Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00418

 

 

                                                                                   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 10-07 тоотод оршин суух Хуулар овогт Жигжидсүрэнгийн Цагаанхүү /РХ57091514/-гийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ж.Цагаанхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Цагаанхүү шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Гадаад яамны харъяа Хөвсгөл аймгийн Хатгал дахь дамжлага баазад 1973 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ачигч, буулгагч, баглагч, сахиулаар ажиллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон, гарсан зарим тушаал олдохгүй байна. Иймд намайг Гадаад яамны харъяа Хөвсгөл аймгийн Хатгал дахь дамжлага баазад 1973 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл, 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ачигч, буулгагч, баглагч, сахиулаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Цагаанхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажиллаж байсан байдал маань тооцогдохгүй болоод байна. Иймд 1973 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Хатгал дахь дамжлага баазын Турт салбарт ачигч буулгагч, 1978 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 10 дугаар сарын 26-ны өдрыг хүртэл Хөвсгөл аймгийн Хатгал дахь дамжлага баазад ачигч буулгагч, 1978 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Хатгал дахь дамжлага баазын бэлтгэлийн тасагт баглагч, 1992 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Хатгал дахь дамжлага баазын авто гражын сахиул, 1992 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Хатгал дахь дамжлага баазын барааны тасагт манаачаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хуулар овогт Жигжидсүрэнгийн Цагаанхүү нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Цагаанхүү нь Гадаад худалдааны яамны харъяа Хатгал дахь дамжлага баазын Турт салбар баазад 1973 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл ачигч буулгагч, Гадаад худалдааны яамны харъяа Хатгал дахь дамжлага баазад 1978 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 10 дугар сарын 26-ны өдрийг дуустал ачигч буулгагч, Гадаад яамны харъяа Хатгал дахь Социалист хөдөлмөрийн дамжлага баазын бэлтгэлийн тасагт 1978 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл баглагч, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харъяа Хатгал дахь дамжлага баазад 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл автогражын сахиул, 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг дуустал барааны тасагт манаачаар тус тус ажиллаж байсан болох нь

Гадаад худалдааны яамны харъяа Хатгал дахь дамжлага баазын Турт салбар баазаас 1975 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Жигжидсүрэнгийн Цагаанхүү нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Хөвсгөл аймгийн АДХГ Захиргааны цэргийн хэлтсээс Жигжидсүрэнгийн Цагаанхүү нэрээр нээж олгосон 320210 дугаартай цэргийн батлахын хуулбар, Гадаад худалдааны яамны харъяа Хатгал дахь дамжлага баазын Турт салбар баазын даргын 1973 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай “...Ажилд орохыг хүссэн Жигжидсүрэн овогтой Цагаанхүүг 1973 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ачигч, буулгагчаар авч ажиллуулсугай...” гэх ажилд авах тухай тушаал, 1975  оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 35 дугаартай “::: Жигжидсүрэн овогтой Цагаанхүү нь Ардын цэргийн албанд тэнцэж явах болсон тул ...ажлаас нь чөлөөлж цэргийн дайчилгааны комиссын мэдэлд шилжүүлсүгэй...” гэх ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1978 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 24 дугаартай “...Жигжидсүрэн овогтой Цагаанхүү нь цэргийн албаны хугацаа дуусч орон нутагт ажиллахаар хуваарилагдаж ирсэн тул сумын захиргааны хуваарийн дагуу тус баазад ачигч буулгагчаар авч ажилуулсугай” гэх ажилд авах тухай тушаал, 1978 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 30 дугаартай “...Жигжидсүрэн овогтой Цагаанхүүг ар гэрийн гачигдалын дагууд Хатгалын дамжлага баазад 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн шилжүүлсүгэй...” гэх ажилчин шилжүүлэх тухай тушаал, Гадаад яамны харъяа Хатгал дахь Социалист хөдөлмөрийн дамжлага баазын даргын 1978 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 164 дугаартай “...Турт баазаас ар гэрийн гачигдлаар шилжиж ирсэн Жигжидсүрэнгийн Цагаанхүүг бэлтгэлийн тасагт баглагчаар 1978 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай... ” гэх ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаал, Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны харъяа Хатгал дахь дамжлага баазын даргын 1992 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 19 дугаартай “...автогражын сахиулаар ачигч буулгагч Жигжидсүрэнгийн Цагаанхүүг ...ажиллуулсугай...” гэх ажилд томилох буюу шилжүүлэх тухай тушаал, 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай “...Гараашийн сахиул Ж.Цагаанхүүг хөдөлмөрийн сахилга бат зөрчиж, хариуцлага алдсан учир 12 дугаар сарын 31-нээр тасалбар болгон чөлөөлж... Ж.Цагаанхүүг 12 дугаар сарын 31-ний өдрөөс барааны манаачаар ажиллуулж төсөвт цалинг олгосугай” гэх ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаал,  Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2070 дугаартай архивын лавлагаа, гэрч Л.Эрдэнэцэцэгийн  2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ... Ж.Цагаанхүү нь Хөвсгөл аймгийн Хатгал хотын Дамжлага баазад грушикийн ажлыг хийж байсан. Ямар ч байсан намайг 1975 онд уг ажилд орохоос өмнө Дамжлага баазад ажиллаж байсан хүн юм. ...Ж.Цагаанхүүгийн хийдэг ажил нь орон нутгуудаас ноос ирэхэд ачиж, буулгадаг ажил хийж байсан хүн юм. Миний хувьд 1987 онд хүүхдээ төрүүлээд уг ажлаас гарсан. Харин Ж.Цагаанхүү нь уг ажлаа хийсээр л байсан... гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон