| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0343/И |
| Дугаар | 00433 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 00433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 5 дугаар багт оршин суух Үлэмж овогт Жадамбын Долгорхүү /РС67080603/-гийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Санжаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Долгорхүү шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажилласан юм. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, 70 дугаар дансны бичилт нь нэг хүний нэр дээр бичигдсэн зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тогтоогдохгүй байгаа юм. Иймд Ж.Долгорхүү намайг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Санжаа шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Ж.Долгорхүү Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажилласан юм. Гэтэл 70 дугаар дансан дээр 1981 оны 07 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байснаар гарч ирсэн тул уг хугацаагаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Үлэмж овогт Жадамбын Долгорхүү нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдэлд 1981 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь:
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр олгосон цалингийн тодорхойлолт, архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Ж.Долгорхүүгийн ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөлсний лавлагаа, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн Үйлдвэр бригадын зөвлөлөөс 1985 оны 12 дугаар сарын 24-ний өдөр олгосон талархалын бичиг,
Гэрч С.Гүнбатын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ... Ж.Долгорхүү нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад 1981-1989 оныг дуустал тасралтгүй ажиллаж байхыг нь сайн мэдэх юм. Тухайн үед 5 дугаар бригад нь сумын төв дээр байрладаг байсан бөгөөд “Үйлдвэр бригад” гэж нэрлэдэг байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Г.Ичинхорлоогийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр өгсөн: ...Ж.Долгорхүү нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны эхэн үеэс эхлэн ажиллаж эхэлсэн... Уг ажлаа 1989 оныг дуустал хийсэн. Сүүлд тус нэгдэл нь хоёр компани болж хуваагдсан юм... гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10/162 дугаартай “Тус аймгийн Цэцэрлэг сумын Энх-Амьдрал нэгдлийн даргын тушаалд малчдыг томилж, чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна”. гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон