Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/272

 

2021       03         04                                   2021/ШЦТ/272

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч М.Отгонжаргал,

шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ч.Э-д яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00188 0107 дугаартай 1 хавтаст хэргийг 2021 оны 03 дугаар сарын 04-ний хүлээн авч хянан хялбаршуулсан журмаар хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймаг Өндөрхаан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны Консулын 13 дугаар гудамжны ...... тоотод оршин суух хаягтай Ч.Э /РД/.

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үргэлжилсэн нэг үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Цагаан хуаран хотхоны 86 дугаар байрны гадаа дараалуулан тавьсан байсан иргэн Т.Баяржаргалын 2137 УБД улсын дугаартай цагаан өнгийн Тоёота “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонхны шил, иргэн Л.Баясгалангийн 0018 УНЭ улсын дугаартай хар өнгийн “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы толь, иргэн Ч.Баатархүүгийн 3055 УНХ улсын дугаартай “Тоёота Аллпард” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын толь, иргэн Д.Даваашоовдорын 8797 УНЦ улсын дугаартай саарал өнгийн Тоёота “Карина” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шил, зүүн талын толь зэрэг эд ангийг хууль бусаар хагалж устгаж, гэмтээсний улмаас нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Т.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...миний 21-37 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонх хагарсан байна. Машин дотроос алдагдсан эд зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,

Хохирогч Л.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “ Би машинаа 2020 оны 12 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 0018 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны 86В байрны урд талын машин зам дээр байрлуулсан. 2020 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагийн үед миний гар утас руу хүн залгаад цонх, толь хагалсан байна гарч ирж машинаа хараарай гэсэн. Гэрээсээ гараад очиход Цагдаа ирсэн байсан. Миний машины зөв талын хаалганы толь хугарсан байсан.” гэх мэдүүлэг/ хх-ийн 27-28 хуудас/,

Хохирогч Ч.Баатархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны урд талын засмал зам дагуу өөрийн 3055 УНХ улсын дугаартай Тоёота “Алпард” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн машины урд талын салхины шилийг хагалаад жолооч талын толийг сууриараа хугарч, толь доод талд хаалга цөмөрч хонхойсон байсан. Салхины шилийг шинээр солиулахад 200.000 төгрөг, зүүн талын толийг 50.000 төгрөгөөр авсан, машины зүүн талын хаалганд гарсан сэвийг арилгуулахад засвар нь 250.000 төгрөг болно” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32  хуудас/,

Хохирогч Д.Даваашоовдорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 30 минутад ажилдаа явах гээд гэрээсээ гартал миний машины хойд талын шил хагарсан байдалтай мөн жолоочийн эсрэг тал буюу зүүн талын толь сууриараа хугарсан байдалтай байсан. Тэгээд би тухайн газрын ойр орчмоор шалгалт хийж явтал миний машинаас гадна 3 машины шил болон толийг устгаж гэмтээсэн байсан учир цагдаагийн байгууллагад хандсан. Хойд талын шилийг Цайз худалдааны төвийн салхины шил гэсэн нэртэй газраас худалдан авч шинээр солиулахад 150.000 төгрөг болсон, зүүн талын толийг 90.000 төгрөгөөр худалдан авсан. Ингээд нийт 240.000 төгрөгийн хохирол надад учирсан. Би Цагаан хуаран хотхоны хяналтын камер шүүж үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 21-ноос 22-нд шилжих шөнө 04 цагийн орчимд үл таних эрэгтэй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гуйвж явж байсан бөгөөд миний урд талын тээврийн хэрэгслийн толийг мушгиж байгаа бичлэг байсан.” гэх мэдүүлэг/ хх-ийн 36-37 хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 6-13 хуудас/,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно ХХК”-ийн эд зүйлд үнэлгээ тогтоосон талаарх тайлан дүгнэлт, “Хохирлын хэмжээг  850.000 төгрөгөөр үнэлсэн” /хх-ийн 47-48хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Ч.Э-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, үргэлжилсэн нэг үйлдлээр 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг Цагаан хуаран хотхоны 86 дугаар байрны гадаа дараалуулан тавьсан байсан иргэн Т.Баяржаргалын 2137 УБД улсын дугаартай цагаан өнгийн Тоёота “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонхны шил, иргэн Л.Баясгалангийн 0018 УНЭ улсын дугаартай хар өнгийн “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын хаалганы толь, иргэн Ч.Баатархүүгийн 3055 УНХ улсын дугаартай “Тоёота Аллпард” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн урд салхины шил, зүүн талын толь, иргэн Д.Даваашоовдорын 8797 УНЦ улсын дугаартай саарал өнгийн Тоёота “Карина” маркийн тээврийн хэрэгслийн хойд талын салхины шил, зүүн талын толь зэрэг эд ангийг хууль бусаар хагалж устгаж, гэмтээсний улмаас нийт 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Хохирогч Т.Баяржаргалын өгсөн: “...миний 21-37 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун хойд талын цонх хагарсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/, хохирогч Л.Баясгалангийн:  “... 2020 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагийн үед миний гар утас руу хүн залгаад цонх, толь хагалсан байна гарч ирж машинаа хараарай гэсэн. Гэрээсээ гараад очиход Цагдаа ирсэн байсан. Миний машины зөв талын хаалганы толь хугарсан байсан” гэх мэдүүлэг/ хх-ийн 27-28 хуудас/, хохирогч Ч.Баатархүүгийн: “...2020 оны 12 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны урд талын засмал зам дагуу өөрийн 3055 УНХ улсын дугаартай Тоёота “Алпард” маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийн машины урд талын салхины шилийг хагалаад жолооч талын толь сууриараа хугарч, толь доод талд хаалга цөмөрч хонхойсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32  хуудас/, хохирогч Д.Даваашоовдорын: “ ...2020 оны 12 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 30 минутад ажилдаа явах гээд гэрээсээ гартал миний машины хойд талын шил хагарсан байдалтай мөн жолоочийн эсрэг тал буюу зүүн талын толь сууриараа хугарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг/ хх-ийн 36-37 хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 6-13 хуудас/, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Цагаан хуаран хотхоны хяналтын камерын бичлэгийг хуулбарлан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Дамно ХХК”-ийн эд зүйлд үнэлгээ тогтоосон талаарх тайлан дүгнэлт, “Хохирлын хэмжээг  850.000 төгрөгөөр үнэлсэн” /хх-ийн 47-48хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Ч.Э-г “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч Т.Баяржаргал, Л.Баясгалан, Ч.Баатархүү, Д.Даваашоовдор нар нь хохирол төлбөр төлөгдсөн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлж бичгээр хүсэлт гаргасан, гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Ч.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.Э нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.  

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ч.Э-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын санал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Э-д шүүхээс оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн  5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Э-д нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                            

1. Ч.Э-г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.Э шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ