Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00320

 

 

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт оршин суух Бөхчүүд овогт Жигжидийн Насанбаяр /РУ62102302/-ын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ж.Насанбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Насанбаяр нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний биө 1960 онд Шинэ-Идэр суманд төрж 1978 онд Барилгын техник мэргэжлийн сургуульд шаварчин, будагчинаар төгссөн. 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Шинэ-Идэр сумын Ахуйн үйлчилгээнд цэвэрлэгчээр анх ажилд орсон. Дараа нь 1981 оноос хойш Ахуйн үйлчилгээний гуталчин Буянхишиг гуайг дагалдан суралцаж гуталчин болсон. Түүнээс хойш би тасралтгүй Ахуйн үйлчилгээний гуталчнаар 1989 оны 12 дугаар  сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Одоо би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл миний ажилд орсон гарсан тушаал шийдвэр олдохгүй, сумын архив, ахуйн үйлчилгээний хамаг баримт бичиг устаж үгүй болсон учир намайг ажиллаж байсныг нотлох баримт бичиггүй болоод байна. Мөн миний хөдөлмөрийн дэвтэр устаж алга болсоны улмаас ажиллаж байсан байдлаа тогтоолгож чадахгүй хохироод байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Ахуйн үйлчилгээний төвд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчинаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Бөхчүүд овогт Жигжидийн Насанбаяр нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Насанбаяр нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Ахуйн үйлчилгээний төвд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал цэвэрлэгчээр, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчинаар ажиллаж байсан болох нь

 

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн  3/89 тоот “Тус сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Насанбаяр нь 1962 онд төрсөн. 1979-1990 он хүртэл Шинэ-Идэр сумын ахуй үйлчилгээний төвд ажиллаж байсан...” гэх тодорхойлолт,  архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Насанбаярын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Улаанбаатар хотын ҮЭ-ийн зөвлөлөөс 1979 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Жигжидийн Насанбаяр нэрээр нээж олгосон 415318 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн батлах, 1986-1987 оны гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Л.Насанбуянгийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өгсөн: ... Ж.Насанбаяр нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Нийт ахуйн үйлчилгээний төвд 1979 оны 01 дүгээр сард анх цэвэрлэгчээр ажилд орсон юм. Тэгээд уг ажлаа 1980 оныг дуустал хийсэн. Тэгээд 1981 оны 01 дүгээр сараас манай гутлын тасагт гуталчнаар ажиллаж эхлээд уг ажлаа 1990 он хүртэл тасралтгүй хийсэн юм... гэх мэдүүлэг, гэрч Д.Оюунмаагийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр өгсөн ... Ж.Насанбаяр нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Нийт ахуйн үйлчилгээний төвд 1979-1981 он хүртэл цэвэрлэгчээр ажиллаж байсан. Харин 1981-1990 он хүртэл гуталчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гуталчнаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10/04 дугаартай “Тус аймгийн Шинэ-Идэр сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын тушаал манай архивт байхгүй тул Ж.Насанбаярт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон