| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/36 |
| Огноо | 2021-02-04 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2021/ШЦТ/36
2021 оны 02 сарын 04 өдөр 2021/ШЦТ/36 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0031/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Э.Одхүү, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгч Г.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Хонгорзулаар хөтлүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.З-д холбогдох 1839003690095 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Г.З-г Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн харъяат иргэн Н.Г-ийн 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр фэйсбүүк хаягтаа мал худалдаж авахаар байршуулсан зарын дагуу холбогдон 80 тооны төлөг зарахаар тохиролцож 400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр малын гаралтай түүхий эд зарж борлуулна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан иргэн Д.Төмөрхуягийн Хаан банкинд эзэмшдэг 5819217339 дугаарын дансыг ашиглан Э.Э-ээс 500.000 төгрөг залилсан
2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух хаягтай иргэн О.А-ийнтавьсан “ишигтэй ямаа болон борлон худалдаж авна” гэсэн зарын дагуу түүний 99092899 дугаарын утсанд холбогдож өөрийгөө Төв аймгийн сайн малчин Болдбаатар гэж танилцуулан 50 ишигтэй ямаа, 60 борлонг Архангай аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэж очиж зарна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж иргэн Ч.Н-гийн 5075419553 дугаарын дансаар 3.600.000 төгрөг, иргэн Н.А-гийн 5819074885 дугаарын дансаар 300.000 төгрөг нийт 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан
2017 оны 11 дүгээр сарын 14-, 16-ны өдрүүдэд болон 2017 оны 12 дугаар сарын 24,26-ны өдрүүдэд Д.Б, Б.Б нар луу Ч.Даваасүрэн гэх хүн байна хонь ямаа, зарна гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.Дагвасүмбэрэлээс 2.855.000 төгрөг, Б.Батбаатараас 750.000 төгрөг залилсан,
2018 оны 03 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг, 2 дугаар гудамжны 29 тоотод оршин суух Б.Н-той 88854970 дугаарын утсаар холбогдож өөрийгөө Болдоо байна, түүхий эд авч очоод өгнө гэж хуурч мэхэлж 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэн Б.Янжиндуламын ХААН банкны 5057449396 тоот дансаар 200.000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр иргэн С.Сарантуяагийн ХААН банкны 5006951001 дугаарын дансаар 300.000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
Цахим хэрэгсэл ашиглан “самнаагүй нооолууртай 40 ямаа зарна” гэсэн зар байршуулж зохимол байдлыг зориудаар бий болгон зарын дагуу холбогдсон Д.Н-оос 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ХААН банкны 5070313221 дугаарын дансаар 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ж.О-д ямаа зарна гэж хуурч 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Дундговь аймгийн нэгдсэн зар” фэйсбүүк хаяганд төлөг борлон зарна гэсэн зар байршуулж уг зарын дагуу холбогдсон иргэн Л.Н-д төлөг борлон худалдахаар хуурч, З.Балданбямбын Хаан банкны 5030181711 дугаарын дансаар 2.000.000 төгрөг, иргэн Г.Цолмонгийн 5926108101 дугаартай дансаар 2.100.000 төгрөг тус тус шилжүүлэн авч 4.100.000 төгрөгийг залилсан,
2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 23-08 тоотод оршин суух иргэн Т.С-гийн 99165865 дугаарын утас руу өөрийн 99650503 дугаарын утсаар залгаж “хашаа байшинг чинь худалдаж авъя, урьдчилгаа түр байршуулах хэрэгтэй байна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бумдыг төөрөгдөлд оруулан З.Жаргалсайханы ХААН банкны 5133053716 дугаарын дансаар 220.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн Х.Э-ын99279011 дугаарын утас руу өөрийн 99661397 дугаарын утсаар залгаж “бой малын 180 гаруй арьс зарна, 2 цагийн дараа Хэнтий аймаг руу оруулж өгье, урьдчилгаа 700.000 төгрөг ХААН банкны 55570765515 дугаарын данс руу шилжүүлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бумдыг төөрөгдөлд оруулан П.Нармандахын ХААН банкны 557076515 дугаарын дансаар 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 4 дүгээр багийн иргэн С.У-т“Болдоо байна 40 кг ноолуур өгнө, урьдчилгаа 500.000 төгрөг шилжүүлчих гэж” зохиомол байдлыг зориудаар бий болгож 500.000 төгрөгийг залилсан,
2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн иргэн Ж.А-т Болдбаатар байна 20 кг ноолуур явуулна, урьдчилгаа 600.000 төгрөг явуулаач гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 600.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Б-тБолдоо ах нь байна 3 тн ноос явуулчихлаа 500.000 төгрөг 5059200121 дугаарын данс руу шилжүүлчих, ахад нь мөнгөний хэрэг гараад байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 500.000 төгрөг залилсан,
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн Х.Б-гаас хонины нойтон мах өгнө, урьдчилгаа 800.000 төгрөг шилжүүлчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 800.000 төгрөг залилсан,
2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн Б.М-д Баатар гэдэг хүн байна өвч аваад очно урьдчилгаа 150.000 төгрөг шилжүүлчих гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 150.000 төгрөг залилсан,
2019 оны 05 дугаар сарын 04-ний орой 19 цагийн орчим 96233323 дугаарын утаснаас иргэн Д.Б-гийн 88087317 дугаарын утас руу залгаж “мал зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь “амьдралын эх үүсвэр болгоогүй, хүмүүсээс авсан мөнгөөрөө орон гэргүй хүүхдүүдэд туслаж байсан, гэхдээ энэ талаар нотлох баримт байхгүй, facebook ашиглан хүмүүсийн талаар мэдээлэлтэй болсны дараа утсаар ярьдаг байсан” гэжээ.
Мөрдөн байцаалтын үед:
Гэрч Ш.Г өгсөн:...Би нөхөр Батбаатарын хамтаар 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18 цагийн орчимд 7028 УБА улсын дугаартай цагаан өнгийн Верна маркийн автомашинтай явж байтал Баянгол дүүргийн нутаг Өргөө кино театрын орчмоос монхордуу хамартай онигор нүдтэй нэг залуу гараа өргөхөөр нь авсан. Тэгээд машинд суугаад Сутайн буянт техникийн зах орж сэлбэг авах гэсэн юм, яараад байна гэж хэлэхээр нь Сутайн буянт чиглэлд авсан. Тэгтэл тэр залуу замдаа нэг хүнтэй утсаар ярьж байгаад “би картаа үлдээчихсэн байна. Өөр данс өгье, энэ хүний дансыг бичээд ав” гэж хэлээд миний дансыг өгсөн. Миний 99984681 дугаарын утсанд дансанд мөнгө орсон мессеж ирдэг юм. Миний дансанд 400.000 төгрөг орсон. Тэгээд тэр залуу надтай хамт Хархорин захын хойд талын 2 АТМ-ээс орж мөнгө авах гэсэн боловч мөнгө гарахгүй байсан. Тэгээд 32-ын АТМ-ээс 395.000 төгрөгийг тэр залуу АТМ-с гаргуулж авсан. Тэгээд би тэр залуу Сутайн буянт зах дээр буусан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 60 хуу/
Г.З-гийн яллагдагчаар өгсөн:..Би 2018 оны 07 дугаар сарын 22-ны үед шиг санаж байна. Хэнтий аймгийн Фэйсбүүк зарын групп дээр төлөг авна гэх зар байхаар 86443064 дугаарын утсаар 91103344 гэсэн дугаарын утас руу холбогдож төлөг зарна 80 тооны төлөг аваачиж өгөхөөр тохиролцоод 400.000 төгрөг урьдчилан хүний дансаар шилжүүлэн авч бусдыг залилан мэхэлсэн...гэх мэдүүлэг /1-хх-ийн 69 хуу/
Хохирогч Н.Г-ийнХААН банкин дахь 5041051337 дугаарын данснаас 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 400.000 төгрөг “zolboojargalaas honi uridchilgaa” гэсэн гүйлгээний утгаар зарлага гарч 5035300939 дугаарын дансанд шилжсэн, Ш.Ганчимэгийн ХААН банкин дахь 5035300939 дугаарын дансанд 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 47 минутанд 5041051337 дугаарын данснаас 400.000 төгрөг “zolboojargalaas honi uridchilgaa” гэсэн гүйлгээний утгаар орлого орж, уг данснаас 2018 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 18 цаг 59 минутанд 395.000 төгрөгийн зарлага гарсан тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 73-74 хуу/
Гэрч Д.Т өгсөн:...Би Хаан банкны 5819217339 тоот дансыг 2013 оноос эхлэн ашиглаж байна. Одоо энэ дансыг ашиглаж байгаа...5819217339 тоот данс нь харилцах данс учир би 2017 оны 10 дугаар сард орсон мөнгөний талаар сайн санахгүй байна...шилжиж орсон 500.000 төгрөг нь 5 минутад эргэж гарсан байгаа бол миний картыг нэг хүн ашиглаж мөнгө оруулж авсан байх. Тиймээс 500.000 төгрөг орж ирээд би өөрөө зарцуулбал санах байх...Би Гонгорын Зандаръяа гэдэг хүнийг огт танихгүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 118-119 хуу /
Г.З-гийн яллагдагчаар өгсөн:... Би 2017 оны 10 дугаар сард шиг санаж байна. Болсон асуудал маань удсан болохоор он, сар, өдрийг нь сайн санахгүй байна л даа, малын гарал үүслийн түүхий эд зарж борлуулна гэж Д.Төмөрхуяг гэдэг хүний Хаан банкны дансаар Хэнтий аймгийн иргэн Э.Эрдэнэбаяр гэх хүнийг залилан мэхэлж 500.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 122 хуу/
Д.Төмөрхуяг гэх хүний ХААН банкин дахь 5819217339 дугаарын дансанд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт /1 хх-ийн 124 хуу/
Д.Төмөрхуягийн ХААН банкин дахь 5819217339 дугаарын дансанд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 22 минутанд 5949052331 дугаарын данснаас 500.000 төгрөг “Батзориг” гэсэн гүйлгээний утгаар орлого орж, уг данснаас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16 цаг 28 минутанд 500.000 төгрөгийн зарлага гарсан тухай ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 137 хуу/
3. Хохирогч О.А-ийн өгсөн:... Би 2019 оны 04 дүгээр сарын 20-оос эхлэн Архангай аймгийн Нийтийн худалдааны төвийн зарын цэг, Тамир телевизээр ишигтэй ямаа болон борлон худалдаж авна гэсэн зар тарааж өөрийнхөө 99092899 дугаарын утсаар холбоо барина уу гэсэн юм. Тэгээд уг зарынхаа дагуу мал худалдаж авч байсан юм. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 88132443 дугаарын утаснаас над руу залгаж би Төв аймгийн Батсүмбэр сумын сайн малчин Болдбаатар гэдэг хүн байна, би 50 ишигтэй ямаа, 60 борлон зарна худалдаж авах уу гэж асуусан. Тэгэхээр нь худалдаж авна ишигтэй ямаагаа 65000, борлонгоо 35000 төгрөгөөр тус тус худалдаж авахаар наймаа тохиролцож, маргааш нь буюу 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дахиж нөгөө хүн залгаад би малаа Архангай аймгийн төвд аваачаад өгье, чи шатахууны мөнгө 300.000 төгрөг миний төрсөн дүүгийн данс руу шилжүүлээдэхээч би картгүй явна гэж хэлсний дагуу би зөвшөөрч Хаан банкны Чулуунхүү Наранхүү гэх хүний нэртэй 5075419553 дугаарын данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд миний энэ дугаар холбогдохгүй байж магадгүй шүү хэрвээ холбогдохгүй бол 90288838 дугаарын утсаар холбогдоорой миний эхнэрийн дугаар байгаа юм, энэ утас байнга холбогдоно гэж хэлсэн. Уг өдрийнхөө 17 цаг 30 минутын орчим нөгөө хүн 90288838 дугаарын утсаар над руу залгаад Намын булаг гэх газар хоол идээд ямаагаа усалж байна. Манай хамаатны хүний бие нь муу байгаа манай эхнэр 300.000 төгрөг өгөөч гээд байна гэхээр нь би зөвшөөрч Норов Алтанцэцэг гэдэг хүний Хаан банкны 5819077885 гэсэн данс руу 300.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд тэрнээс хойш одоо болтол бүх утас нь холбогдохгүй алга болсон юм... Залилуулсан 600.000 төгрөгөө буруутай этгээдээс гаргуулж авмаар байна...гэх мэдүүлэг /1-хх-ийн 194-195 хуу/
Гэрч Ч.Н-гийнөгсөн:..2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би такси үйлчилгээнд явж байтал нэг залуу Цайз-16 гэх газраас такси барьж миний машинд суусан. Тэгээд Ботаникийн эцэс гэх газар очье гэж хэлсэн. Цайз-16 гэх газраас Ботаник орохоор явж байтал тэр залуу утсаар ярьсан. Утсаар ярьж дууссаны дараа “Ахаа та надад банкны дансаа өгчих би хүнээр мөнгө хийлгүүлчихээд таниас авчихъя гэж хэлсэн. Би тэг тэг гэж хэлээд тэр залууд дансаа өгсөн. Удалгүй миний дансанд 300.000 төгрөг орж ирсэн. Тэгээд бид нар Оргил гэх нэртэй худалдааны төвийн гадна талын АТМ-ийн гадаа зогссон. Надад виза карт байхгүй байсан учраас би тухайн хүнд мөнгөө яаж авах юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд тухайн залуу машинаас буугаад нэг эмэгтэй хүн дагуулж ирээд та 300.000 төгрөгөө энэ хүний данс руу шилжүүлчих гэж хэлсэн. Би хэлсэн ёсоор нь мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд таксины мөнгөө аваад гэртээ харихаар явсан. Дахиж би тэр хүнтэй уулзаагүй...гэх мэдүүлэг /1-хх-ийн 198-200 хуу/
Гэрч Н.А өгсөн:..Би уг дансыг өөрийн нөхөр болох Р.Цолмонгийн хамт эзэмшдэг...Тухайн өдөр миний нөхөр болох Р.Цолмон нь нэг хүнд тусалж миний дансаар 300.000 төгрөгийг өөрийн дансанд хүнээс аваад АТМ-ээс авч өгсөн гэж ярьсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 201-202 хуу/
Гэрч Р.Ц өгсөн:...Тухайн өдөр би таксинд явж байтал хорооллын эцэс гэх газраас нэг залуу Хан уул дүүрэг оръё гэж хэлээд миний машинд суусан. Тэр залуу машинд орж ирээд утсаар хүнтэй юм яриад байсан. Хан-уул дүүрэгт дөхөж ирэхэд надад ахаа та дансны дугаараа өгчих би түрийвч, виза картаа мартчихсан байна хүнээс бензиний мөнгө авах ёстой гэж хэлсэн. Тэгээд би өөрийн дансаа өгсөн. Тэгээд хүнтэй утсаар яриад миний дансыг хэлээд энэ данс руу мөнгө хий гэж хэлсэн. Удалгүй миний дансанд 300.000 төгрөг орсон. Би 19 дүгээр буудал буюу Соёлын ордон гэх газрын АТМ-аас мөнгийг нь авч өгсөн..гэх мэдүүлэг /1 хх-ийн 203-204 хуу/
Г.З-гийн яллагдагчаар өгсөн:...Миний үйлдэл тохирч байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа...гэх мэдүүлэг /1-хх-ийн 215 хуу/
Н.Алагцэцэг, Ч.Наранхүү нарын ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 219-221 хуу/
Гэрч Д.Б өгсөн:.. АТМ-аас мөнгө авах гээд зогсож байхад үл таних залуу хүрч ирээд данс руу чинь мөнгө хийгээд аваадахъя гэхээр нь зөвшөөрсөн юм. Тэгээд би уг залууд дансны дугаараа хэлж АТМ дээр зогсож байгаад уг мөнгийг нь өөрийнхөө данснаас гаргаж өгсөн юм. Харин тэр залуу мөнгөө авчихаад баярлалаа гэж хэлээд яваад өгсөн...миний 5065254171 дугаарын данс руу 1.000.000 төгрөг орсон шиг санаж байна...гэх мэдүүлэг /2-хх-ийн 35 хуу/
Гэрч Т.Т өгсөн:.. 2017 онд би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Lordon” зочид буудал ажиллуулдаг байсан. Хэзээ хэнээс ямар мөнгө орж ирсэн талаар би сайн мэдэхгүй байна...тухайн үед зочид буудал ажиллуулдаг байсан болохоор тэр үед янз бүрийн хүн данс руу мөнгө шилжүүлье гэж хэлдэг байсан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 37 хуу/
Гэрч Э.Ш өгсөн:...манай ээж 13-ын замын урд талын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг байсан. Тийм болохоор хүмүүс мөнгө дансаар шилжүүлээд бэлнээр авчихъя гэдэг байсан. Маш олон хүн үйлчлүүлдэг байсан болохоор энэ талаар сайн санахгүй байна. Тийм болохоор тухайн өдөр миний дансаар мөнгө шилжүүлэн авсан хүний онцлог содон шинж тэмдэгийн талаар сайн санахгүй байна...гэх мэдүүлэг /2-хх-ийн 38-39 хуу/
Гэрч Д.С өгсөн:...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт “Далан” нэртэй хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг юм. 2017 оны 12 дугаар сарын 01-нд бор царайтай, өндөр нуруутай, туранхайдуу 26 орчим насны залуу манай дэлгүүрт орж ирээд надад бичиг баримт байхгүй байна, таны дансаар 800.000 төгрөг аваадахъя банкны зээл төлөх хугацаа болчихоод хүнээс авч байгаа талаар хэлсэн. Тэгээд би тухайн мөнгийг нь өөрийнхөө данснаас шилжүүлэн авч өгсөн юм... Дараа нь 1.000.000 төгрөгийг миний данс руу надад хэлэхгүйгээр хийчихсэн байсан. Над руу ярьж байгаад 1.000.000 төгрөгийг авсан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 41 хуу/
Гэрч Ж.Х өгсөн:... 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд бор царайтай, өндөр нуруутай, туранхайдуу 26 орчим насны залуу намайг Есөнбулаг сумын төв Хаан банкинд үйлчлүүлээд явж байхад ахаа таны дансаар мөнгө аваадахъя гэж гуйгаад, надад миний бичиг баримт байдаггүй гээд байхаар нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 5315400836 дугаарын дансаар дамжуулан 700.000 төгрөг авч өгсөн юм...гэх мэдүүлэг /2-хх-ийн 43 хуу/
Г.З-гийн яллагдагчаар өгсөн:...би дээрх асуудлыг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /2 хх-ийн 51 хуу/
Хохирогч Б.Д-ийн ХААН банкин дахь 5098013420 дугаарын дансаас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг 5065254171 дугаарын дансанд, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийг 5059263400 дугаарын дансанд, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 800.000 төгрөгийг 5324016042 дугаарын дансанд, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 30.000 төгрөгийг 5034877725 дугаарын дансанд, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 25.000 төгрөгийг 5077191590 дугаарын дансанд тус тус шилжүүлсэн тухай ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 55-58 хуу/
Хохирогч Б.Б-ын ХААН банкин дахь 5279122254 дугаарын дансаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 700.000 төгрөгийг 5315400836 дугаарын дансанд шилжүүлсэн тухай ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 59 хуу/
ХААН банкин дахь 5065254171 дугаартай дансыг Д.Батцэцэг, 5059263400 дугаарын дансыг Д.Өлзийтөмөр, 5324016042 дугаарын дансыг Д.Сүглэгмаа, 5034877725 дугаарын дансыг Э.Шинэцэцэг, 5077191590 Т.Тэгшдэлгэр, 5315400836 дугаарын дансыг Ж.Хишигрэнцэн эзэмшдэг тухай ХААН банкны Булган салбарын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай албан бичиг / 2 хх-ийн 60 хуу/
Гэрч С.С өгсөн:... 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр өглөө эрт 11 цагийн үед санагдаж байна. Нэг залуу манай гар утасны лангуун дээр ирээд I phone-4 энгийн цагаан өнгөтэй гар утас худалдаж аваад тэр залуу ахаасаа мөнгө авах ёстой юм аа таны данс руу хийлгээд зөрүүг нь би таны данснаас авчихъя гэсэн. Тэгээд нэг хүнтэй утсаар яриад би хүний данс явуулчихъя та энэ данс руу мөнгө хийчих гэж ярьсан. Тэгээд яриад удаагүй 10 минут орчмын дараа миний дансанд 300.000 төгрөг орсон. Тэгээд тэр залууд утасны мөнгө 85.000 төгрөг аваад 215.000 төгрөг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг /2-хх-ийн 119 хуу /
Г.З-гийняллагдагчаар өгсөн:...Би 2018 оны 03 дугаар сарын 07, 08-ний өдрүүд шиг санаж байна. Баянхонгор аймгийн иргэн Б.Н-той 88854970 дугаарын утсаар холбогдож өөрийгөө Болдоо байна түүхий эд авч очоод өгнө гэж худлаа яриад 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүний Хаан банкны дансаар нийт 500.000 төгрөгийг залилан мэхэлж авсанаа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг / 2-хх-ийн 124 хуу/
Б.Я гэх хүний 5057449396 дугаарын дансанд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 5225297455 дугаарын данснаас 200.000 төгрөгийн орлого орсон, С.Сарантуяа гэх хүний 5006951001 дугаарын дансанд 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 5225297455 дугаарын данснаас 300.000 төгрөгийн орлого орсон тухай ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 129-130 хуу/
Гэрч Ж.Б өгсөн:... Би 3, 4 дүгээр хорооллын Москва их дэлгүүрийн залгаа Хишиг нэртэй дэлгүүрт эмэгтэй хүний цүнх, хүүхдийн хувцас зэрэг эд зүйл худалдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дэлгүүртэй зогсож байхад 13 цаг 50 минутын орчим үл таних 30 орчим насны өндөр нуруутай, хар саарал өнгийн малгайтай цамц, саарал өнгийн пүүзтэй, богино хар үстэй эрэгтэй хүн орж ирээд би эхнэрээ гомдоочихсон байгаа юм, танайд хамгийн гоё хүний нүдэнд тусахаар цүнх нь аль вэ, надад санал болгооч гэхээр нь 90.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний гар цүнх санал болгоход надад таалагдлаа, уутанд хийгээд өгчих гээд худалдаж авахаар болсон юм. Тооцоогоо хийхдээ чиний дансыг ашиглаж ээжээсээ мөнгө шилжүүлж авчихаад тэндээсээ тооцоогоо хийчихье гэсэн юм. Тэгэхээр нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн 5070313221 дугаарын Хаан банкны дансаа хэлж Хаан банкны виза картаа өгч явуулсан юм. Удаагүй тэр залуу бэлэн мөнгөтэй орж ирээд цүнхний тооцоог 9 ширхэг арван мянгатын дэвсгэртээр хийж миний виза картыг өгөөд, цүнхээ худалдаж аваад явсан юм...гэх мэдүүлэг /2-хх-ийн 175 хуу/
Гэрч М.О өгсөн:..2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр намайг аймгийн сумын төв дээр явж байхад Д.Намнандорж утсаар ярихдаа “Би хүнээс 40 ишигтэй ямаа худалдаж авахаар боллоо, чи надаас зээлсэн 700.000 төгрөгөө өгөх боломж байна уу гэхээр нь би мал зарсан бэлэн мөнгө байна, хэрэгтэй бол аваа гэхэд надад Хаан банкны дансны дугаар хэлсэн юм. Би тэр данс руу нь 700.000 төгрөг хийсэн юм. Тэгсэн маргааш нь Д.Намнандорж ах ямаа авна гэсэн хүний утас холбогдохгүй болчихлоо, Өгийнуур сум руу явна гээд явсан. Ирээд ямаа зарна гэсэн хүн байхгүй байна....гэх мэдүүлэг /2-хх-ийн 177 хуу/
Ж.Буянжаргалын ХААН банкин дахь дансанд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 700.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын баримт / 2аа-ийн 164 хуу/
Г.З-гийняллагдагчаар өгсөн:... миний үйлдэл тохирч байна...гэх мэдүүлэг / 2хх-ийн 184 хуу/
Гэрч Ү.Э өгсөн:...2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ажилладаг Гранат ресторанд ахлах тогоочийн ажлаа хийгээд байж байтал зөөгч хоолны захиалга орж ирлээ гээд орж ирсэн. Мөнгөө өгөх гэсэн чинь цаад хүн нь дансаар шилжүүлээд авъя гээд байна гэхээр нь би өөрийн Хаан банкны 5454011838 тоот дансаа өгтөл миний уг данс руу 5022305365 тоот данснаас 500.000 төгрөг шилжин орж ирсэн. Зөөгч миний картыг аваад ажлын газрын хажууд байрлах Хаан банкны автомат мөнгөний машинаас миний картыг уншуулаад данснаас 500.000 төгрөгийг авч тэр залууд өгөөд хоолны тооцоо болох 20.000 төгрөгийг авч үлдсэн...гэх мэдүүлэг /2 хх-ийн 220 хуу/
Гэрч Ц.Б өгсөн:..Би 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ажил дээрээ буюу Баянзүрх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан талст худалдааны төвд лангуун дээрээ зогсож байтал нэг залуу ирээд хэдэн юм цуглуулаад авчихъя мобайлдаж болох уу гэсэн. Би илүү мөнгө шилжүүлчихье гаргаад өгчих гэхээр нь за за гэж хэлээд өөрийн дансаа өгтөл миний Хаан банкны 5017282718 тоот данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Миний карт надад байгаагүй учир найзынхаа данс руу тэр хүний авсан барааны мөнгийг хасаад үлдэгдэл мөнгийг нь картнаас нь гаргаад өгөөд явуулсан...тэр хүн надаас баахан ариун цэврийн хэрэгсэл хүүхдийн бойтог зээрг эд зүйлсийг худалдаж авсан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 221 хуу/
Яллагдагчаар Г.З-гийнөгсөн:.. Би 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр фэйсбүүк ашиглан ямаа зарна гэсэн нийтлэл тавьсны дагуу Ж.Очирбат гэх хүн ямаа авъя гэж ярилцсан. Тэгээд би тэр хүнээс урьдчилгаа 1.500.000 төгрөг үл таних 2 хүнээс гуйж дансаар нь шилжүүлж авсан. Би бусдыг залилсан хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /2хх-тйн 225 хуу/
Ц.Б ХААН банкин дахь 5017282718 дугаарын дансанд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөгийн орлого “ Очирсүхээс ямааны урьдчилгаа” гэсэн гүйлгээн утгаар хийгдсэн, Ү.Энхжаргалын ХААН банкин дахь 5454011838 дугаарын дансанд 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500.000 төгрөгийн орлого “ямааны урьдчилгаа” гэсэн гүйлгээний утгаар хийгдсэн тухай депозит дансны дэлгэрнгүй хуулга /2 хх-ийн 235-237
9. Хохирогч Л.Н-гийн өгсөн:... Би 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр фэйсбүүк ухаж байгаад Дундговь аймгийн зарын нэгдсэн групп дээрээс “төлөг, шүдлэн зарна” гэсэн зар харсан. Тухайн зар дээр ямар нэгэн дугаар байхгүй байсан ба дугаараа үлдээнэ үү гэсэн байхаар нь би утасны дугаараа үлдээсэн. Тэр зар дээр нэлээд олон хүн утасны дугаараа үлдээсэн байсан. Тэгээд удалгүй 86800196 дугаарын утаснаас над руу залгаж ярихдаа төлөг шүдлэн сонирхож байгаа юм уу нэг шүдлэн 35.000 төгрөг, төлөг 45.000 төгрөгөөр зарна. Гэхдээ багцлаад хямдруулаад авч болно гэж ярьсан. Тухайн үед би завгүй байсан болохоор эхнэртээ тухайн хүний дугаарыг өгөөд ярьчих гэсэн чинь хэсэг байж байснаа над руу залгаад эхнэртэй чинь ярилаа чамтай яриад шийдчих гэхээр нь би эхлээд 30 ширхэг төлөг, 50 ширхэг шүдлэн авахаар тохиролцсон. Тухайн үед ярихдаа манай хүүхэд хорт хавдартай юм, та яаралтай мөнгөө шилжүүлчих гэхээр нь би 05 дугаар сарын 13-ны өдөр нь өөрийнх нь мессежээр явуулсан 5030181711 дугаарын данс руу 22 цагийн үед 2.000.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байх Оюу толгой ХК-нд ажил дээрээ байхдаа өөрийн мобайл банкаараа шилжүүлсэн. Дараа нь 05 дугаар сарын 15-ны өдөр над руу залгаад нэмээд 20 ширхгийг авчихаач манай хүүхэд эмчилгээгүй болчихсон гээд Хөх хотоос буцаах онгоцны тийзний мөнгө хэрэгтэй байна гэхээр нь зөвшөөрөөд мессежээр өөрийнхөө эхнэрийн данс гээд 5926108101 дугаарын дансыг явуулсан. Би тэр данс руу нь 05 дугаар сарын 15-ны өдрөө 2.100.000 төгрөг шилжүүлсэн...05 дугаар сарын 18-нд утас руу нь залгахад утас нь холбогдохоо больчихсон байсан...гэх мэдүүлэг /3 хх-ийн 33 хуу/
Гэрч З.Б өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 22 цагийн үед Мөнгөн завъяагийн харалдаа явж байтал 30 орчим насны нэг эрэгтэй хүн гараа өргөхөөр нь автал Энхжин орно гэсэн. Тэгээд замдаа утсаар ярьж байгаад надад манай захирал над руу мөнгө шилжүүлэх гэж байгаа юм, таны дансаар шилжүүлээд авчихаж болох уу, том тэрэгний дугуй авах гэж байгаа юм. Нэг дугуйг нь 1 сая төгрөг гэдэг гэсэн, 2 дугуй авах юм гэж яриад байсан. Тэгэхээр нь би захирал нь шилжүүлэх гэж байгаа юм чинь гэж бодоод өөрийн дансны дугаараа өгтөл тэр дороо миний дансанд 2 сая төгрөг шилжээд ороод ирсэн, замдаа тэр залуу Гурвалжингийн гүүр орно тэндээс портер хөлсөлнө гээд тэнд очоод бууж байгаад хэсэг байж байгаад буцаад хүрээд ирсэн. Тэгэхдээ нэг портер 40.000 төгрөгөөр түрээслэхээр болчихлоо, 2 дугуйгаа аваад нисэх аваачиж өгөх юм гэж яриад байсан. Тэгээд тэндээс Саппорогийн Хаан банкны экспресс орж 1 сая төгрөгөөр 2 удаа уншуулж мөнгийг нь авч өгсөн...гэх мэдүүлэг / 3-хх-ийн 38 хуу/
Гэрч Г.Ц өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой болсон байхад 10 дугаар хорооллын нэг пабад найз охины хамт уугаад сууж байхад хажууд нэг залуу суугаад байсан. Тэгээд хажууд сууж байсан залуу бид хоёрын ширээн дээр ирээд өөрийгөө мянгат малчны хүүхэд гээд танилцуулж байсан. Нэрээ хэн гэж байсныг санахгүй байна. Тухайн үедээ хамт ууж юм ярьж суусан. Тэнд юм яриад сууж байхдаа би согтуудаа мөнгө төгрөгний хэрэг байгаа гээд баахан юм ярьсан. Тэгсэн тэр залуу би мянгат малчны хүүхэд чамд туслая гээд миний хажууд ээж рүүгээ яриад би машин мөргөчихлөө, над руу хурдан 2.100.000 төгрөг явуул, тэгэхгүй бол жолооч нь намайг цагдаад өгнө гээд байна. Би өөрөө согтуу машин барьж явсан юм гээд яриад байсан. Тэгснээ өөрөө картгүй гээд миний данс руу 2.100.000 төгрөг шилжүүлээд өөрөө 1.400.000 төгрөгийг нь аваад надад 700.000 төгрөгийг нь өгсөн. Би бас картгүй байсан учир мобайлаараа танихгүй хүний дансыг гуйж шилжүүлээд АТМ-ээс авхуулсан...гэх мэдүүлэг /3-хх-ийн 41 хуу/
Г.З-гий нөгсөн:...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /3-хх-ийн 44 хуу/
З.Балданбямба гэх хүний ХААН банкин дахь дансанд 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөгийн орлого орж, 7 минутын дараа буцаж 2.000.000 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 3 хх-ийн 60 хуу/
10. Хохирогч Т.С-гийн өгсөн:..Миний бие Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 23-08 тоот хашаа байшингаа зарах гээд Эрдэнэт зар гээд фэйсбүүк болон бусад заруудад зар тавьсан байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарын дагуу ярьж байна гээд 99650503 дугаар над руу залгаад өөрийгөө Анхбаяр гэдэг хилийн цэрэгт ажилладаг Улаанбаатар хотод ажлаар явж байна. Танай хашаа байшинг чинь сайн үзэж харсан шууд авъя мөнгөө шилжүүлэх гэсэн юм гэж ярьсан. Удалгүй над руу дахин залгаад би банкин дээр ирээд чам руу мөнгө шилжүүлэх гэсэн чинь чамаас над руу 1 хувь нь явсан байх шаардлагатай юм байна. Чи над руу байшин зарах гэж байгаа мөнгөнийхөө 1% буюу 220.000 төгрөг 5133053716 гэсэн данс руу явуул гэхээр нь байшинг маань нээрээ авах гэж байгаа юм байна гэж итгээд уг данс руу нь би 220.000 төгрөг хийж залилуулсан. 5133053716 гэсэн данс нь З.Жаргалсайхан гэдэг хүний Хаан банкны данс байсан...Ингэн намайг хохиролгүй болгож гэм буруутай хүнд хариуцлага тооцож өгнө үү гэж хүсэх байна. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /3-хх-ийн 119 хуу/
Гэрч З.Ж өгсөн:...Энэ өдөр манай хоолны газарт хоол иддэг, өөрийгөө Амараа гэж танилцуулсан залуу утсаар залгаад дансаа өгөөч ээ би өөрөө картаа хаячихаад байна гээд миний дансны дугаарыг аваад удалгүй 220.000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд тэр залуу удалгүй орж ирээд мөнгө авсан...гэх мэдүүлэг /3-хх-ийн 121 хуу/
З.Ж ХААН банкин дахь дансанд 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 220.000 төгрөгийн орлого орж, 35 минутын дараа эргэж 220.000 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 3 хх-ийн 132 хуу/
Г.З-гийн яллагдагчаар өгсөн:...Т.Соёлмаа гэх хүний 99165865 дугаарын утас руу өөрийнхөө утаснаас залгаж хашаа байшинг чинь худалдаж авъя гэж худал хэлж 220.000 төгрөгийг З.Жаргалсайхан гэх хүний Хаан банкны 5133053716 дугаарын данс руу залилж авсанаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 3 хх-ийн 228 хуу/
11. Хохирогч Х.Э-ынөгсөн:.. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингис хотоос Цэнхэрмандал сум орохоор явж байтал утас дуугарч танил дүү болох Сэргэлэн залгаж хүн түүхий эд өгье гэнээ одоо тань руу залгах байх гэсэн. Тэгээд 99613197 дугаараас нэг хүн залгаад Мөрөн суманд бой хийж байна. 100 гаран ямаа, 80 –аад хонины арьс байгаа урьдчилгаа 700.000 төгрөг шилжүүлээч 2 цагийн дараа түүхий эд аймгийн төв оруулаад өгье тэгээд үлдэгдлээ авъя гэсэн. Миний дугаар болох 99279011 гэсэн дугаар руу минь Хаан банкны 5557076515 гэсэн данс явуулсан. Тэгээд би тэр дор нь 700.000 төгрөг шилжүүлсэн. Орой дахин залгаад 500.000 төгрөг дахиад шилжүүлчих нэмээд мал ажиллаж байна гэхээр нь эргэлзээд Сэргэлэн дүү рүү залгаж асуухад “би танихгүй шүү, хэрэггүй шүү гэж хэлсэн. Надтай Хэнтий явна гээд ярьсан ирэхгүй, утсаа авахаа болиод байна гэсэн. Тэгэхээр нь би Мөрөн суманд очоод нөгөө 99613197 дугаар руу залгахад өө би клонк дээр одоо яваад очье гээд холбоо тасарсан. Тэгээд холбогдож чадаагүй...гэх мэдүүлэг /3-хх-ийн 195-196 хуу/
Гэрч Н.Т өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би 63-97 УНН улсын дугаартай автомашинтайгаа таксинд явсан. Багшийн дээдийн автобусны буудал хавьцаа явж байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн гар өргөж суусан. Гуравдугаар эмнэлэг явъя гэсэн. Тэгээд надаас тухайн 2 хүний эрэгтэй нь дансны дугаар байна уу гэсэн. Тэгэхээр нь би эхнэр болох Нармандахын Хаан банкны 5557076515 гэсэн дансны дугаарыг өгсөн. Тэгээд эхнэрийн ажил болох Зайсанд байрлах Оргил эмнэлгээс картыг нь авч 10 дугаар хорооллын автобусны буудлын хойно байрлах Хаан банкны АТМ хамт орж 700.000 авч өгсөн. Тэгээд 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр буулгаж өгсөн...гэх мэдүүлэг /3-хх-ийн 197-198 хуу/
Г.З-гийн яллагдагчаар өгсөн:..Би 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод байхдаа өөрийнхөө утаснаас 99279011 гэх дугаарын утас руу залгаж малын 180 гаруй арьс зарна, 2 цагийн дараа хүргэж өгье, урьдчилгаа 700.000 төгрөг 5557076515 гэх Хаан банкны данс руу хийчих гэж хэлээд залилан мэхэлж авсан...гэх мэдүүлэг / 3-хх-н 230 хуу/
П.Нармандах гэх хүний ХААН банкин дахь дансанд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 700.000 төгрөгийн орлого орж, 59 минутын дараа буцаж 700.000 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 3 хх-ийн 217 хуу/
99613197 дугаарын хэрэглэгч нь Гонгор Зандаръяа, де93050917 болохыг тодорхойлсон Мобиком корпораци ХХК-ий 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18/6208 дугаартай албан бичгийн хуулбар /3 хх-ийн 219-220 хуу/
12. Хохирогч С.У-ын өгсөн:...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд мал, махны ченж хийдэг юм. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн орчим 94036020 дугаарын утаснаас нэг хүн залгаад ах нь Халзан сумаас 40 гаруй кг ноолууртай орох гэж байна авах уу? гэхээр нь авна гэсэн чинь мөнгөө бэлдэж байгаарай юу ч гэсэн 5015093437 дугаарын данс руу 500.000 төгрөг хийчих гэж ярьсан юм. Тэгээд хэн гэдгийг нь мэдэхгүй болохоор шилжүүлэхгүй байж байтал байн байн яриад байхаар нь 500.000 төгрөгийг шилжүүлчихсэн. Мөнгө шилжүүлсний дараа уг утас нь холбогдохоо байчихсан. Надад анх хэлэхдээ Болдоо ах нь байна гээд байсан боловч худлаа юм шиг байгаа юм. Иймд миний алдсан 500.000 төгрөгийг залилан хийсэн хүнээс олж авмаар байна...гэх мэдүүлэг /4-хх-ийн 47-48 хуу/
Г.З-гийн яллагдагчаар өгсөн:...би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шиг санаж байна Сүхбаатар аймгийн иргэн С.Ууганбаяр гэх хүнтэй гар утсаар ярьж 40 кг ноолуур зарна гэж худлаа хэлж 500.000 төгрөг хүний дансаар дамжуулан авсанаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / 4 хх-ийн 57 хуу/
94036020 дугаарын хэрэглэгч нь Гонгор Зандаръяа, де93050917 болохыг тодорхойлсон Мобиком корпораци ХХК-ий 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 18/5874 дугаартай албан бичгийн хуулбар /4 хх-ийн 60-61хуу/
13. Хохирогч Ж.А-ын өгсөн:... Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд миний 99516607 дугаар руу 94056002 дугаараас залгаад Болдбаатар ах нь байна, юу хийж байна арьс, шир авч байгаа юу, ахад нь 20 кг ноолуур байна, ноолуураа өгмөөр байна гэсэн. Та хаанаас ярьж байна гэхэд Мөнххаан сумаас ярьж байна гэхээр нь миний таньдаг Болдбаатар ах байна гэж бодоод утсаар яриад байсан. Энэ жил ах нь сумын сайн малчин болсон, ах нь дүүдээ арьс шир өгч байна шүү гэсэн. Ахад нь мөнгөний хэрэг гараад байна 20 кг ноолуур чам руу явууллаа шүү ахдаа 300.000 төгрөг явуулчих гэж байснаа дахин залгаад нийтдээ 900.000 орчим төгрөг болох юм шиг байна. 600.000 төгрөг эхлээд явуулчих дараа очихдоо 300.000 төгрөгийг авъя гэсэн, харин чи данс руу хийчих гээд 5029895049 тоот данс руу 600.000 төгрөг шилжүүлсэн...ингээд дахин холбогдож чадаагүй. Миний таньдаг Мөнххаан сумын Болдбаатар гэх хүн нь сайн малчин хүн биш юм билээ...Уг хүн шууд л Мөнххаан сумын Болдбаатар ах нь байна гэж ярьсан. Миний нэрийг мэдээд байсан...гэх мэдүүлэг /4-хх-ийн 92-93 хуу/
Б.Барцэцэг гэх хүний ХААН банкны данснаас 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Ж.Отгонжаргал гэх хүний дансанд 600.000 төгрөг шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт / 4 хх-ийн 89 хуу/
Ж.Отгонжаргал гэх хүний ХААН банкин дахь дансанд 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Барцэцэг гэх гүйлгээний утгаар 600.000 төгрөгийн орлого орсон тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 4 хх-ийн 215 хуу/
Г.З-гийняллагдагчаар өгсөн:...би бусдыг хуурч мэхлэн 600.000 төгрөгийг залилж авсанаа хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /4 хх-ийн 102 хуу/
14. Хохирогч Ж.Б-ийн өгсөн:... 2018 оны 07 дугаар сард Сүхбаатар аймгийн төвд хонины ноос худалдаж авч байсан юм. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 24-ний өглөөний 09 цаг 00 минутын орчим миний 99109266 дугаарын гар утас руу 89809003 дугаарын утаснаас залгаад Мөнххаан сумын Болдоо ах нь байна. 3 тонн ноос ачаад явуулчихлаа 500.000 /таван зуун мянга/ төгрөг 5059200121 дугаарын данс руу шилжүүлчих ахад нь мөнгө хэрэгтэй байна, ноосоо хүлээж авсныхаа дараа илүү мөнгийг нь энэ данс руу явуулчихаарай гэхлээр нь би 2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөөний 09 цаг 30 минутын орчим 500.000 төгрөг өөрийнх нь өгсөн данс руу шилжүүлсэн...Тэгээд би 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөө ноос яасан бэ гээд нөгөө 89809003 дугаарын утас руу залгаад ярьсан чинь одоо очлоо гэж хэлээд утсаа хаагаад алга болсон. Ингээд би Мөнххаан суманд байдаг таньдаг хүн рүүгээ залгаад Ганболд ах хоньтой юу ноос өгч аймаг руу явуулсан юм уу гэж асуухад Ганболд ахад хонь байхгүй, ноос явуулаагүй гэж хэлсэн юм. Тэгээд би залилуулчихлаа гэдгээ мэдсэн юм...гэх мэдүүлэг /4-хх-ийн 146 хуу/
Гэрч Р.Э өгсөн:..2018 оны 07 дугаар сарын 25-ны өглөө Нарантуул-2-ын тэндээс 11 цаг өнгөрч байхад нэг залуу гар өргөхөөр нь суулгасан чинь 5 шар ороод машин үзэх гэсэн юм гэсэн. Тэгээд замдаа нэг хүнтэй утсаар яриад би хүний данс явуулчихъя гээд надаас миний Хаан банкны данс, нэрийг авсан. Тэгээд удаагүй 5 шар орохоос өмнө мөнгө орж ирсэн. Тэгээд 5 шарын Сэнтий буудлын дэлгүүр дотор байдаг АТМ-аас ороод би картнаасаа 500.000 төгрөг авч өгөөд машин дотор буцаж суугаад урд талын замд буухдаа хэдэн төгрөг гарсан бэ гэхээр нь 9500 төгрөг гарсан гэтэл 10.000 төгрөг өгөхөөр нь би 500 төгрөг хариулж өгөөд буусан...гэх мэдүүлэг /4-хх-ийн 149 хуу /
Г.З-гийняллагдагч өгсөн:...би 2018 оны 07 дугаар сарын сүүлээр Сүхбаатар аймгийн иргэн Ж.Батзориг гэх хүнтэй утсаар ярьж 3 тонн ноос ачуулаад чам руу явууллаа, шатахууны мөнгө 500.000 төгрөг банкны данс руу хийчих гэж худлаа ярьж 500.000 төгрөг авсан...гэх мэдүүлэг /4-хх-ийн 157 хуу/
Р.Эрдэнэбат гэх хүний ХААН банкин дахь дансанд 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 500.000 төгрөгийн орлого орж 3 минутын дараа 500.000 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 160 хуу/
15. Хохирогч Х.Б-ийн өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн үед над руу 88327374 дугаараас залгаад Амартөр ах нь байна би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас ярьж байна. Мах авч байгаа юу ах нь хэдэн хонь нядалж байна, нойтноор нь аваад очих уу гэхээр нь би мах авч байгаа ирээд ярьчих гээд салгасан. Үүнээс хойш 14 цагийн үед Сүхбаатар сум руу орж ирлээ түлшний мөнгө байна уу 180.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь болно болно гэж хэлсэн чинь яг түлшээ авах үедээ ярина гэсэн. Дахин утсаар залгаж яриад малын тэжээл овьёос байна уу үнэ нь хэд гэж байна гэхээр нь мэдэхгүй байна гэхэд за за сумаасаа авахаар боллоо нэмээд мөнгө явуулчих нийтэд нь 800.000 төгрөг явуулчих гэж 17 цагийн үед ярихаар нь 17 цаг 55 минутанд Хаан банкны 2019451822 дугаарын данс руу 800.000 төгрөгийг шилжүүлсэн... Миний хувьд Амартөр гэх хүнийг танихгүй бөгөөд Сүхбаатар сумын хөдөөний итгэлтэй хүмүүс надад ирж мал өгдөг, хүмүүс ярихаар нь урьдчилаад мөнгийг нь өгөөд явуулдаг байсан учраас л явуулчихсан юм...гэх мэдүүлэг /4-хх-ийн 189 хуу/
Гэрч Г.А өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн Гэмтлийн эмнэлгийн хойд талын урууддаг автобусны буудал дээрээс эмэгтэй, эрэгтэй хүн суулгаад Саппоро оръё гэхээр нь Саппорогийн 2 дугаар байрны арк дээр зогсоход залуу нь буугаад ямар байр руу орсныг нь мэдэхгүй 2-3 минут орчим болоод буцаж гарч ирээд таны дансанд мөнгө хийсэн гэж байна бид хоёрыг 3 дугаар эмнэлэг хүргээд өгөөч гэхээр нь хүргэж өгөх замдаа 3 дугаар эмнэлгийн урд талын Хаан банкны АТМ орж данснаасаа 800.000 төгрөг гаргаж өгсөн. Тэгээд тэр хоёр мөнгөө аваад 3 дугаар эмнэлгийн автобусны буудал дээр үлдсэн...анх тэр хоёр суухдаа надаас залуу нь асуухдаа та Хаан банкны данстай юу гэхээр нь би байгаа гэж хэлэхэд тэр залуу манай хүүхэд хотод ирээд хагалгаанд орох гэж байгаа юм аа АТМ-ээс мөнгө авах гэсэн чинь картыг маань залгичихлаа манай дүү таны данс руу мөнгө шилжүүлнэ, тэр мөнгийг нь гаргаж өгч туслаач гэж гуйхаар нь би өөрөө олон хүүхэдтэй учир хүүхэд нь хагалгаанд орох гэж байгаа гэхээр нь зөвшөөрөөд дансаараа мөнгийг нь оруулаад тэр Зандаръяа гэх залууд мөнгийг нь өгсөн...гэх мэдүүлэг /4-хх-ийн 192 хуу/
Г.А гэх хүний ХААН банкин дахь дансанд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 800.000 төгрөгийн орлого орж, 9 минутын дараа 800.000 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 4 хх-ийн 203 хуу/
16. Хохирогч Б.М-ийн өгсөн:...2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос ирээд морь өвсгүй болохоор нь фэйсбүүк дээр буюу Сүхбаатар аймгийн зар гэсэн хаяган дээр өвс авна гэж өөрийнхөө утасны дугаараа тавиад зарлал тавьсан. Тэгсэн чинь нэг их удаагүй миний гар утас руу 86847464 гэсэн утаснаас Баатараа гэдэг хүн байна, өвс авах юм уу гэж ярьсан. Тэгэхээр нь авна гэсэн чинь хэдэн боодол өвс авах талаар асуусан би 50 боодол өвс авна гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн Дорнод аймгаас өвс ачиж байна. 50 боодол өвснөөс дээш авах юм бол 5000 төгрөг, доош авах юм бол 7000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд урьдчилгаа 150.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгэхээр нь би ирэхээр нь өгье гэсэн чинь 50%-ийг нь эхэлж авдаг юм гэсэн. Тэгээд миний утас руу 5009295090 дансны дугаар явуулсан. Тэгэхээр нь тэр данс руу нь 150.000 төгрөг хийсэн...Тэгээд түүнээс хойш 86847464 дугаарын утас нь холбогдохгүй болсон...Шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэнэ...гэх мэдүүлэг /5-хх-ийн 27-28 хуу/
Гэрч Д.Б өгсөн:... Би 2018 оны 02 дугаар сарын сүүлээр Цагаан сарын шинийн 8-ны өдөр манай найз Баярмаа манай гэрт зочилж ирээд нэлээн сууж байгаад оройхон тийш би найзныхаа хамт ойролцоох кафед суумсан юм. Тэгээд сууж байгаад гарахад үл таних өндөр нуруутай туранхай бор залуу араас гарч ирээд өөрийгөө Анхбаяр гэж танилцуулсан юм. Тэгээд Анхбаяр нь надад санал тавьж хамт жаахан суух уу гэхээр нь тэгье гээд ойрхон замын хажуугийн нэг кафед орж тэнд ойр зуурын юм ярьж байгаад 12 цаг өнгөрөх үед салж явсан. Тухайн үед Анхбаяр өөрийгөө цагдаагийн ахмад цолтой Өмнөговь аймагт ажиллахаар маргааш явна гэж байсан. Тэр өдрөөс хойш над руу залгаж нэгж хийгээч гэж гуйхаар нь 2000 төгрөгийн нэгжээр утсыг нь цэнэглэж өгсөн. Ямар дугаар байсныг нь мартсан байна. Тэр өдрөөс хойш хэд хоног өнгөрсний дараа над руу залгаж картаа хэрэглүүлээч гэж гуйхаар нь би завгүй байсан болохоор амжихгүй гэдгээ хэлээд тасалсан юм. Гэтэл удаагүй хэд хоног өнгөрсний дараа нэг залгаж би авто аваарт орчихоод байна, ээж маань надад мөнгө явуулах гэсэн надад данс байхгүй байна. Чиний данс руу хийлгээд гаргаж авъя гэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5009295090 гэсэн дугаарын харилцах дансны виза картаа хэлсэн юм. Тэгсэн чинь Анхбаяр утсаар ярьж байгаад ээжийн утас болохгүй байна. Надад картаа түр хэрэглүүлээч мөнгө гаргаж аваад буцаагаад өгнө гэхээр нь жаахан эргэлзэж байгаад картаа өгөөд 0129 гэсэн нууц кодыг нь хэлж өгсөн юм. Тэгээд хэд хоног чимээгүй байхаар нь картаа авах гэж хоёр гурван удаа залгаж асуухад би тэнд явж байна, энд явж байна гэх зэргээр булзайруулж байхаар нь би Хаан банк орж картаа хаалгасан юм...гэх мэдүүлэг /5-хх-ийн 30 хуу/
Д.Байгалмаа гэх хүний ХААН банкин дахь 5009295090 дугаарын дансанд 5630333243 дугаарын данснаас 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 150.000 төгрөгийн орлого орсон тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх-ийн 41 хуу/
Б.М-ийнХААН банкин дахь 5630333243 дугаарын данснаас 5009295090 дугаарын дансанд 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 150.000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх-ийн 48 хуу/
17. Хохирогч Д.Б-гийн өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр фэйсбүүкээр мал зарна гэсэн хаягаар орж утасны дугаараа үлдээсэн юм. Тэгтэл удалгүй 96233323 дугаарын утаснаас над руу залгаж Дорнод аймгийн Чойбалсан сумаас аймгийн сайн малчин Ганзориг гэдэг хүн байна, ах нь яаралтай мөнгөний хэрэг болчихоод бог малаа зарж байгаа гэж хэлсэн. Би хэдэн тооны ямар мал зарах талаар асуухад хургатай хонь, ишигтэй ямаа зарна гэхээр нь 100 толгой хургатай хонь, 30 толгой ишигтэй ямаа худалдан авахаар тохиролцсон. Би хэзээ наймаагаа хийх талаар ярилцахад өнөөдөр түлшний 400.000 төгрөгийг миний дүү Ширнэнгийн Нямжаргалын 5166378363 дугаар руу явуулчих, ах нь малаа тоо ёсоор нь ачаад очьё гэж хэлсэн. Тухайн өдөр би ээлжийн ажилтай байсан учир өөрийн найз Д.Хатанбаатараар тус данс руу 400.000 төгрөгийг хийлгэсэн. Мөнгө хийснээс хойш утас нь холбогдохгүй болсон...гэх мэдүүлэг /5-хх-ийн 87 хуу/
Гэрч Ш.Н өгсөн:...Би Хаан банкны 5166378323 дугаарын дансыг 6 жил гаруй ашиглаж байна...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр таксинд явж байхад Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Толгойтын хуучин эцсээс танихгүй залуу гар өргөж суугаад БЗД-ийн Амгалан зах руу явсан. Тэр залуу машинд суусан цагаасаа нэг хүнтэй утсаар яриад байсан. Хүнээс мөнгө авах талаар ярьж байсан. Тэгээд Амгалан зах дээр очоод миний дансны дугаарыг авч мөнгө шилжүүлж авсан...гэх мэдүүлэг /5-хх-ийн 91 хуу/
Гэрч Д.Х өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр миний найз Батхүү Чойбалсан сумаас хонь, ямаа худалдаж авахаар боллоо, би ажилтай байна түлшний мөнгө 400.000 төгрөг Ширнэн овогтой Нямжаргал гэсэн данс руу шилжүүлчих гэж над руу залгасан юм. Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед өөрийн мобайл банкнаас 5166378363 дугаарын данс руу 400.000 төгрөг шилжүүлсэн...гэх мэдүүлэг /5-хх-ийн 94 хуу/
Г.З-гийн яллагдагчаар өгсөн:...Би 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шиг санаж байна 96233323 гэсэн дугаараас Д.Батхүү гэх хүний 88087317 дугаарын утас руу залгаж мал зарна гэж худлаа ярьж дээрх хүнээс хүний банкны данс ашиглаж 400.000 төгрөг залилан мэхэлснээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /5-хх-ийн 99 хуу/
Ш.Нямжаргал гэх хүний ХААН банкин дахь дансанд 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 400.000 төгрөгийн орлогын гүйлгээ “малын мөнгө” гэсэн утгаар хийгдэж, 3 минутын дараа 400.000 төгрөгийн зарлага гарсан тухай депозит дансны дэлгэрэнгүй хуулга / 5 хх-ийн 104 хуу/
Гэрч Ж.О өгсөн:...Зандаръяа бид хоёр 2016 оны 09 дүгээр сарл анх танилцаж байсан хэсэг хугацаанд уулздаг байсан. 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр уулзахаа больсон юм...дандаа худлаа ярьдаг итгэхэд бэрх хүн дээ гэх мэдүүлэг / 3 хх-ийн 124 хуу/
Гэрч Г.Р өгсөн:...Зандаръяа нь цэргээс халагдаж ирээд хөдөө мал дээр байж байгаад Улаанбаатар хот руу явсан, гэр бүл гээд байх юм байхгүй...2011 онд цэргийн алба хаасан, их зөөлөн сэтгэл санаатай, хүнд тусархуу хүн байдаг юм...Улаанбаатар хотод ажил хийж байгаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг /3 хх-ийн 126 хуу/
Гэрч Д.Х өгсөн:...Зандаръяа цэргээс халагдаж ирээд Улаанбаатар явсан хүн байгаа юм...Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Баянхайрханы 2-30 тоотод надтай хамт оршин суудаг байсан, эхнэр хүүхэд байхгүй...Улаанбаатар хотод ажиллаж байгаагаа хэлсэн эзэмшсэн мэргэжил байхгүй...бага наснаасаа хөдөө өссөн хүүхэд...2005 онд суруулиас нь гаргаад хөдөө мал маллаж эхэлсэн...зан байдлын хувьд их сайхан сэтгэлтэй хүүхэд байсан...гэх мэдүүлэг /3 хх-ийн 129 уу/
Г.З-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /5 хх-ийн 147 хуу/
Г.З нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /5 хх-ийн 148 хуу/
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар / 5 хх-ийн 150-168 хуу/
Г.З-гийн ялын тооцоог 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон бодоход 3 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял үлдэж байгаа болохыг тодорхойлсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар ангийн тодорхойлолт /5 хх-ийн 170 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /5 хх-ийн 208 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.З-дхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.З нь
2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Ж.А-тай гар утсаар ярьж “20 кг ноолуур зарна” гэж худал хэлж 600.000 төгрөгийг Ж.Отгонжаргалын ХААН банкин дахь 5029895049 дугаартай дансанд шилжүүлж авсан,
2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-урт сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч С.У-тай гар утсаар ярьж “40 кг ноолуур зарна” гэж худал хэлж 500.000 төгрөгийг бусдын дансанд шилжүүлж авсан,
2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 23-08 тоотод оршин суух хохирогч Т.С-тай гар утсаар ярьж “хашаа байшинг чинь худалдаж авъя, урьдчилгаа түр байршуулах хэрэгтэй байна” гэж худал хэлж З.Жаргалсайханы ХААН банкин дахь 5133053716 дугаартай дансанд 220.000 төгрөг шилжүүлэн авсан,
2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт оршин суух хохирогч Э.Э-тай гар утсаар ярьж, “хонь ямааны арьс, нэхий зарна” гэж худал хэлж Д.Төмөрхуягийн Хаан банкин дахь 5819217339 дугаарын дансанд 500.000 төгрөг шилжүүлэн авсан,
2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Х.Э-тай гар утсаар ярьж “бог малын арьс нэхий зарна” гэж худал хэлж П.Нармандахын ХААН банкин дахь 557076515 дугаарын дансанд 700.000 төгрөг шилжүүлэн авсан,
2017 оны 11 дүгээр сарын 14, 16, 2017 оны 12 дугаар сарын 01, 25-ны өдрүүдэд Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт оршин суух Б.Д-тэй гар утсаар ярьж “ямаа зарна” гэж худал хэлж нийт 2.855.000 төгрөгийг Д.Батцэцэг, Т.Тэгшдэлгэр, Э.Шинэцэцэг, Д.Сүглэгмаа нарын ХААН банкин дахь дансанд шилжүүлж авсан,
2017 оны 11 дүгээр сарын 20, 25-ны өдрүүдэд Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр багт оршин суух Б.Б-тай гар утсаар ярьж “ ямаа зарна” гэж худал хэлж нийт 700.000 төгрөгийг Ж.Хишигрэнцэнгийн ХААН банкин дахь дугаарын дансанд шилжүүлж авсан
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багт оршин суух хохирогч Х.Б-д “хонины мах зарна” гэж худал хэлж 800.000 төгрөгийг Г.Амартөрийн ХААН банкин дахь дансанд шилжүүлж авсан,
2018 оны 03 дугаар сарын 07, 09-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг, 2 дугаар гудамжны 29 тоотод оршин суух хохирогч Б.Н-той гар утсаар ярьж Б.Янжиндуламын ХААН банкны 5057449396 тоот дансаар 200.000 төгрөг, С.Сарантуяагийн ХААН банкны 5006951001 дугаарын дансаар 300.000 төгрөг шилжүүлэн авсан,
2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багт оршин суух хохирогч Б.М-тэй гар утсаар ярьж “өвс зарна” худал хэлж 150.000 төгрөгийг Д.Байгалмаагийн ХААН банкин дахь дансанд шилжүүлж авсан,
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт оршин суух хохирогч Ган-Адъяатай гар утсаар ярьж “80 ширхэг төлгөн хонь зарна” гэж худал хэлэн Ш.Ганчимэгийн ХААН банкин дахь дансанд 400.000 төгрөг шилжүүлэн авсан,
2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Б-той утсаар ярьж “3 тн ноос зарна” гэж худал хэлж Р.Эрдэнэбатын ХААН банкин дахь 5059200121 дугаарын дансанд 500.000 төгрөг шилжүүлж авсан,
2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 хороо 13 дугаар хороололд оршин суух хохирогч Ж.О-тай гар утсаар ярьж “ямаа зарна” гэж худал хэлж Ү.Энхжаргал, Ц.Болормаа нарын ХААН банкин дахь дансаар нийт 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Архангай аймгийн Их тамир сумын Эрдэнэтолгой багт оршин суух хохирогч Д.Н-тай гар утсаар ярьж “ямаа зарна” гэж худал хэлж Ж.Буянжаргалын ХААН банкны 5070313221 дугаарын дансанд 700.000 төгрөг шилжүүлэн авсан,
2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багт оршин суух хохирогч О.А-тэй гар утсаар ярьж “ямаа зарна” гэж худал хэлж Ч.Н-гийн5075419553 дугаарын дансаар 3.600.000 төгрөг, иргэн Н.Алагцэцэгийн 5819074885 дугаарын дансаар 300.000 төгрөг нийт 600.000 төгрөг шилжүүлэн авсан,
2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт хохирогч Д.Б-тэй гар утсаар ярьж “мал зарна” гэж худал хэлж Нямжаргалын ХААН банкин дахь дансанд 400.000 төгрөг шилжүүлэн авсан,
2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Өмнөговь аймгийн Манлай сумын 3 дугаар багт оршин суух хохирогч Л.Н-тэй утсаар ярьж “төлөг борлон зарна” гэж худал хэлж З.Балданбямбын Хаан банкны 5030181711 дугаарын дансанд 2.000.000 төгрөг, Г.Цолмонгийн 5926108101 дугаартай дансанд 2.100.000 төгрөг нийт 4.100.000 төгрөг шилжүүлэн авсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч нь Г.З нь сүүлчийн гэмт хэрэг буюу хохирогч Л.Н-гээс 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 4.100.000 төгрөг залилан авахдаа Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсэрт байрлах бэлэн мөнгөний машинаас мөнгөө авсан болох нь шүүх хуралдааны үед шинжлэн судлагдсан гэрч З.Балданбямбын өгсөн:... өөрийн дансны дугаараа өгтөл тэр дороо миний дансанд 2 сая төгрөг шилжээд ороод ирсэн...Саппорогийн Хаан банкны экспресс орж 1 сая төгрөгөөр 2 удаа уншуулж мөнгийг нь авч өгсөн...гэх мэдүүлэг, гэрч Г.Цолмонгийн өгсөн:...2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн орой болсон байхад 10 дугаар хорооллын нэг пабад найз охины хамт уугаад сууж байхад хажууд нэг залуу суугаад байсан...өөрөө картгүй гээд миний данс руу 2.100.000 төгрөг шилжүүлээд өөрөө 1.400.000 төгрөгийг нь аваад надад 700.000 төгрөгийг нь өгсөн...гэх мэдүүлэг, “З.Балданбямба нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр дансандаа орсон 2 сая төгрөгийг Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо 1 дүгээр хороолол, Ажилчдын гудамж Өлзийт хайрхан Трейд компаний байранд байрлах бэлэн мөнгөний машинаас бэлнээр 2 удаа авсан, Г.Цолмон нь өөрийн дансанд орсон 2.100.000 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд мобайл банкаар 8 удаагийн гүйлгээгээр авсан, байршлыг тогтоох боломжгүй” тухай ХААН банкны ГовьСүмбэр салбарын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 466 дугаартай албан бичиг / 3 хх-ийн 58 хуу/ зэрэг нотлох баримтуудаар шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Знь “мал зарна, малын түүхий эд авна” гэсэн зарыг олон нийтийн сүлжээ facebook-д тавьж, эсхүл бусдын “мал авна, түүхий эд авна”, “хашаа байшин зарна” гэсэн зарын дагуу хохирогч нартай утсаар холбогдох, өөрөө тухайн хүнийг урьдчилан сонгож таньдаг хүн нь мэтээр утсаар ярьж мал, малын түүхий эд зарна гэх байдлаар худал хэлж бусдын банкны дансыг ашиглан хохирогч нараас мөнгө шилжүүлэн авч байсан нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө facebook хаягнаас нь хохирогч нарын хувийн мэдээлэл болон найз нөхдийх нь талаар зохих мэдээлэлтэй болсны дараа утсаар холбогдон таньдаг хүн шиг нь, эсхүл таньдаг хүнийх нь нэрийг барьж худлаа хэлдэг байсан талаараа мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогч Э.Э, Б.Н, Х.Э, С.У, Ж.А, Ж.Б, Х.Б нар нь малын мах болон түүхий эдийн наймаа хийдэг хүмүүс болох нь тэдний мэдүүлэг болон биеийн байцаалтаар тогтоогджээ.
Шүүгдэгч Г.З-дтухайн үед хохирогч нарт зарах мал болон малын түүхий эд байгаагүй, хохирогч нарыг хуурч мөнгө авахын тулд өөрийгөө аймаг, сумын аварга малчин, мянгат малчин, малын мах түүхий эд зарах гэж байгаа хүн гэх зэргээр танилцуулж мал, малын түүхий эд зарна гэж хэлж байсан бөгөөд түүний хэлсэн зүйлс нь бодитоор хэрэгжих боломжгүй байсан нь залилах гэмт хэргийг хуурч үйлдсэн гэх шинжийг хангаж байна.
Иймд Г.З-гийндээрх үйлдлүүд нь бусдыг хуурч төөрөгдөлд оруулж хохирогч нараас мөнгө авсан буюу залилах гэмт хэргийн шинжтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч Г.З нь 2017 оны 09 дүгээр сараас 2017 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд Ж.А, С.У, Т.С, Э.Э, Х.Э, Б.Д, Б.Б нараас нийт 6.075.000 төгрөг залилан авсан, 2018 оны 01 дүгээр сараас 2018 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд хохирогч Х.Б, Б.Н, Б.М, Н.Г, Ж.Б нараас нийт 2.350.000 төгрөг залилан авсан, 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд Ж.О, Д.Н, О.А, Д.Батхүү, Л.Н нараас нийт 7.300.000 төгрөг залилан авсан нь нийт 1 жил 8 сарын хугацааг хамарч байна.
Шүүгдэгч Г.Знь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинжийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн бусад нөхцөл байдлын хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Знь хохирогч нараас залилж авсан мөнгөөрөө таксигаар үйлчлүүлсэн төлбөрөө төлөх, хоол авч идэх, гар утас, эмэгтэй хүний цүнх, ариун цэврийн хэрэгсэл, хүүхдийн гутал худалдаж авах, бусдад өгөх зэргээр хэрэглэж байсан нь гэрч Р.Эрдэнэбатын өгсөн...АТМ-аас ороод би картнаасаа 500.000 төгрөг авч өгөөд машин дотор буцаж суугаад урд талын замд буухдаа хэдэн төгрөг гарсан бэ гэхээр нь 9500 төгрөг гарсан гэтэл 10.000 төгрөг өгөхөөр нь би 500 төгрөг хариулж өгөөд буусан...гэх мэдүүлэг, гэрч Г.Цолмонгийн өгсөн...миний данс руу 2.100.000 төгрөг шилжүүлээд өөрөө 1.400.000 төгрөгийг нь аваад надад 700.000 төгрөгийг нь өгсөн...гэх мэдүүлэг, гэрч Ү.Энхжаргалын өгсөн:... миний уг данс руу 5022305365 тоот данснаас 500.000 төгрөг шилжин орж ирсэн. Зөөгч миний картыг аваад ажлын газрын хажууд байрлах Хаан банкны автомат мөнгөний машинаас миний картыг уншуулаад данснаас 500.000 төгрөгийг авч тэр залууд өгөөд хоолны тооцоо болох 20.000 төгрөгийг авч үлдсэн...гэх мэдүүлэг, гэрч Ц.Болормаагийн өгсөн... миний Хаан банкны 5017282718 тоот данс руу 1 сая төгрөг шилжүүлсэн. Миний карт надад байгаагүй учир найзынхаа данс руу тэр хүний авсан барааны мөнгийг хасаад үлдэгдэл мөнгийг нь картнаас нь гаргаад өгөөд явуулсан...тэр хүн надаас баахан ариун цэврийн хэрэгсэл хүүхдийн бойтог зээрг эд зүйлсийг худалдаж авсан...гэх мэдүүлэг, гэрч Ж.Буянжаргалын өгсөн... өөрийн эзэмшлийн 5070313221 дугаарын Хаан банкны дансаа хэлж Хаан банкны виза картаа өгч явуулсан юм. Удаагүй тэр залуу бэлэн мөнгөтэй орж ирээд цүнхний тооцоог 9 ширхэг арван мянгатын дэвсгэртээр хийж миний виза картыг өгөөд, цүнхээ худалдаж аваад явсан юм...гэх мэдүүлэг, гэрч С.Сарантуяагийн өгсөн... Нэг залуу манай гар утасны лангуун дээр ирээд I phone-4 энгийн цагаан өнгөтэй гар утас худалдаж аваад тэр залуу ахаасаа мөнгө авах ёстой юм аа таны данс руу хийлгээд зөрүүг нь би таны данснаас авчихъя гэсэн. Тэгээд нэг хүнтэй утсаар яриад би хүний данс явуулчихъя та энэ данс руу мөнгө хийчих гэж ярьсан. Тэгээд яриад удаагүй 10 минут орчмын дараа миний дансанд 300.000 төгрөг орсон. Тэгээд тэр залууд утасны мөнгө 85.000 төгрөг аваад 215.000 төгрөг бэлнээр өгсөн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Знь тухайн үед ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан, мэргэжил эзэмшээгүй болох нь түүний биеийн байцаалт болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд бусдыг залилах гэмт хэргийг тогтвортой үйлдэж, хохирогч нараас авсан мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж байгаа байдал, учруулсан хохирлын хэмжээ, түүний үйлдлийн арга, давтамжийн тоо зэргээс үзэхэд түүний үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.З-гбусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г-д 400.000 төгрөгийн, Э.Э-т 500.000 төгрөгийн, О.А-д 600.000 төгрөгийн, Б.Б-т 700.000 төгрөгийн, Б.Д-д 2.855.000 төгрөгийн, Б.Н-т 500.000 төгрөгийн, Д.Н-д 700.000 төгрөгийн, Ж.О-д1.500.000 төгрөгийн, Л.Н-д4.100.000 төгрөгийн, Т.С-д 220.000 төгрөгийн, Х.Э-т 700.000 төгрөгийн, С.У-т500.000 төгрөгийн, Ж.А-т 600.000 төгрөгийн, Ж.Б-т500.000 төгрөгийн, Х.Б-д 800.000 төгрөгийн, Б.М-д150.000 төгрөгийн, Д.Б-д 400.000 төгрөгийн хохирол буюу нийт 15.725.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь эдгээр хохирлыг төлөөгүй байна.
Прокурорын яллах дүгнэлтэнд хохирогч Б.Б-т 750.000 төгрөгийн хохирол учирсан талаар тусгасан боловч хохирогч Б.Б-ынөгсөн “Даваасүрэн гэх хүний явуулсан 5315400836 тоот данс руу 700.000 төгрөг хийсэн...2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр...хүүгээ сумын төв рүү явуулж ямаа авч ирнэ гэсэн хүн рүү яриулсан чинь нөгөө хүн маань...түлшний мөнгө 50.000 төгрөг авсан байсан...”гэсэн мэдүүлэг /хх-ийн 2-25 хуу/, хохирогч Б.Д-ийнөгсөн “аавын чинь ямааг хүргэж өгөх гэсэн юм мөнгө байвал 30.000 төгрөг явуулчих гэхээр нь шилжүүлсэн...25.000 төгрөг явуулчих түлш нэмж хийх гэсэн юм... 15 ямааг аавд чинь аваачиж өгөх гээд явж байна гэхээр нь 25.000 төгрөг явуулсан...” гэх мэдүүлэг, / 2 хх-ийн 29 хуу/ Б.Б-ынданснаас 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 50.000 төгрөгийн шилжүүлгийн гүйлгээ хийгдээгүй тухай ХААН банкны Булган салбарын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай албан бичиг / 2 хх-ийн 60 хуу/ зэргээс үзэхэд Б.Б- нь 750.000 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдохгүй байна гэж үзлээ. Б.Б- нь “хүүгээс 50.000 авсан байсан” гэж мэдүүлсэн бөгөөд энэ нь 50.000 төгрөг нь хохирогч Б.Д-д учирсан хохирол болох 2.855.000 төгрөгт орж тооцогдож байх тул гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т 700.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзлээ.
Шүүгдэгч Г.З-дэрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, санаатай гэмт хэрэг буюу залилах гэмт хэргийг 17 удаагийн үйлдлээр үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Знь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид эдэлж байсан бөгөөд Г.З-гийнялын тооцоог 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр тасалбар болгон тооцоход 3 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар хорих ял үлдэж байгаа болох нь тус хорих ангийн тодорхойлолтоор /5 хх-ийн 170 хуу/ тогтоогджээ.
Шүүгдэгч нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 05 дугаар сард дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн хорих ялын нийт хэмжээг 8 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.З-с 400.000 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, а32-48 тоотод оршин суух хохирогч /св89070208/ Н.Г-, 500.000 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг 4б-24 тоотод оршин суух хохирогч /ей85041826/ Э.Э-т, 600.000 төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Эрдэнбулган сумын 3 дугаар баг, Сонины 12-14-10 тоотод оршин суух хохирогч /тж710621114/ О.А-д, 700.000 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг Мантуул гэх газар оршин суух хохирогч /гз63040814/ Б.Батбаатарт, 2.855.000 төгрөгийг гаргуулж Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг Мантуул гэх газар оршин суух хохирогч /гз89020218/ Б.Д-д, 500.000 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр баг 2-29 тоотод оршин суух хохирогч /ве67041838/ Б.Н-т, 700.000 төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багт оршин суух /аз92112311/ хохирогч Д.Н-д, 1.500.000 төгрөгийг гаргуулж Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 14-3-00 тоотод оршин суух хохирогч /но90050470/ Ж.О-д, 4.100.000 төгрөгийг гаргуулж Өмнөговь аймгийн Манлай сумын 3 дугаар баг Жаргалантын 2-6 тоотод оршин суух /ке87092018/ Л.Н-д, 220.000 төгрөгийг гаргуулж Орхон аймгийн Эрдэнэ баг 23-08 тоотод оршин суух хохирогч /ус84021900/ Т.С-д, 700.000 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 05-42 тоотод оршин суух хохирогч /са75090819/ Х.Эрхэмбаатарт, 500.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 4 дүгээр баг Төмөртэй 2-2 тоотод оршин суух хохирогч /лю79051511/ С.Ууганбаярт, 600.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг Чулуутын 1-2 тоотод оршин суух хохирогч /лю77123170/ Ж.А-т, 500.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг Цэлмэг хотхоны 1-5 тоотод оршин суух хохирогч /лю78092610/ Ж.Б-т, 800.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын 11-9 тоотод оршин суух хохирогч /лю74062013/ Х.Б-д, 150.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Хайлаастын 21-17 тоотод оршин суух хохирогч /лл91091410/ Б.М-д, 400.000 төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 8-29 тоотод оршин суух хохирогч /жк86012515/ Д.Батхүү нарт тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Знь Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байхад нь дээр дурдсан гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж прокурорын зөвшөөрлөөр /5 хх-ийн 171 хуу/ хорих байгууллагаас мөрдөн байцаах байгууллагад шилжүүлж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөр ялын тооцоог хийж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд энэ хэрэгт цагдан хоригдсон 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг СD-г хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.З-г бусдыг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.З-г5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.З-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт хорих ялын хэмжээг 8 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.З-доногдуулсан 8 жил 5 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.З-с 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Г-д, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Э-т, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.А-д, 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т, 2.855.000 төгрөгийг гаргуулж Б.Д-д, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Н-т, 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н-д, 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.О-д, 4.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Н-д, 220.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.С-д, 700.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Э-т, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Ууганбаярт, 600.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.А-т, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-т, 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д, 150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Батхүүд тус тус олгосугай.
6. Шүүгдэгч Г.З-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг СD-г хэрэгт хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Э.ОДХҮҮ