Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/191

 

2021        02          04                                  2021/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

хохирогч Э.Отгончимэг, түүний өмгөөлөгч Б.Пүрэвдорж,

гэрч Э.Цэвэгсүрэн, Ц.Оюунзолбоо,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-д холбогдох эрүүгийн 2006 03881 2735  дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл сүлжээний инженер мэргэжилтэй, Үндэсний соёл амралтын хүрээлэнд Кипавтоматикийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин 27 гудамжны 786 тоот хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо ....... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.Б /РД:/

Холбогдсон хэргийн талаар:

С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжин 29 дүгээр гудамжны 786 тоотод хохирогч Э.Отгончимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хөдөөгөөс ирээд ажлынхаа 2 залуутай архи уугаад шөнө 3 цагт аавындаа очсон. Тэгээд 09 дүгээр сарын 16-ноос 17-нд шилжих шөнө юу болсон талаар санахгүй байгаа. Хохирогч Отгончимэгтэй маргааш өглөө нь хамт сэрээд яасан бэ гэсэн чинь гараад явсан. Удалгүй 20 минутын дараа эгч нь залгаад чи манай дүүг хүчиндсэн байна гээд утсаар орилоод байсан. манай аав ээж хоёрт хэлсэн. Би болсон процессыг сайн санахгүй байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Отгончимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 9 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 29-786 тоотод байрлах ээжийн минь ах Сугарынд түр амьдардаг байсан. Шөнө 3-4 цагийн үед хаалга нүдээд байхаар нь айж байгаад очиж тайлсан чинь С.Б ах орж ирсэн. Тэгээд С.Б ах орж ирэхээр нь зочны өрөөний буйдан дээр ор засаж өгөөд би өөрөө унтлагын өрөөнд орж газар ор засаад орондоо орсон. Гэтэл С.Б миний араас чи гэрт эрэгтэй хүн авч ирдэг үү, тэрийгээ хаана нуусан юм бэ, гаргаад ир гэхээр нь би орон дотроосоо тийм зүйл байхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд л чимээгүй болж С.Б орондоо орсон байсан ба би хэвтэж айгаад утсан байсан. Тэгээд нэг сэрхэд шал дугарч С.Б манай өрөөнд орж ирсэн, тэгэхээр нь би орноосоо өндийгөөд суусан ба тэгэхэд С.Б миний баруун талд ирж суугаад ах нь дүүгээ айлгачихсан уу гээд духан дээр үнссэн. Тэгээд гар утсаа гаргаж ирээд архи пиво хүргэлт гэж хадгалсан утасны дугаарыг гаргаж ирээд дуудчих гэхээр нь би юу яриад байгаа юм бэ болохгүй гэтэл С.Б өөрөө тэр дугаар руу залгаад дуудах гэсэн боловч утас нь холбогдоогүй. Тэгээд миний хажуугаар орж хэвтэх гээд надтай зэрэгцэж суугаад намайг хэвтүүлэх гээд мөрнөөс дарсан. Тэгэхээр нь би 2 гараараа цааш нь түлхээд таны орыг зассан байгаа, та орон дээрээ очоод унт гэж хэлсэн. Тэгэхэд С.Б намайг дарж хэвтүүлээд 2 гарыг толгойн 2 талд 2 гараараа дараад миний дээр суучихсан. Тэгээд миний 2 гарыг холбож толгойн дээр нэг гараараа дараад нөгөө гараараа миний углаад өмсдөг унтлагын хувцсыг дээш нь сөхөөд тайлснаа миний хөхийг нэг гараараа бариад хүзүүгээр үнсэж, цээжээрээ намайг дараад нэг гараараа миний өмдийг шувтлаад тайлчихсан. Тэгээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн үү хийсэн. Тэгээд би түлхэхэд дахин дараад бэлэг эрхтнээ хийж бэлгийн ажил хийсэн. Тэгээд нэг мэдэхэд босоод явсан. Би энэ хүртэл гараараа түлхсэн зэргээр эсэргүүцэл үзүүлсэн ч дийлээгүй. Магнай ахаа болиоч, та юу хийж байгаагаа мэдэж байна уу гэх зэргээр орилсон боловч мэдэж байна Зулаа ахын дүү чимээгүй байж бай ах нь мэдэж байна гээд тэгээд л бэлгийн ажлаа дуусгасан” гэх мэдүүлэг, 

Гэрч Э.Цэвэгсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Өглөө 10 өнгөрөөд Э.Отгончимэг над руу залгаж хэлсэн. Тухайн өдөр би ажилтай байсан учир утсаа анзаараагүй байсан. Над руу маш олон удаа залгасан байсан. Буцаагаад залгасан чинь утсаа авахгүй байсан. Дахиад залгатал уйлаад байсан, яасан бэ, юу болсон гэж асуухад гэртээ ганцаараа байсан. Шөнө С.Б ахад юм хэлж байхад ойлгохгүй, шууд намайг хүчиндсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Оюунзолбоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үйл явдал болсноос 7 хоногийн дараа ээж нь залгаж сэдэгдсэн байдаг. Хоригдсоны дараа эцэг эхээс нь уучлалт гуйж уулзсан. Тэрний дараагаар хохирогчтой биечлэн очиж уулзан уучлалт гуйсан. Тухайн үед би төрөөгүй байсан. Дараа нь өмгөөлөгчтэйгөө хамт очиж уучлалт гуйсан. С.Б-тай хамт очиж уулзах гэсэн боловч биечлэн уулзаж чадаагүй. Оюутны байранд “Ковид” гарсан учир тусгаарлагдсан байсан  учир хохирогчтой утсаар ярьж уучлаарай, өршөөгөөрэй, би буруу зүйл хийсэн, гэм буруутай гэдгээ хэлсэн. Би 3 хүүхдийнхээ өмнөөс уучлалт гуйсан. Бид нар гэр бүлээрээ гадаадад байдаг эгчийнхээ байранд байсан. 2020 оны 9 дүгээр сард манай эгчид мөнгөний хэрэг гараад байраа зарахаар болсон. Тэгээд бид нар 1 сараас эхлээд түрээсийн орон сууцад амьдарч байгаа. Би бага насны 3 хүүхэдтэй, саяхан буюу 2020 оны 12 дугаар сарын 16-нд хийсвэр хагалгаанд орж төрсөн. Одоо ажилгүй байгаа“ гэх мэдүүлэг,

           Хавтаст хэргээс

Хохирогч Э.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... миний хажуугаар орж хэвтэх гээд надтай зэрэгцэж суугаад намайг хэвтүүлэх гээд мөрнөөс дарсан. Тэгэхээр нь би 2 гараараа цааш нь түлхээд таны орыг зассан байгаа, та орон дээрээ очоод унт гэж хэлсэн. Тэгэхэд С.Б намайг дарж хэвтүүлээд 2 гарыг толгойн 2 талд 2 гараараа дараад миний дээр суучихсан. Бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 5-13 хуудас/,

            Гэрч Э.Цэвэгсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 09 цагийн орчим Э.Отгончимэг над руу өөрийнхөө 99448728 дугаараас миний 99567730 дугаарын утас руу залгаад шөнө С.Б ах ирээд намайг хүчиндсэн, тэгээд намайг гэрээс гаргахгүй хориод би гэрт юу ч дугарахгүй байж байгаад гарч ирлээ гээд уйлаад ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуудас/,

Гэрч У.Туулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С.Б-г ирэхэд нь би очиж 2 удаа алгадаад манайхныг доромжиллоо, миний охиныг чи доромжилсон байна. Чи ах дүү байж ийм муухай зүйл хийлээ гэхэд С.Б би буруугаа хүлээж байна гэж хэлсэн ... С.Б хуванцар өлгүүрийг хугалж үзүүртэй хэсгээр нь гарынхаа дотор хэсгийг зүсэх оролдлого хэд хэдэн удаа хийсэн ба энэ үед Сугир өлгүүрийг булаан авсан” гэх мэдүүлэг хх-ийн 17-19 хуудас/,

Гэрч Ц.Оюунзолбоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “С.Б-н хамаатан болох Э.Цэвэгсүрэн, У.Туул нар надтай утсаар яриад танай нөхөр С.Б манай дүү Э.Отгончимэгийг хүчиндсэн байна гэж анх надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 хуудас/,  

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26 хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11027 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51 хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 хуудас/,

Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 93 хуудас/,

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн ХХК-ий тодорхойлолт /хх-ийн 94 хуудас/,

Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 95-96 хуудас/,

Ц.Оюунзолбоогийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт /хх-ийн 97-101 хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хувийн байдалтай холбоотой 4 хуудас баримт болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2020 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжин 29 дүгээр гудамжны 786 тоотод хохирогч Э.Отгончимэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн болох нь  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-н өгсөн “... 2020 оны 09 дүгээр сарын 16-ноос 17-нд шилжих шөнө юу болсон талаар санахгүй байгаа. Хохирогч Отгончимэгтэй маргааш өглөө нь хамт сэрээд яасан бэ гэсэн чинь гараад явсан. Удалгүй 20 минутын дараа эгч нь залгаад чи манай дүүг хүчиндсэн байна гээд утсаар орилоод байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Э.Отгончимэгийн өгсөн “... Тэгэхээр нь би 2 гараараа цааш нь түлхээд таны орыг зассан байгаа, та орон дээрээ очоод унт гэж хэлсэн. Тэгэхэд С.Б намайг дарж хэвтүүлээд 2 гарыг толгойн 2 талд 2 гараараа дараад миний дээр суучихсан. Тэгээд миний 2 гарыг холбож толгойн дээр нэг гараараа дараад нөгөө гараараа миний углаад өмсдөг унтлагын хувцсыг дээш нь сөхөөд тайлснаа миний хөхийг нэг гараараа бариад хүзүүгээр үнсэж, цээжээрээ намайг дараад нэг гараараа миний өмдийг шувтлаад тайлчихсан. Тэгээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн үү хийсэн. Тэгээд би түлхэхэд дахин дараад бэлэг эрхтнээ хийж бэлгийн ажил хийсэн. Тэгээд нэг мэдэхэд босоод явсан. Би энэ хүртэл гараараа түлхсэн зэргээр эсэргүүцэл үзүүлсэн ч дийлээгүй. Магнай ахаа болиоч, та юу хийж байгаагаа мэдэж байна уу гэх зэргээр орилсон боловч мэдэж байна Зулаа ахын дүү чимээгүй байж бай ах нь мэдэж байна гээд тэгээд л бэлгийн ажлаа дуусгасан.“ гэх мэдүүлэг, гэрч Э.Цэвэгсүрэнгийн өгсөн “2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 09 цагийн орчим Э.Отгончимэг над руу өөрийнхөө 99448728 дугаараас миний 99567730 дугаарын утас руу залгаад шөнө С.Б ах ирээд намайг хүчиндсэн, тэгээд намайг гэрээс гаргахгүй хориод би гэрт юу ч дугарахгүй байж байгаад гарч ирлээ гээд уйлаад ярьсан“ гэх мэдүүлэг, гэрч Ц.Оюунзолбоогийн өгсөн “... С.Бтай хамт очиж уулзах гэсэн боловч биечлэн уулзаж чадаагүй. Оюутны байранд “Ковид” гарсан учир тусгаарлагдсан байсан  учир хохирогчтой утсаар ярьж уучлаарай, өршөөгөөрэй, би буруу зүйл хийсэн, гэм буруутай гэдгээ хэлсэн.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс хохирогч Э.Отгончимэгийн “... шөнө 3 цаг өнгөрч байхад ... хаалга гаднаас цохиж гаднаас түлхүүр цоож нээх гээд байхаар нь би айгаад чимээгүй байж байгаад хаалгаа нээхэд М.С.Б байсан ... зочны өрөөнд буйдан дээр ор засаж өгөөд би өөрөө унтлагын орж унтсан. Тэгээд нэг сэрэхэд шал дуугарч С.Б манай өрөөнд орж ирэхээр нь би орноосоо өндийгөөд суусан тэгэхэд миний баруун гар талд ирж суугаад ах нь дүүгээ айлгачихсан уу гээд духан дээр үнссэн ... миний хажуугаар орж хэвтэх гээд надтай зэрэгцэж суугаад намайг хэвтүүлэх гээд мөрнөөс дарсан. Тэгэхээр нь би 2 гараараа цааш нь түлхээд таны орыг зассан байгаа, та орон дээрээ очоод унт гэж хэлсэн. Тэгэхэд С.Б намайг дарж хэвтүүлээд 2 гарыг толгойн 2 талд 2 гараараа дараад миний дээр суучихсан. Тэгээд миний 2 гарыг холбож толгойн дээр нэг гараараа дараад миний углаад өмсдөг унтлагын хувцсыг дээш сөхөөд тайлснаа миний хөхийг нэг гараараа бариад хүзүүгээр үнсэж цээжээрээ намайг дараад нэг гараараа өмдийг шувталж тайлчихсан. Тэгээд бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийсэн. Нэг мэдэхэд босоод явсан. Би энэ хүртэл гараараа түлхэж эсэргүүцэл үзүүлсэн боловч дийлээгүй. Магнай ах аа болиоч ээ юу байгаагаа мэдэж байна уу мэдэж байна аа Зулаа ахын дүү, чимээгүй байж бай гээд бэлгийн ажлаа дуусгасан” гэх мэдүүлэг /хх-6-9/, гэрч Э.Цэвэгсүрэнгийн “2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө 9 цагийн орчим Э.Отгончимэг над руу залгаад шөнө С.Б ах ирээд намайг хүчиндсэн гээд уйлаад ярьсан” гэх мэдүүлэг /хх-14-16/, гэрч У.Туулын “Чи ах дүү байж ийм муухай зүйл хийлээ гэхэд С.Б би буруугаа хүлээж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-17-19/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-26/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 11027 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-50-51/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлөхөө илэрхийлсэн, түүний өмгөөлөгч үүнийг дэмжиж гэм буруу дээр маргахгүй байр суурьтай оролцсоныг дурдвал зохино.         

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч С.Б-г “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Э.Отгончимэгээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч түүний өмгөөлөгчөөс хохирол нэхэмжлэхгүй болохоо илэрхийлсэн тул хохирол нэхэмжлээгүйг дурдаж, энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу С.Б-с нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Б-н гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Б-д 3 жил хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гарсан бол шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх санал гаргасан байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх нөхцөл нь нэгдүгээрт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх, хоёрдугаарт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх, гуравдугаар хохирол төлсөн эсхүл төлөхөө илэрхийлсэн байх явдал юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялтай хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүгдэгч С.Б нь мөрдөн байцаалтад өөрийн санаж байгаа хэмжээнд мэдүүлгээ өгч, гэм буруу дээр маргаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос уучлалт гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тэмдэглэвэл зохино.       

Шүүхээс С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрхэлсэн тодорхой ажилтай, 1 сартайгаас 6 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь амаржаад удаагүй, гэр бүлд өөр орлого олох тэжээн тэтгэх хүн байхгүй байдал, шүүх хуралдаанд оролцож байгаа хандлага зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу согтуугаар садан төрлийн харилцаатай хүнийг хүчиндсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч хохирол нэхэмжлэхгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жил хүртэл хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг С.Б-д тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч С.Б нь 33 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1 С.Б-г “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жил хүртэл  хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Б-д тэнсэгдсэн хугацаанд “оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй эсхүл шүүхээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч С.Б нь 33 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

6.  Хохирогч Э.Отгончимэг нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч С.Б-с нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ХАТАНЦЭЦЭГ