/шш2017/00420
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2017/00382/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, ****** гудамж, ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: *******/-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********/-д холбогдох
“1,600,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Миний бие нь 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр сарын 2 хувийн хүүтэй 4 сарын хугацаатай 1,600,000 төгрөгийг Б.*******т зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаж Б.*******ээс мөнгөө нэхэхэд мөнгийг минь өгсөнгүй. Зээлийн гэрээний хугацаа дуусаад мөнгийг минь буцааж өгөх үүргээ Б.******* биелүүлэхгүй байгаа учраас шүүхэд хандаж байна. Иймд Б.*******ээс 1,600,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Б.******* би 1,600,000 төгрөг төлөх нь үнэн. 2017 оны 05 дугаар сарын 30-ны дотор 600,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор 200,000 төгрөгийг, үлдэгдэл 800,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх хүсэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“Б.*******ийн 1,600,000 төгрөгийг төлөх хуваарийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******ээс 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч хариуцагч Б.******* нь 1,600,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны дотор 600,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор 200,000 төгрөгийг, үлдэгдэл 800,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын талаар зохигчид эвлэрч хариуцагч Б.******* нь 1,600,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны дотор 600,000 төгрөгийг, 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор 200,000 төгрөгийг, үлдэгдэл 800,000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 40,600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 20,300 төгрөгийг, хариуцагч Б.*******ээс 20,300 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ