| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0261/И |
| Дугаар | 00437 |
| Огноо | 2017-04-20 |
| Маргааны төрөл | Нас тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 00437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт оршин суух Жаахлай овогт Хоогнойгийн Бямбацогт /РВ64100416/-ын нас тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Долгор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Х.Бямбацогт шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1962 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүн эмнэлэгт Өвгөлжийн 4 дэх хүүхэд болон төрсөн юм. Намайг 1 настай байхад өөрийн төрсөн дүү Хоогнойд үрчлүүлсэн юм. Гэвч тэр үед намайг үрчлүүлсэн албан ёсны баримт байхгүй. Миний өргөсөн аав, ээж миний насыг дарж 1964 онд төрсөн болгож гэрчилгээ авсан. Намайг бага сургуульд 10 нас хүрсэн байхад минь оруулж насыг минь дарж гэрчилгээ авсан байдаг. Тэр үеэс хойш миний насыг 1964 онд төрсөн гэж 2 насаар дарж эхэлсэн бөгөөд түүнээс хойш миний бүхий л бичиг баримт 1964 онд төрсөн гэж бичигдсэн. Гэтэл одоо иргэний шинэчилсэн бүртгэл хийлгэх гэхэд миний төрсөн он сар зөрүүтэй байна гэж улсын бүртгэлийн хэлтэс мэдэгдлээ. Иймд 1962 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрснөөр насыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Долгор шүүх хуралдаанд гаргасан хүсэлт болон тайлбартаа: Манай дүү Х.Бямбацогт нь яах аргагүй 1962 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүн юм. Намайг бага байхад манай аавын гэрт эрэгтэй хүүхэд тогтдоггүй айл байсан. Надаас доош хоёр ч хүүхэд гарч бурхан болсон юм. Тэгээд тэр нэг жил ээж, дүү хоёрын маань бие зэрэг муудаад тухайн үед нь Хоогной гэх айлын эхнэр Чулуудай гэж хүн ирж асарч тойлдог байсан. Тэгээд ээж маань аймгийн төв явж хагалгаанд орох шаардлагатай болоход дүүг Хоогной гэх айлд сар гаруйн хугацаанд асруулах шаардлагатай болсон. Тэгээд дараа нь буцаагаад авах гэтэл тэр айл нь дүүд маань дасчихсан байсан учираас буцааж өгөөгүй юм билээ. Тухайн үед дүүг маань Алтанхуяг гэдэг байсан бөгөөд өргөж авсан айл нь нэр нь хүнддэж байна гээд ламаас асууж байгаад Бямбацогт гэж нэрийг нь өөрчилсөн юм билээ. Хоогной гэх айл нь ганц ч хүүхэдгүй байсан учираас дүүг нь маань их эрхлүүлдэг байснаас 10 настай байхад нь буюу хожимдуулж сургуульд оруулсан байдаг. Ингэхдээ анх удаа энэ хүнд гэрчилгээ авсан байдаг бөгөөд тухайн үеийн сумын нарийн бичиг дарга гэх хүн оныг нь алдаатай бичсэн байдаг. Иймд миний дүүг 1962 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Жаахлай овогт Хоогнойгийн Бямбацогт нас тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Х.Бямбацогт 1962 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн болох нь
Тухайлбал:Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 247 дугаартай “...1.Хоогнрйн Бямбацогт нь 1962 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 55 настай байх боломжтой байна” гэх дүгнэлт,
Гэрч С.Чулуужийгийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ... Аав нь Өвгөлжий гэдэг хүн байсан юм. Ээжийг нь Пунсал гээд хүн байсан. Тэгээд энэ айлын хүүхдүүд нь өвчин ороомтгой байсан болохоор нь өөрийн төрсөн дүү Хоогной гэдэг айлд түр хугацаагаар байлгаж байсан боловч хүүхдэд нь дассан учираас буцааж өгөхөө байгаад өргөж авсан юм гэнэ лээ... Х.Бямбацогт нь 1962 онд төрсөн, манай бурхан болсон дүү Баяраатай нас чацуу, адилхан бар жилтэй хүмүүс юм...гэх мэдүүлэг,
Гэрч Н.Гал-Эрдэнийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ... Манай дүү Найдангийн Батбаяр гэж 1962 онд төрсөн хүнтэй цуг үе тэнгийн найзалж нөхөрлөж явж байаад хамтдаа 10 дугаар анги төгстлөө нэг ангид суралцаж байсан. Сүүлд надтай цуг манай багт бригадын тоо бүртгэгчийн ажлыг хийдэг байсан бөгөөд тухайн үедээ Хоогнойн Бямбацогтоор овоглогдож байсан болов уу гэж бодож байна...гэх мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгчид холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 1/394 дугаартай “Танай 4/155 албан тоотын дагуу ирүүлсэн ...Х.Бямбацогт /рв64100416/-д холбогдох лавлагаанууд гарах боломжгүй болно/” гэх, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 10/169 тоот “Тус аймгийн Баянзүрх сумын 1956 оны хүн амын тооллогын бүртгэл манай архивт байхгүй тул Х.Бямбаогтод холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна” гэх тодорхойлолтууд хэрэгт авагдсан байна.
Тус хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 00/001130 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааг нотлох баримтаас хасч тооцсон болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон