| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2016/1305/И |
| Дугаар | 00374 |
| Огноо | 2017-03-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00374
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Отгонбямба, Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 09-16 тоотод оршин суух Боржигин овогт Энхбаатарын Зоригт /РЙ85121934/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 66-15 тоотод оршин суух Хар дархад овогт Мөнхбаярын Батхүү /РХ81060914/-д холбогдох
Гэм хорын хохирол 3.020.000 /гурван сая хорин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмлжлэгч Э.Зоригт, хариуцагч М.Батхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
Нэхэмжлэгч Э.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний эзэмшлийн 76-25 ХӨВ улсын дугаартай Тоёота Ист маркийн автомашиныг Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Эрхэмсэг гутлын дэлгүүрийн өмнөх автомашины зогсоолд байрлуулсан байхад М.Батхүү нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн жолоодож явсан 54-25 ХӨА улсын дугаартай Лого машинаар мөргөж хохирол учруулсан.
Уг асуудлыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны ажилтнууд шалгаж М.Батхүүг буруутайд тооцож арга хэмжээ авсан боловч М.Батхүү нь надад учирсан хохирлыг төлөөгүй, төлж өгөх талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүй өдийг хүрлээ.
Энэ ослын улмаас миний машины эд анги, кузов эвдэрч гэмтсэн. Эвдрэлийг засварлах, эд ангийг солих, засварын ажиллагааны хөлс зэрэгт 2.820.000 төгрөгний хохирол учирсан. Үүнд засварлах боломжтой эд ангийн хувьд:
Эвдэрсэн, засварлах боломжгүй учир бүрэн солигдох эд ангиуд:
Мөн миний бие М.Батхүүгийн үйлдлийн улмаас гэм хорыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг шүүхээр хянан шийдвэрлүүлэх явцад хууль зүйн туслалцаа авсаны төлбөрт 200.000 төгрөгийн төлбөр төлсөн тул дээрх төлбөрийг, нийт 3.020.000 төгрөгийг иргэн М.Батхүүгээс гаргуулж өгнө үү гэсэн боловч миний бие хариуцагчтай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1.450.000 төгрөгийг өгч, авалцахаар боллоо гэв.
Хариуцагч М.Батхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Зоригтын суудлын автомашиныг мөргөсөн нь үнэн бөгөөд тухайн хэрэг нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн байгууллагын шинжээч томилуулах тогтоолын дагуу хийсэн үнэлгээгээр 1.050.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж гарсан. Миний бие М.Батхүү нь тухайн үнэлгээг хүлээн зөвшөөрч Э.Зоригтын машиныг засварлаж байсан Эрдэнэчулуун гэх хүнд 500.000 төгрөгийн бэлнээр өгсөн. Албан ёсоор төрийн байгууллагын хийсэн үнэлгээг үгүйсгэж 2.820.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно... Миний бие нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож нийт нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 1.450.000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Зоригт нь хариуцагч М.Батхүүд холбогдох гэм хорын хохирол 3.020.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч М.Батхүү нь нэхэмжлэгч 1.450.000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Э.Зоригт, хариуцагч М.Батхүү нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Э.Зоригтын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Батхүүгээс нэхэмжлэгч Э.Зоригтод өгөхөөр хүлээн зөвшөөрсөн 1.450.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлвал зохих 38.150 төгрөгийг нэхэмжлэгч Э.Зоригтод олгох нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон