Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00414

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл айсгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт оршин суух Боржигон овогт Пүрэвжавын Мягмарсүрэн /РЛ89121505/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 25-р гудамж, 634 тоотод оршин суух Хамар овогт Лодойсэнгийн Шагдар /РЛ89080715/-т холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч П.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Шагдартай 2008 онд үерхэж байгаад 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Хамтран амьдрах явцад охин Мөнгөнзаяа 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, охин Мөнгөнзул 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тус тус төрсөн. Бага охин Мөнгөнзул төрөлхийн зүрхний ховдол хоорондын 2 цоорхойтой, 2012-2015 оныг хүртэл Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт мөн Улаанбаатар хотод Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зүрх судасны тасагт байнга хэвтэж эмчлүүлж, эмчийн хяналтанд байж, хоног өдрийн ихэнхийг эмнэлгээр явдаг болсон. 2015 оны 5 дугаар сарын эхээр охины маань өвчин улам хүндэрч гадаад улсад 2 сарын дотор яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон ч эцэг Л.Шагдар нь өөрийн биеэр эмчээр сонссон боловч үр хүүхдээ үл тоож одоо хамтран амьдарч байгаа Цэрмаатай сураггүй алга болсон...Шагдар нь охиноо эмчилгээнд явахад нь гаргаж өгөөгүй, утсаар ч яриагүй, ирэх үед нь ч тосож аваагүй, үр хүүхдүүдээ орхиж эцэг хүний үүргээсээ зугтан зайлж, 2 охиныг минь амьдын хагацал үзүүлж хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, цаашид амьдрах боломжгүй болсон тул 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би охин Мөнгөнзаяа, Мөнгөнзул нарыг өөрийн асрамжинд авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж авахыг хүсэж байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч Л.Шагдар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие П.Мягмарсүрэнтэй хамтран амьдрах хугацаандаа байнга хэрүүл маргаантай байдаг байсан. Би мөнгө олохоор ийш тийшээ ажилд яваад зарим үед цалин мөнгө, авахгүй  хэцүү байдаг байсан. Мөн аав маань машин авч өгөөд таксинд явдаг болсон чинь хардаж хэрүүл хийдэг болсон. Манай аав, ээж 2 миний охиныг Солонгос улс руу эмчилгээнд явахад нь зардлын мөнгө 2.000.000 төгрөгийг өгсөн. Би тэр үед нь Баянхонгор аймагт гэрээгээр ажиллаж байсан учир очиж чадаагүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон учир П.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ ээжийнх асрамжинд үлдээж, хүүхэддээ тэтгэлэг төлнө гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Шагдар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасны дагуу төлнө. Хариуцагч нь ажилд орсон учир ажил нь чөлөө өгөхгүй байгаа учир ирж амжаагүй. Охиноо хагалгаанд орж байхад шинэ газар ажилд орсон учир охиноо гаргаж өгч чадаагүй. Шагдарын аав ээж нь Солонгос явах зардал 2.000.000 төгрөг өгсөн байдаг гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Мягмарсүрэн нь хариуцагч Л.Шагдарт холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болж, 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0137346 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр охин Ш.Мөнгөнзаяа төрсөн болох нь 2010 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн №0366947 дугаартай, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Ш.Мөнгөнзул төрсөн болох нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №0000850666 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад 2 жил болсон, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хариуцагч Л.Шагдар нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржханд нь шүүх хуралдаанд охин Ш.Мөнгөнзаяа, Ш.Мөнгөнзул нарыг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, Ш.Мөнгөнзаяа, Ш.Мөнгөнзул нар нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ш.Мөнгөнзаяа, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Ш.Мөнгөнзул нарыг эх П.Мягмарсүрэнгийн асрамжид үлдээж, эцэг Л.Шагдараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч П.Мягмарсүрэнгийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Шагдараас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2010 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Ш.Мөнгөнзаяа, 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Ш.Мөнгөнзул нарт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөг, нийт 173.500 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 2.082.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 48.262 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон