Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 18 өдөр

Дугаар  2021/ШЦТ/48  

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 18  өдөр                          2021/ШЦТ/48                           Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2021/0042

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Улсын яллагч                                Б.Нарангэрэл

Шүүгдэгч                                      М.Бнарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь  хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Б-т холбогдох 213900260043 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар  сарын 11-ний   өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Б нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ   2021 оны  01 дүгээр  сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга  сумын 4 дүгээр  баг.............өөрийн гэртээ гэр бүлийн  хамаарал бүхий харилцаатай хүн буюу  хамтран амьдрагч Ү.Д-тэй  “газарт унасан хөнжлийг  ав  гэлээ” гэх  шалтгааны улмаас  маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний толгой тус газар нь  эсгий түрийтэй  бакал гутлаар нэг удаа  цохиж  толгойн зулай, хуйханд шарх бүхий  хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ү.Д-гийнөгсөн:...Би 2021 оны 01 дүгээр сарын 07-ны  өдөр гэртээ  нөхөр хүүхдүүдийн  хамт байсан юм.  Манай нөхөр  Б хүнтэй уулзана модонд  явна гэж хэлээд өдөр 14 цагийн  үед гэрээсээ  гараад явсан. Тэгээд орой 20 цагийн үед гэртээ ирсэн, гэртээ ирэхдээ  архи уусан бололтой халамцуу орж ирсэн. Орж  ирэхээсээ  өмнө  гэрийн гадаа хүнтэй  муудаад  байгаа бололтой  хашгираад  байсан, би  айгаад гэрээсээ  гараагүй юм. Тэгсэн чинь манай нөхөр Б орж ирэхээр нь би архи  уулаа  гэж уурлаад загнасан юм.  Тэгсэн чинь гэнэт босч  ирээд  шүүгээнээс  хутга  авахаар нь чи чинь  яаж байгаа  юм бэ  гэсэн чинь гараад  гүйх  гэхээр нь  би хутгыг нь Бийн  гарнаас нь  булааж  авсан чинь  Б миний гараас хутга  шүүрч аваад  гарсан. Тэгээд  би хойноос  нь  гарах гэтэл хүүхдүүд уйлаад  гарч чадаагүй юм. Тэгээд  удалгүй Б, Болдоо гэх  хүнтэй цуг  гэрт орж ирсэн. Тэгэхээр нь унт аа  миний хөгшин  гээд  унтуулсан. Тэгээд  би шөнө  бие засаад буцаад  орж иртэл Б босчихсон гал түлээд сууж байсан. Тэгэхээр нь би цагаан  хөнжлөө  газраас  ав аа хар  боллоо  гэсэн чинь битгий хуц пизда минь гэж Б хэлсэн. Тэгээд  юм дуугараагүй орондоо орох гээд сууж байтал  гэнэт ардаас  толгой руу  юмаар цохих шиг болсон, тэгээд л толгойноос цус гарсан. Тэгээд  эмнэлэгт дуудлага  өгөөд очиж боолт хийлгэж  оёдол тавиулсан... надад нэхэмжлэх гомдол, санал байхгүй...эргээд хартал Б гартаа гутал барьчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20, 27  хуу/

Гэрч Ж.Эрдэнэболдын  өгсөн:... Би  Мөнхболдтой  юм яриад сууж  байхад Б миний араас хүрч ирээд манайх руу  явъя гэж Б хэлсэн.  Тэгэхээр нь би  хөдөө  явах  оройтчихлоо  танайд очоод  унтчихъя гээд Бийг  дагаад  гэр рүү нь явсан, гэрт нь  очиход  эхнэр нь 2 хүүхэдтэйгээ  байж байсан. Тэгээд би  гутлаа  тайлаад  гэрийнх нь зүүн  хойд талын  орны  урд  тавиад орон дээр гараад унтсан. Тухайн  үед 22 цаг болж  байсан байх аа. Унтаж  байтал хүн  хөөе гээд орилох шиг  болсон  юм. Тэгээд  би сэрсэн чинь  эхнэрийнх нь толгойноос  цус гараад байсан, би юу  болов яачихав гэхэд Б  чиний гутлаар эхнэрийн толгой руу  нь цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд Б, Д хоёр  эмнэлэг явсан, би гэрт нь үлдсэн, төд  удалгүй сумын  цагдаа  Бийг  дагуулаад гэрт нь  орж ирээд  миний гутлыг хурааж  аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуу/

Гэрч Ш.Ариунтуяагийн өгсөн:...Би 2021 оны  01 дүгээр сарын 07-ны өдөр дуудлага  мэдээлэл  хүлээн  авах эмчийн  ээлжинд ажиллаж  байсан. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны  шөнө 01  цагийн  үед нөхөртөө  зодуулчихлаа  гэж  эмнэлэгт дуудлага  ирсэн. Тэгээд нөхөр нь  Дгийн  толгойг  даавуугаар  дарчихсан  эмнэлэгт орж ирсэн.  Эмнэлэг  дээр  ирэхэд  Дгийн  толгойноос  цус  их гарсан  байсан. Тэгээд Д-гийн биед үзлэг  хийхэд  толгойн  хэсэгт  гүн  нь 0.7 см,  урт нь  2.5 см орчим  урттай  зүсэгдсэн шарх  байсан.  Шархыг  нь цэвэрлээд цусыг  нь тогтоогоод шарханд нь  3 оёдол  тавьж  арга хэмжээ  авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/

Гэрч Д.Бүүвэйн өгсөн:....Б бол  томоотой  тохитой  хүн. Хааяа архи дарс уусан  сураг сонсогддог, тэрнээс бол агсан согтуу  тавиад байдаггүй юм. Манайхаар орж гарч мэнд  ус мэдээд явдаг, хүнд тусархуу  хүн. Олон жил аймаг  болж явсан хүмүүс дээ бид хоёр...Б Д хоёр  хамтран амьдраад  10 гаруй  жил болж  байгаа энэ хугацаанд дундаасаа охинтой болсон юм.  Урьд өмнө нь  архи дарс уулаа,  уучихаад  эхнэр хүүхэддээ  агсан согтуу  тавиад байна гэж  би дуулаагүй, хоорондын  харилцаа сайтай, хүн  сайтай айл  байдаг юм даа...гэх мэдүүлэг /хх-ийн 43  хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны    өдрийн 52 дугаартай дүгнэлт:

  1. Ү.Дгийн биед толгойн зулайн хуйханд шарх гэмтэл  тогтоогдлоо.
  2. Дээрх  гэмтэл нь  мохоо зүйлийн нэг  удаагийн  үйлчлэлээр, хэрэг болсон гэх  цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн  чадвар  алдалтанд  нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг  түр хугацаагаар  сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Дээрх  гэмтэл нь  мохоо зүйлийн  үйлчлэл буюу  гараар  цохих  үед үүсэх боломжтой гэх дүгнэлт  /хх-ийн 52  хуу/

 

М.Бийн   яллагдагчаар  өгсөн:..Би 2021 оны 01 дүгээр сарын 07-08-нд  шилжих шөнө  ойролцоогоор 01 цагийн  үед Хэнтий  аймгийн Баян-Адарга  сумын 4 дүгээр  багийн  нутаг  Онон  хорооны  ...........гэртээ  өөрийн  эхнэр  болох  Дгийнхээ  толгойн  тус газарт  нь эсгий  түрийтэй  бакал гутлаар  нэг удаа  цохиж  биед нь хөнгөн  гэмтэл учруулсан...би  үйлдсэн хэргээ  бүрэн хүлээн  зөвшөөрч байна, ийм  асуудал  гаргасандаа  харамсаж гэмшиж  байна, ахиж  ийм асуудал огт  гаргахгүй...тухайн үед эхнэр маань хөнжлөө шалан  дээр хаялаа,  гал түллээ гээд  уурлаж  бухимдаад  хэрүүл маргаан  хийгээд  байсан юм, тэгэхээр  нь би  уурандаа  л эсгий  түрийтэй  бакал гутлаар  эхнэрийнхээ  толгойн  тус газарт нь нэг  удаа  цохичихсон  юм...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62  хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-13 хуу/

М.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 хуу/

М.Бийн    иргэний үнэмлэхийн лавлагаа   /хх-ийн 69 хуу/

М.Бнь 2019 оны эцэст бүгд 66 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 76 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81-83 хуу/

Яллагдагч М.Бийн  гаргасан “хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 85 хуу/

Хохирогч Ү.Д-гийнгаргасан “Бт хохирлын хувьд ямар нэгэн маргаан байхгүй,  гомдол санал байхгүй” тухай тодорхойлолт  /хх-ийн 86 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  М.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Б  нь 2021 оны  01 дүгээр  сарын 08-ны шөнө  01 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Адарга  сумын 4 дүгээр  баг Онон хороо 608-08 тоотод байх гэртээ  согтуурсан үедээ   хамтран амьдрагч Ү.Д-тэй  маргалдаж,  толгойд нь  эсгий түрийтэй,  бакал гутлаар нэг удаа  цохиж  толгойн зулайн хуйханд 0.7х2.5 см хэмжээтэй язарсан шарх бүхий  гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ү.Д, гэрч Ж.Эрдэнэболд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа,  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.  

            Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.1 дэх  хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад  гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн  асрамж, хамгаалалтанд  байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа  этгээд нь  хуулийн  үйлчлэлд хамаарахаар заасан  байх бөгөөд  уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн  3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах  хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг,  бэлгийн эрх чөлөө, бие махбодод  халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж  заажээ.

           

            Иймд шүүгдэгч М.Бийг   хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт  хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн  гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.

 

Аймгийн Прокурорын газраас М.Бийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 85 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 87 хуу/ гарган яллагдагчид 500.000 төгрөгөөр торгох   ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч М.Бхүлээн зөвшөөрч /хх-ийн  93 хуу/  гарын үсэг зуржээ. 

Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Хохирогч Ү.Д нь “гомдол санал байхгүй” тухай тодорхойлолт  /хх-ийн 86 хуу/  гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж  дүгнэв.

Шүүгдэгч М.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эсгий түрийтэй бакал хос гутал нь гэрч Ж.Эрдэнэболдын гутал болох нь тогтоогдож байх тул уг гутлыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ж.Эрдэнэболдод буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М. Бийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь  заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Бнь торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 3 /гурав/ сарын  хугацаанд  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон  хугацаанд  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний  төгрөгийг 1 хоногоор тооцож  хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч М.Бнь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эсгий түрийтэй бакалан хос гутлыг Ж.Эрдэнэболдод буцаан олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-тавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ