Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 00432

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 11-09 тоотод оршин суух Хотгойд овогт Бат-Очирын Долгоржав /РЭ71042071/-т  холбогдох

Зээлийн үлдэгдэл 22.595.733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхцэцэг, хариуцагч Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Бат-Очир овогтой Долгоржав нь Төрийн банктай 2015 оны 01 дүгээр сарын 05-нд 2025/247301 тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулан 28 000 000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, жилийн 7 хувийн хүүтэй зээлж авсан. Манай банк зээлдэгч Бат-Очир овогтой Долгоржавт санхүүгийн дэмжлэг үзүүлсээр байтал банкны итгэл найдварыг эвдэж үндсэн зээл болон зээлийн хүүний төлбөрийг гэрээ болон өөрийн гаргаж байсан хүсэлтэд заасан хугацаанд төлж барагдуулахгүйгээр банкыг хохироож байна. Банк зээлдэгч Бат-Очир овогтой Долгоржавт удаа дараа зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулах мэдэгдэл, шаардлага өгч, биечлэн уулзаж байсан...Иймд Бат-Очир овогтой Долгоржав нь зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж 52 хоногоор хугацаа хэтрүүлсэн. Төрийн банкны зүгээс гэрээгээ цуцалж байгаа тул зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн нийт 22,595,733 төгрөгийг зээлдэгч Бат-Очир овогтой Долгоржаваас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Долгоржав шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн банктай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2025/247301 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 28.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд эхний 2 жилд 9.341.400 төгрөгийг хугацаанд нь төлсөн юм. 2017 оны зээлийг төлөхөд дараахь хүндрэл бэрхшээл учирч байна. Үүнд:

1. Улс оронд маань эдийн засгийн хямрал болж барилга, барилгын материалын үйлдвэр явагдахгүй болж үйлдвэрлэсэн барилгын материал борлогдохгүй болсон.

2. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг зээлдэгч миний саналыг харгалзахгүй шууд 48 сард нь хувааж тавьсан ба барилгын үе шатны ажилтай уялдуулаагүй хийсэн.

3. Хамтран зээлдэгч маань нас барсан зэрэг шалтгааны улмаас үлдсэн зээлийг... бага, багааар нь төлж барагдуулах хүсэлтэй байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нь 01 дүгээр сарын 20-ны өдөр ирж уулзсан. Манай байгууллагын журамд үйл ажиллагаа нь явагдахгүй байгаа зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах боломж байхгүй. Зээлдэгч хэрвээ үйл ажиллагаагаа явуулж, байнгын орлоготой байсан бол бид орлогыг үндэслээд эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж болох байсан. Гэвч судалгаагаар үйл ажиллагаа нь зогссон гэж гарсан...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай байна гэжээ.

Хариуцагч Б.Долгоржав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн банктай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 2025/247301 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 28.000.000 төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай жилийн 7 хувийн хүүтэй зээл авсан бөгөөд эхний 2 жилд 9.341.400 төгрөгийг хугацаанд нь төлсөн юм.Банкны нэхэмжилсэн  22,595,733 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин бөөнөөр өгөх боломжгүй байна.

...хэргийг хялбаршуулсан журмаар шийвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Долгоржавт холбогдох 22,595,733 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 22,595,733 тєгрєгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чєлєє, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хєндєєгїй, хуульд харшлаагїй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгїй болгох нь зїйтэй байна

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон