| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0410/и |
| Дугаар | 00410 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 00410
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 09-08 тоотод оршин суух “Хиргэс” овогт Дугараан Отгонжаргал /РМ-69100701/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл Ус суваг ХХК-нд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч Д.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Отгонжаргал би Хөвсгөл Ус суваг ХХК-ний 4 дүгээр халуун усны кассчнаар ажиллаж байтал 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/32 дугаартай захирлын тушаалаар хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан хэмээн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд мөн намайг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актыг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.
Нэхэмжлэгч Д.Отгонжаргал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Д.Отгонжаргал нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хөвсгөл Ус Суваг ХХК-д холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгохоор хүсэлт гаргасан ба шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Отгонжаргал нь хариуцагч Хөвсгөл Ус Суваг ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч Д.Отгонжаргал нь “....шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна....” гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй, нэхэмжлэгч Д.Отгонжаргалын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хүлээн авах үндэстэй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1. Д.Отгонжаргалын нэхэмжлэлтэй, Хөвсгөл Ус Суваг ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ