Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/45

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 18 өдөр                                 2021/ШЦТ/45                    Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0035/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                                   Ж.Батбаатар 

Шүүгдэгч                                                          Д.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Г.Баярсайхан нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн 11.3 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-т холбогдох 1939007860043 дугаартай хэргийг 2020 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.О  нь  2019 оны  11 дүгээр  сарын 25-26-нд  шилжих шөнө    Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын  4 дүгээр  баг Хайлаастын 21-01 тоотод иргэн С.Э-тэй маргалдаж унах явцдаа түүний гэдсэн дээр  өвдөглөн унаж эрүүл мэндэд нь  хүнд гэмтэл болгоомжгүй  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч С.Э-ын өгсөн:...Би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны  орой  шөнийн 2 цагийн үед Хэнтий аймгийн  Цэнхэрмандал сумын  4 дүгээр баг  Хүрэн байшин гэх газарт  танил ах  Азжаргалын гэрт  байсан  Тэдний эхнэрийн төрсөн өдөр  болж байсан  О  гэх хүн   гаднаас орж ирсэн. Тэгээд О ах намайг  гараад ир гэсэн.  Бид ямар нэгэн маргалдсан  зүйл байхгүй.  Тэгээд очтол  намайг хавсарч  унагааж хэвлийн  хэсэгт нэг удаа  өшиглөсөн. Тэгээд би шээж чадахгүй  болоод  гэрт байсан Мөнх-Эрдэнэ  намайг сумын эмнэлэгт хүргэж өгсөн...гомдол санал байхгүй нэхэмжлэх байхгүй...О бид хоёр бага зэрэг маргалдаад гэрээс гарсан юм. Ингээд гэрийн гадаа хоорондоо маргалдаад би Оыг барьж аваад барилдая гээд тонгорох гэтэл хазгай газар байсан болохоор өөрөө хальтарч унахдаа О-ыг зуураад дээрээ аваад унасан. Тэгээд намайг газар унахад миний хэвлий орчим хатуу зүйлээр хүчтэй цохиход би О-ыг өшиглөчих шиг боллоо гэж дотроо бодсон. Тэгээд би хэвтээд өгсөн чинь О миний дээрээс боссон.  Тэгээд гэр рүү ороод явчихсан. Би хэсэг гэрийн гадаа суугаад байж байтал гэрээс хүмүүс гарч ирээд би цуг гэрт орсон.  Тэгээд удалгүй давсган  дээгүүр  хөндүүрлээд байхаар нь гарч  бие засах гэсэн чинь, бие засаж чадахгүй болохоор нь  эргэж гэрт ороод  бие засаж чадахгүй байна гээд  Мөнх-Эрдэний хамт сумын эмнэлэг дээр очиж үзүүлэхэд намайг эмнэлэгт хэвтүүлээд  маргааш нь Багануур дүүрэг рүү яв  гэхээр нь өөрөө  Багануур дүүргийн эмнэлэгт очиж  эмнэлэгт үзүүлсэн. Тэгтэл намайг  эмч нар  хагалгаанд  оруулсан. Миний  нарийн гэдэс тасарсан байна..Тухайн үед О намайг гараараа болон хөлөөрөө цохиж зодсон асуудал байхгүй, тэгж их маргаж муудаагүй харин миний дээрээс унах үед өвдөг нь миний хэвлий орчим таарсан байна лээ.  Бид хоёрын унасан газар  нэлээн  хазгай  газар,  О-ыг  тонгорч унагаах  гээд  цээжээр нь тэвэрсэн байсан болохоор  өвдөг нь  хэвлийн орчим таарсан байх гэж  бодож  байна...Анх мэдүүлэг өгөхдөө намайг өшиглөсөн байж магадгүй гэж дотроо бодоод О-т өшиглүүлсэн гэж мэдүүлэг өгсөн...Би урьд өмнө нь Аварга  биеийн тамирын  дээд сургуулийн  багш дасгалжуулагчийн  ангид сурч байгаад 3 дугаар курсээсээ цэргийн албанд татагдаад  сургуулиа төгсөөгүй орхисон юм. Би өөрөө  барилдах  гэж байгаад энэ асуудал болсон...Надад эмчилгээний зардалд нийтдээ 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг өгсөн. Би дахин эмчилгээний зардал нэхэмжлэхгүй...Надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/

Гэрч Л.Азжаргалын өгсөн:...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  16 цагийн үед  манайд Э ирсэн. Тэр өдөр  манай эхнэрийн  төрсөн өдөр болж  байсан учир ширээ засч найзуудыгаа  дуудах санаатай  байсан. Тэгээд  Жоки  болон манай  эхнэр Халиунаагийн найз хотоос  ирсэн. Тэгээд  бид 5 төрсөн  өдрийг нь  тэмдэглээд байж байсан.  Тэгээд нэлээн орой  болсон байсан, бид  хэд 1 шил  дарс, 2 том пиво 2.5 литрийн  хэмжээтэй  шил архи хувааж ууж байтал О орж ирсэн.  Тэр дунд  Эсогтоод  агсарч  байсан. О нэг их   уугаагүй  4-5 удаа  татсан байх  архинаас.  Гэтэл  ЭОыг гарч  зодолдох уу  гэж хэлээд гарсан. Гадаа  нэг их  удаагүй 10 минут  болсон байх.  Бид хэд гараад  хартал Э газар хэвтсэн, О  зогсож байсан.  Эби  шээж чадахгүй байна гэж  яриад байсан. Тэгээд Жоки эмнэлэг рүү хүргэж   Э-ыг хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуу/

Гэрч Б.Халиунаагийн өгсөн:...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  манайд  манай нөхөр  Мөнх-Эрдэнэ,  Зулаа гэх нэртэй  хотоос ирсэн найз маань  байсан. Бид нар миний төрсөн  өдрийн ширээ засаад  байж байсан. Удалгүй Эрхэмээ гаднаас орж ирсэн. Бид нарт туслаад байж  байсан. Тухайн өдрийн орой  гаднаас О, Бямбаа 2 орж ирсэн. Зулаагаас бусад нь  манай сумын залуучууд юм. Тэгээд бид нар баяр тэмдэглэж  сууж байсан. Хоорондоо ерөөсөө муудалцаад хэрэлдэж зодолдоогүй  сууцгааж байсан. Тухайн үед бид 1 шил дарс, 2-3 шил архи уусан байсан.  Эрхэмээ согтоод  яриа нь өөр болоод  хүмүүсийг гаръя гээд Бямбааг татаад  байх шиг байсан. Тэгээд О, Эрхэмээ  тэр хоёр  гадагшаа бие  засах гээд  гарж байгаа  бололтой  гарцгааж байсан. Тэгээд бид хэд хоорондоо юм  ярьж байсан мартсан байсан.  Гадаа удаад байсан болохоор нь  бид хэд гараад  хартал Эрхэмээ  хэвтэж  байсан.  О зогсож байсан. Бид нар сандараад Мөнх-Эрдэнэ Э-ыг эмнэлэг хүргэж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 103 хуу/

Гэрч Мөнх-Эрдэний өгсөн:... утсаа оролдож  байгаад  нэг харсан  чинь Э байхгүй болохоор  нь асуусан чинь  О-тай  хамт гарсан гэсэн. Тэгээд удалгүй Азжаргал энэ хоёр  яагаад алга болчихов гээд гарсан.  Тэгээд төдөлгүй  О Азжаргал Э нар цуг орж ирсэн байх би  тухайн үед тэд нарын  байсан өрөөнд  байгаагүй гал өрөөнд байсан юм.  Би Э-аас  яасан  гэсэн чинь  намайг  унагаагаад  өшиглөсөн гэж  байсан. Намайг Э-аас яасан  гэж  асуухаас өмнө Э гаднаас орж ирээд  байхдаа  шээж чадахгүй байна гээд байсан. О Эхоёрыг хоорондоо  зодолдсон эсэхийг  бол  харсан хүн байхгүй...гэх  мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн № 006 дугаартай  дүгнэлт

1.С.Э-ынбиед  хэвлийн битүү гэмтэл, дотуур цус  алдалт 800 мл, нарийн  гэдэс  цоорол   гэмтэл  тогтоогдлоо.

2.  Дээрхи  гэмтэл нь  хатуу мохоо зүйлийн  нэг   удаагийн  үйлчлэлээр   учирсан байх  боломжтой.

3. Дээрх гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учирсан  үедээ  амь насанд  аюултай   гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид   ерөнхий  хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь  эмчилгээ болон  эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт   /хх-ийн 23 хуу/

Шинжээч Ө.Шаарийбуугийн өгсөн:... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэвлийн тус газар өшиглөх, цохих, цохигдох буюу 2 хүн давхралдаж унах үед байрлалаасаа хамаарч учирах боломжтой....гэх мэдүүлэг /хх-ийн 102 хуу/

Д.О ын  яллагдагчаар өгсөн:... Эганцаараа бусдаасаа илүү согтсон байсан. Би орсныхоо дараа Мөнх-Эрдэнэ /Жоки/-д чи жоохон хүүхэд байж юу хийж яваа юм бэ гэсэн чинь Энадтай цуг яваа юм гээд над руу уурлаад, чамд хамаагүй шүү хоёулаа гарая зодолдоё гэсэн. Тэгэхээр нь би гарахгүй,  ширээний баруун хэсэгт нь суугаад босохгүй байсан юм.  Тэгтэл Эөөрөө  байшингаас  гарч явчихаад  эргэж  байшинд  орж ирээд үүдэнд  зогсож байгаад наашаа  гараад ир гээд хүмүүсийн дээгүүр намайг  дуудаад байсан. Над руу  шууд ойртоод ирэх  гэхээр  ширээ  тойроод хүмүүс суусан байсан болохоор над руу  дөхөж  болохгүй байсан. Тэгээд намайг  дуудаад байхаар  нь  арга ядаад  дагаад байшингаас гарсан. Тэгээд байшингийн гадаа гартал намайг шууд барьж аваад мөргөх гэсэн тэгэхэд би зайлсан. Гэтэл дахиад намайг мөргөхөд зүүн нүднээс оч бутраад явчихсан. Тэгэхэд намайг энгэрээс барьж аваад унагаах гэж татаад өөрөө миний доор ороод унасан. Тэгээд би босоод ирэхэд Эбас босож ирээд төмсөг эвгүй байна гээд байсан...Би санаатай Э-ын  биед гэмтэл учруулаагүй. Гэхдээ дуудаад  байхад нь  байшингаас  гарсан нь миний буруу  байжээ... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

Д.Оын  иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 хуу/

Д.О  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 хуу/

            Хохирогч С.Э-ынгаргасан “Д.От гомдолгүй, эмчилгээний төлбөр төлсөн” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 71 хуу/

С.Э-ынөвчний түүхийн хуулбар /хх-ийн 118-168 хуу/

Хавтаст хэргийн материал танилцулсан тухай тэмдэглэл / хх-ийн 186-187 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгчД.О нь  2019 оны  11 дүгээр  сарын 25-26-нд  шилжих шөнө  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын  4 дүгээр  баг Хайлаастын 21-01 тоотод байх хашаанд хохирогч С.Э-тэйсогтуугаар маргалдан өөрийг нь унагаах зорилгоор хийсэн С.Э-ын үйлдлийн улмаас хамт унахдаа түүний дээр  дарж унан хэвлийн битүү гэмтэл, дотуур цус  алдалт 800 мл, нарийн  гэдэс  цоорол бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

  1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Д.О нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч С.Э-ынэрүүл мэндэнд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний үйлдлийг санаатай үйлдэл болохыг нотлосон нотлох баримт хохирогчийн анх өгсөн мэдүүлгүүдээс өөр нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хохирогч нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр  /хх-ийн 12 хуу/ гэрчээр, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр /хх-ийн 7 хуу/ хохирогчоор тус тус мэдүүлэг өгөхдөө “Д.От өшиглүүлсэний улмаас гэмтсэн” гэж мэдүүлэг өгсөн боловч 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр  /хх-ийн 8 хуу/ хохирогчоор, 2020 оны 06 дугаар сарын 15-ны /хх-ийн 175 хуу/ өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгүүдээ үгүйсгэж “Д.Оыг тонгорч унагаах гэж байгаад хальтарч өөрөө доор нь унаж гэмтсэн” гэж зөрүүтэй мэдүүлэгүүд өгчээ.  Тухайн үед хамт байсан гэрчүүд нь С.Э-ыг ямар байдалд биедээ гэмтэл авсаныг хараагүй, хохирогч С.Эрхэмбаяр, шүүгдэгч Д.О нар хоёулаа хамт гэрээс гарсан гэх бөгөөд хохирогчийг биедээ гэмтэл авахаас өмнөх болон дараахь байдлуудын талаар өөрсдийн харсан нөхцөл байдал болон хохирогч С.Э-аас сонссон зүйлийнхээ талаар мэдүүлэг өгчээ.

Хохирогч нь “Д.От өшиглүүлж гэмтсэн” гэж мэдүүлэг өгөх үедээ ...О ах намайг  гараад ир гэсэн.  Бид ямар нэгэн маргалдсан  зүйл байхгүй... гэж мэдүүлэг өгсөн байх боловч энэ мэдүүлэг нь  гэрч Л.Азжаргалын өгсөн...Эсогтоод  агсарч  байсан. О нэг их   уугаагүй  4-5 удаа  татсан байх  архинаас.  Гэтэл  ЭОыг гарч  зодолдох уу  гэж хэлээд гарсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Халиунаагийн өгсөн...Эрхэмээ согтоод  яриа нь өөр болоод  хүмүүсийг гаръя гээд Бямбааг татаад  байх шиг байсан. Тэгээд О, Эрхэмээ  тэр хоёр  гадагшаа бие  засах гээд  гарж байгаа  бололтой  гарцгааж байсан...гэх мэдүүлэг, яллагдагч Д.Оын өгсөн... Энадтай цуг яваа юм гээд над руу уурлаад, чамд хамаагүй шүү хоёулаа гарая зодолдоё гэсэн. Тэгэхээр нь би гарахгүй,  ширээний баруун хэсэгт нь суугаад босохгүй байсан юм.  Тэгтэл Э өөрөө  байшингаас  гарч явчихаад  эргэж  байшинд  орж ирээд үүдэнд  зогсож байгаад наашаа  гараад ир гээд хүмүүсийн дээгүүр намайг  дуудаад байсан. Над руу  шууд ойртоод ирэх  гэхээр  ширээ  тойроод хүмүүс суусан байсан болохоор над руу  дөхөж  болохгүй байсан. Тэгээд намайг  дуудаад байхаар  нь  арга ядаад  дагаад байшингаас гарсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж үзлээ.

Энэ тохиолдолд хохирогчийн өгсөн болгоомжгүй байдлаар биедээ гэмтэл авсан гэх мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлтэй, энэ мэдүүлгийг нь үгүйсгэсэн нотлох баримт байхгүй, шүүгдэгчийг хохирогчийн биед санаатайгаар гэмтэл учруулсан гэж үзэхэд эргэлзээ  гарч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Д.О ыг  болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг  үйлдэж учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан галт зэвсэг эзэмших эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн  хугацаагаар  тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Хохирогч С.Энь “Д.От гомдол санал байхгүй, эмчилгээний зардалд 200.000 төгрөг  авсан” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 71 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.О-ыг болгоомжгүй  үйлдлийн улмаас  хүний эрүүл мэндэд  хүнд хохирол  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг галт зэвсэг эзэмших эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3  дугаар зүйлийн 3 дахь  хэсгийн 3.3 дахь заалтанд зааснаар  шүүгдэгч Д.О-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоох  албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Д.О нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.О-т  оногдуулсан  галт зэвсэг эзэмших эрхийг 1 жилийн хугацаагаар хасах  ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасны дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс  тоолсугай.

 6. Шүүгдэгч Д.О  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ