Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Хариуцагч: 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,137,744.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “

 

Иргэн Б.*******, Э.******* нар нь тус банкны Өмнөговь салбарын харъяа Цогтцэций тооцооны төвөөс анх 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр №191 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн ба уг зээлийн үлдэгдэл 3,457,816.24 төгрөг дээр нэмж 2014 оны 08-р сарын 18-ны өдөр 191/1 тоот Нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан нэмж 1,500,000 төгрөг нийт 4,957,816.24 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцаанд иргэн Б.*******гийн өмчлөлийн 5 ханатай гэрийг барьцаалуулан зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 4,027,079.18 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 1,163,201.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 567.65 төгрөг нийт 5,190,848.63 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш зээлийн төлбөрөө зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 507 хоног хугацаа хэтэрч байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон нийт 3,137,744.16 төгрөгийг хариуцагч Б.*******, Э.******* нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.*******, Э.******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.*******, Э.******* бид Өмнөговь салбарын харъяа Цогтцэций тооцооны төвөөс анх 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан. Дараа нь 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэмж зээл авсан нь үнэн. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зээлээ төлөөгүй нь үнэн. Одоо зээлээ Хаан банктай дахин гэрээ байгуулж төлөхийг хүлээн зөвшөөрнө үү. Зээл төлж чадаагүй шалтгаан нь ажил зогсч хэдэн сар ажилгүй гэртээ суусан, бие өвдөж ажил хийх боломжгүй болсон. Зээлийн төлбөр 3,137,744.16 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Б.*******, Э.******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,137,744.16 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

 Хариуцагч Б.*******, Э.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Б.*******, Э.******* нар нь нэхэмжлэгч ******* ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******/-ийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3,137,447.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65,153 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Э.******* нараас 32,576 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 32,576 төгрөгийг тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР