| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0049/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/57 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/57
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 21360000000******* дугаартай, 17/2021/00*******/Э индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, ******* оны дүгээр сарын -ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3- тоотод байрлах гэртээ хадам ээж болох Г.той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газар “цай ууж” байсан мөнгөн аягаа шидэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.
Хохирогч овогт ийн гийн / ..-нд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2021 оны 02 дугаар сарын 03-ны өглөөний 0 цаг өнгөрч байхад би хүргэн *******гийн гэрт ороод өөрийнхөө өөрийнхөө охин эд “өрх оёлцоод өгөөч” гэж хэлэхэд хажуу талаас манай хүргэн ******* “өчигдөр банш боосон, хоёр авгайгаараа оёулахгүй яасан юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи яах гэж ээжтэйгээ маргалдаад байдаг юм, хоёулаа сайхан ярилцъя” гэж хэлэхэд манай хүргэн “чи нэр төрийн төлөө хөөцөлддөг хүн” гэж хэлээд хоорондоо маргалдсан чинь над руу мөнгөн аяга шидэхэд миний зүүн талын духан дээр оноод толгой хагарсан.... гэх мэдүүлэг / хэргийн 6-7, 11 хуудас/
Гэрч овогт гийн ийн /..-нд төрсөн, настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2021 оны 02 дугаар сарын 03-ны өглөө нөхөр бид хоёр босоод гэртээ байж байхад манай ээж Г. гэрт орж ирээд намайг “өрх оёлцоод өг” гэж хэлэхэд манай нөхөр Б.******* хажуугаас “өчигдөр банш боосон хүмүүсээ дуудаад оёулахгүй юу” гэж хэлэхэд манай ээж “би чамд хэлж байгаа юм уу, охиндоо хэлж байна” гэж хэлээд маргалдаад ээж зуухны хойд талд хөлөө жийгээд сууж байхад манай нөхөр гэрийн зүүн талд мөнгөн аяганд цай уугаад сууж байхад нь ээж “хашаанаас нүүгээрэй” гэж хэлэхэд манай нөхөр цай ууж байсан мөнгөн аягаа ээж рүү шидэхэд толгойг нь оноод цус гараад эмнэлгийн 3 дугаартай утас руу дуудлага өгөөд би ээжийг аваад эмнэлэг рүү авч очоод 9 оёдол тавиулсан...гэх мэдүүлэг /хэргийн 9 хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн...Г.гийн биед духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Г.гийн биед учирсан дээрхи гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 17-р хуудас/
Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Манай хашаанаас нүүж өөр хашаанд буу гэхээр нь миний уур хүрээд цай ууж байсан мөнгөн аягаа шидсэн...гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч Г.гийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Б.******* нь манай хашаанаас нүүж, өөр хашаанд буу гэхээр нь миний уур хүрээд цай ууж байсан мөнгөн аягаа шидсэнээс Г.гийн биед духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан гэх хэргийн үйл баримт тогтоогдож байх ба хүний нүүрэн хэсэгт хүчтэй цохиход бие махбодид нь гэмтэл учирна гэдгийг мэдэх боломжтой, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн байдал нь тухайн хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.гийн “...нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролгүй...” гэх мэдүүлгээр /хэргийн 7-р хуудас/ шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзнэ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-30/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Б.гийн өгсөн...Манай аав ******* оны 9 дүгээр сарын -ний өдөр Ховд аймгийн суманд *******гийн 4 дэх хүүхэд болж төрсөн. Дээрээ 1 ах, 2 эгч, доороо 4 дүүтэй. Бага насаа Ховд аймгийн суманд өнгөрүүлж, Ховд аймгийн сумын жилийн сургууль төгсөөд цэргийн албаа Төв аймагт хаасан. Манай аав, ээжтэй онд гэр бүл болж 5 охинтой болсон. Манай аав улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Одоо эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 3- тоотод амьдардаг. Манай аав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, даруу төлөв зантай, ажилсаг...гэх мэдүүлэг /хэргийн 14-15-р хуудас/, шүүгдэгч Б.*******гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг баримт хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 50000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялын 50000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж байна гэх тайлбар дүгнэлт,
Шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчид төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 50000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар торгох ялын 50000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, 2021 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 30 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” яллагдагч Б.*******гийн эзэмшлийн ХААН банкны 563215500 тоот дансанд 200000 төгрөг битүүмжилсэн ба хадгалах, хамгаалах үүргийг ХААН банкны ахлах эдийн засагчид хариуцуулан өгсөн гэх прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, .1, 36.2, 36.6-36., 36. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50000 /таван зуун наян мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан таван зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 50000 /таван зуун наян мянган/ төгрөгийн торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.
5.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, хохирогчид хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******гийн эзэмшлийн ХААН банкны 563215500 тоот дансанд 200000 төгрөг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 30 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС