Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/154

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Т.Баянмөнх /томилолтоор/,

Шүүгдэгч/хохирогч ..., ... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ..., ... овогт ... нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, ..., бүрэн дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Толгойтын ... дүгээр гудамжны ... тоотод оршин суудаг, /РД:.../ урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... овогт ... ...

2. Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод оршин суудаг /РД:.../,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 250.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сар  хорих ял, 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хорих ялаар тогтоосон, ... овогт ... ....

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбо дэлгүүр дотор шүүгдэгч ... нь ... нүүр хэсэгт цохисны улмаас биед нь зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх,

Шүүгдэгч .... нь .... нүүр хэсэгт цохисны улмаас биед нь хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч ..., ... нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан “...... гаргасан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбо шашны дэлгүүрийн 2 давхарт үл таних хүнд зодуулсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 4 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн “...Баянгол дүүргийн 16 дугаар хороо Төв гандан хийдийн хашааны ертөнцийн зүгээр зүүн урд талд хүрэн өнгийн хүрээтэй шар өнгөтэй 2 давхар барилга бүхий бурхан шашны төв дэлгүүр гэсэн дээд талтай хаягтай хойд зүгт харсан хаалгатай байв. ...Уг өрөөнд ямар нэгэн хяналтын камерын дуран байхгүй, урьд камерын дуран байсан ул мөр байхгүй байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 7-8 тал/,

Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ... гэх хүн 2020 оны 7 дугаар сард над дээр ирээд 50-60 орчим ширхэг уул усны эзэн савлагийн зураг зуруулмаар байна гэхээр нь хариуд нь миний бие 10 зураг зураад нэг багц гэж явъя тэгэхгүй бол яг хэдэн зураг зуруулах нь тодорхойгүй байна, би ажил төрлөө зохицуулна та олон зураг зуруулж байгаа учир хамгийн хямд үнээр зурж өгье гээд 1 зургийг 500.000 төгрөгөөр тохирсон. Сүүлийн хугацааг 2020 оны 11 дүгээр сар гэж тохирсон. Харин урьдчилгаа 2.000.000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сар, 10 дугаар сард 2 хувааж төлсөн. ... надаас зургаа нэхээд байсан бөгөөд та урьдчилгаа болох 50 хувийг бөөнд нь өгнө гэж хэлээд тохирсон хугацаандаа өгөхгүй байна, үүнээс болж миний ажил явахгүй байсан учраас 2020 оны 10 дугаар сард 1.000.000 төгрөгийг буцааж өгсөн, 1 зураг зурж өгсөн. Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн үед ... надаас үлдэгдэл 500.000 төгрөгийг нэхэхээр нь та надаас авсан зургаа буцаагаад өгчих танд хямдхан зурж өгсөн. Таны мөнгийг буцааж өгье гэсэн чинь ... нүүр рүү гараараа 2 удаа цохисон чинь зууралдаад газар унасан. Энэ үед ... нь намайг үстэж байгаад өвдгөөрөө нүүр рүү 1 удаа цохисон. Зууралдаж байгаад газар унасан. Энэ үед ... нь намайг үсдэж байгаад өвдгөөрөө нүүр рүү 1 удаа цохисон чинь хамар цохигдоод миний хамраас цус гараад байсан. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Энэ үед ... нь эхэлж миний цээж орчим гараараа цохих шиг болсон бөгөөд цохилт нь оноогүй. Би зөрүүлээд ... нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисон. Зууралдсан байсан учир хамт газар унасан. Унахдаа би дээр нь байрлалтай унасан. Дээр гарчихсан байх үед ... нь миний үснээс үсдэж татаад нүүр хэсгийг өөрийнхөө өвдгөөр мөргүүлсэн энэ үед миний хамар цохигдож хамраас цус гарсан. ... ... бид хоёр давхардаж унаад ... миний үснээс үсдэж татаад нүүр хэсгийг өөрийнхөө өвдгийг мөргүүлсэнтэй улмаас миний хамар гэмтсэн. ...Эрүүл мэндтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 68 тал/,

Хохирогч, шүүгдэгчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Худал мэдүүлсэн зүйл байхгүй. Бид хоёр эвлэрчихсэн юм чинь прокурор явуулахгүйгээр мэдүүлгээсээ буцъя гэж ярьсан. Тэгээд прокурор дээр очоод хэлсэн чинь юу яриад байгаа юм, тэгвэл дахиад мэдүүлэг авна гэсэн. Тэгээд прокурортой хамт мэдүүлэг өгөхдөө би болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь өмнөх шигээ өгсөн. Тухайн өдөр мөнгө нэхэж ирээд заамдсан, цохих үйлдэл хийсэн. Би зөрүүлээд 2 цохисон, зууралдаж байгаад давхарлаж унасан. ... намайг үстээд нэг удаа өвдөглөсөн. Энэ үед хамраас их хэмжээний цус гарсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2020 оны 7 дугаар сард ... гэх залуутай уулзсан. Тухайн хүнтэй уулзах шалтгаан бол миний бие зураг зуруулах шаардлага гарсан. ...1 ширхэгийг 500.000 төгрөгөөр зуруулах шаардлагатай байгаа гэдгээ хэлэхэд 10 ширхэг зураг 1 багц юм, багцаар нь зуръя гэсэн. Төлбөрийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөгийг өгсөн. Эхний багц болох 10 ширхэг зургийг 2020 оны 9 дүгээр сард багтааж авна гэж тохирсон боловч нэг ч зураг гаргаж өгөөгүй. Би 2020 оны 9 дүгээр сарын сүүл хүртэл байнга очиж зураг зурсан эсэхийг асуусан. Зураг зурж өгөхгүй байсаар байгаад 2020 оны 10 дугаар сарын дундуур 1 ширхэг зураг зурж өгсөн бөгөөд уг зураг дутуу зурсан байсан. Үүнээс үл ойлголцол үүссэн. ...Ингээд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ... урлан дээр 10 цагийн орчимд өөрийн биеэр очиход ... байсан бөгөөд мөнгөө нэхсэн чинь над руу дайраад маргаж байгаад нэг нэгнийхээ түлхэж байтал ... нь миний нүүр лүү буюу зүүн нүдний доод товгор яс орчим гараараа нэг удаа цохитол миний нүд харанхуйлаад явчихсан. Намайг өшиглөсөн энэ үед би газар шалан дээр унасан чинь миний дээр гараад ирчихсэн нүүр рүү хэд хэдэн удаа цохихоор нь гараараа цээж орчмоос нь татаж байгаад хөлөө жийгээд боссон. Хөлөөрөө хаашаа жийсэн талаар мэдэхгүй байна. ...Миний эрүүл мэндтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний зардал гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 67 тал/,

Хохирогч, шүүгдэгчээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирсон дээрээ хохирч байна. 50 ширхэг зураг нэгийг 500.000 төгрөгөөр зуруулахаар тохиролцсон. Гэтэл нэг зураг л дутуу зурж өгсөн. Үүнээс болж би маш их хохирол амссан. Хэвлэгдэх ёстой ном хэвлэгдээгүй. Бид хоёр маргалдаад нэгнийхээ энгэрээс заамдалцаж авсан. Тэгээд Содномдаржаа зүүн хацар руу гараараа цохисон. Дараад тонгойх үед гар руу өшиглөсөн. Тэгээд зууралдаж байгаад босож ирсэн. Би энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Учир нь шинжээчийн дүгнэлтэд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр гэмтэл үүснэ гэж байна. Мөн ... прокурортой уулзахдаа цохиогүй унахдаа энэ гэмтлийг авсан талаар хэлсэн. Түүний мэдүүлэг зөрүүтэй байна. Иймд уг 2 асуудлыг нягтлан шалгуулах ёстой гэж үзэж байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай “... ... биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 23-24 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12640 дугаар “... ... хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн тогтонги алдалтад нөлөөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 тал/

Гэрч ... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ... өрөөндөө бурхан зурах гээд байж байтал гаднаас өндөр нуруутай эрэгтэй хүн орж ирсэн. Миний хувьд тухайн хүнийг танихгүй бөгөөд одоо ч нэрийг нь мэдэхгүй ... нь тухайн хүнтэй бурхан зурж өгсөн гэх асуудлаар хоорондоо маргаад байсан. Тухайн хүнтэй маргаж байгаад л гэнэт зодолдоод эхэлсэн. Хэн нь эхэлсэн талаар мэдэхгүй. Түжигнээд эхлэхээр нь харсан чинь *** дээд талд нь нөгөө хүн доод талд нь ***г үсдээд гарнаас нь барьчихсан нүүр рүү нь өвдөглөсөн. Тэгэхээр нь би хажуугаас нь чи яаж байгаа юм хүүхэд зодлоо гэж хэлээд салгах байдлаар гараа алдаж очсон чинь больсон. ***гийн хамар цус болсон байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Өндөр нуруутай ***тай зодолдсон залуугийн нүүр амнаас нь цус гарсан зүйл байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 72 тал/,

Шинжээч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...***гийн биед учирсан буюу дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тухайн гэмтэл нь өвдөглөх, гараар цохих бусад мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. *** нь 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр өөрийн биеэр ирж үзүүлсэн, мөн Мөнгөн гүүр эмнэлгийн компьютер томограффийн хариуг авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч нар хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.  

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 17-18, 19, 20-21 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар шүүхээс хийсэн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хэрэг учрал болохоос өмнө шүүгдэгч М.Тр, Д.С нар нь хоорондоо бурхан шашны зураг зурах, 1 зургийн ажлын хөлсийг 500.000 төгрөгөөр тооцож зуруулахаар харилцан тохиролцсон байх ба уг ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор шүүгдэгч *** нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёмбо дэлгүүр дотор буюу шүүгдэгч ***-ийн урланд ирсэн, улмаар үл ойлголцон хоорондоо маргалдан зодолдож, ***ын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, ***-н биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тус тус учирсан байна.

 Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...С-с гаргасан Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** шашны дэлгүүрийн 2 давхарт үл таних хүнд зодуулсан...” гэх тэмдэглэл,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12685 дугаартай “...М.Т-н биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн,

мөн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12640 дугаартай “...Д.С-н хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтүүд,

шинжээч эмч ***гийн “...***гийн биед учирсан буюу дүгнэлтэд дурдсан гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Тухайн гэмтэл нь өвдөглөх, гараар цохих бусад мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Содномдаржаа нь 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь өвдөглөх, гараар цохих буюу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. С нь 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр өөрийн биеэр ирж үзүүлсэн, мөн Мөнгөн гүүр эмнэлгийн компьютер томографын хариуг авч ирсэн...” гэсэн мэдүүлэг,

гэрч Ж.Р-н “...Тухайн хүнтэй маргаж байгаад л гэнэт зодолдоод эхэлсэн. Хэн нь эхэлсэн талаар мэдэхгүй. Түжигнээд эхлэхээр нь харсан чинь *** дээд талд нь нөгөө хүн доод талд нь ***г үсдээд гараас нь барьчихсан нүүр рүү нь өвдөглөсөн. ***гийн хамар цус болсон байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Өндөр нуруутай Содномдаржаатай зодолдсон залуугийн нүүр амнаас нь цус гарсан зүйл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг, нотлох баримтуудаар нотлогджээ.

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон дээрх нөхцөл байдал нь Д.С-н шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд удаа дараа тогтвортой мэдүүлсэн “...Зууралдаад унасан байх үед *** намайг үстэж байгаад өвдгөөрөө нүүр рүү 1 удаа өвдөглөсөн. Хамар цохигдоод цус гарсан. Би Тэгшбаярын нүүр хэсэгт 2 удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон, өөрөөр хэлбэл М.Тэгшбаярын  “...би Д.С-г зодоогүй...” гэсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна. 

Мөн ***-н “...Шинжээчийн дүгнэлтэд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн. Ийм байх боломжгүй. Мөн шинжээч С-г үзээгүй, томографын зурагт үндэслэж дүгнэлтээ гаргасан. Үүнийг нягтлан шалгуулах шаардлагатай...” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь хэрэгт хувийн сонирхолгүй, тусгай мэдлэг бүхий хөндлөнгийн этгээд болох шинжээч эмчийн дүгнэлтийг эргэлзээтэй, хууль бус гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн асуудлыг нягтлан шалгаж шинжээчийн дүгнэлт гаргасан эмч Г.Ханхүүгээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдүүлэг авсан байна.

Шүүгдэгч М.Т-н үйлдлийн улмаас шүүгдэгч Д.С-н эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл” учирсан, шүүгдэгч Д.Содномдаржаагийн үйлдлийн улмаас шүүгдэгч М.Тэгшбаярын эрүүл мэндэд “зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан буюу тэдгээрийн харилцан бие биенийхээ эсрэг чиглэсэн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор эрүүл мэндийн хохирол хэн хэнд нь учирсан гэж шүүх дүгнэв.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул ***, *** нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээч эмчийн 12685, 12640 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй.

Шүүгдэгч нарын хэн хэн нь үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандсан, харилцан бие биенээ цохиж зодоход эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдэж хүсч үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.С, М.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Тэдгээр нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт шүүхэд ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тус тус мэдүүлж оролцсон тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэдгээр нь хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч ... хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 46 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 тал/, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 59 тал/,

Шүүгдэгч ... хувийн байдалтай иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 52-54 тал/, Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт /хх-ийн 59 тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч ..., ... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч ..., ... нарт оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 4 ширхэг компьютер томографын зургийг хэрэгт нотлох баримтаар хавсаргах нь зүйтэй. 

   Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ... овогт ... ..., ... овогт ... ... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..., ... нарт 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ..., ... нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ..., ... нарт сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 4 ширхэг компьютер томографын зургийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..., ... нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА