Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 146/ШШ2017/00091

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 2 дугаар баг, “Бүрэгтий” гэх газар оршин суух 1960 онд төрсөн, эрэгтэй, 57 настай, Тулга овгийн Юндэндоржийн Намжилдорж /РД:ЙБ60031519/-ийн хүсэлттэй,

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ю.Намжилдорж, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ю.Намжилдорж шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 04-ний хооронд цахилгаанчнаар, мөн 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний хооронд хог ачигч буулгагчаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Батзам нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй улмаас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд намайг дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсныг тогтоож өгнө үү.....” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ю.Намжилдорж нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ю.Намжилдорж нь

- 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд цахилгаанчнаар,

- 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ачигч буулгагчаар,

- 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2012 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 463 дугаартай Архивын лавлагаа, 1986, 1991 оны хөдөлмөрийн дэвтэр,  гэрч М.Алтанхуяг, Г.Дондогсэрчин нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ю.Намжилдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Тулга овгийн Юндэндоржийн Намжилдоржийг

- 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 04-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд цахилгаанчнаар,

- 1983 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд ачигч буулгагчаар,

- 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд хоньчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН