Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 00360

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанд

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, тус сумын 5 дугаар багийн төвд тоотод оршин суух “Боржигон” овогт Батбаярын Батзаяа / РН-86041171/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай, тус сумын 9 дүгээр баг 25а-12 тоотод оршин суух “Бэсүд” овогт Батаагийн Нямдаваа /РБ-80030204/-т холбогдох

Хашаа байшингийн үнэ 9.000.000/ есөн сая/ төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батзаяа, хариуцагч Б.Нямдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Б.Нямдаваагаас хашаа байшин худалдаж авахаар хадам аав Д.Баяраа тохиролцож 9.000.000 төгрөгийг Нямдаваад өгсөн юм. Одоо нэгэнт наймаа буцсан тул түүнд өгсөн 9 сая төгрөгөө нэхэмжлэж шүүхэд хандсан юм.

Иймд хариуцагч Б.Нямдаваа нь шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага 9.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард төлнө гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна гэв.

Хариуцагч Б.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эвлэрэх санал байна. Гэхдээ үлдсэн мөнгөө өгөх юм бол одоо уг хашаа байшин нь бэлэн л байгаа шүү дээ. Өөрсдөө нэгэнт наймаа буцаж өгсөн мөнгөө нэхэмжлэж байгаа тул одоогоор өгөх боломжгүй байна. Харин нэхэмжлэлийн шаардлага болох 9.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-н гэхэд мөнгө өгөх боломжтой түүнээс өмнө авна гэвэл боломжгүй байна.

Иймд 2017 оны 9 дүгээр сарын 01-ны дотор 9.000.000 төгрөг өгөхөөр эвлэрч болох юм гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батзаяа нь хариуцагч Б.Нямдаваад холбогдох хашаа байшингийн үнэ 9.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч Б.Нямдаваа “....9.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард өгөх саналтай байна....” гэх тайлбар мэдүүлэг,  нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батзаяа “....9.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сард өгнө гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна....” гэж зохигч нь төлбөрийг “2017 оны 9 дүгээр сард” өгөхөөр эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямдаваагаас 158.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Нямдаваад холбогдох хашаа байшингийн үнэ 9.000.000 /есөн сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид төлбөрийг “2017 оны 9 дүгээр сард төлж барагдуулах”-аар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.400 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямдаваагаас 158.400 /нэг зуун тавин найман мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Батзаяад олгосугай.

3. Энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Л.ЭРДЭНЭБАТ