| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0040/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/47 |
| Огноо | 2021-02-18 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2021/ШЦТ/47
2021 оны 02 сарын 18 өдөр 2021/ШЦТ/47 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0040/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Б.Знарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.З-т холбогдох 2039005680026 дугаартай хэргийг 2021 оны 01 сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.З нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ой буюу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Хар битүү” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-ын өгсөн:...Миний бие тус сумын байгаль хамгаалагчаар 2008 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллаж байна. Тус сумын 2 дугаар багийн нутаг Хан Хэнтий тусгай хамгаалалттай газрын харъяа Хар битүү гэх газраас 2020.11.09-нөөс 11-ний хооронд хууль бусаар 1 ширхэг хуш мод бэлтгэсэн гэх 1100.050.20.0003741 дугаартай гомдол мэдээлэлд сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/175 тоот захирамжаар Өмнөдэлгэр сумыг төлөөлүүлэн иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр томилсон байна...Тус газар нь Хан Хэнтий дархан цаазат газрын Бурхан Халдун Хэрлэнгийн онгон бүсэд хамаардаг. Байгаль орчны хувь их хэмжээний ойгоор хүрээлэгдсэн онгон бүсийн газар юм...Өмнөдэлгэр сумын ойн ангиас гаргах экологийн эдийн засгийн үнэлгээ болон Хан Хэнтий дархан цаазат газрын улсын байцаагчийн актад тусгасан нийт хохиролыг хараагүй болохоор ямар хохирол учирсан талаар одоогоор мэдэхгүй байна... миний хувьд ойн ангийн гаргах экологийн эдийн засгийн үнэлгээ болон Хан Хэнтий дархан цаазат газрын улсын байцаагчийн актад тусгасан нийт хохирлыг барагдуулсан тохиолдолд гомдолгүй гэсэн хүсэлтээ албан ёсоор гаргаж өгнө...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу /
Гэрч Б.Зоригтцолмонгийн өгсөн:..Би төрсөн ах З эгч Энхчимэг, дүү Бат-Эрдэнэ нарын хамтаар хуш модны самар түүх зорилгоор Өмнөдэлгэр сумаас 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус сумын 2 дугаар багийн нутаг Хар битүү гэх газар руу явсан. Тэгээд самар түүх газраа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр очсон. Биднийг Хар битүү гэх газарт очоод хоноглох газраа барьж самар түүж эхэлсэн. Биднийг очсон өдрөөс хойш тэнгэр муухайрч 3 хоног дараалан цас шуурч түлэх түлээгүй болж эхэлсэн. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Энхчимэг эгч, дүү Бат-Эрдэнэ бид нар самар түүхээр уул руу гарч харин З ах отог дээрээ ганцаараа үлдсэн. Бид уул руу гараад орой 17 цагийн үед отог дээрээ ирэхэд Збайрлаж байсан отгийн урд талд хэрчимлэсэн 2 ширхэг мод хагалчихсан түлээнд хэрэглэж байсан. Хаанаас авч ирсэн талаар өөрөөс нь асуугаагүй..Отогоос урагш 100 метр зайд байсан хөрөөдөж унагаад хэрчимлэн жижиглэсэн байсан модыг харсан. Тэр модыг харахад унагаад газар дээр нь жижиглэсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуу/
Гэрч З.Бат-Эрдэний өгсөн:... Бид уул руу гараад орой 17 цагийн үед отог дээрээ ирэхэд аав байж байсан отгийн урд талд хэрчимлэсэн 2 ширхэг мод хагалчихсан түлээнд хэрэглэж байсан. Хаанаас авч ирсэн талаар өөрөөс нь асуугаагүй...Отгоос урагш 100 метр зайд байсан хөрөөдөж унагаад хэрчимлэн жижиглэсэн байсан модыг харсан...Түлээтэй болох зорилгоор хөрөө авч гарсан. Авч явсан хөрөө нь аавын хөрөө байсан. Ягаан өнгөтэй хөрөө байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23 хуу/
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гинжит хөрөөний үнэлгээг 126.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШД430 дугаартай дүгнэлт /хх-ийн 33-35 хуу /
Шүүгдэгч Б.З-ын хууль бусаар бэлтгэсэн 0.4 м3 хуурай шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг 68.642 /Жаран найман мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгөөр тогтоосон Өмнөдэлгэр сумын Хэнтий шинэс Сум дундын ойн ангийн шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 27 хуу/
Яллагдагч Б.З-ын өгсөн... 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Энхчимэг, Зоригтцолмон, хүү З.Бат-Эрдэнэ нар нь самар түүхээр уул руу гарсан. Тухайн үед байрлаж байсан отог дээрээ миний бие ганцаараа үлдсэн. Тэр үед галын түлээтэй болох зорилгоор байрлаж байсан отгоос ертөнцийн зүгээр зүүн урагш 100 метр зайд нэг ширхэг босоо шинэс модыг өөрийн эзэмшлийн моторт хөрөөг ашиглан хөрөөдөж унагасан модоо тэр газарт нь хэрчимлэн жижиглэж хөрөөдөөд отог дээрээ 2 ширхэг хэрчим мод авч ирж түлсэн.... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг төвөгт орохгүй байж чадна...гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуу/
Хэргийн газарт үзлэг хийж хэрэг болсон газар нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 багийн нутаг, Хар битүү гэх газар бөгөөд N 48.44.26.10 Е 109.13.41.10 гэсэн байршилд байгаа болохыг тэмдэглэж авсан тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 6-8 хуу/
Хэнтий аймгийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 багийн нутаг, Хар битүү гэх N 48.44.26.10 Е 109.13.41.10 гэсэн байршилд байгаа газар нь улсын тусгай хамгаалалттай газарт хамаардаг тухай Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 246 дугаартай албан бичиг /хх-ийн 43 хуу/
Эд мөрийн баримтаар ягаан өнгийн гинжит хөрөөг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12 хуу/
Б.З иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 58 хуу/
Б.З-ынэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 хуу/
Б.Знь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй тухай Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/54 дугаартай албан бичиг /хх-ийн 71 хуу/
Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 74-75 хуу/
Б.Знь Төрийн сангийн 100180855408 дугаарын дансанд 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нөхөн төлбөрт тооцож нийт 206.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт / хх-ийн 95 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.З-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.З нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд буюу Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Хар битүү” гэх газарт зөвшөөрөлгүйгээр 0.4 м3 шинэс модыг гинжит хөрөө ашиглан бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.З нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У болон гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.З-ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд яллагдагч Б.З-ынөгсөн...галын түлээтэй болох зорилгоор байрлаж байсан отгоос ертөнцийн зүгээр зүүн урагш 100 метр зайд нэг ширхэг босоо шинэс модыг өөрийн эзэмшлийн моторт хөрөөг ашиглан хөрөөдөж унагасан...гэх мэдүүлгээс үзэхэд Б.Ззөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.З-ын хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 68.643 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /68.643х3=205.929/ 205.929 төгрөг гэж үзлээ.
Шүүгдэгч Б.З нь 206.000 /хоёр зуун зургаан мянга/ төгрөгийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын төлбөрт тооцож төлсөн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Знь ... нэг ширхэг босоо шинэс модыг өөрийн эзэмшлийн моторт хөрөөг ашиглан хөрөөдөж унагасан...гэж мэдүүлэг өгсөн бөгөөд Quliden гэсэн бичигтэй ягаан өнгийн төмөр бариултай шар өнгийн хуванцар тагтай гинжит хөрөөний өмчлөгч нь Б.З гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу уг гинжит хөрөөг хурааж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.З-ыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.З нь Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй болох нь Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1/54 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нэг жилийн хугацаагаар зорчих эрх хасах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсанаар ялуудыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрх хасах ялын нэг хоногоор тооцон 30 хоногийн хугацаагаар зорчих эрх хасах ялаар тооцож, шүүгдэгч Б.З-т оногдуулсан зорчих эрх хасах ялын нийт хугацааг 1 жил 30 хоногоор тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гинжит хөрөөг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан буюу хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ