Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 134/ШШ2017/00074

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, ХААН банк ХХК /Хуулийн этгээдийн РД:2693321, утас:70543513/-ийг төлөөлж Говьсүмбэр салбарын гаргасан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 1-04 тоотод оршин суух, Боржигин овогт Гансүхийн Баттөр /РД:ЕЙ80070514, эрэгтэй, утас:88486331/, тус хаягт оршин суух, Тайж овогт Отгоны Нацагсүрэн /РД:ЕЙ86062621, эмэгтэй, утас:88480080/ нарт холбогдох үндсэн зээл 14 408 529 төгрөг, зээлийн хүү 6 445 526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 783 364 төгрөг, нийт 21 637 419 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийг төлөөлж Говьсүмбэр салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Тус банкнаас Г.Баттөр, О.Нацагсүрэн нар нь 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 7 689 621 төгрөгийн үлдэгдэл дээр 10 000 000 төгрөгийг нэмэлт цалингийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй авсан. Г.Баттөр, О.Нацагсүрэн нар нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөх хугацаанаас 794 хоног хугацаа хэтэрсэн. Очиж уулзахаар шүүхдээ өг, шүүхээр учраа ольё гэсэн тайлбарыг байнга өгдөг. Зээлдэгч Г.Баттөр, О.Нацагсүрэн нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 14 408 529 төгрөг, зээлийн хүү 6 445 526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 783 364 төгрөг, нийт 21 637 419 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хамтран хариуцагч О.Нацагсүрэн нь БНСУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд хариуцагч Г.Баттөр нь нэхэмжлэлийн шаардлага 21 637 419 төгрөгийг бүрэн төлье гэсэн тул О.Нацагсүрэнг хариуцагчаар татахаас татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Баттөр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Баттөр миний бие Хаан банкнаас нэхэмжилсэн 21 637 419 төгрөгийг төлөх нь үнэн тул маргаангүйгээр зөвшөөрч байна гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийг төлөөлж Говьсүмбэр салбар нь хариуцагч Г.Баттөр, О.Нацагсүрэн нарт холбогдуулан үндсэн зээл 14 408 529 төгрөг, зээлийн хүү 6 445 526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 783 364 төгрөг, нийт 21 637 419 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлах ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хамтран хариуцагч О.Нацагсүрэнгээс татгалзаж, хариуцагч Г.Баттөр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасныг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г.Баттөр нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 266 137 төгрөгийн тавин хувь болох 133 068 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 133 069 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч Г.Баттөрөөс улсын тэмдэгтийн хураамжинд 133 068 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгох нь хуульд нийцнэ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийг төлөөлж Говьсүмбэр салбарын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл 14 408 529 төгрөг, зээлийн хүү 6 445 526 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 783 364 төгрөг, нийт 21 637 419 төгрөгийг хариуцагч Г.Баттөр нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч О.Нацагсүрэнг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татан оролцуулахаас татгалзсан болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 266 137 төгрөгийн тавин хувь болох 133 068 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 133 069 төгрөгийг /нэг зуун гучин гурван мянга жаран есөн төгрөг/ буцаан гаргуулж, хариуцагч Г.Баттөрөөс улсын тэмдэгтийн хураамжинд 133 068 төгрөг /нэг зуун гучин гурван мянга жаран есөн төгрөг/ гаргуулж, тус тус нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Б.НАРАНЧИМЭГ