| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/59 |
| Огноо | 2021-03-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2021/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож Улсын яллагч Э.Ууганзаяа Шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2136000000026 дугаартай, 178/2021/0040/Э/ индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/ 2 Шүүгдэгч Э.******* нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “үхэр зарна” гэж хэлээд хохирогч Д.Амгаланбаатараас 200,000 төгрөгийг иргэн П.*******гийн ХААН банкны 5848117667 тоот данс руу шилжүүлэн хуурч авсан, 2021 оны 01 дүгээр сарын 07- ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд байхдаа хохирогч Б.ёэзэмшлийн “Samsung S7” загварын гар утсыг ...утсан дээр чинь утасны дугаар тэмдэглэж авчихаад өгье гэж хуурч авч яваад өгөхгүй залилаж, хохирогч Б.*******т 92,000 төгрөгийг хохирол учруулсан залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Э.******* нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “үхэр зарна” гэж хэлээд хохирогч Д.Амгаланбаатараас 200,000 төгрөгийг иргэн П.*******гийн ХААН банкны 5848117667 тоот данс руу шилжүүлэн хуурч авч, хуурч Д.Амгаланбаатарт 200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн талаар: Хохирогч Өтгөс овогт Дагвын Амгаланбаатарын /1977 оны 02 дугаар сарын 06- ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гэртээ байж байхад миний 95247877 дугаар луу 94465817 дугаараас залгаж орж ирээд та үхэр авах уу үхэр зарах гэсэн юм гэж нэг эрэгтэй хүн утсаар ярьсан. Тэгэхээр нь би үхэр авна чи очих боломжгүй байна манайд хүрээд ир гэж ярьсан. Тэгээд приус-10 маркийн такситай таксины жолооч нэг хүнтэй ирээд уулзахад эм болон эр үхэр зарна эм үхэр нь 800,000 төгрөг, эр үхрийг 1,200,000 төгрөгөөр өгнө, үхэр Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулаг багт байгаа маргааш очоод ав одоо надад мөнгө хэрэгтэй гэр оронд юм авах гэсэн юм гээд надаас 200,000 төгрөгийг тухайн таксиний жолоочийн эхнэрийн данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр орой нь над руу залгасан утас руу нь залгаад тухайн хүнийг хаана буулгасан газрыг нь 3 заалгаад ******* гэх хүнтэй уулзаад маргааш нь байгаа айлаас нь очиж авахаар болоод маргааш нь буюу 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өглөө байгаа айлаас нь Э.*******г очиж аваад манай найз Ганчөдөрийн гэрээс аваад бид 3 миний эзэмшлийн 74-99 ХОА улсын дугаартай автомашинтай Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулаг багт очоод үхрээ авах гэхэд тухайн газарт байгаа айлуудаар ороод зугтаад алга болсон. Тэгээд ******* гэх хүнтэй уулзаж чадаагүй надаас 200, 000 төгрөг аваад залилаад алга болсон. ...Би яллагдагч *******д өгсөн 200,000 төгрөгөө авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-12 хуудас/ Гэрч Т.Батнасангийн “...би он сар өдрийг нь сайн санахгүй байна шинэ жил болохоос 2-3 хоногийн өмнө эмнэлгийн таксины зогсоол дээр зогсож байхад нэг танихгүй улаан хүрэн өнгийн дээлтэй залуу орж ирж суусан. Тэгээд цагаан морь зах дээр очоод үхэр авах хүн сураглаж байгаа Амгаа гэх хүний дугаарыг нэг залуугаас аваад миний 94465817 дугаараас тухайн хүн рүү яриад 6 дугаар 12 жилийн сургуулийн урд талд үхэр авах гэж байгаа айлд ирээд тэр хоёр ярилцаж байгаад надтай хамт яваа улаан дээлтэй залуугаас очсон айлын эзэн 2 үхэр авахаар болоод хөдөө явах унаа автомашинаа яриад надтай хамт яваа улаан дээлтэй залуу миний портер байгаа жижиг машинтай яваад миний портероор ачиж ирэхээр болоод тохиролцоод тэр очсон айлын хүн миний автомашинаас буухад надтай явж байгаа улаан дээлтэй хүн цонхоо онгойлж дуудаад, ах би мөнгөгүй болчихсон байна гэрт юм авмаар байна урьдчилгаа 200,000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд бэлэн мөнгө байхгүй данс руу шилжүүлнэ гэхэд улаан дээлтэй залуу бичиг баримтаа гээчихсэн данс байхгүй байгаа гээд манай эхнэрийн ХААН банкны карт надад байсан тэр карт руу 200000 төгрөг шилжүүлээд тэр айлаас салаад улаан дээлтэй залуу надтай яваад цагаан морь зах дээр ирж нэг хүнтэй уулзчихаад буцаад Ховд их сургуулийн АТМ-аас таксины хөлс 30 , 000 төгрөгийг үлдээгээд 170000 төгрөгийг АТМ-аас аваад улаан дээлтэй залууд бэлэн өгөөд зах дээр хүргэж буулгасан. Тухайн улаан дээлтэй залууг танихгүй 98438131 гэсэн дугаар өгсөн ******* гэж байсан байх одоо сайн санахгүй байна, харвал танина...” гэх мэдүүлэг/хх-15-16 хуудас/ Гэрч С.Ганчөдөрийн “...2020 оны 12 дугаар сарын 28, 29-ний үед 17 цаг 00 минутын үед Д.Амгаланбаатар 95247877 дугаараас залгаад идшээ авсан юм уу? идэшний үхэр зарах хүн байна 3 үхэр зарна гэсэн 2 нь эр, нэг нь эм үхэр гэж байна гэж утсаар ярихаар би идшээ аваагүй байгаа авъя гэж хэлсэн. Тэгээд 4 маргааш өглөө хамт явж авьяа Ховд аймгийн Мянгад сумаас очиж авах юм байна гэж Д.Амгаланбаатартай утсаар яриад маргааш өглөө 08 цаг 00 минутын үед Д.Амгаланбаатар өөрийн Probox маркийн автомашинтай хажуудаа нэг танихгүй залуутай манайд ирээд би автомашинд суугаад бид 3 Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулаг багт очоод танихгүй залуу замдаа манай хамаатан байна гээд 2-3 айлаар ороод манайх энд байгаа та хоёр энд зогсож бай гээд манай гэр голын цаана байгаа гэж хэлээд Д.Амгаланбаатар бид хоёрыг үлдээгээд тэр залуу гэрээсээ очиж морь унаад үхэр туугаад ирнэ гэж хэлээд яваад голын цаад байгаа айл руу очиход нохой дайраад тэр айлаас өнгөрөөд зугтаад алга болсон. Бид хоёр тухайн айлаас тэр хүнийг асуухад манай энд байдаг хүн биш ээ энэ хүний үхэр мал энд байхгүй Ховд аймгийн Дөргөн сумын хүн гэж хэлсэн тэгээд бид хоёр тэр залуу худлаа хэлсэн байна гээд буцаад Ховд аймагт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-17-18 хуудас/ Иргэн П.*******гийн ХААН банкны 5848117667 тоот дансны хуулга /хх27 хуудас/ Яллагдагч Э.*******ы “...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад худлаа хэлж мөнгө авах болсон юм” гэх мэдүүлэг /хх-57-58 хуудас/ Мөн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд байхдаа хохирогч Б.*******ын эзэмшлийн “Samsung S7” загварын гар утсыг ...утсан дээр чинь утасны дугаар тэмдэглэж авчихаад өгье гэж хуурч авч яваад өгөхгүй залилаж, хохирогч Б.*******т 192,000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэргийн талаар: Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-87 хуудас/ Хохирогч Б.*******ын “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны орой 18 цагийн үед гэртээ ирэхэд Э.******* манай гэрт ирчихсэн байсан. Удалгүй Э.******* надаас утсаа өгч бай дугаар хадгалж аваад өгье гэж хэлээд аваад гараад явсан. ...тэгээд удалгүй ******* орж ирэхгүй болохоор нь гарч харахад Э.******* ч байхгүй, утас ч байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-82 хуудас/ Иргэний нэхэмжлэгч О.*******ийн “...2021 оны 01 дүгээр сарын 07-ны юм уу 08-ны өдөр байсан байх *******тэй худган дээр таараад мэнд мэдээд Э.******* надад гар утас худалдаж авах уу? миний өөрийн утас, банкны зээл 5 төлөх хэрэг гараад хямдхан зармаар байна гэхээр нь би гэртээ дагуулж очоод эхнэр хүүхэдтэйгээ тэр утсыг нь үзүүлээд авахаар болоод Э.*******гээс 37 маркийн гар утсыг худалдаж авсан. Тухайн утсыг 100.000 төгрөгөөр авсан ба Э.*******д бэлнээр нь тухайн мөнгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-76 хуудас/ Гар утас үнэлсэн тайлан /хх-93 хуудас/ Яллагдагч Э.*******ы “...утсаа өгч бай гэж хэлээд авч гараад утсаар ярьж байгаад утсыг нь аваад шууд өөр айлд очиж хоносон” гэх мэдүүлэг /хх-105 хуудас/ зэрэг баримт болно. Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв. Шүүгдэгч Э.*******гийн дээрх үйлдэл амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч Э.******* нь бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн нь хохирогчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар: 6 Хохирогч Өтгөс овогт Дагвын Амгаланбаатарын.....Э.******* гэх хүнтэй уулзаж чадаагүй надаас 200.000 төгрөг аваад залилаад алга болсон. ...Би Э.*******д өгсөн 200000 төгрөгөө авчих юм бол надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр хохирол төлөгдөөгүй. /хх-12 хуудас/ “Гар утсанд үзлэг хийж хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл”-ээр /хх-67- 74/ хохирогч Б.*******т “Samsung S7” маркийн гар утас буцааж олгогдсон тул түүнд төлөх төлбөргүй гэж үзнэ. Харин хохирогч О.Батмөнх нь манай хамаатан болдог ээж мөнгийг нь өгсөн гэдэг ч энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй тул иргэний нэхэмжлэгч О.******* нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн 2136000000026 дугаартай хэргийн шүүх хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутанд зарлагдаж товыг 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болох нь тов мэдэгдсэн баримт, шүүгчийн туслах Х.Мөнхзаяагийн тэмдэглэл, утсаар мэдэгдсэн баримт, шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлэх шүүгчийн захирамжаар шүүгдэгч Э.*******г Ховд аймгийн шүүхийн тамгын газраас 40 литр шатахуун хийж албадан ирүүлсэн нь нярав Ш.Батхишиг, Замын Цагдаагийн зохицуулагч а/д Г.Гэрэлчулуун нарын хүсэлт, шатахууны зөвшөөрөл зэрэг баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч Э.*******гээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 66000 төгрөгийг гаргуулж Ховд аймгийн шүүхийн тамгын газарт олгуулах үндэслэлтэй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Э.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-49/, 2021/ШЦТ15 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна. Шүүгдэгч Э.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.*******гийн өгсөн... Э.******* нь зан ааш маш сайн, даруухан, дөлгөөн зан ааштай, хүнтэй 7 харьцаа сайн, хүнтэй зөв боловсон харьцдаг сайн ах юм... гэх мэдүүлэг /хх-ийн 14- р хуудас/, Малын А данс /хх-ийн 18-р хуудас/, Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаар албан бичиг /хх-ийн 19 дүгээр тал/, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаартай албан бичгээр ирүүлсэн Э.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 39-41-р хуудас/ зэрэг баримт хэрэгт авагджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Э.*******д ял оногдуулахдаа гэмт хэргийг 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн гэх ял хүндрүүлэх нөхцөл байдлыг дурдах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Э.*******гийн үйлдсэн гэмт хэрэгт 6 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч Э.******* 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнссэн. Тухайн шийтгэх тогтоол гарсны дараа өмнө нь үйлдсэн гэмт хэрэг илэрсэн тул Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар тухайн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул шүүгдэгчид оногдуулсан 8 сарын хугацаагаар тэнссэн шийтгэлийг хүчингүй болгож ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Шүүгдэгч Э.*******д оногдуулсан 8 сарын хугацаагаар тэнсэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн уг үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулах 6 сарын хорих ялыг нийт эдлэх ялд оруулан тооцож 1 жил 2 сарын хугацаагаар эдлэх ялыг тогтоох саналыг гаргаж байна. Учир нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж шийдвэр гаргах нь зүйтэй байх. Шүүгдэгч нь уг гэмт хэргийг архи уух зорилгоор үйлддэг бөгөөд хувийн байдлыг харгалзан үзээд хамгийн бага хорих ял болох 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 66,000 төгрөгийг гаргуулж, шүүхийн тамгын газрын дансанд оруулах зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан 8 сэргийлэх арга хэмжээ авагдсан учраас өнөөдрөөс эхлэн цагдан хорих саналыг гаргаж байна гэх тайлбар дүгнэлт, Шүүгдэгч Э.*******гийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд: Шүүгдэгчийг нэгэнт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хувийн байдалтай нь холбоотой зүйлийг хэлэх нь зүйтэй байх. Э.*******гийн хувьд Ховд аймгийн Дөргөн сумын Аргалан багт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Саяхан эхнэр нь төрөөд 15-16 хоног болж байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа маргаагүй. Нэгэнт хуулинд нэгтгэж шийдвэрлэх заалт байгаа учраас маргах зүйл байхгүй. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэлийг оногдуулна уу гэх тайлбарыг тус тус гаргасан. Шүүгдэгч Э.******* нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэн У.Заяадэлгэрт үхэр зарга гэж хуурч 197.000 төгрөгийг залилсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 05- ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 08 /найм/ сарын хугацаагаар тэнссэгдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 08 сарын хугацаагаар тэнссэн заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т заасан журмаар хорих ял оногдуулах үндэслэлтэй болно. Шүүхээс: Шүүгдэгч Э.*******гийн удаа дараа /нэг төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа/ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Э.*******гээс 200,000 төгрөгийг хохирогч Д.Амгаланбаатарт, 66,000 төгрөг гаргуулж Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газарт тус тус олгуулахаар шийдвэрлэв. Харин иргэний нэхэмжлэгч О.******* нь хохирол 100,000 төгрөгийг 9 нэхэмжилж байна гэх боловч хохирлыг мөнгийг өгсөн, авсан тухай хэрэгт баримт байхгүй байх учраас иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. Шүүгдэгч Э.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолын 3-т заасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Э.*******д оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг 08 сарын хугацаагаар тэнссүгэй.” гэх заалтыг хүчингүй болгосугай.
4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар 06 сарын хорих ял дээр оногдуулсан 08 сарын хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай. 6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар 10 шүүгдэгчид оногдуулсан 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7.Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.*******гээс 200000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Амгаланбаатарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 66,000 төгрөг гаргуулж Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газарт олгуулж, иргэний нэхэмжлэгч О.******* нь хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС