Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2017/00072

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 5-16 тоотод оршин суух, Бөөвөлзий овогт Довчинцэрэнгийн Санжидмаа /РД: ЗЮ59111805, утас: 98853030, эмэгтэй/-ийн нэхэмжлэлтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 5-1-20 тоотод оршин суух, Сартуул овогт Гонгорын Дарьсүрэн /РД: ХЙ55092069, утас: 99548146, эмэгтэй/-д холбогдох  гэм хорын хохирол 643 220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Санжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай дээд давхар буюу 5-20 тоот Г.Дарьсүрэнгийнхээс 2002 оноос 2016 оны хооронд 8 удаа ус алдаж, гал тогоо, коридор, ванны өрөөний тааз, хананы шохой урсаж халтартсан. Цахилгааны далд монтажны утас ажиллахгүй болсон тул мэргэжлийн үнэлгээний байгууллага “Ашид билгүүн” ХХК-д хандаж үнэлгээ тогтоолгосон. Мөн усанд норсон зарим эд зүйлийн зургийг нэхэмжлэлд хавсаргасан болно. Үнэлгээтэй холбогдсон зардал нийт 643 220 төгрөг болсон тул Г.Дарьсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Д.Санжидмаа, Г.Дарьсүрэн нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн анхны шаардлага 643 220 төгрөгийг багасган, өөрчилж 50 000 төгрөг гаргуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 5 дугаар байрны 16 тоот байрны гал тогооны хана, коридорын хана болон таазанд бүтэн хэмжээний затирка татах буюу обой наахад бэлэн болгох засварын ажил хийлгэе гэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, засварын ажлыг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, харин 50 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Санжидмаад төлөхөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, бидний дунд одоо ямар нэгэн маргаангүй болсон гэжээ. Мөн зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр тохиролцжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Санжидмаа нь Г.Дарьсүрэнд холбогдуулан гэм хорын хохирол 643 220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 593 220 төгрөгөөр багасган, өөрчилж хариуцагчаас 50 000 төгрөг гаргуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 5 дугаар байрны 16 тоот орон сууцны гал тогооны хана, коридорын хана болон таазанд бүтэн хэмжээний затирка татах буюу обой наахад бэлэн болгох засварын ажил хийлгэе гэснийг хариуцагч Г.Дарьсүрэн нь хүлээн зөвшөөрч, засварын ажлыг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, харин 50 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Санжидмаад төлж барагдуулахаар харилцан тохиролцож, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр  эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.

 

Уг эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 000 төгрөгийн тавин хувь болох 9 500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 9 500 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Дарьсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 9 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Санжидмаа нь нэхэмжлэлийн анхны шаардлага 643 220 төгрөгийг багасган, өөрчилж 50 000 төгрөг гаргуулах, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн 5 дугаар байрны 16 тоот байрны гал тогооны хана, коридорын хана болон таазанд бүтэн хэмжээний затирка татах буюу обой наахад бэлэн болгох засварын ажил хийлгэе гэснийг хариуцагч Г.Дарьсүрэн нь хүлээн зөвшөөрч, засварын ажлыг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, харин 50 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.Санжидмаад төлөхөөр эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Санжидмаагаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19 000 төгрөгийн тавин хувь болох 9 500 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж үлдэх тавин хувь болох 9 500 /есөн мянган таван зуун/ төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Дарьсүрэнгээс 9 500 /есөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.НАРАНЧИМЭГ