Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00417

 

 

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 11-08а тоотод оршин суух Онход овогт Сосорын Сүнжидмаа /РЭ67040902/-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч С.Сүнжидмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.Сүнжидмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1983 оны 6 дугаар сард Тосонцэнгэл сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд МХЗЭ-ийн илгээлтээр тус сумын Ардын зориг нэгдэлд ажиллахаар хуваарилагдан ногоочноор томилогдон ажиллаж эхэлсэн. Уг ажлаа 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. 1988 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт үйлчлэгчээр ажиллаж байсан. Иймд С.Сүнжидмаа намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ногоочноор, Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт 1988 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Онход овогт Сосорын Сүнжидмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар  шаардах байна.

Хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Сүнжидмаа нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ногоочиноор, Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторт 1988 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3/307 тоот албан бичгээр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн С.Сүнжидмаагийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, баярын бичгүүд, 1983,1984 оны гэрэл зургийн үзүүлэлтүүд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 28 дугаартай “... Тус сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр нэгдлийн үйлдвэрлэлд ажиллахаар хуваарилагдсан нэр бүхий 21 хүүхдийг 1-р хавсралтанд зааснаар 1983 оны 6-р сарын 15-наас эхлэн...ажилд томилон ажиллуулсугай...7.Сосор Сүнжидмаа -“- эм ногоонд...” гэх илгээлтээр гарсан хүүхдүүдийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1984 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 80 дугаартай “...1. Барилга, тэжээл, ногооны ажилчдын ээлжийн амралтыг 1, 2-р хавсралтанд заасан өдрөөс олгосугай .. 33.Сүнжидмаа ногоочин 22” гэх хүмүүсийн ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, 1985 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаартай  “...С.Сүнжидмаа нарт 1985 оны 10 дугаар сарын 14-нөөс ажлын 22 хоногоор...  ээлжийн амралтыг тус тус олгосугай...” гэх ээлжийн амралт олгох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймаг дахь Зам барилга ашиглалтын конторын даргын 1988 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 77 дугаартай “...конторын үйлчлэгчээр Сосор овогтой Сүнжидмааг түр 1988-8-5-наас эхлэн авч ажиллуулсугай...” гэх ажилд авах тухай тушаалын хуулбар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаартай “...жирэмсний амралттай байгаа үйлчлэгч С.Сүнжидмаагийн оронд Д.Нарансүрэнг түр 1989-10-2-оос эхлэн тус тус ажиллуулсугай...” гэх ажлаас чөлөөлөх ажилд томилох тушаалын хуулбар, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч онцгой байдлын ахмад Л.Бямбасүрэнгийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр олгосон тодорхойлолт, гэрч Ж.Ганцэцэгийн  2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ... С.Сүнжидмаа нь 1983 онд илээлтээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн 2 дугаар бригадад ногоочноор гарч байсан. Тэгээд уг ажлаа 1985-1986 оны үе хүртэл хийж байгаад  Санжаа гэж хүнтэй гэр бүл болоод Хөвсгөл аймгийн Мөрөн хот руу шилжсэн юм.... гэх мэдүүлэг, гэрч Ц.Хишигбаярын  2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...С.Сүнжидмаа нь 1988 оны хавар Хөвсгөл аймгийн Зам барилга ашиглалтын конторт үйлчлэгчээр орж уг ажлаа 1989 оны намар хүртэл тасралтгүй хийж байсан юм... гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч С.Сүнжидмаагийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1985 оны 12 дугаар сарын 01-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул хангаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/47 дугаартай “Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1989, 1990 оны тушаалд С.Сүнжидмааг чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон