| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00348/и |
| Дугаар | 135/шш2017/00418 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 135/шш2017/00418
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Хэргийн индекс:135/2017/00348/И
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Ч.Батчимэг би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* банкны Дархан салбар /утас: 7037 6080/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ********* баг, ******* байр, ******* тоотод оршин суух Буянт овгийн Мөнхөөгийн Бадамхорол /РД: *******/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Сант сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овгийн******* ******* /РД: ********/ нарт холбогдох
“9,121,982.87 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“... 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ-1947 тоот зээлийн гэрээг цуцалж, бүгд 9,121,982.87 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй Б.*******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.*******, ******* нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 9,121,982.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч Б.*******, ******* нар нь 9,121,982.87 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.
2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл болох 7,321,982.87 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* би зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банкны Дархан салбар нь хариуцагч *******, Б.******* нараас 9,121,982.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч хариуцагч Б.*******, ******* нар нь 9,121,982.87 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.
2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл болох 7,321,982.87 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* би зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэж эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй *******, Б.******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.*******, ******* нар нь 9,121,982.87 төгрөгийг дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.
2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөгийг,
2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үлдэгдэл болох 7,321,982.87 төгрөгийг төлнө гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* би зөвшөөрөв гэж эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ******* банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 160,772 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 80,386 төгрөгийг, хариуцагч *******, Б.******* нараас 80,386төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* банкны Дархан салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэнд адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ