Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 00390

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Төрийн банкны Хөвсгөл салбарын хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 04-02 тоотод оршин суух Үхэр онход овогт Норовсамбуугийн Одончимэг /РЭ71030423/, Хөвсгөл салбарын Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 04-02 тоотод оршин суух Их мэргэд овогт Мишингээгийн Ганбат /РЭ71042071/ нарт холбогдох зээлийн үлдэгдэл 5.540.859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Зээлдэгч Н. Одончимэг, хамтран зээлдэгч М. Ганбат нар нь Төрийн банктай 2014.09.18-ны өдрөөр №161 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг жилийн 26,4 хувийн, сарын 2,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлэн авсан. Зээлдэгч Н. Одончимэг, М. Ганбат нар нь Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5-т заасны дагуу зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтойгоор зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй  холбоотой зээлдэгчтэй уулзаж, холбоо барьж байсан хэдий ч зээлийн төлбөрийг төлөлгүй банкыг хохироосоор байна. Нэхэмжлэл гаргах 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4.083.794 төгрөг, үндсэн хүү 1.279.741 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177.324 төгрөг, нийт 5.540.859 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Н. Одончимэг, М. Ганбат нар нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлээ цаг хугацаанд нь төлөхгүй нийт 413 хоног хугацаа хэтрүүлж, Зээлийн гэрээний 3.2.5, 3.2.8, 4.1.4-т заасан үүргээ биелүүлэхгүй банкыг хохироосоор байна. Иймд төлөгдөөгүй байгаа зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох нийт 5.540,859  төгрөгийг гаргуулж Төрийн банкинд олгож өгнө үү...

...Зээлдэгч Н.Одончимэг, хамтран зээлдэгч М.Ганбат нар нь зээлээ төлөхөөр хүлээн зөвшөөрч хариу тайлбар өгсөн тул Төрийн банкны зүгээс хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

Хариуцагч Н.Одончимэг, М.Ганбат нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:  Бид нар 2011 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд шилжин очиж Од нарийн боовны цехийг нээн ажиллуулж билээ. Энэ хугацаанд Ханбогд сумын Төрийн банкнаас 2 удаа зээл авч амжилттай үйл ажиллагаагаа явуулж байсан юм...Нэлээд хэдэн шалтгааны улмаас Хөвсгөл аймагт нүүн шилжиж ирсэн. Аймагтаа 1600 километр холоос нүүн ирэх, ажлын байраа бэлдэж засах, 350 В-ын тог тавиулах, шинэ зах зээлд бүтээгдэхүүнээ олох, таниулах гээд олон бэрхшээлүүд учирч бизнесийн бичигдээгүй хууль үйлчилж их зардал гарч бид эргэлтийн хөрөнгөө багасгасан нь үнэн. Гэвч бид шантрахгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Энэ хугацаанд бид аймгийн төвийн Тэвхэн супермаркет, Ану супермаркет, Өгөөж шинэ хүнсний зах, Оргил супермаркет, Нар супермаркетэд бүтээгдэхүүнээ нийлүүлэн үйлчилж байна.Манай аймаг аялал жуулчлалын улирлын үеэр үйлдвэрлэлийн борлуулалтын орлого сайжирдаг тул энэ зуны хугацаанд төлж дуусгахаа амлаж байна. Зээл авсан нь үнэн. Төлөх нь үнэн. Үндсэн зээл, зээлийн хүү, торгуулийн хүү зэрэг нийт 5.540.859 төгрөгийг төлж банкийг хохиролгүй болгоно гэжээ.

ЇНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Н.Одончимэг, М.Ганбат нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5.540.859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5.540.859 тєгрєгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна

Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон