| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0396/и |
| Дугаар | 00396 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00396
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн суманд 1967 онд төрсөн, 51 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, нөхөр, хүүхэд, зээгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн 7 дугаар баг 4-17 тоотод оршин суух “Орших” овогт Раднаагийн Сэндэндорж /РЮ-67012801/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Р.Сэндэндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Сэндэндорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1982 онд Мөрөн сумын 1 дүгээр 10-н жилийн сургуулийн 7 дугаар ангиасаа эрүүл мэндийн шалтгааны улмаас гарсан юм. Ингээд Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын үйлдвэрийн тоосогчноор 1982 оны 6 дугаар сараас 1989 оныг дуустал өрлөгчнөөр ажиллаж байсан юм. Олон хүүхэд төрүүлсэн үндэслэлээр тэтгэвэрт гарах болзол хангасан тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон учир шүүхэд хандсан болно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын тоосгоны үйлдвэрт 1982 оны 6 дугаар сарын 11-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тоосго өрөгч, шатаагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Р.Сэндэндорж нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын тоосгоны үйлдвэрт 1982 оны 6 дугаар сарын 11-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тоосго өрөгч, шатаагчаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна.
Тухайлбал: ББМҮ яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга конторын материалын үйлдвэрийн даргын 1982 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №11 дугаартай “....26 хүнийг 1-р хавсралтад дурдсан ёсоор материалын үйлдвэрт үндсэн ба түр ажилчнаар томилон ажлуулсугай...25/ Разайн Сэндэндорж эм 15 нас 6-11-нээс түр тоосго....” гэх Ажилд томилох тухай тушаалын хуулбар,
Гэрч Г.Наранцэцэгийн: “....Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын харьяа барилгын материалын үйлдвэрт 1982 оноос 1990 он хүртэл нооромчин өрлөгчин хийдэг байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч С.Ариунаагийн: “....Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын харьяа барилгын материалын үйлдвэрт 1982 оноос 1990 он хүртэл нооромчин хийдэг байсан. Тоосго ачиж зөөдөг ажил хийдэг. Шөнийн ээлжинд гарч тоосгоо шатааж байшин барилга өрхөд бэлэн болгодог байсан....” гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Орших” овогт Раднаагийн Сэндэндорж /РЮ-67012801/-ийг Хөвсгөл аймгийн Барилга конторын материалын тоосгоны үйлдвэрт 1982 оны 6 дугаар сарын 11-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тоосго өрөгч, шатаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Сэндэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ