| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0057/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/62 |
| Огноо | 2021-03-15 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Улсын яллагч Э.Ууганзаяа Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 19360016400******* дугаартай, 178/2020/00*******/Э/ индекстэй хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны дугаар сарын -ний өдөр аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт одоо аймгийн , хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа, аймгийн Жаргалант сумын багийн -ийн айлын орон сууцны А байрны 2- тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/ Шүүгдэгч Яллагдагч Б.******* нь аймгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 онд байгууллагын засварын ажилд төсөвлөгдсөн 20,189,000 төгрөгийн төсөвт өртөгийн хөрөнгөөс бараа, 1 материал авах зорилгоор “ ” ХХК руу 2019 оны 3 2 дугаар сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 4.919.620 төгрөгийг тус тус шилжүүлэн өөртөө давуу байдал бий болгож, аймгийн , хэлтэст 7.419.620 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр энэ албан тушаалд томилогдсон. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр үйлчлэгч Тогтбаяр тэтгэвэрт гаргасан. Энэ хүн миний биеийг 20 асуудлаар шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байсан. Би дураараа зарцуулсан зүйл байхгүй. 7.419.620 төгрөгийн хохирол тухайн байгууллагад учруулсан байна гэж яллаад байгаа. 7.419.620 төгрөгөөс 6.100.000 төгрөгөөр мэргэжлийн компанитай гэрээ хийж өмч хамгаалах комиссдоо хүлээлгээд өгсөн. 577.658 төгрөгийн бараа материал авсан. Шалыг нь солих банз, бараа материалын үнэд зарцуулагдах зардал байгаа. Тухайн байгууллагад миний бие ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй. Нэг ч төгрөгийн хохирол учруулаагүй, ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй гэв. Эрүүгийн 19360016400******* дугаартай хавтаст хэргээс: 1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.ын мөрдөн шалгах ажиллагаанд “...Манайд төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оны засварын ажилд 20.000.000 төгрөг батлагдаж ирсэн. , даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.******* нь уг 20.000.000 төгрөгөөр засварын ажил хийхдээ тендер сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан боловч тендер зарлахгүйгээр "т ” ХХК-руу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 2.500.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 4.919.620 төгрөг шилжүүлж хууль бус үйлдэл хийсэн. Улмаар 6.677.658 төгрөгийг тухайн компанийн захирал Б.ээс авсан байна. Б.******* нь ийм байдлаар бусад аж ахуй нэгж рүү мөнгө шилжүүлж өөртөө авах ёсгүй. Тийм учраас би Б.*******ийн хууль бус үйлдлийн улмаас 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар аймгийн , хэлтэст 7.419.620 төгрөгийн хохирол учруулсан байна. Би барилгын засвар хийлгэхийн тулд тухайн мөнгийг барилгын компани руу шилжүүлэх ёстой, зайлшгүй тендер сонгон шалгаруулалт зарлах ёстой байсан гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтасны 10-12 хуудас/, 3 2.Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд “..Манай компани Төрийн банк дахь харилцах дансанд 2019 оны 03, 04 дүгээр сард аймгийн хэлтсээс барилгын материалын үнэ гэж шилжиж орж ирсэн 2 удаагийн мөнгийг тухайн үед дарга Б.*******т бэлнээр гаргаж өгсөн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 9-10 хуудас/, 3.Гэрч О.гийн мөрдөн шалгах ажиллагаанд “...Уг мөнгөнөөс 2019 оны 3 дугаар сард 2 удаа, эхний удаад 2.500.000 төгрөг, 2 дахь удаад 4.916.000 төгрөг нийт 7.416.000 төгрөгийг “т ” ХХК руу барилгын дээвэр, дотор өрөөнүүдийн шал солих, дотор ханын эмульс хийх, цахилгаан халаалтын зууханд шинэчлэлт хийх зориулалтаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны -12 хуудас/, 4.Гэрч гийн “..Би няраваар 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш ажиллах хугацаандаа 2.500.000 төгрөгийн, 4.919.620 төгрөгийн бараа материал орлогод бүртгэж авсан зүйл байхгүй. Тийм их хэмжээний орлого авч байгаагүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 23 хуудас/, 5.Гэрч ийн “..Би аймгийн дарга Б.******* гэх хүнтэй манай “” ХХК байгуулсан гэрээнд 2019 оны 6 дугаар сарын үед гарын үсэг зурснаа санаж байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтасны 26 хуудас/, 6.Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 69-79 хуудас/, 7.Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /2хх-101-5 хуудас/, 8.Төлбөрийн хүсэлт /2хх 24-0251 хуудас/, 9. Гэрч О.гийн мэдүүлэг /1хх -12 хуудас, 2хх 16-19 хуудас/, 10. Гэрч ын мэдүүлэг /2 хх 8-15 хуудас/ . аймгийн хэлтэст хийсэн аймаг дахь төрийн аудитын газрын тайлан, актууд 2017, 2018 оны /1хх-73-8х/ 12. аймгийн конторын байрны дээврийн ажил, халаалтын зуухны засварын гэрээ-/1хх-143х/ 13. аймгийн 2019 оны батлагдсан төсөв-/1хх-168х/ 14.“т ” ХХК-ны орлого, зарлагын баримт 2.5 сая төгрөг /1хх-184х/ 15.Төрийн банкны 0000322571 дугаартай “т ”ХХК-ны 4 /захирал Б./ гэх дансны хуулга- /1хх-70х/ гэх зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй. Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь холбогдох хууль түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна. Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна. Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ аймгийн , даргаар ажиллаж байсан нь 2017 оны 03 дугаар сарын 06- ны өдрийн аймгийн Засаг даргын Б/21 дугаартай захирамж, ажлын байрны 5 буюу албан тушаалын тодорхойлолтоор тогтоогдож байна. /2хх-2,3х/ Шүүгдэгч Б.******* нь аймгийн , даргаар ажиллахдаа , даргын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын 3.3 Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулж, өдөр тутмын үйл ажиллагааг хянаж, Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Монгол Улсын Их хурал, Засгийн газар, яам, агентлагаас гаргасан тогтоол, шийдвэрт нийцүүлэн Засаг дарга, түүний тамгын газар, бусад байгууллага аж ахуйн нэгжтэй хуулийг мөрдлөг болгон ажиллах үүрэгтэй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаартай тогтоолоор Шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.0 сая төгрөг байхаар тогтоосон байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн /шууд гэрээ байгуулах арга/ 34.2-т “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захич энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхитай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т “Энэ хуулийн 34.1-д заасны дагуу гэрээ шууд байгуулсан тохиолдолд захич гэрээний хувийг уг аргыг хэрэглэх болсон үндэслэлийн хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус заасан байна. Шүүгдэгч Б.******* нь шууд гэрээ байгуулахдаа дээрх хуулийн 34 дүгээр зүйлийн 1-т заасан нөхцөл, мөн хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг тус тус зөрчиж өөртөө давуу байдал бий болгосон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хууль тогтоомжоор олгосон албан үүрэг, бүрэн эрхээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхолын төлөө урвуулан ашиглаж, хийх ёсгүй зүйлийг хийж 2019 оны аймгийн 2019 оны төсөвт тусгагдсан эд хогшил, урсгал засварын зардалд 20.189.000 төгрөг тусгагдсанаас 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ” ” ХХК-ны данс руу 2.500.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр мөн данс руу 4.919.620 төгрөг тус тус шилжүүлж нийт 7.419.620 6 төгрөгийг өөртөө давуу байдал бий болгосон хэргийн үйл баримт тогтоогдсон болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудад тал бүрээс нь бүрэн бодитой дүгнэлт хийж, улсын яллагчийн шүүгдэгч Б.*******ийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг нь хэргийн бодит байдалтай тохирсон гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.аас 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “ аймгийн хэлтэс нь Б.*******ээс нэхэмжлэх хохиролгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй. Хэргийг ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгохыг хүсье” гэсэн хүсэлт ирүүлсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв. Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй нь тогтоогдож байна./2хх-214х/ Хувийн байдлын талаар гэрч гийн “...Хувийн зан байдлын хувьд төлөв түвшин, шулуун шударга, эелдэг найрсаг харьцаатай хүн юм. 2016 оноос 2019 он хүртэл хугацаанд аймгийн даргаар ажиллаж байсан. Манай гэр бүл санхүүгийн хувьд боломжтой...” гэх мэдүүлэг /3хх16х/ Удирдлагын академийн сургалтын албаны даргын тодорхойлолтоор шүүгдэгч Б.*******ийн мэргэшлийн болон магистрын зэрэг хамгаалсан тухай баримтууд авагдсан байна. /3хх-21-29х/ Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс: Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч, бусад 7 бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон тул мөн хуульд зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жил 5 сарын хугацаагаар хасаж, 1 жил 2 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгчээс 1.177.658 төгрөг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар дүгнэлт гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй байхад шүүх гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргах санал байхгүй. Шүүгдэгчид оногдуулсан ялыг түүний эрхэлж буй ажил хөдөлмөр, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд торгох ял оногдуулж, нэг жилийн хугацаанд төлөхөөр тогтоож өгнө үү гэв. Шүүгдэгч Б.*******ээс шүүх хуралдаанд эцсийн үг болгож хэлсэн тайлбартаа: “...Миний хувьд төрийн байгууллагад 20 гаруй жил ажиллсан. Би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэж үзэж байгаа. Миний ажлаас төрд ямар нэгэн хохирол учраагүй улсын яллагч яагаад хорих ял оногдуулах гээд байгааг ойлгохгүй байна. Торгуулийг төлөх боломжтой” гэв. Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүхээс гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн шинж, төлөх хохирол төлбөргүй, мөн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтийн албан тушаалд томилогдох эрхийг хасаж, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Б.*******т оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбарлах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******ийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны 8 өдрөөс эхлэн тоолохоор тогтов. Эрүүгийн 19360016400******* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*******ээс гаргуулах төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2, 36.6-36.8, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 00 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан 00 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******т тайлбарласугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Б.*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар эрх хасах ялыг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5.Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шйидвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 177 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох болон эрх хасах ялын 9 биелэлтэнд хяналт тавиж ажиллахыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шүүгдэгч Б.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.1 дүгээр зүйлийн 1, *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн .9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС