Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа Улсын яллагч Э.Ууганзаяа Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 2136000000031 дугаартай, 178/2021/0042/Э/ индекстэй хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/ Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Адаг гэх газарт байх малд нь 2020 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр хохирогч Д.Гомбын алдсан 1 тооны цавьдар хүрэн зүсмийн, саран дотор талдаа гал тамгатай эр даага ирж нийлснийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Д.*******ид зарж, Д.*******д 350000 төгрөгийн хохирол учруулан завшсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Гэрч Д.Эрдэнэцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр над руу залгаад “ даага зарна “ гэхээр нь нөхөр бид хоёр Буянт сумын Цагаанбургас багийн Бургасны адаг гэх газарт байх Бямбадоржийнд очоод цавьдар хүрэн зүсмийн даага худалдаж аваад мөнгийг нь дансанд шилжүүлсэн.Уг даагаа Норжинхайрхан багийн Акку гэх залуугийн хашаанд авчирч буулгаад нөхөр бид хоёр аймаг явсан. 2020 оны 11 дүгээр сарын 20- ны үеэр Аккугийнд ирж даагаа алаад Ховд руу авч явсан. Тэгтэл 12 дугаар сарын дундуур Д.******* яриад “ танайх нэг даага гаргасан байна арьсыг нь үзье” гээд 12 сарын 20-ны үед Д.******* ирээд дааганы арьс аваад явсан...гэх мэдүүлэг / хэргийн 14-15-р хуудас/ Гэрч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэр Д.Эрдэнэцэцэг рүү залгаад “ адуу зармаар байна” гэж хэлсний дагуу эхнэр бид хоёр Пронтер маркийн машинаараа Буянт сумын Цагаанбургас багийн Бургасны адаг гэх газарт Бямбадоржийнд очиж цавьдар хүрэн зүсмийн даагыг 250000 төгрөгөөр худалдаж аваад Акку гэх айлын хашаанд аваачиж буулгаад явсан. 7 хоногийн дараа Аккугийн хашаанд очиж даагаа нядалж аваад явсан.12 сарын дундуур Д.******* залгаад “ танай гаргасан дааганы арьсыг үзмээр байна” гээд манайд ирээд дааганы арьсыг аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 16-17-р хуудас/ Гэрч К.Шолтан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2020 оны 11 дүгээр сарын дундуур Д.******* манайд цавьдар хүрэн зүсмийн даага авчирч тавиад пост буухаар авъя гээд явсан. 10-аад хоногийн дараа ирээд даагаа нядалж аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/ Гэрч Э.Рахметдолдагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Намайг ГовьАлтай аймаг руу яваад ирэхэд Д.******* гэдэг хүн эхнэртэйгээ ирээд манай хашаанд нэг даага үлдээгээд пост буухаар авъя гэж манай эхнэрт хэлээд явсан байсан. Тэгээд бараг 10-аад хоноод ирээд нядалж аваад явсан...гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/ Гэрч Ц.Дэлгэрдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2020 оны 03 сараас хойш Д.Бямбадоржийн адууг маллаж байгаа. Д.Бямбадорж, 3 Д.******* хоёр ах дүү хоёр болохоор адуу нь ижилхэн саран тамгатай. Хор идсэн ижилдээ ороогүй цавьдар хүрэн даагыг азарга нь хөөгөөд байхаар нь би Д.Бямбадоржид “ энэ даага ганцаараа яваад байна” гэж хэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Д.*******ид би уг даагыг өгч явуулсан... гэх мэдүүлэг / хэргийн 24-25-р хуудас/ Гэрч Д.Бямбадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2020 оны 11 дүгээр сарын эхээр би өөрийн ах Д.*******ид “танай нэг даага адуунаас салаад байна,хор идсэн юм шиг байна, та янзлаарай” гэж хэлсэн. Тэгээд манай ах Д.******* аймгийн төв рүү хүнтэй ярьж зарахаар болсон. Манай малчин Ц.Дэлгэрдалайгаар туулгаж ирээд аймгийн төвөөс дуудсан Д.******* гэдэг хүнд өгөөд явуулсан. Манай адуутай хамт ахын адуу байдаг. Тухайн даага нь цавьдар хүрэн зүсмийн, эр, зөв гуяндаа саран тамгатай байсан.Ахын манай хоёр дундаа нэг тамгатай... гэх мэдүүлэг /хэргийн 29-30-р хуудас/ Хохирогч ******* овогт Дангаагийн Гомбын /1980.02.14-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Буянт сумын Нарийн гол багийн Баянмод гэх газарт байх адуугаа эргэхэд бүрэн байсан. 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр очиж адуугаа эргэхэд цавьдар хүрэн зүсмийн 1 тооны даага алга болсон байсан. Тэгээд сураглаж байгаад Д.******* гэдэг хүн даага худалдаж аваад нядалсан гэдгийг мэдээд асууж байгаад Ховд аймагт ирээд уг дааганы арьсыг аваад зөв талын гуяны арьсыг хайчилж үзэхэд манай алга болсон даага мөн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... гэх мэдүүлэг / хэргийн 36-37-р хуудас/ Мал үнэлсэн тухай шинжээчийн...1 тооны даага-350000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 50-р хуудас/ Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 14- ний 13 дугаартай шинжээчийн... шинжилгээнд ирүүлсэн адууны арьсны зүүн хойд гуяны хэсэгт дарагдсан тамганы мөр нь Д.*******ос хураан авсан адууны тамганы мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирно. Шинжилгээнд ирүүлсэн адууны арьсны зүүн хойд гуяны хэсэгт дарагдсан тамганы мөр нь хуучин тав тогтсон тамганы мөр байна... гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 55- 59-р хуудас/ Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл / хэргийн 54-55-р хуудас/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн тэмдэглэл / хэргийн 66-70-р хуудас/ 4 Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 71-75-р хуудас/ Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 80-83-р хуудас/ Шүүгдэгч Д.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эхнэрийнхээ хамт Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол багийн нутаг дэвсгэрт Бургасны адаг гэх гэх газар дүү Д.Бямбадоржийнд очиж адуугаа эргэсэн. Тэгтэл манай дүүгийн мал малладаг Ц.Дэлгэрдалай надад “танай нэг хүрэн даага адуунаас салаад байна, хор идсэн юм шиг байна.та энэ даагаа аваарай” гэхээр нь эхнэртээ “чи таньдаг мах авдаг хүнтэйгээ яриад өг” гэхэд манай эхнэр Д.******* гэх хүнтэй яриад даагаа зарахаар болоод 250000 төгрөгөөр уг даагыг зарсан. Тухайн үедээ им, тамгыг нь сайн анзаарч харалгүй хүнд өгч явуулсан нь миний буруу... гэх мэдүүлэг/ хэргийн 90-91-р хуудас/ зэрэг баримт болно. Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгч Д.******* нь бусдын өмчлөлийн гэдгийг мэдсээр байж гээгдэл эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон. Шүүгдэгч Д.******* нь Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн 5 Бургасны адаг гэх газарт байх малд нь 2020 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр хохирогч Д.Гомбын алдсан 1 тооны цавьдар хүрэн зүсмийн, саран дотор талдаа гал тамгатай эр даага ирж нийлснийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Д.*******ид зарж, Д.*******д 350000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байх ба энэ үйлдэл нь хохирогч Д.Гомбын мэдүүлэг, гэрч Д.*******, Д.Эрдэнэцэцэг, Д.Бямбадорж, Ц.дэлгэрдайлай, Э.Рахметдолда, К.Шолпан нарын мэдүүлэг, малд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, эд зүйлд болон малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Малд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 1 тооны даага 350000 төгрөг гэсэн нь энэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага хэмжээний хохирлоос дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Д.Гомбын...Д.******* нь миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.../хх-41/ гэх, шүүгдэгч Д.*******ийн...Би дааганы оронд Д.*******д шүдлэн үрээ өгсөн...гэх мэдүүлгээс шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-94/ тогтоогдож байна. Шүүгдэгч Д.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Цэнд-Аюушийн өгсөн...Д.******* нь мал малладаг, эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн алба хаагаагүй. ... гэх мэдүүлэг /хэргийн 43-44-р хуудас/ Гэрч Ц.Гүнсэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... Д.******* нь төлөв даруу зантай, хүнд тусархуу, нийтэч, ажилсаг хөдөлмөрч хүн.Дархан хотод политехниккум төгсөөд 1990 оноос хойш таралтгүй мал маллаж байгаа... гэх мэдүүлэг /хэргийн 46-47-р хуудас/, Д.*******ийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, мал тооллогын баримт, зэрэг баримт 6 хэрэгт авагджээ. Шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаа улсын яллагчаас: Шүүгдэгч Д.*******ийг эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж,завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 580.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг дааганы ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болохоор устгах, шүүгдэгчийн ХААН банкны 5848004970 дугаарын дансанд 450000 төгрөг битүүмжилсэн болохыг тус тус дурдаж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 250000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох гэх тайлбар дүгнэлт, Шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Д.*******д хохирол төлсөн. Улсын яллагчийн санал болгосон 580 нэгжтэй тэнцэх хэмжээний 580000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан. Шүүхээс: Шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болон цалин орлого зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 580000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 580000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 250000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох 7 ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******ид тайлбарлаж шийдвэрлэв. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг дааганы ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.*******ийн ХААН банк дахь 5848004970 тоот дансанд 450000 төгрөг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шүүгдэгч торгох ялыг биелүүлэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.1, 36.2, 36.6-36.8, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж, завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 580000 /таван зуун наян мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 580000 төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.*******ид тайлбарласугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 250000 төгрөгийг шүүгдэгч Д.*******оос гаргуулж улсын төсөвт оруулсугай.

6.Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх 8 хохирол төлбөргүй, түүний ХААН банк дахь 5848004970 тоот дансанд 450000 төгрөг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 28 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шүүгдэгч торгох ялыг биелүүлэх хүртэл хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дааганы ширийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******ид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС