| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/44 |
| Огноо | 2021-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/44
2021 02 17 2021/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0033/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгч Д.Гнарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Цэрэндуламаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох 2039004350023 дугаартай хэргийг 2021 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Гнь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Кроун авто угаалгын газрын орчимд Тоёота Филдер маркийн 10-75 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.3 дугаар зүйлд заасан жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэх заалтуудыг зөрчсөний улмаас Дукати маркийн мотоцикль жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан П.Т-тэй мөргөлдсөн осол гаргаж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч П.Т-гийн өгсөн:... Би 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн орчимд Хэрлэн сум 1 дүгээр багт байдаг найз Алтангэрэлийн гэрээс өөрийн Хэрлэн сум 3 дугаар баг Баянмөнхийн 2-1 тоотод байх гэртээ харих гээд өөрийнхөө Дукасу маркийн мотоциклоо унаж Кроун автомашин угаалгын газрын хойд талын замаар баруун талаасаа зүүн зүгт явж байхад Кроун авто угаалгын газрын хойд талд Тоёота Fielder маркийн цагаан өнгийн авто машин урагшаа буюу Кроун авто угаалгын газарт орох гээд дохио өгөөд байж байсан. Би тэр машины жолоочийг намайг өнгөрөөгөөд эргэх байх гэж бодоод явж байтал тэр жолооч эргэх үйлдэл хийсэн. Би мотоциклоо зогсоох гээд арын дугуйны тормосоо гишгээд дараа нь урд талын дугуйны тормосоо базсан боловч зай нь ойрхон байсан болохоор зогсож амжаагүй. Би тухайн үед урд талаар нь тойроод гарчих гэсэн боловч тэр жолооч машинаа зогсоогоогүй учраас мөргөсөн.. Тэр машины жолооч талын урд хэсгээр мөргөсөн. Тэгээд тэнд байсан хүмүүс цагдаа, эмнэлэг дуудсан байх. Эмнэлэгийн машин ирээд намайг эмнэлэгт аваачаад эрэгтэй эмч миний баруун хөлний шилбэний булчингийн ар хэсэгт үүссэн шархыг цэвэрлэж байгаад 4 оёдол тавьсан. Оёдол тавьсан эмч намайг явж болно гэхээр нь би эмнэлэгийн машинаар гэртээ хүргүүлсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 30-31-ний өдөр амбулаториор шархаа цэвэрлүүлж боолтоо солиулж байсан. Би оёдол тавиулсан өдрийн оройноос эхлээд халуурч эхэлсэн. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 02 цагийн орчим амьсгалж чадахаа болиод миний бие муудсан. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй...Миний унаж явсан Дукасу маркийн мотоциклийг 2019 оны 5 сард хүнээс 2 сая төгрөгөөр худалдаж авсан. Хэн гэдэг нэртэй хүнээс авсанаа санахгүй байна. Би худалдаж авахдаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй юм. 4979 доз гэсэн улсын дугаартай...Би гомдолтой байна. Мотоциклийн эвдрэл болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Гангамөрөн эгч эмчилгээнд зориулж 500.000 төгрөг 3 ширхэг уураг авч өгсөн ...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Мономо мент ХХК-ний махны үйлдвэрт туслах болон мах шулах ажил хийдэг. Би сардаа 900.000 төгрөгийн цалин авдаг. Би 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зам тээврийн осолд орсон цагаасаа хойш ажлаа хийж чадахгүй байгаа. Би 3 сарын цалин болох 2.700.000 төгрөг, мөн өөрийн худалдаж авсан 4979 доз улсын дугаартай Дукати маркийн мотоциклийн мөнгөн дүн болох 2.000.000 төгрөг, миний эмчилгээнд зарцуулсан 924.898 төгрөг нийт 5.624.898 төгрөгийг нэхэмжилж байна. Миний эмчилгээнд зарцуулсан мөнгөн дүнгийн баримт байгаа...Миний мотоциклийг дахиж засварлах боломжгүй болсон гэж би үзэж байгаа. Учир нь Дукати мотоциклийн сэлбэг Монгол улсад маш ховор байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 51 хуу/
Иргэний нэхэмжлэгч З.Б-ын өгсөн:...1075 хэү улсын дугаартай тоёото Fielder маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би 2020 оны 06 дугаар сард авсан машин....Д.Г бол миний эхнэр. 1075 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр явдаг боловч эхнэр бид хоёрын өмч. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 45 хуу/
Иргэний нэхэмжлэгч С.Урансүхийн өгсөн:...Дукасу маркийн 4979 доз улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх...Би тухайн тээврийн хэрэгслийг хэнд зарсныг одоо санахгүй байна...Надад нэхэмжлэх зүйл байхгүй...Тухайн тээврийн хэрэгсэл надаас гараад 2 жил гаруй болж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 49 хуу/
Гэрч Н.Батзаяагийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгт гэмтлийн эмч хийдэг. 14 жил мэргэжилээрээ ажиллаж байна...Д.Т нь анх зам тээврийн осолд орсны улмаас арьсны бүрэн бүтэн байдал алдагдаж /шилбэ/ шарх үүсэж халдвар дамжин үрэвсэл болж хүндэрсэн байх магадлалтай...гэх мэдүүлэг /хх-ийн 53 хуу/
Гэрч Г.Алтансувдын өгсөн:...П.Т-д хордлого тайлах үрэвслийн эсрэг шингэн сэлбэх өвчин намдаах, уураг нөхөх шаардлагатай эмчилгээг хийсэн...П.Т-гийнбиед халдварлагдсан шарх үжил нь агааргүйдлийн нянгаар үүссэн тул халдварлагдсан шарх үжил нь зам тээврийн осолд орох үед халдварлагдсан. Ариун цэвэр сахиагүйн улмаас халдварлагдсан шарх биш...Одоо амь насанд аюулгүй бүрэн эдгэрсэн...П.Т-гийнбиед халдварлагдсан шарх үрэвслийг анх оёдол тавих үед мэдэх боломжгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 57 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 508 дугаартай дүгнэлтэнд:
1. П.Т-гийнбиед баруун хөлийн шилбэнд халдварлагдсан шарх, үжил, зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, бугуйн үе, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх баруун хөлний шилбэнд шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.
4. Дээрх сарвуу, баруун хөлний шилбэнд шарх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун хөлний шилбэнд халдварлагдсан шарх, үжил гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д заагдсанаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 64 хуу/
Д.Г-ийн яллагдагчаар өгсөн:..Би тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 149 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд, ослын газрын бүдүүвч зураг /хх-ийн 8-10, 14-15 хуу/
Д.Гнь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар В ангиллын тээврийн хэрэгсэлд жолоодох эрхтэй болохыг тодорхойлсон жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 26 хуу/
Хохирогч П.Т-гийн жолоодож явсан Ducati маркийн мотоциклийн үнэлгээг 2.000.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валушн ХХК-ий шинжээчийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт /хх-ийн 131 хуу/
2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мөрдөгчийн магадлагаанд:
Тоёота филдэр маркийн 1075 хэү улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Г/рд:се73083106/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дүгээр зүйлд заасан Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. 10.3 дугаар зүйлд заасан жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэх заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн, Д.Г нь 533715 дугаартай В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэжээ. /хх-ийн 135 хуу/
Д.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 151 хуу/
Д.Гнь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 177-178 хуу/
Хохирогч П.Т-гийнгаргасан “Г-өөс эмчилгээний зардал болон мотоциклийн үнэ, 3 сарын цалин зэрэгт тооцож нийт 7.672.000 төгрөг авсан, Гангамөрөнд санал гомдолгүй” тухай нотариатаар батлуулсан тодорхойлолт /хх-ийн 179 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Г нь 2020 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Кроун авто угаалгын газрын хойд талын зам дээр Toyota corolla fielder маркийн 10-75 хэү улсын дугаартай автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дугаар зүйлд заасан “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас ducati маркийн 4979 доз улсын дугаартай мотоцикль жолоодож явсан П.Тийг мөргөж, хохирогч П.Т-гийн биед баруун хөлийн шилбэнд халдварлагдсан шарх, үжил, зүүн сарвуунд шарх, зүүн сарвуу, бугуйн үе, баруун сарвуунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч П.Т, гэрч Н.Батзаяа, Г.Алтансувд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх ба шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Дээрх зам тээврийн осол нь шүүгдэгч Д.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дугаар зүйлд заасан жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас гарсан болох нь мөрдөгчийн магадлагаагаар, уг ослын улмаас хохирогч П.Т-гийн биед учирсан гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогджээ.
Тухайн үед 1075 хэү улсын дугаартай Toyota corolla Fielder маркийн автомашиныг Д.Г нь жолоодож явсан болох нь шүүгдэгч Д.Г болон хохирогчийн мэдүүлэгээр тогтоогдсон, шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэж заасан байх тул Д.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Г-ийн дээрх үйлдлийг нь Аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцож 7.672.000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч нь “санал, гомдолгүй” тухай тодорхойлолт /хх-ийн 179 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ