Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 00325

 

 

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багт оршин суух Авга хариад овогт Намжаагийн Очирхуяг /РД65031617/-ийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Н.Очирхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Очирхуяг нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие 1965 онд Галт суманд төрж 16 нас хүрээд 1982 оны 6 дугаар сарын 20-ний өдөр Галт сумынхаа Идэрийн-Ундрал нэгдэлд малчинаар ажилд орж хонь маллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажилласан. Тэгээд би 1983 оны 6 дугаар сарын 13-нд цэргийн албанд тэнцэж 3 жил цэрэгт яваад 1986 оны 8 дугаар сард цэргээс халагдаж ирээд Идэрийн Ундрал нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөн хонь авч хоньчиноор ажиллаж байгаад 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр топгоолгох гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр хаягдаж үрэгдсэн, ажилд орсон гарсан тушаал шийдвэр олдохгүйн улмаас ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд миний Галт сумын Идэрийн Ундрал нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хоньчноор, мөн нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хоньчноор тус тус ажиллаж байсан байдалыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Авга хариад овогт Намжаагийн Очирхуяг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.Очирхуяг нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1982 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 1983 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг дуустал, 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус, тус малчнаар ажиллаж байсан болох нь

Хөвсгөл аймгийн Галт сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3/38 тоот албан бичгээр олгосон архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Н.Очирхуягийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 31 дугаартай “1982 онд тус сумын 10 жилийн дунд сургуулийн 8-р анги төгсгөж илгээлтээр нэгдлийн үйлдвэрлэлд гарч ажиллах болсон хүүхдүүдийг хүлээн авч ажилд хувиарлан ажиллуулах нь зүйтэй гэж үзэж тушаах нь ...15.Намжаагийн Очирхуягийг Нүхт бригадад хоньчин...” гэх илгээлтийн хүүхдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1983 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Галт сумын Онцгой комиссоос олгосон талархалын бичиг, 1983 оны гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Л.Бямбаренчингийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: ... Н.Очирхуяг нь Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 6 дугаар сараас эхлэн эм хонь маллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдсан. Тэгээд халагдаж ирээд 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус ажлаа үргэлжлүүлэн хийж байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Цэрэннямын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өгсөн ... Н.Очирхуяг нь Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн Ундрал нэгдлийн 1 дүгээр бригадад 1982 оны 6 дугаар сараас 1983 оны 6 дугаар сар хүртэл бог мал маллаж байгаад цэрэгт явсан юм. Тэгээд яг хэзээ халагдаж ирсэнийг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал уг ажлаа хийж байсан юм.....гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдэлд 1983 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчинаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10/15 дугаартай “Тус аймгийн Галт сумын Идэрийн-Ундрал нэгдлийн даргын 1991 оны тушаалд малчнаас чөлөөлсөн тушаал байхгүй тул Н.Очирхуягт холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон