| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0239/И |
| Дугаар | 00321 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 00321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын 3 дугаар багт оршин суух Бөөчүүд овогт Бүдрагчаагийн Алтанцэцэг /РД62030800/-ийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Алтанцэцг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд төлчин, малчинаар ажиллаж ирсэн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл “шүүхээр ажилласан жилээ тогтоолгож ир” гэсэн. Иймд намайг Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд ажиллаж байсан дээрхи хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Бөөчүүд овогт Бүдрагчаагийн Алтанцэцэг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Алтанцэцэг нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1978 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал төлчин, малчинаар ажиллаж байсан болох нь
Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн захиргаанаас 1983 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Бүдрагчаагийн Алтанцэцэг нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Галт сумын ЗДТГ-аас 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Б.Алтанцэцэгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, баярын бичгүүд, гэрч Б.Сосоржавын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ... Б.Алтанцэцэг нь 1978 оноос Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 3 дугаар бригадад фермийн саальчин хийдэг байсан юм. Уг ажлаа хувьчлал явагдах хүртэл тасралтгүй хийж байсан юм.... гэх мэдүүлэг, гэрч Н.Дарьхийхүүгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ... Б.Алтанцэцэг нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 3 дугаар бригадад 1978 оноос фермийн үнээ сааж эхлээд уг ажлаа хувьчлал явагдах хүртэл буюу 1990 он хүртэл хийсэн юм гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10/110 дугаартай “Тус аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон