| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0399/И |
| Дугаар | 00423 |
| Огноо | 2017-04-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 00423
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү би Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух Байчууд овогт Гочоогийн Ганзориг /РД77090812/-ийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багт оршин суух Харуул овогт Пүрэвжалын Идэрбат /РЕ74111671/-д холбогдох 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие Г.Ганзориг нь эхнэр хүүхдүүдийн хамт Жаргалант суманд хувиараа хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулдаг нэгэн. Гэтэл нутгийн зүс таних П.Идэрбат гэгч нь 2014 онд манайд ирээд “та 2-ын дансаар их хэмжээний мөнгө хүнээс шилжүүлж авмаар байна, мөн иргэний үнэмлэхний хуулбаруудаа өгөөч” гээд гуйгаад байсан. Бид хоёр ч тухайн үед “нутгийн хүн юм гуйж байхад туслалгүй яахав” гэж бодоод хар буруу санаагүй хэлсэн ёсоор нь өөрсдийн банкны данс болон иргэний үнэмлэхээ хуулбарлан өгсөн.Гэтэл сайхан сэтгэлд минь ус цацаж муу заль, шуналт зан гаргаж бид хоёрыг хохирооно гэж даан ч бодоогүй юм. Учир нь: П.Идэрбат нь бид хоёрын нэрийг барин материал бүрдүүлж, хуурамчаар гарын үсэг бүхий өргөдөл бичиж Сум орон нутгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас Г.Ганзориг миний нэр дээр болон эхнэр Б.Отгонбаяр нарын нэр дээр тус бүр 1.000.000 төгрөгийг гаргуулан авч уг нэхэмжлэлд хавсаргасан “Жаргалант сумаас Аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдах иргэдийн мэдээлэл”-д заасанчлан данс бүхий иргэдийн нэрээр төвлөрүүлэн авч хувьдаа завшсан байсан. Миний бие өрх гэрийн амьдралаа мужааны жижиг сажиг ажил хийж залгуулдагийн хувьд 2016 онд Сум орон нутгаасаа тус зээлийг хөөцөлдөн авахаар материалаа бүрдүүлэх гэтэл аль хэдийн тус зээлийг авсан мэтээр гарч ирсэнд туйлын ихээр гайхаж, лавлан судлаж үзтэл аль 2014 онд 2.000.000 төгрөгийг эхнэр бид хоёрын өмнөөс авчихсан байсан. Мөн сонин сэтгүүл дээр ч энэ талаар дурьдсан мэдээлэл хэвлэгдсэн байсан юм. Энэ талаар П.Идэрбат хэлж мөнгөө нэхэхэд “надад та нарт төлөх мөнгө алга даа” гээд хавьуулдаггүй. Тэгээд “болох бүтэхээр бидэнд өгөөч” гэхээр “чадахгүй, ер нь танай гэрт ороод юмыг чинь авчихсан биш юу яриад байгаа юм” гэх зэргээр хэл амаа ололцохгүй өдий хүрлээ. Хэрэв миний бие уг зээлийг өөрийн биеэр өнөөдөр авч амьдрал ахуйгаа залгуулсан бол ашиг орлого гэхэд чамлахааргүй олох ёстой байсан. Иймд иргэн П.Идэрбатаас 2.000.000 төгрөгийг минь гаргуулан өгч бид бүгдийг хохиролгүй болгож өгнө үү гэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна...гэсэн боловч хариуцагч нь уг мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч “төлж барагдуулна” гэсэн хариу тайлбар гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Идэрбат нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Ганзоригийн шүүхэд гаргасан 2.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Уг мөнгийг даруй хугацаанд төлөх болно. Г.Ганзоригтой энэ талаар харилцан тохирох болно гэжээ.
ЇНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ганзориг нь хариуцагч П.Идэрбатаас 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.000.000 тєгрєгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна
Монгол улсын Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зїйл, 123 дугаар зїйлийн 123.1-т заасныг удирдлага болгон