Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00343

 

 

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багт оршин суух Үхэр онход овогт Цэвээний Дашдаваа /РК58052911/-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Дашдаваа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийг 1974 онд төгсөөд 6 дугаар сарын 15-ны өдрөөс малчин болж 1976 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байгаад цэргийн албанд явсан юм. Цэргийн албанаас 1979 оны 6 дугаар сарын 20-ний өдөр халагдаж ирж түүнээс хойш Тосонцэнгэл суманд ажиллаж байна. Иймд намайг 1974 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1979 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дашхүү шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: ...Ц.Дашдавааг Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1979 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Үхэр онход овогт Цэвээний Дашдаваа нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Дашдаваа нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1974 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн захиргаанаас 1981 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Цэвээний Дашдаваа нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Армийн эвлэлийн хорооноос 1978 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Цэвээний Дашдаваа нэрээр нээж олгосон 225331 дугаартай Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газраас 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр олгосон архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ц.Дашдаваагийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1974 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15 дугаартай “...МХЗЭ-ийн илгээлтээр тус сумын 8 жилийн дунд сургуулиас мал аж ахуйд ажиллахаар ирсэн сурагчдыг ажилд хуваарилах тухай ТУШААХ НЬ: ...Цэвээний Дашдавааг 2-р бригадын Цэвээний суурьт....томилон ажилуулсугай...” гэх ажилд томилох тухай тушаалын хуулбар,

 гэрч Д.Лхагвасүрэнгийн  2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ... Ц.Дашдаваа нь 1974 оны 6 дугаар сард 7 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байгаад 1977 оны 6 дугаар Ховд аймаг руу цэргийн албанд татагдаж 1980 онд халагдаж ирээд тус оныхоо 7 дугаараас Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригаддаа мал маллаж байсан. Мөн 1983-1987 оны хооронд мал маллахын зэрэгцээ Дархан хот руу мал тууж байсан юм. Ц.Дашдаваа нь 1991 оны 12 дугаар сар хүртэл буюу хувьчлал явагдах хүртэл ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч О.Сүрэнхорлоогийн  2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өгсөн:  ...1974-1976 оны хооронд Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад хоньчин хийж байгаад 1976 оны 7 дугаар сарын 20-иор цэрэгт яваад 1979 оны 6 дугаар сард халагдаж ирээд тэр цагаасаа хойш тасралтгүй тус нэгдэлдээ мал маллаж байсан....гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1979 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд  малчинаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10/82 дугаартай “Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж чөлөөлсөн тушаал байхгүй тул Ц.Дашдаваад холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон