Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00322

 

 

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 16-11 тоотод оршин суух Хонин хотгор овогт Чимэдийн Жаргалсайхан /РЮ57022819/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Ч.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Чимэдийн Жаргалсайхан нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга угсралтын трестэд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс нормчноор ажилд орсон юм. Түүнээс хойш Барилга угсралтын трестэд 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртлэх хугацаанд тус байгууллага тарах хүртэл ажиллаж байсан. Гэтэл өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн байгууллагад ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас миний Барилга угсралтын трестэд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд Жаргалсайхан намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Барилга угсралтын трестэд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Ч.Жаргалсайхан нь Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Барилга Угсралтын трестэд 1978 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл нормчноор ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул тухайн жилүүдэд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна. Иймд Ч.Жаргалсайханы дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгохоор хандсан боловч 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал ажиллаж байсан талаарх баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул ажилласан жил тогтоолгох хүсэлтээсээ дээрх хугацааг хасаж, 1990 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа багасгаж байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хонин хотгор овогт Чимэдийн Жаргалсайхан нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба шүүх багасгасан хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ч.Жаргалсайхан нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1978 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг дуустал нормчноор  ажиллаж байсан болох нь

Хөвсгөл аймгийн Архивын тасгаас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ч.Жаргалсайханы ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1978 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 82 дугаартай “...1978 онд Барилгын цэргийн ангиас халагдаж ирсэн 28 хүнийг 1 дүгээр хавсралт ёсоор нормчингоор томилон ажилуулсугай...Чимэд Жаргалсайхан Түнэл 9-1 4-р бригад” гэх тушаалын хуулбар, 1981 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 23 дугаартай .”..16 ажилчныг 1981 оны ээлжийн амралтыг 1-р хавсралтанд заасан ёсоор олгосугай...3.Чимэдийн Жаргалсайхан 4-р бр 18 1/4  гэх ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1982 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 200 дугаартай “...2.Тэргүүний ажиллагаатай 62 ажилтан ажилчдыг 1-р хавсралтанд заасан ёсоор баярын бичиг, мөнгөн шагналаар шагнасугай...45.Чимэд Жаргалсайхан –“- 30=00 ..” гэх байгууллагын аварга барилгачин цол олгох ба тэргүүний ажилчдыг шагнах тухай тушаалын хуулбар, ББМҮ Яамны харъяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б-51 дугаартай “...1989 оны амралтын хуваарийн дагуу амрах ажилчдын амралтыг 1, 2 дугаар хавсралтанд дурьдсанаар олгосугай ...16.Чимэд Жаргалсайхан - - тоосгочин 22” гэх тушаалын хуулбар, 1990 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 29 дугаартай “... Трестийн үхэрчин Б.Мөнхөөгийн нөхөр Чимэдийн Жаргалсайханыг 1990 оны 7-р сарын 8-наас эхлэн туслах аж ахуйн хоньчноор авч ажиллуулсугай...” гэх малчнаар томилох тухай тушаалын хуулбар, гэрч Ё.Лхагваагийн  2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн: ... Ч.Жаргалсайхан нь Хөвсгөл аймгийн Барилгын трестийн 3 дугаар бригадад 1978 оноос эхний хэдэн жил нь нормчин хийж байгаад сүүлийн хэдэн жил нь тоосгон заводод нормчны ажилыг тасралтгүй хийж байгаад 1994 он хүртэл уг ажлаа хийсэн юм ... гэх мэдүүлэг, гэрч Б.Оюунчимэгийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн ... Ч.Жаргалсайхан нь намайг 1984-1995 он хүртэл Барилга угсралтын трестэд ажиллаж байх үед нормчины ажлыг хийдэг байсан.  гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон