| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0041/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Улсын яллагч З.Алтансолонго Шүүгдэгч Ч.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт Чулууны *******-*******од холбогдох эрүүгийн дугаартай, 178/21/0041/Э индекстэй хэргийг 21 оны дугаар сарын -ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт Монгол улсын иргэн, ******* оны дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* регистрийн дугаартай, ******* овогт Чулууны *******-*******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Ч.*******-******* нь Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 21 оны 01 дүгээр сарын 23- 2 ны орой Л.*******той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой хэсэгт архины шилээр цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Хохирогч Хийморь овогт Лхамсүрэнгийн *******ийн / оны сарын - ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологи байгаль хамгаалагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...тухайн үед согтууруулах ундаа хэрэглээд бид хоёр хоорондоо маргаснаас Ч.*******-******* миний толгой руу архины шилээр цохисон.Миний толгойн орой хэсэг хагарч 8 ширхэг оёдол тавиулсан.Ч.*******-******* бид хоёр найзууд бөгөөд тухайн зодоон болсноос хойш ч.*******-******* намайг байнга эргэж эм тариа авч өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 10-11-р хуудас/ Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ч.*******-*******, Л.******* хоёр хоорондоо маргалдаад байхаар нь бид хоёр салгаад суулгасан. Тэгтэл Л.*******ийн толгойноос цус гарч байсан.Юу болсон талаар асуухад Л.******* “ *******-******* миний толгой руу архины шилээр цохичихлоо” гэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 18-р хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 21 оны 01 дүгээр сарын 27- ны өдрийн 82 дугаартай шинжээчийн...Л.*******ийн биед толгойн зулай хэсгийн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо. Л.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1- д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн -р хуудас/ Шүүгдэгч Ч.*******-*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би архи ууж байгаад Л.*******той маргалдаад ууж байсан архины шилээрээ Л.*******ийн толгой руу цохисон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргахгүй байна.тухайн үйл явдал болсноос хойш Л.*******ийг байнга эргэж тойрч, хэрэгтэй эд зүйлийг нь авч өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 44-45-р хуудас/ зэрэг баримт болно. Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 3 хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгч Ч.*******-******* нь хохирогч Л.*******ийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон. Шүүгдэгч Ч.*******-******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Л.*******той маргалдаж улмаар архины шилээр толгойн хэсэгт нь цохисноос түүний биед толгойн зулай хэсгийн хуйханд мэс заслын оёдол бүхий шарх гэмтэл учирсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба хүнийг архины шилээр цохиход бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Ч.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Л.*******ийн “...бид хоёр эвлэрч учир зүйгээ олсон,надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр /хэргийн 11-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Ч.*******-******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2019/ШЦТ/148 4 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-37/ тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.*******-*******ын хувийн байдлын талаар гэрч ын өгсөн... Ч.*******-******* нь эцэцг эхээс 8-уулаа, одоогоор эрхэлсэн ажилгүй, Говь-Алтай аймагт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Увс аймгийн Хилийн цэргийн ангид цэргийн алба хаасан. Даруу төлөв зантай,хүмүүстэй эвсэг харьцдаг, бусдад тусархуу, цайлган сэтгэлтэй хүн юм...гэх мэдүүлэг /хэргийн 20-21-р хуудас/, Ч.**************ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ. Шүүгдэгч Ч.*******-*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ч.*******-*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчийн эзэмшлийн 43 инчийн зурагтыг битүүмжилснийг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт, Шүүгдэгч Ч.*******-******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчтой бид найзууд, эвлэрч учраа олсон.Улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна, торгох ялын 450000 төгрөгийг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлнө гэх саналыг тус тус гаргасан. Шүүхээс: Шүүгдэгч Ч.*******-******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг 04 сарын 5 хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.**************од тайлбарлаж шийдвэрлэв. Шүүгдэгч Ч.*******-******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ховд аймгийн Прокурорын газрын 21 оны дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгууль төлөгдөх хүртэл хэвээр үлдээх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, .1, 36.2, 36.6-36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт Чулууны *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт Чулууны *******-*******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.*******-*******од оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялыг 04 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.*******-*******од тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ч.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, Ховд аймгийн Прокурорын газрын 21 оны дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар 6 шүүгдэгч Ч.*******-*******од оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ч.**************од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС