Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/43

2021 оны 02 сарын  17 өдөр                              2020/ШЦТ/43                       Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2020/0032

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                       Р.Анарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Цэрэндуламаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.А-д холбогдох 2039005540010 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дугаар  сарын 21-ний  өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Р.Ань  2020  оны 11 дүгээр сарын 11-ний өдөр архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Хэнтий аймгийн  Хэрлэн сумын  2 дугаар  багт  байрлах  2 дугаар уурын зууханд иргэн Ц.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны  улмаас  маргалдаж,  түүний нүүрэн  тус газарт  нь гараараа цохих, өшиглөх  зэргээр зодож  эрүүл мэндэд нь   хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ц.Ц-гийнөгсөн:... Би Хэнтий аймгийн Ус суваг  ХХК-д  слесарь ажилтай  юм.  2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өглөө  хариуцсан уурын зуух  болох Хэрлэн  сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх  2 дугаар уурын  зуухан дээр  очиж  насосны  өрөөний  дээврийг тавихаар  ажлын газрын слесарь ажилтай  Еркэнбэк, Гантөгөлдөр мөн механикч Ганбат нарын  хамтаар очиход  2 дугаар худаг дээр ээлжинд гарах  байсан галч Рагчаагийн  Ань архи согтууруулах  ундааны зүйл хэрэглэсэн  байдалтай согтуу  ирчихсэн байсан.  Тэгэхээр нь  механикч Ганбат нь Ад хандаж  чи согтуу  байна, одоо  ажлаа  хүлээлгэж өгөөд буу, өөр хүн  гаргая гэж хэлэхэд  “би өөрөө гарна” гэхэд  нь чи согтуу гар, хөлөө  түлчихвэл яах юм, архи  уусан хүн ажиллуулахгүй  гэж хэлснээс  хойш л  муудалцаж эхэлсэн.  Ингээд л  сүүлдээ А нь агсарч  эхлэн тэнд  байсан хүмүүс рүү  дайрч давшлаад “бүх  слесариүдээ дууд бүгдийг нь ална” гэх мэтээр  орилж чарлаад байсан...Тэгэхээр нь би  Ааа чи  болио, одоо  гэртээ  харьж  амар аа  гэж хэлээд уурын  зуухнаас А-ыг аваад дагуулаад гарахад Ань уурын  зуухны  том  онгорхой байсан хаалгаар  гарах үедээ  миний  зүүн талын  мөрөн  дээрээс баруун  гараараа  татаж миний  нүүрэн тус  газар  1 удаа мөргөсөн. Тэгсэн миний  хамар, амнаас  цус гарахад нь би хамар,  амаа дараад доошоо хагас  тонгойж суухад  Аминий  цээжин тус газар луу өлгөж нэг  өшиглөсөн.  Ингэж  өшиглөхөд нь би  хойшоо  болохдоо  юманд тээглэж унахад А нь миний  дээр гарч  дахин  миний нүүрэн тус газарт  2 удаа  гараа зангидаж  байгаад  цохьсон.  Энэ үед дотор  байсан Еркинбэк, Гантөгөлдөр  2 гарч ирээд  салгасан...Миний уруул дотор  хэсэгтээ бага  зэрэг язарч,  үүдэн дээд  шүднээс  1 шүд нь хөдөлгөөнд орсон, тэрнээс өөр учирсан гэмтэл байхгүй, би өөрт учирсан гэмтэлдээ  ямар нэгэн  эмчилгээ  хийлгэж,  мөнгө  төгрөг  зарцуулаагүй...надад одоо ямар нэгэн гомдол санал,  нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

гэрч М.Ганбатын   өгсөн:... би  дотогш ороход А нь зуухны  ажилчдын өрөөнд унтаж байсан. Тэгэхээр нь би  А-ыг сэрээхэд архи  уучихсан нэлээн  согтчихсон байсан. Тэгэхээр нь А-ыг архи уусан талаар нь загнаад  ажлаас нь гэр лүү нь хөөгөөд  явуулсан. Тэгэхэд Ань намайг байх үед явлаа  гээд хувцасаа  өмсөөд явсан. Ингээд би  дахин дээврийн  төмөрт яваад  эргэж  ирэх үед Ц миний  дугаар луу  залгасан. Намайг уурын  зууханд ирэх Ц-гийн  залгах 2 нь яг  таарсан. Намайг  ирэх үед манай слесариүд ирчихсэн өөдөөс  Ц гүйж ирээд А намайг  зодоод байна гэсээр  уруул нь  цус  болсон байдалтай  ирсэн.  Тэгэхээр нь  би А-ын  байгаа  газар буюу  хашаан  дотор  зуухны ар  талд  яваад очиход манай  слесариүд бүгд тойроод зогсчихсон А-ыг  бариад байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Гэрч Р.Зоригтбаатарын өгсөн:... Би Хэнтий Ус  ХХК-д  галч  ажилтай юм. 2020 оны 11 дүгээр сарын  11-ний  өдөр өглөө эрт  08 цагт ажил  хүлээлцэхээр  А, Мөнх-Эрдэнэ, Пүрэвээ, Баатарсайхан нарын хамтаар  ажил дээрээ  ирэхэд А нь өмнөх өдөр архи  уусан бололтой халамцуу  байсан. Ингээд  бид 5 буух ээлжээс  ажлаа хүлээж аваад  гал, түлээгээ хийчихээд  би гэр лүүгээ   хоолондоо явах гэхэд Ань 2-лаа  ганц юм хуваагаад уучихая гээд   надад Хаан банкныхаа виза  картыг өгөөд  дэлгүүрээс  0.75  литрийн савлагаатай  Стандарт  гэх нэртэй  архинаас 1 шилийг  авчируулсан. Ингээд бид 2 зуухнаас гараад А-ын   таньдаг айлд орж архиа хувааж уусан.  Уг архийг Абид 2 айлын эзэнтэй  хамт  хувааж уусан.  Ингээд  архиа дуусахаар нь  бид 2 гэрээс  нь гараад зуух руу  очиж  би галаа  хийсэн.  Харин  Аамралтын өрөө рүү орсон.  Тэгсэн энэ үеэр манай  механикч Ганбат  ирсэн. Тэгээд  Абид 2-ыг  архи уусан байна гэж загнаж байгаад А-ыг  ажлаас хөөгөөд явуулчихаад өөрөө яваад өгсөн.  Ингээд би   гэртээ хоолоо идчихээд  ирэхэд Хэнтий Ус  ХХК-ий  слесарь Ц нь слесариүдийн хамтаар  ирчихсэн Ц А 2  муудалцсан байдалтай  зууралдаад зогсож  байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21  хуу/

Гэрч Х.Еркинбекийн  өгсөн:.. Ань Ц  дээр  ирээд уулзаж байгаад  муудалцаад  эхэлсэн. Би тэр хоёрыг  юу ярьсан эсэхийг мэдэхгүй, мөн юунаас болсон эсэхийг мэдэхгүй, гэнэт л муудалцаад  хоорондоо  хэрэлдээд  байх шиг байсан.  Би ч тэр 2-ыг  хоорондоо  зодолдоно гэж  бодоогүй  юм. Юм хийж байхад тэр 2-ын  зүгээс  ноцолдох чимээ гарахад  нь эргэж  харахад  тэр 2 зууралдсан байдалтай ноцолдоод  зогсож байсан.  Тэгэхээр нь би очиж юу  болоод  байгаа юм больцгоо  гэхэд Ц  нь А сая намайг  мөргөж, өшиглөлөө  гээд  амнаас цус  гарсан байдалтай  зогсож  байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  22-23 хуу/

Гэрч Ж.Гантөгөлдөрийн  өгсөн:.. А, Зоригтбаатар  нар архи  согтууруулах  ундааны  зүйл  хэрэглэсэн  байсан.  Ингээд биднийг носасны  дэргэд юм  хийгээд байж байтал  согтуу байсан Ань  Ц  дээр очиж  уулзаад  хэрэлдээд байх шиг байсан. Ингэж  хэрэлдэж  маргалдаж  байгаад  л гэнэт л ноцолдож  зодолдоод эхэлсэн. Тэгсэн Еркинбек очоод  салгахаар нь би хойноос нь  очиход  Ц-гийн амнаас цус гарсан байдалтай зогсож  байсан.  Ингээд Еркинбек бид 2 тэр  хоёрыг салгаад  удаагүй байтал  манай механикч Ганбат ирсэн...Баатарсайхан гэдэг ахаас  сонсоход  өмнө нь Ц нь  жижүүрт гарч байх үедээ  ирээд  Баатарсайхан  ахад  галаа түлж градусаа  өсгө гэж хэлж шаардаж  байсан гэж  байсан. Тэр асуудлыг  А Баатарсайхан ахад  тэгэж  шаардлаа  гэж л  уурласан юм шиг  байсан гэж  ярьж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн  24-25 хуу /

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 11 дүгээр    сарын 30-ны    өдрийн 719 дугаартай дүгнэлт:

  1. Ц.Ц-гийн биед дээд уруулын дотор  салстад язарсан шарх, үүдэн баруун  дээд 1-р  шүдний сулрал гэмтэл  тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  нэг  удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид энгийн  хөдөлмөрийн  чадварыг  тогтонги алдагдуулахгүй.
  4. Уг  гэмтэл нь шүүх  эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох  журмын  2.4.1-д заагдсанаар  эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн   зэрэгт хамаарна гэх дүгнэлт  /хх-ийн 31 хуу /

Р.А-ын   яллагдагчаар  өгсөн:...Би 2020 оны 11 дүгээр сарын 11-ний  өдөр  Хэнтий аймгийн  Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах   2 дугаар  уурын зууханд  галчаар  гарч  байсан юм.  Тэр өдөр  би өглөө  ажил дээрээ очоод  архи  уумаар санагдаад  хамт гарч  байсан Зоригтбаатартай хамт   ажлын ах болох  Даваасүрэн ахын гэрт  1 шил  архи  уугаад  ажил дээрээ  очиход манай инженер  Ганбат нь  намайг архи  уусныг мэдээд  ажлаас  буухыг шаардсан.  Тэгж  байхдаа  би  согтуудаа слесарь Цтэй маргалдаж  улмаар  түүний нүүрэн тус  газар 1 удаа  мөргөчихсөн юм.  Би Ц-гийн  биед  гэмтэл  учруулсанаа  хүлээн  зөвшөөрч  байна...Өмнө нь Ц  нь согтуудаа ажил  дээр ирж  надтай  хамт  ажилладаг ах болох  Баатарсайхан ахыг галаа  түл гэх  мэтээр  дарамталж  байсан юм. Би тухайн  үед тэр  явдлыг  санаад  уур хүрээд мөргөсөн... Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

Р.А-ын  иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 48 хуу/

Р.Ань эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 66-67 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.А нь  2020  оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 14 цагийн үед Хэнтий аймгийн  Хэрлэн сумын  2 дугаар  багт  байрлах  2 дугаар уурын зуухны хашаанд согтуугаар хохирогч  Ц.Ц-тэйхувийн таарамжгүй харилцааны  улмаас  маргалдаж  түүний нүүрэнд мөргөх, гараараа цохих, цээжинд нь өшиглөх  зэргээр зодож  дээд уруулын дотор  салстад язарсан шарх, үүдэн баруун  дээд 1 дүгээр  шүдний сулрал  бүхий  гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Р.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Ц, гэрч М.Ганбат, Р.Зоригтбаатар, Х.Еркинбек, Ж.Гантөгөлдөр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч  Ц.Ц-гийн  биед учирсан гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Аймгийн Прокурорын газраас Р.А-ын  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Р.А-ыг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 240 цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Хохирогч Ц.Ц нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй”  талаар мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Р.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Р.А-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.А-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Р.А нь нийтэд тустай ажил  хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд  тусгай ажил  хийлгэх ялын 8 цагийн ажлыг  1 хоногоор  тооцож,  хорих ялаар сол

3. Шүүгдэгч Р.А нь нийтэд тустай ажил  хийлгэх ялыг  биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд  тусгай ажил  хийлгэх ялын 8 цагийн ажлыг  1 хоногоор  тооцож,  хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй

4. Шүүгдэгч Р.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ОДХҮҮ

ихыг  мэдэгдсүгэй