Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 17 дугаар байрны 63 тоотод оршин суух Лэгдэн овогт Алтангэрэлийн Содномпил /РЭ92101842/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, 2-26 тоотод оршин суух Боржигон овогт Бариачийн Наранбаатар /ТГ94052014/-т холбогдох

Хүүхдийн тэтгэлэг болон эмчилгээний зардал гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч А.Содномпил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Содномпил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Наранбаатартай 2013 оны 1 дүгээр сард танилцан үерхээд Сэлэнгэ аймгийн Сайхан суманд түүний аав ээжийн гэрт хамт амьдрах болсон. Хамтын амьдралын хугацаанд бидний дундаас хүү С. Гүенбаатар нь 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн юм. Б.Наранбаатартай нийлж амьдарч эхэлсэн цагаас л түүний ааш зан нь тогтворгүй, огцом ууртай, уурлахаараа их хэрцгий зан авир гаргадаг нь мэдэгдэж эхэлсэн. Удаа дараа муухай ааш гаргаж байхад нь эхэндээ жирэмсэн байсан болохоор гарах хүүхдээ бодоод их тэсэж тэвчдэг байсан. Хүүхэд минь төрж бидний харилцаанд өөрчлөлт орох болов уу гэж их найдаж хүлээдэг байсан ч түүний харгис зан, хий дэмий хэрүүл өдөх зэрэг нь хэвээр байсаар бидний хүүхэд төрсөн ч энэ асуудал байсаар л байсан 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б.Наранбаатар гэнэт уур нь хөдөлж, намайг хар чадлаараа зодож эхэлсэн бөгөд хамар луу толгойгоороо мөргөж, үүний улмаас хамар дагасан судасыг тасалж их хэмжэний цус алдаж ухаан балмагдуулж байсан. Тухайн үед  Б.Наранбаатарын аав Бариач цагдаад дуудлага өгч намайг зодохыг нь болиулж байсан бөгөөд цагдаад хэрэг үүсгэн гэмтлийн зэргийн хөнгөн хэлбэрээр тогтоолгож байсан. 2014 оны 3 дугаар сарын 20-ний өдөр гэнэт хэрүүл өдөж хэрэлдэж байгаад намайг зодож толгойд хавдар үүссэн, өрөөсөн нүд хөхөрсөн, гар хел хөхөрсөн хавдсан, бага зэргийн бяцралт өгсөн байсан учир цагдаад хандан, гэмтлийн хөнгөн зэрэг тогтоолгон хэрэг үүсгэн шалгуулж байтал хадам аав, ээжийн гуйлтаар би гомдлоосоо буцаж байсан. Мөн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр зодож бас л цагдаад дуудлага өгөн гэмтлийн зэрэг тогтоолгоход хүндэвтэр зэрэг гэж гарч байсан ч тэр үед хадмынхаа ятгалгаар гомдлоосоо буцаж хэргийг хаалгаж байсан.Одоо миний байнга толгой руугаа цохиулж зодуулж байсны улмаас ажил хийж ачаалал авахад хүндрэлтэй толгой байнга өвддөг, хамрын судас тасарсны улмаас байнга цус гарах, тонгойход хамар өвдөх, амьсгалахад бөглөрөх зэргээр зовиуртай байдаг бөгөөд хамар нармай болон тархины олон зүслэгт томографийн зураг авахуулж онош тодруулах шаардпагатай гэсэн эмчийн магадлагаа хүртэл авсан Хамрын судас нөхөж оёх шаардлагатай байж болзошгүй гэсэн хамар нармайн эмчийн зөвлөгөөг авсан болно. Б.Наранбаатар нь эзэмшсэн тодорхой мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй болохоороо өөрийн ээж ааваараа л өөрийгөө болон биднийг тэжээлгэж байсан. Би хүний нутагт нялх хүүхдээ бодон их олон дарамтыг тэсэж тэвчиж байсан. Мөн намайг жирэмсэн байхад ээж аавынхаа дэргэд зодож гэдэс рүү хөхөртөл өшиглөж зодсон, нүүр нүд минь хөх няц болтолоо зодуулсан учир тухайн үеийн Хөтөлийн цагдаад мэдэгдэж, арга хэмжээ авхуулж байсан. Гэвч хүү минь төрөхдөө төрөлхийн гэмтлээс үүссэн уруулын сэтэрхийтэй, хамрын зөөлөн эд төрөлхийн далиу төрсөн. Тэр үед “чамайг гэдэс рүү минь өшиглөснөөс болж хүүхэд минь ийм төрлөө” гэж хэлэхэд Б. Наранбаатар “зүгээр болчихно” гэх мэтээр үл тоож байсан . Сүүлд 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гэртээ унтаж байхад эрүүл байхдаа гэнэт бас л тодорхойгүй шалтгаанаар зодож гэмтээсэн. Унтаж байсан хүүхэд айж цочирдон уйлж байхад тоосон шинжгүй зодож байсан. Байнга л гэрт байлгах, гэрээс намайг гаргахгүй байх л хүсэлтэй. Заримдаа гаднаас хүү бид 2-ыг цоожилж явдаг байсан. Энэ бүх байдал нь сүүлдээ миний тэвчээр барагдан би хэзээ нэг өдөр тэвчээр минь барагдан буруу зүйл хийх вий гэж өөрөөсөө хүртэл айх болсон Тэгээд нэгэнт Б.Наранбаатар намайг ч хүүгээ ч хайрладаггүй, хапамжилдаггүй юм чинь цуг амьдараад яах вэ гэж бодон 2016 онд өөрийн төрсөн гэртээ хүүгээ аван ирж, өнөөдрийг хүртэл амьдарч байна. Намайг хүүгээ аван төрсөн гэртээ ирсэнээс хойш Б.Наранбаатар нь хүүхдээ асууж сураглаж санаа тавьж байгаагүй. Миний аав, ээж маань намайг ирсэний дараа миний хүүгийн эрүүл мэндэд санаа нь их зовж бид хамар, нүүр, эрүүний сайн гэх эмчид очин үзүүлж зөвлөгөө авахад “төрөлхийн гэмтлээс үүссэн “нууц сэтэрхий” гэж нэрлэгддэг эмгэг байна, мэс заслаар эмчлүүлэхээс өөрөөрөө эдгэхгүй” гэж зөвлөсөн бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Эх нялхасын ЭМТ-д төлөвлөгөөт хагалгаанд орох байсан ч хүүхэд минь арай бага байгаад дээрээс нь мөнгөний жаахан боломжгүй байсан учир энэ оны 5 дугаар сард төлөвлөгөөт мэс засалд Улаанбаатар хотын Эх нялхасын ЭМТ-д орохоор төлөвлөж байгаа юм. Энэ мэтээр хайрлаж хамт амьдарна гэж хамтын амьдралаа эхлүүлчихээд өөрөө ч биш ээж, ааваараа тэжээлгэн, байнгын дарамталж өнгөрсөн хугацаанд үр хүүхэддээ болон надад гэрэл гэгээтэй сайхан амьдруулаагүйдээ хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд Б.Наранбаатараас хүү С.Гүенбаатарт тэтгэлэг тогтоолгож, мөн миний хүү С.Гүенбаатарын ирэх 5 дугаар сард хийгдэх хагалгааны зардалд шаардагдах 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие 2013 оны 01 дүгээр сард Алтангэрэл овогтой Содномпилтэй танилцан үерхэж байгаад 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн Сайхан суманд ирж хамтран амьдрах болсон. Энэ хугацаанд би ажилгүй байсан учраас хүүхдийн дугуй засдаг байсан. Дугуй засахаар байнга хардаж, гүтгэдэг байсан. 2013 оны 5 дугаар сарын 20-ний өдөр бие давхар болсоныг нь мэдэж 2014 оны 01 дүгээр сарын 23-нд бидний хүү болох Гүенбаатар мэндэлсэн. Ер нь Содномпил нь байнга хардаж гүтгэж, намайг өөрийнхөөрөө байлгадаг байсан юм. Юм л бол “салъя” гэдэг байсан. Мөн саяхан буюу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн тасагт намайг Facebook  ухаж, коммент бичсэн гэж гүтгэсэн байсан. Миний бие А.Содномпилээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. С.Гүенбаатарт тэтгэлэгт төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн хүү Гүенбаатарын 5 дугаар сард хийгдэх хагалгааны зардалд 1.000.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Содномпил нь хариуцагч Б.Наранбаатарт холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгон, эмчилгээний зардалд 1.000.000/ нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч А.Содномпилийн хариуцагч Б.Наранбаатараас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлын тухайд:

 А.Содномпил,  Б.Наранбаатар нар нь 2013 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү С.Гүенбаатар төрсөн болох нь зохигчийн тайлбар, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн № 6701000067 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Хүүхдийн асрамжийн талаар зохигчид тохиролцсны дагуу мөн хүү С.Гүенбаатар нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн  хүү С.Гүенбаатарыг эх А.Содномпилийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Мөн зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү С.Гүенбаатар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Б.Наранбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулж,  хүү С.Гүенбаатарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Содномпилийн хариуцагч Б.Наранбаатараас хүүхдийн эмчилгээний зардалд 1.000.000/ нэг сая/ төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлын тухайд:

Нэхэмжлэгч А.Содномпил нь шүүх хуралдаанд хүү С.Гүенбаатар нь “төрөлхийн гэмтлээс үүссэн “нууц сэтэрхий” гэж нэрлэгддэг эмгэгтэй бөгөөд энэ оны 5 дугаар сард төлөвлөгөөт мэс засалд Улаанбаатар хотын Эх нялхасын эрүүл мэндийн төвд орохоор төлөвлөж байгаа юм. Иймд эцэг Б.Наранбаатараас эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг гаргуулж авна гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Б.Наранбаатар нь шүүхэд хүү Гүенбаатарын 5 дугаар сард хийгдэх хагалгааны зардалд 1.000.000 төгрөг өгөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг ирүүлсэн,

 мөн хүү С.Гүенбаатар нь эмчилгээнд явах зайлшгүй шаардлагатай болох нь Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын тусгай тэмдэглэл хэсэгт бичигдсэн “...ЭХЭМҮ төвд С.Гүенбаатар 3н/эр...оношоор ЭХЭМҮТ-д эмчлүүлж хагалгаанд орох шаардлагатай” гэх эмчийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож, тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал бий болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул  хүү С.Гүенбаатарын эмчилгээний зардал 1.000.000 төгрөгийг хариуцагч Б.Наранбаатараас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч А.Содномпилийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, эмчилгээний зардал болох 1.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.550 төгрөг, нийт 98.750 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү С.Гүенбаатарт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч Б.Наранбаатар төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар С.Гүенбаатарт сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нийт 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.627 төгрөгийг хариуцагч Б.Наранбаатараас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагч Б.Наранбаатард  хэргийн материал танилцуулахаар 2017 оны 04 дүгээр сарын 05, 04 дүгээр сарын 07-ны өдрүүдэд түүний эзэмшлийн 94247248 дугаарын утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр ирээгүй,    

Мөн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зардагдсан шүүх хуралдааны товыг 2017 оны 04 дүгээр сарын 07, 12-ны өдөр түүний эзэмшлийн 94247248 дугаар утсаар мэдэгдсэн боловч  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон