Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 798

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг С.Төмөрбат даргалж, шүүгч У.Бадамсүрэн, шүүгч Ц.Одмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй, Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлтэй, “Г.Ш-ийн гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсэг нь Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа тул уг захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн өмчлөгдсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын ....тоот 248 м.кв газрыг Г.Ш болон түүний гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарт хамтран өмчлүүлэх шийдвэр гаргахаас Нийслэлийн Газрын алба татгалзсан учир Г.Ш болон түүний гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарт хамтран өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээд Г.Ш эрх залгамжлагч Ш.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд З.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, Г.Т, иргэдийн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нар   шүүхэд   гаргасан   нэхэмжлэлдээ   болон    нэхэмжлэгчийн 

итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

1. “Иргэн, түүний гэр бүлийн гишүүн дундаа хамтран өмчлөх хэлбэрээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрх зөрчигдсөн.

Нэхэмжлэгч Р.Б би 1984 онд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... хашааг өөрийн нөхөр Г.Ш агсаны хамт тус бүр 400, 400 төгрөг гарган, нийт 800 төгрөгөөр худалдан авч гэр бүлийн хамт уг газарт амьдарч ирсэн. 

 

Г.Ш агсан, Р.Б бид 1985 онд гэр бүл болж, гэрлэлтээ 1991 онд бүртгэлийн байгууллагаар батлуулан улмаар нөхөр Г.Ш агсан нь миний 4 хүүхдийг үрчлэн авч өөрийн нэрээр овоглосон юм. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Гэр бүлийнхээ хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүй газар өмчилж авах Монгол Улсын иргэдийн гэр бүлийн бүртгэлийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг баталсан өдрөөр тооцно” гэж заасан. Г.Ш, Р.Б нарын гэрлэлтийн бүртгэл хүчин төгөлдөр болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоосон тул 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдөр батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн дагуу гэр бүлийн гишүүн Р.Б, охин Ш.О нарт гэр бүлийн тэргүүн асан Г.Ш дундаа хамтран өмчлөх эрх үүссэн гэж үзнэ. 

 

2. Иргэнд газар өмчлүүлэхэд баримтлах зарчим үндэслэл зөрчигдсөн

Баянгол дүүргийн Засаг дарга 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Газрын тухай хуулийн дагуу гучин жилийн хугацаатайгаар нөхөр Г.Ш агсаны нэр дээр гэр бүлийн зориулалтаар эзэмших эрхийн эрхийн гэрчилгээг Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... тоот хашааны 248 м.кв газарт олгосон болно. 

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “гэр бүлийн хэрэгцээний ... зориулалтаар өмчлүүлнэ, 5 дугаар зүйлийн 5.1.1- д “газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авах хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар ... ил тод явуулах", 5.1.5-д “иргэнд энэ хуулийн 4.1.1 дэх хэсэгт заасан зориулалтаар газрыг өмчлүүлэхдээ: 5.1.5.1-д “Газрын тухай хуулийн дагуу эзэмшисэн газар нь ... иргэдэд өмчлүүлэх газарт хамаарч байгаа бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд газрыг түүнд өмчлүүлэх” гэж тус тус заасан байна. 

Манай  нөхөр  асан  Г.Ш нь  хорооны  Засаг  даргын  тодорхойлолтод  гэр 

бүлийн тухайн хаягт бүртгэлтэй хамт амьдарч байсан гишүүдийн овог нэрийг бичүүлэлгүй ам бүл 2 гэж бичүүлэн, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, 20.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Гэр бүлийн гишүүн эхнэр болон хүүхдүүдэд мэдэгдэлгүй өмчлөх хүсэлт гаргасан байхад хариуцагч Нийслэлийн Засаг дарга мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн зориулалтаар дундаа хамтран өмчлөн авах Г.Ш агсаны өргөдөл хүсэлтийг хянаж үзэлгүй, өмчлөх шийдвэр гаргахдаа дүү З.Х-г нь эхнэр гэж захирамждаа бичсэн. Мөн З.Х  нь Г.Ш агсаны садангийн хүн бөгөөд хамт амьдарч байгаагүй нь тодорхой байхад өмчлүүлэх шийдвэр гаргасан нь илт хууль бус юм.

 

3. Нэхэмжлэгч Р.Б, охин Ш.О нарыг хамтран өмчлүүлэхээс татгалзсан нь нэхэмжлэгч гэр бүлийн гишүүдийн Үндсэн хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх эрхийг хязгаарлан, хууль ёсны эрх ашгийг хохироож байна. 

 

Нэхэмжлэгч Р.Б би өөрийн охин Ш.О хамт 2009 оны 05 сард Баянгол дүүргийн Газрын албанд өөрийн хашааны газрыг гэр бүлийн зориулалтаар дундаа хамтран өмчлөх тухай хүсэлтийг гаргасан боловч Баянгол дүүргийн Засаг даргын Газрын албаны мэргэжилтэн Н.С нь 2009 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “... хамтран өмчлөгчөөр эхнэр З.Х бүртгэгдсэн байна. Иймд таны гаргасан өргөдлийг буцаав" гэсэн татгалзсан хариуг өгсөн болно. 

 

Гэр бүлийн гишүүн бус нөхрийн дүүгийн охин бидэнтэй хамт огт амьдарч байгаагүй, тэр үед Япон улсад хүнтэй суугаад явсан хүнийг эхнэр нь гэж хамтран өмчлүүлэх шийдвэр гаргасан талаар Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Газрын албаны дэд дарга М.Б 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2/4095 дугаар албан бичгээр гэр бүлийн гишүүн миний гомдолд “З.Х хамтран өмчлөгчөөр бүртгэсэн” гэх үндэслэлээр манай охин Ш.О бид нарт татгалзсан хариу өгч шүүхээр шийдвэрлүүл гэх хариуг өгсөн болно.  

Г.Ш агсантай би хууль ёсоор гэр бүл болж, 1991 онд гэрлэлтээ батлуулсан, 1984 оноос хойш 20 гаруй жилийн туршид уг газарт гэр бүлээрээ хамтран амьдарсан байхад Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжид Г.Ш хамтран өмчлөх эрхгүй гэж татгалзаж байгаа нь хууль бус бөгөөд бидний хуулиар олгогдсон эрхийг үгүйсгэж, худалдаж авсан газар дээрээ амьдрах, хуулиар өмчлөх улмаар  эзэмших  ашиглах

захиран зарцуулах эрхээ эдэлж чадахгүй хохирох гол хүчин зүйл болж байгаадгомдолтой байна. 

Миний нөхөр, аав Г.Ш бид нар халуун ам бүлээрээ 22 жил амьдарч ирсэн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... 248 м.кв газрыг хамтран дундаа өмчлөх эрх хуулиар олгогдсон тул бид нар уг газрыг хууль ёсоор хамтран өмчлөх эрхтэй болохыг шүүхээр тогтоож нэхэмжлэлийн дээр дурдсан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

 

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлагын тухайд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж тодорхойлсоны дагуу иргэн З.Х нь Г.Ш төрсөн дүүгийн хүүхэд учраас гэр бүлийн гишүүн байна. Харин иргэн Г.Ш нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурна” гэж заасныг зөрчиж гэр бүлийн гишүүдээ үнэн зөвөөр мэдүүлээгүйгээс өнөөдрийн маргаан үүссэн байна. Иймд иргэн Г.Ш газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа З.Х хамтран өмчлөгчөөр бүртгэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

 

Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ...тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Г.Ш гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг бүртгэж өмчлүүлэх захирамж гаргахыг даалгах шаардлагын тухайд тус асуудал нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.15-т “Хуульд заасан эд хөрөнгийн эрхүүдийг бүртгүүлэхтэй зэрэгцэн эд хөрөнгийн хаяг, хэмжээ өөрчлөгдөх, өв залгамжлах эрх болон хамтран өмчлөгч нэмэгдэх, хасагдах зэрэг нэгэн зэрэг үүсч болох эрхүүдийг нэг мэдүүлгээр бүртгэж болно” гэж зааснаар Улсын бүртгэлийн байгууллагын чиг үүргийн ажил бөгөөд Нийслэлийн Засаг даргаас дахин хамтран өмчлөгчөөр бүртгэж эрх зүйн акт гаргах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Гуравдагч этгээд З.Х итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С нар шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“ Г.Ш, З.Х нарын газар өмчлөх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х холбогдох түүнийг Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... тоот хашааны газрын хамтран өмчлөгчөөр бүртгэснийг хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд:

 

Г.Ш, З.Х нарын газар өмчлөх хүсэлтийг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаартай захирамжаар Г.Ш, З.Х нар гэр бүлийн хэрэгцээний газрыг хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Апдаа гарсан гэдэг нь З.Х Г.Ш эхнэр гэж бүртгэсэн. Гэр бүлийн гишүүдээс гарын үсэг аваагүй зэрэг алдаа нь төрийн албан хаагчийн хайхрамжгүй алдаа болохоос З.Х газрыг гэр бүлийн гишүүний хувьд хамтран өмчлөхөд зөрчсөн зүйл байхгүй. Г.Шнь Р.Б болон хүүхдүүдийн таарамжгүй харьцаанд гомдож 2006 оноос салсан. Гэр оронгүй болгоод салаад явсан Р.Б болон хүүхдүүдтэй нь газраа хамтран өмчлөх талаар төсөөлөхгүй шүү дээ. Тухайн үед З.Х нагац ахыгаа орох оронгүй Р.Б гэр орон бүх зүйлээ өгсөн байхад нь туслаж хажуудаа асарч авч байсан.

 

Г.Ш агсан гэрчийн мэдүүлэгтээ ... Г.Ш би анх 5 хүүхэдтэй байхад нь Р.Б суусан. Би хүүхдүүдийг нь өөрийнхөө хүүхэд шиг өсгөж хүмүүжүүлсэн. Солонгос Улсад 1999 оноос 2006 он хүртэл ажиллаж байхдаа сардаа байнга мөнгө явуулдаг байсан. Р.Б эмчилгээний зардал болон, цахилгаан бараа, эд барааг зөндөө явуулдаг байсан. Би Ш.А, Ш.О хоёрыг дээд сургууль төгсгөсөн. Ш.Э би машин авч өгсөн. Би өөрийн чадлаар эдгээр хүүхдүүдийг халамжпан өсгөсөн. Ш.Э 5 ханатай гэр өгсөн. Гэтэл намайг 2006 онд Солонгос Улсаас ирэхэд 2 том хүүхэд Ш.Э, Ш.А нар нь надаар тэжээлгэх гэсэнд нь би гомдолтой байна. Миний Солонгос Улсад олон жил хөдөлмөрлөж явуулсан хөрөнгө мөнгө байхгүй болсон. Хүүхдүүд нь надад ийм зан гаргасанд гомдоод өөрийн дүүгийн хүүхэд З.Х болон өөрийн нэр дээр уг захирамжийг гаргуулсан. Анх энэ хашааг авахад миний дүү н.Чхүүхэд З.Х, Ч.С нартайгаа амьдарч байсан. 

 

Би 1984 онд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, .... тоот хашааг 800 төгрөгөөр худалдаж авсан ба 400 төгрөгийг өөрийн дүүгээс авсан энэ нь З.Х ээж мөн, Р.Б намайг хүнтэй сууж,  хөлгүй  болохоор хөөсөн гэж мэдүүлсэн байна. Гэтэл би одоо хүртэл хүнтэй суух нь байтугай орох гэргүй дүүгийндээ амьдарч байхад ингэж хэлэх нь хүн чанар алга байна. 

 

2010 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд: 

Шүүгч н.Х: З.Х хэнтэй оноос хойш тусдаа амьдарч байна вэ?

Гуравдагч этгээд Г.Ш 2006 оны 09 сараас хойш.

Гуравдагч этгээд Г.Ш: гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. н.Х гэдэг хүн худал мэдүүлэг өгсөн байна. Миний дүү З.Х сүүлийн 3 жил энэ хашаанд амьдарч байсан... гэх шүүх хуралдааны мэдүүлэг.

Анх газрыг худалдаж авахдаа 400 төгрөгийг З.Х ээж н.Ч гаргуулж байсан ба З.Х тусламж аван гэрт нь амьдарч байсан тул газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахдаа гэр бүлийн гишүүн болох дүү З.Х-г хамтран өмчилсөн гэх мэдүүлэг. Зохигчдын мэдүүлэг тайлбар, баримтаар З.Х нь Г.Ш садангийн холбоотой хүмүүс юм. Гэр бүлийн гишүүн гэдэг нь харагдаж нотлогдож байна.  Садангийн хүн гэдэг Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд: Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар “Гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг гэр бүлийн гишүүн гэж заажээ. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийг хүүхдийг тус тус тодорхойлсон байна. Иймд З.Х нь Г.Ш агсаны гэр бүлийн гишүүн. 

 

2002 оны Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын 3 дугаар зүйлд зааснаар, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ: 

1. Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт газар өмчлөх эрхтэй гэж заасан байдаг. Энэ нь З.Х нь тухай үед Чингэлтэй дүүргийн иргэн боловч Нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэл буюу аль ч аймаг, сумын газарт нэг удаа үнэ төлбөргүйгээр газар өмчлөх эрхтэй тул Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... тоот байрлах газрыг нагац ах Г.Ш-ийн хамт өмчилсөн. Иймд З.Х холбогдох Баянгол дүүргийн 16 дугаар  хороо,  ....  тоот  хашааны  газрын  хамтран өмчлөгчөөр бүртгэснийг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй юм. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, .... тоот  хашааг  хамтран  өмчлөгчөөр  гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг бүртгэж өмчүүлэх захирамж гаргахыг хариуцагчид даалгах тухай шаардлагад хариу тайлбар гаргах нь: 

Г.Ш агсан тайлбартаа: Би Б-тэй 1984 онд гэр бүл болж амьдрахад 1-13 насны 5 хүүхэдтэй байсан ба суугаад 2006 он хүртэл 22 жил хамт амьдарч 5 хүүхдийг нь юугаар ч дутаахгүй өсгөн хүмүүжүүлж амьдралын замд нь хүргэж өгсөн. Миний бие 1999 оны 04 сараас 2006 оны 04 сарын 06-ны өдөр хүртэл 7 жил Солонгос улсад ажиллаж байгаад ирэх хугацаанд миний тэтгэвэр бүгд 3.663.381 төгрөг болох тэнд байх хугацаанд эмчилгээ болон 2 хүүхдийн сургуулийн төлбөр, бусад зардлыг шилжүүлж байсан. Энэ ойролцоогоор 10.000 доллар болсон болно. Р.Б нь намайг хүнтэй суух гээд хөлгүй болохоор хөөсөн гэж мэдүүлсэн байна. Гэтэл би одоо хүртэл хүнтэй суух нь битгий хэл, өөрийн орон гэргүй дүүгийндээ амьдарч байхад ингэж хэлэх нь хүн чанар алга байна. Түүний 33-35 насны 2 эрэгтэй хүүхэд нь надаар тэжээлгэх санаа өвөрлөн амьдралын төлөө тэмцэхийн оронд зүгээр суух хүсэл нь цаашид хамтран амьдрахаас татгалзахад хүргэсэн. Би Р.Б-ийг гудамжинд хөөж гаргаагүй 5 ханатай гэр, тэр үед хэрэглэж байсан хогшлыг хамт, үүдний пин, хивс, диван зэрэг хэрэглэлтэй нь хамт өгсөн. 

 

Мөн түүнчлэн миний хувцас, мөнгөн аяга Солонгосоос явуулсан эд хэрэглэл, миний цуглуулсан олон тооны ном зэрэг ихээхэн зүйл алга болсон байсан. Хоёрдахь хүү н.А нь хэд хэдэн удаа агсан тавих зэргээр удаа дараа дарамталж байсан ба урьд тавьсан өрийг нь 200.000 төгрөгийг барагдуулж байхад ингэж хандах нь хамтран амьдрах ямарч нөхцөлгүй болсон. Би түүнд алтан бөгж /Зцэн/, хувцас торго, даавуу, хөргөгч 3:2 харьцаатай хивс 6 ширхэг, аравч 4 ширхэг гэх мэтчилэн ихээхэн зүйлийг өгч явуулсан байсан. Гэр нь шатсан дүүдээ явуулсан 200 долларын хос костюмыг өгөөгүйгээр барахгүй гэр нь барихад нь явуулсан 150 доллароос хагасыг нь өгсөн зэрэгт нь миний сэтгэлийн тэнхээ бүрэн барагдсан болно. Иймээс дээрх зүйлийн үнэ 248 м.кв газрын үнээс хэд давсан нь ойлгомжтой. Миний бие дээрх бүх шалтгаанаар Р.Б нэхэмжлэлийг хүлээн авч чадахгүй болно. Би 7 жил тэтгэврээ Р.Б болон үр хүүхдэд нь зориулсан гэж мэдүүлжээ.   

Иймд 2009 онд Г.Ш агсан Р.Б салсан. Р.Б, Ш.О нар нь Г.Ш гэр бүлийн гишүүн биш тул энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.  

Гуравдагч этгээд Г.Ш эрх залгамжлагч Ш.Т итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх  хуралдаанд  гаргасан  тайлбартаа: “Г.Ш-тай би 10 жил амьдарсан. Г.Ш овоглосон 4 хүүхэдтэй. Хүү Ш.Э  нь өөр дээр нь өссөн.  Охин  Ш.Т  өв   залгамжлагчаар бүртгэгдсэн. Нэхэмжлэгч Р.Б нь Г.Ш хамт амьдардаг байсан нь үнэн тул энэ газрын өмчлөгчөөр бүртгүүлээд, нэрээ бичүүлж өмч хөрөнгийг нь хуваана л биз. Харин хүүхдийн хувьд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзаж байна. 2006 онд Г.Ш нэхэмжлэгчдийн амьдарч буй Баянхошууд байрлах газрыг худалдаж авч өгж гэрийг нь нүүлгэсэн гэж Г.Ш хэлж байсан” гэв.

Иргэдийн төлөөлөгч Н.Н нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй санагдаж байна. Хууль журмын дагуу авах ёстой эзэнд нь өгөх хэрэгтэй гэж үзэж байна” гэв. 

                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Г.Ш-ийн гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсэг нь Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж байгаа тул уг захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн өмчлөгдсөн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... тоот 248 м.кв газрыг Г.Ш болон түүний гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарт хамтран өмчлүүлэх шийдвэр гаргахаас Нийслэлийн Газрын алба татгалзсан учир Г.Ш болон түүний гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарт хамтран өмчлүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” гэж 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчилсний дагуу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүх хуралдаанаар шийдвэрээ гаргалаа. 

Гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбарыг хийсэн. 

Нэхэмжлэгч нар нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны  акт,  байгуулсан  захиргааны  гэрээ  илт  хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу “илт хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагад шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа байхгүй тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэтгэлцээн үндэслэлгүй болно.

Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0101000405 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “ам бүл 2” гэх тодорхойлолт, газрын байршлын кадастрын зураг, Г.Ш гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдөл зэргийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... тоот, 248 м.кв газрыг иргэн З.Ш, З.Х нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Нэхэмжлэгч Р.Б, Ш.О нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “1999 онд Г.Ш-тай гэрлэлтээ бүртгүүлж, гэрлэлт хүчин төгөлдөр байхад Г.Ш дүү Г.Ч охин З.Х хамтран амьдардаг гэж тодорхойлолт хийлгэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар  хашааны газрыг өмчилж авсан тул уг захирамжийн З.Х-д холбогдох хэсэг илт хууль бус захиргааны акт” гэж тодорхойлон маргасан.

 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид сөрөг нөлөөлөл бүхий акт гаргахдаа зохицуулалт бүхий хуулийг хэрэглэлгүй, хуульд заасан үндэслэлгүйгээр хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол “халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж үзэн уг акт нь илт хууль бус болдог.

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.3-д “аймгийн төвийн сумын Засаг дарга болон нийслэлийн дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг  дарга  иргэний  гаргасан с өргөдөл,  тухайн  иргэн  энэ 

хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагч өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийг гаргасан нь зохицуулалт бүхий хуулийг хэрэглээгүй гэж үзэхгүй тул уг шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон дараах нөхцөл байдлуудад дүгнэлт хийж хариуцагч нийслэлийн Засаг даргаас дахин шинэ акт гаргах хүртэл 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын  тухай хуулийн 2 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдсан өдөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн захиргаанд бүртгэлгүй иргэд холбогдох хууль тогтоомжийн дагуу иргэний бүртгэлийн асуудлаа шийдвэрлүүлсний үндсэн дээр гэр бүлийнхээ хэрэгцээнд нэг удаа үнэ төлбөргүй газар өмчлөн авах эрхээ эдэлнэ” гэж заасны дагуу гуравдагч этгээд З.Х нь Баянгол дүүргийн 16 дугаар хороо, .... тоотод бүртгэлгүй байсан бөгөөд Чингэлтэй дүүргийн .... хаягт бүртгэлтэй байсан болох нь “Иргэнд өмчлүүлсэн газрын хувийн хэрэг”-т авагдсан түүний иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байна. 

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн /2008/ 3 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-ийн “иргэн, түүний гэр бүлийн гишүүн-“, “дундаа хамтран өмчлөх хэлбэрээр” гэснийг тус тус хассугай” гэж өөрчилсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамж гаргах цаг хугацаанд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “иргэн, түүний гэр бүлийн гишүүн Монгол Улсын иргэнд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх” гэх заалт хүчин төгөлдөр үйлчилж байсан байна. 

 

Дээрхтэй холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Р.Б нь Г.Ш 1985 онд хууль ёсны гэр бүл болсон бөгөөд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод бүртгэлтэйгээр оршин сууж байсан болох нь гэр бүлийн баталгаа, Нийслэлийн бүртгэлийн хүн ам, 

өрхийн бүртгэлийн дэвтэр, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын лавлагаа зэргээр тогтоогдож байх тул тухайн газрыг өмчилж авах эрх Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн болох Р.Б, Ш.О нарт байгаа гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.1.1-д “гэр бүлийн гишүүн бүрийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга Р.Ш, З.Х нарын үнэн зөв гаргаагүй баримтыг нягтлан шалгалгүйгээр тэдгээрт газар өмчлүүлсэн нь алдаатай, зохицуулалт бүхий хуулийн заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэж гаргасан захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт газар өмчилж авах иргэний бүрдүүлэх баримтуудыг тодорхой тусгасан бөгөөд энэхүү баримтууд нь хэрэгт авагдаагүй, шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал тул шүүхээс нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх хугацаанд нэхэмжлэгч Р.Б, Ш.О нарын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээсэн шийдвэр гаргах үүрэгтэй болно.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын  тухай хуулийн 2 дугаар зүйл, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1.3, 19 дүгээр зүйлийн 19.2.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /2008/ хуулийн 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  107  дугаар 

зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон нийслэлийн Засаг дарга шинэ акт гаргаагүй тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д хэсэг хүчингүй болгохыг дурдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   С.ТӨМӨРБАТ

                          ШҮҮГЧ                   У.БАДАМСҮРЭН

       ШҮҮГЧ                   Ц.ОДМАА