| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 201/2016/00021/И |
| Дугаар | 201/МА2017/00022 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 201/МА2017/00022
ны Дорнод салбарын нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох хэргийн аар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Д.Байгалмаа, З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул, хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00335 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлоор ны Дорнод салбарын нэхэмжлэлтэй, *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 78826449.03 төгрөг гаргуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ны Дорнод салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******ын *******, *******ийн ******* нар нь 2014 оны 12 сарын 04-ний өдөр 1650006023 дугаар зээлийн гэрээ, 2014 оны 12 сарын 04-ний өдөр 1650006023 тоот багаат ипотекийн гэрээг байгуулан 80000000 /наян сая/ төгрөгийг 24 /хорин дөрөв/ сарын хугацаатай, жилийн 26.4% /хорин зургаа аравны дөрөв/ хувийн хүүтэйгээр гэрээ байгуулан зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн 1650006023 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, уг гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгчид гар утсаар нь болон өөртэй нь уулзаж бичгээр мэдэгдэж уг зөрчлөө арилгах аар удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ авалгүй зээл төлөлтийг удаашруулж байна. Иймд зээлдэгч *******ын *******, *******ийн ******* нарт холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 64256224,03 төгрөг, үндсэн хүүнд 14229920 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 340305 төгрөг, нийт 78826449,03 төгрөгийг гаргуулж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг 2014 оны 12 сарын 04-ний өдрийн 1650006023 дугаартай багаат ипотекийн гэрээний зүйл болох Дорнод аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, ХХК-ийн баруун д байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 820 м.кв амины орон сууц, Дорнод аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, ХХК-ийн баруун д эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газраар тус тус хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *******ын хариу тайлбарт дурдсан “зээлийн шимтгэлийн 1 хувь 800000 төгрөг авсныг хууль бус гэж үзэж байна, нэхэмжлэлээс хасуулж тооцуулах” гэх аар Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно" гэж заасны дагуу шимтгэл нь ны зээлийн үйлчилгээний нөхцөл юм. Монгол ны Ерөнхийлөгчийн 2013 оны А/236 дугаар тушаалын хавсралтаар ны хүү бодох аргачлал, хүү, хураамж, шимтгэлийн мэдээллийн ил тод байдлын тухай журмын 1.3.17-д “Шимтгэл хураамж” гэж наас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнг ойлгоно гэж заасан байдаг. Үүний дагуу бид зээлдэгчид зээл авахын өмнө үйлчилгээний шимтгэл авна гэдгийг тайлбарлан хэлсэн. Мөн зээлийн гэрээнд шимтгэлийн хувь хэмжээг бичиж гэрээтэйгээ танилцахыг зээлдэгчид хэлж, танилцуулсан. *******ын хариу тайлбарт дурдсан “Би нэг ч төгрөг аваагүй. Зээлийн үүргийг ээж ******* хариуцах ёстой” гэсэн хэсэгт иргэн *******, ******* нартай зээлийн гэрээг байгуулж ******* нь үндсэн зээлдэгчээр, ******* нь хамтран зээлдэгчээр зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж гэрээг наториатаар багаажуулсан. ******* нь эрүүл, саруул эрх зүйн бүрэн чадвар чадамжтай, дээд боловсролтой, өмнө нь Монголын ипотекийн корпорацид хяналт шалгалт гэрээ хэлэлцээрийн 8%-ийн зээлийн гэрээ, хувийн хэрэг дээр хяналт шалгалт хийдэг хариуцлагатай ажил эрхэлж байсан зэргээс үзэхэд зээлийн гэрээний үүрэг хариуцлагын аар бүрэн мэдлэгтэй хүн юм. Талуудын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг *******ын тоот хугацаагүй хадгаламжийн дансанд шилжүүлэн олгосон. ******* нь өөрийн хугацаагүй хадгаламжийн тоот данснаас өөрөө гарын үсгээ зурж 79.2 сая төгрөгийг захиран зарцуулсан. Энэ нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Иймээс зээлийг ашиглаагүй гэж гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн *******ын хариу тайлбарт дурдсан “2016 оны 12 сарын 12-ны өдөр шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн нэхэмжлэлд хүүгийн хэмжээг ихэсгэн нэхэмжилсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хэсэгт нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөл байдлыг шүүх авч үзэн нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг дурдан хэргийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгосон. Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул уудын байгуулсан зээлийн гэрээ болон , эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасанчлан гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хүү төлнө. Үүний дагуу нэхэмжлэлд зээл, түүний хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон байгаа юм гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ны Дорнод салбараас тус шүүхэд надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2014 оны 12 сарын 04-ний өдөр Дорнод аймаг дахь наас авсан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Уг зээлийг авах санааг хамтран зээлдэгч болох ээж ******* гаргаж, аар хөөцөлдөж явсан. Банкнаас авсан зээлийн мөнгөнөөс би нэг ч төгрөг авч ашиглаагүй. Зээлийн төлөлт ч хийж байгаагүй. Зээлийн бүх мөнгийг хамтран зээлдэгч ******* нь авч өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан байх. Би нэг ч төгрөг авч ашиглаагүй учир зээлийн үүргийг ээж ******* дангаараа хариуцах ёстой гэж үзэж байна. нь ээж ******* бид хоёрт холбогдуулж 2016 оны 9 сарын 26-ны өдөр үндсэн зээлийн төлбөрт 64256224 төгрөг, үндсэн хүүнд 9417569 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 132538 төгрөг нэхэмжилсэн байсан. Уг хэргийг Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл мөн бидэнд холбогдуулж 2017 оны 01 сарын 11-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг ихэсгэн нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 12 сарын 04-ний өдөр наас 80.0 сая төгрөг зээлж авсан нь үнэн. Зээлийн мөнгөөр өөрийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн эрхлэн явуулж байсан. Бизнесийн үйл ажиллагаа маань эхэн үедээ боломжийн явж байсан бөгөөд зээлийн төлбөрөө ч сар сардаа төлж байсан. Гэвч Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрэлж, бизнесийн үйл ажиллагаа маань доголдож эхэлсэн. Улмаар зээлийн төлбөрөө төлөх чадваргүй болсон. Би наас зээл авахдаа өөр инд 30.0 сая төгрөгийн зээлтэй байсан учир байдал улам хүнд болж эхэлсэн. Зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй болсон учир “ ”-нд хүсэлт гаргаж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээний хугацааг уртасгаж төлөлтийг багасгасан. Сүүлд хийсэн нэмэлт гэрээгээр бол зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байгаа. Хугацаа дуусахаас өмнө би өөрийн бололцоогоор авсан зээлээ төлж барагдуулах болно. Гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргах эрхгүй гэж бодож байна. Мөн зээл авах үед зээлийн шимтгэл гэж үндсэн зээлийн 1 хувьтай тэнцэх мөнгө болох 800000 төгрөг авсныг хууль бус гэж үзэж байна. Үүнийг нэхэмжлэлээс хасуулж тооцуулмаар байна. Хамгийн гол нь надад хугацаа олгож өгөхийг ны Дорнод салбараас хүсэж байна. Би авсан зээлийн төлбөрөө ганцаараа хариуцан 2017 ондоо багтаагаад төлнө гэжээ.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00335 дугаар шийдвэрээр:
Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ын *******, *******ийн ******* нараас үндсэн зээлийн төлбөрт 64256224,03 төгрөг, үндсэн хүүнд 14229920 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 340305 төгрөг, нийт 78826449,03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ны Дорнод салбарт олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар төлбөрийн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд багаат ипотекийн гэрээний зүйл болох Дорнод аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, ХХК-ийн баруун д байрлах эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 820 м.кв амины орон сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 552082 төгрөгийг төсвийн орлого болгож, хариуцагч *******, ******* нараас 552082 төгрөгийг гаргуулан ны Дорнод салбарт олгож ... шийдвэрлэжээ.
Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтох давж заалдах гомдолдоо: ...анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. ны Дорнод салбар нь 2016.09.26-ны өдөр шүүхэд *******, ******* нараас зээлийн төлбөрт 64256224 төгрөг, үндсэн хүүнд 9417569 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 132538 төгрөг нэхэмжилсэн. Шүүх тус хэргийг хянан шийдвэрлээд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл ны Дорнод салбар нь 2017.01.11-ний өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа 64256224,03 төгрөг, үндсэн хүүнд 14229920 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 340305 төгрөг нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл үндсэн хүүнд 4812351 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 207767 төгрөг, нийт 5020118 төгрөг үндэслэлгүйгээр нэмж нэхэмжилсэн. Учир нь ны Дорнод аймаг дахь салбар нь 2016.09.26-ны өдөр *******, ******* нараас 2014 оны 12 сарын 04-ний өдрийн 1650006023 дугаар зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад /тус зээлийн гэрээний хугацаа нь 2018 оны 12 сарын 10-ны өдөр дуусгавар болно/ үндсэн хүүнд 9417569 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 132538 төгрөг нэхэмжилсэн явдал нь тус зээлийн гэрээг буюу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан гэж үзэж байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... уудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т зааснаар үндсэн хүүнд 14229920 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 340305 төгрөгийг тус тус төлөх үүрэгтэй болж байна. Иймээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т...зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус зааснаар хариуцагч *******, ******* нар нь үндсэн зээлийн төлбөрт 64256224,03 төгрөг, үндсэн хүүнд 14229920 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 340305 төгрөг, нийт 78826449,03 төгрөгийг нэхэмжлэгч ны Дорнод салбарт буцаан төлөх үүрэгтэй байна. Мөн Иргэний хуулийн 222.1.1, 225.1-д зааснаар ХАС гэрээнээс татгалзах эрхтэй байна...” гэж дүгнэжээ. Гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн гэрээний дагуу үүсэх үүргийн харилцаа дуусгавар болдог учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болох учиртай. Өөрөөр хэлбэл 2016 оны 09 сарын 29-нөөс хойш зээлийн гэрээний дагуу үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тус тус шаардах эрх дуусгавар болсон байхад шүүх *******, ******* нараас үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүнд 5020118 төгрөг нэмж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм. *******, ******* нарын хувьд ны Дорнод салбартай 2014 оны 12 сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх ёстой үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг нь ны Дорнод аймаг дахь салбараас 2016 оны 09 сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар дуусгавар болсон.
Иймд Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 00335 тоот шийдвэрт өөрчлөлт оруулан үндэслэлгүйгээр нэхэмжилсэн 5020118 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ны Дорнод салбар нь хариуцагч *******, ******* нараас үндсэн зээл 64256224.03 төгрөг, үндсэн хүү 14229920 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 340305 төгрөг, нийт 78826449.03 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зээлдүүлэгч ны Дорнод салбар, зээлдэгч *******, ******* нарын хооронд 2014 оны 12 сарын 04-ниы өдөр 80000000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 26,4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлд Хэрлэн сумын 1 дүгээр баг, ХХК-ийн баруун д 820 м.кв бай бүхий амины орон сууцыг, мөн хаягт бүртгэлтэй 700 м.кв бай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг багаат ипотекийн гэрээ байгуулан барьцаалж, уг гэрээг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. / хх-ийн 11-17 дугаар ууд /
Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй болсон учраас зээлдэгчийн хүсэлтээр 2015 оны 08 сарын 31-ны өдөр “1650006023 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт” гэсэн гэрээгээр уг гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д “ ... үндсэн гэрээний дагуу 2016 оны 10 сарын 09-ний өдөр дуусгавар болгохоор заасан хугацааг зээлдэгчийн хүсэлтээр 2018 оны 12 сарын 10-ны өдөр дуусгавар болгоно гэж тусгав“ гэсэн өөрчлөлтийг оруулсан байна. / хх-ийн 10 дахь /
Зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээнд үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон ны 1 хувийн шимтгэл зэргийг төлөхийг зөвшөөрч үндсэн зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь гарын үсэг зурсан, гэрээ нотариатаар гэрчлэгдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч *******ын “ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ би уг авсан зээлнээс нэгч төгрөг авч ашиглаагүй учир би төлөхгүй, хамтран зээлдэгч ******* дангаараа хариуцах ёстой “ гэсэн тайлбараар зээлдэгч *******ыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хариуцлагаас, зээлдэгч нарыг 1 хувийн шимтгэл төлөх зэргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хийсэн барьцааны гэрээ нь хуулийн хувьд хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.
Зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч *******, ******* нар нь зээлийн гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч ны Дорнод салбар нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй юм.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “ зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй “ гэж заасан нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлнө гэж ойлговол зохино.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-д “ Зээлийн хүүг гэрээнд заасан хугацаагаар тооцож болно”, 24 дүгээр зүйлийн 3-д “ Зээлийг авсан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө “ гэж тус тус заасан байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт “ Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй “, 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэснээс үзэхэд зээлдэгч нар зээлдүүлэгчийн шаардсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтохын “ ... зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг нь ны Дорнод салбараас 2016 оны 09 сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар дуусгавар болсон “ гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд хариуцагч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 23-ны өдрийн 138/ШШ2017/00335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч Д.Галтогтохын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА
З.ЭНХЦЭЦЭГ