| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0324/И |
| Дугаар | 00434 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 4 дүгээр багт оршин суух Хөхийхөн овогт Хасын Самбуу /РП45062819/-гийн нас тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Х.Самбуу нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Самбуу шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1943 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тэмээний улаан чулуу гэдэг газар Хасын бага хүү болон төрсөн. 12 жил мал аж ахуйд ажилласан. Худалдаанд агентаар 28 жил, цэргийн алба 3 жилээр хаасан. Улсад 43 жил ажилласан ба 2001 онд 60 нас хүрч тэтгэвэрт гарсан. 2012 онд иргэний үнэмлэх солигдож, намайг 1945 онд төрсөн гэж үнэмлэхэн дээр бичсэн байсан. Тэр үед ажиллаж байсан дарга нарт энэ талаар хэлэхэд “та тэтгэвэрт орчихсон юм чинь яах вэ, солих боломжгүй” гэсэн. 2017 оны 02 дугаар сарын 20-ний өдөр Нийгмийн даатгалын ажилтан “таны он сар зөрөөд байна, үнэн насаа тогтоолго, тэгэхгүй бол 4 жил авсан тэтгэврийг буцаан төлөх юм байна” гэсэн. Ийм учир миний үнэн насыг 1943 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хөхийхөн овогт Хасын Самбуу нь нас тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Самбуу нь 1943 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн болох нь:
Архивын Ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03-2/530 дугаартай “.Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 12 дугаар багийн 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 173 дугаар хуудсанд...Хасаагийн Дагвасамбуу эрэгтэй, 1 настай гэж бүртгэгдсэн байна” гэх үндэсний төв архивын лавлагаа,
Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 246 дугаартай “...1.Хасын Самбуу нь 1943 оны 01 сарын 27-ны өдөр төрсөн, 74 настай байх боломжтой байна” гэх дүгнэлт,
Гэрч Д.Долгорсүрэнгийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Надаас 6-7 насаар дүү хүн байх. Багадаа цуг тоглодог байсан юм. Аавыг Хасаа гэдэг байсан. Өөрийг нь Дагвасамбуу гэдэг нэртэй байсан. Тэгээд бид нар багад нь “Да-да” гэж хочилж дууддаг байсан...гэх мэдүүлэг,
Гэрч Х.Намжилмаагийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ... Аавыг нь Хас гэдэг морь мал уядаг уяач хүн байсан юм. Харин. Өөрийг нь Дагвасамбуу гэж дууддаг байсан. Цагаан-Уул суманд намайг сургуулийн тогооч хийдэг байх үед буюу 1960 онд 5 дугаар ангид суралцдаг байсан санагдаж байна. Тухайн үеийн хүмүүс 10,11,12 насандаа буюу янз бүрээр арай хожуу сургуульд суралцдаг байсан юм. Тухайн үед Дагвасамбууг дутуу нэрээр нь дуудсаар байгаад сүүлдээ Самбуу, Сааяа гэх мэтээр дуудаж, нэршсэн байна лээ...гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/394 дугаартай “Танай 4/155 албан тоотын дагуу ирүүлсэн Хас овогтой Самбуу /рп45062819...-д холбогдох лавлагаанууд гарах боломжгүй болно/”гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон