| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0320/И |
| Дугаар | 00435 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 00435
Зохигчийн эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 25-01 тоотод оршин суух Урваадай овогт Борхүүгийн Даариймаа /РЭ95112507/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 09-19 тоотод оршин суух Ар тогоруутан овогт Бямбасайханы Баасанцэрэнд, холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Б.Даариймаа, хариуцагч Б.Баасанцэрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Даариймаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 онд Б.Баасанцэрэнтэй танилцан үерхээд хамтран амьдрах болсон. Бидний хамт байх хугацаанд 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдөр охин Б.Ану-Үжин, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүү Б.Есүйбилэгт нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан... Бид 2016 оныг хүртэл хугацаанд хамт хадмын гэрт амьдарч байсан. Энэ хугацаанд эцэг, эх нь байнга дарамталж байсан. Баасанцэрэн 2016 оны намар намайг 2, 3 удаа цохиж байсан. Хүүхдүүд минь эцгээсээ их айдаг. Миний хүүхдүүд хадмынд байхад тайван байдаггүй байсан. Баасанцэрэнгийн эцгээс их айдаг. Хадам эх бид хоёрыг болохгүй бол “эртхэн сал” гэж хэлдэг байсан. Миний эцэг, эхэд намайг гуйж хадаг тавиагүй. Бага хүүгийн минь бие муудаад сэхээн амьдрах тасагт орж байхад эргэж тойроогүй, ирээгүй...Иймд бид хоёр зан харилцааны тааламжгүй байдлаас 2016 оны намраас хойш Баасанцэрэн нь сураггүй холбоо тасарсан. Бид 3 ээжийндээ амьдарч 2 хүүгээ өсгөж байгаа. Иймд Б.Баасанцэрэнгээс охин Б.Ану-Үжин, хүү Б.Есүйбилэгт нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү...Үнэхээр өөрийнх нь сэтгэл л дутаад байдаг юм. Бид дахин амьдарлаа гэхэд энэ байдал дахин давтагдахгүй гэх баталгаа байгаа юм уу гэж гайхаж байна...Дахин эвлэрээд хүүхдүүдээ эцэг шиг нь байж чадах юм бол би эвлэрч энэ хүнд хугацаа олгож байна. Энэ хугацаанд би харах хэрэгтэй байна. Би хоёр хүүхдээ л бодож байна гэв.
Хариуцагч Б.Баасанцэрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Борхүү овогтой Даариймаатай 2012 онд танилцаж үерхээд хамтран амьдрах болсон. Энэ хугацаанд миний 2 хүүхэд Б.Есүйбилэгт, Б.Ану-Үжин нар төрсөн нь үнэн. Намайг сургуульд явсан хойгуур манай эхнэр Б.Даариймаа над руу залгах үед би утсаа авахгүй тохиолдол байсан. Гэвч би сураг тасарсан юм бол байхгүй. Б.Даариймаа 2016 оны зун ажил хийх үед би 2 хүүхдээ харж өөрөө асарч байсан. Б.Даариймаа нь намайг сургуульдаа явсан хойгуур намайг утасдахгүй удаж байна гэх мэтээр намайг ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргасан байх гэж би бодож байна. Би өөрийн хүүхдүүд болох Б.Есүйбилэгт, Б.Ану-Үжин нарыг эцэгийн хувьд эхтэй нь хамтран өсгөж цаашид гэрлэлтээ батлуулан хамтран амьдрах чин хүсэлтэй байгаа болно. Энэ жаахан үл ойлголцолыг Б.Даариймаа ойлгож надтай гэр бүл болж 2 хүүхдийг маань өөр эцгийн гар харуулахгүй, эцэг надаар нь харуулж хайрлуулж өсгүүлнэ гэж би ихэд итгэж байна...Эцэг, эхийн минь байдлыг хүндээр тусгаж аваад байдаг. Алдаа дутагдал гарахад тухай бүрт нь хэлэхэд л хүндээр тусгаж аваад байгаа байх. Миний ээж “ямар учраас ирэхгүй байгаа юм бэ, ирээч ээ” гэж хэлэхэд Даариймаа очихгүй гэж хэлсэн байсан...Би эцэг, эхийнхээ өмнөөс уучлалт гуйж байна. Цаашид сайхан амьдрах болно...Би Даариймаагийн гэрт очдог байсан. Тухайн үед манай ах дүү нарыг байнга л муу муухайгаар хэлдэг л байсан. Одоо би эхнэртэйгээ эвлэрээд хүүхдүүддээ анхаарал халамж тавьж чадна. Дахин ийм байдал гаргахгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Даариймаа нь хариуцагч Б.Баасанцэрэнд холбогдох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигч нь харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг шийдвэрлэх нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Уг захирамж нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай дахин нэхэмжлэл гарсан тохиолдолд саад болохгүй болохйг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон