| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 186/2017/0492/Э |
| Дугаар | 363 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Оюунгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 363
Ц.С-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Оюунгэрэл,
хохирогч Ц.М,
хохирогч Лхагваагийн Н, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,
хохирогч Б.А-н өмгөөлөгч Ж.Оюунболд,
шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, Б.Мөнхзул, Б.Тэнгис,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.С, түүний өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ц.С-д холбогдох 201625030322 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ц-н С, 19... оны .. дүгээр сарын ..-ний өдөр ..... аймгийн ........... суманд төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Э” ТББ-н гүйцэтгэх захирал ажилтай байсан, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ....... дүүргийн .. дүгээр хороо, .............гудамжны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ............. дүүргийн .. дүгээр хороонд дүү Ц.Г-д түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: .............../;
Ц.С нь 2015 оны эхнээс 2016 оны 3 дугаар сарын хоорондох хугацаанд 21 удаагийн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад 131.002.436 /нэг зуун гучин нэгэн сая хоёр мянга дөрвөн зуун гучин зургаа/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу:
1. Иргэн Б.Отгонсайханд "Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө" гэж итгэл төрүүлэн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банк дээр 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дансаар 3.000.000 төгрөгийг авсан,
2. 2015 оны 11 дүгээр сарын дундуур иргэн С.Чинчулууныг "Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө" гэж итгэл төрүүлж Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Барс"-ын Төрийн банкны салбар дээр дансаар 6.000.000 төгрөгийг авсан,
3. 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Ганбатыг "Солонгос улс руу зорчих эмчилгээний виз гаргаж өгнө" гэж итгэл төрүүлж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байх Төрийн банкнаас 2.500.000 төгрөгийг авсан,
4. 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр иргэн С.Уранчимэгт түүний хүүхэд Намууныг Солонгос улс руу эмчилгээний журмаар зорчих виз гаргаж өгнө гэж хэлж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх Төрийн банкны салбар дээр 5.000.000 төгрөгийг авсан,
5. Иргэн Л.Нарантуяаг "Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө" гэж хэлж 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Төрийн банкны дансаар 10.000.000 төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уул гудамжны 15-01 тоотод 2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр бэлнээр 800.000 төгрөг, нийт 10.800.000 төгрөгийг авсан,
6. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэн Г.Ганзулыг Солонгос улс руу гаргаж өгнө гэж хэлээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 4.500.000 төгрөгийг авсан,
7. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Бадмааг Солонгос улс руу зорчих эмчилгээний виз гаргаж өгнө гэж хэлж дансаар 2.500.000 төгрөгийг авсан,
8. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх Төрийн банк дээр 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Н.Өлзийбаяраас Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж итгэл төрүүлэн хуурч 3.500.000 төгрөгийг авсан,
9. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төв дотор 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Д.Мөнхзулд Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлж, 2.500.000 төгрөгийг авсан,
10. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Болортуяад Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж 3.000.000 төгрөгийг Дархан-Уул аймаг дахь Төрийн банкнаас дансаар шилжүүлж авсан,
11. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбар дээр 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Дэлгэрбуянд Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлж, 2.000.000 төгрөгийг дансаар авсан,
12. 2015 оны эхээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Мягмардоржоос "ядуусыг хувцаслах тендерийн ажилд урьдчилгаа мөнгө шаардлагатай байна" гэж хэлж 30.000.000 төгрөгийг авсан,
13. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Саппоро” төвийн хажууд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д.Эрдэнэболорт Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлж визний баталгааны мөнгө 5.000.000 төгрөгийг, мөн ажлын хөлс гэж 700.000 төгрөг /нийт 5.700.000/-ийг авсан,
14. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд байх Голомт банк дотор иргэн А.Нарантуяад Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлж 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр 1.000.000 төгрөгийг, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх Төрийн банкны салбараас дансаар 3.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөг авсан,
15. Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байх Кёкүшюзан тауэр дээр 2016 оны 2 сарын 27-ны өдөр иргэн Г.Ариунбатад Солонгос улс руу эмчилгээний журмаар виз гаргаж өгнө гэж итгэл төрүүлэн, 5.680.000 төгрөгийг авсан,
16. Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Гурван билэг” их дэлгүүр дотор иргэн А.Алтанцэцэгт Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө гэж хэлж, 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр бэлнээр 700.000 төгрөгийг, 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 46-р байрны гадна 200.000 төгрөгийг, 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Голден парк” хотхоны ард талын дэлгүүрт 1.500.000 төгрөг, нийт 2.400.000 төгрөгийг авсан,
17. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэн Л.Нямаад “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хэлээд 5.510.000 төгрөгийг авсан,
18. Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байх Төрийн банк дотор 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр иргэн В.Ундармаад “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хэлээд 5.510.000 төгрөгийг дансаар авсан,
19. Иргэн Ц.Энхсаруулд “Солонгос улс руу зорчих виз” гаргуулах ажлын хөлс гэж 1.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Багануур дүүрэг 1 дүгээр хороонд байх Төрийн банкны салбараар дансаар шилжүүлэн авсан,
20. Иргэн Ж.Эрдэнэтогост 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Солонгос улс руу зорчих эмчилгээний виз өгнө” гэж хэлж, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Төрийн банкны салбараар 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
21. Иргэн Б.Ариунтуяад “яаралтай мөнгө зээлүүлээч, хүүтэй өсгөж өгнө” гэж хуурч Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны гадна 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бэлнээр 13.000.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30 дугаар байрны гадна бэлнээр 10.000.000 төгрөгийг, 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр бэлнээр 700 доллар буюу 1.402.436 төгрөгийг авч, нийт 24.402.436 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг;
2015 оны 7 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын хугацаанд 16 удаагийн үйлдлээр, нэр бүхий иргэдээс “Солонгос улс руу зорчих виз гаргуулах” зорилгоор баталгаа болгож итгэмжлэн хариуцуулж хадгалуулсан мөнгийг завшиж нийт 65.010.000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу:
1. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх "Э" төрийн бус байгууллага дотор 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр иргэн Т.Гантулгын Солонгос улс руу аяллын журмаар зорчих виз гаргуулах зорилгоор өгсөн 2.500.000 төгрөгийг хувьдаа завшсан,
2. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Төрийн банк дотор 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Мөнхцэцэгийн Солонгос улс руу зорчих виз гаргуулах зорилгоор итгэмжлэн өгсөн 2.500.000 төгрөгийг хувьдаа завшсан,
3. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 10 дугаар сарын дундуур иргэн С.Баясгалангийн Солонгос улс руу аяллын виз гаргуулахаар өгсөн 5.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,
4. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Г.Хатанбаатарын Солонгос улс руу зорчих виз гаргуулахаар өгсөн 6.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,
5. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах Төрийн банкаар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Н.Намжилмаагийн Солонгос улс руу зорчих виз гаргуулах зорилгоор өгсөн 2.500.000 төгрөгийг завшсан,
6. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Төрийн банкаар 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэн О.Саранцэцэгийн Солонгос улс руу зорчих виз гаргуулах зорилгоор итгэмжлэн өгсөн 5.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,
7. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр иргэн Д.Хандармаагийн Солонгос улс руу зорчих визний баталгаа байршуулахаар өгсөн 5.700.000 төгрөгийг, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр өөрийн туслах Э.Ундрахын дансаар 510.000 төгрөг, нийт 6.210.000 төгрөгийг хувьдаа завшсан,
8. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Төрийн банк дотор 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Т.Алтанзулын Солонгос улс руу зорчих виз гаргуулахаар өгсөн 5.900.000 төгрөгийг хувьдаа завшсан,
9. Э.Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Төрийн банкны салбараас 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр иргэн Д.Ууганцэцэгийн Солонгос улс руу зорчих виз гаргуулахаар өгсөн 900.000 төгрөгийг хувьдаа завшсан,
10. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 3 дугар сарын 31-ний өдөр иргэн С.Жаргалсайханы Солонгос улс руу зорчих зорилгоор өгсөн 2.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,
11. 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 6 “в” байрны 15 тоотод иргэн Э.Ундармаагийн Солонгос улс руу зорчих виз гаргуулах зорилгоор өгсөн 6.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,
12. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэн Н.Ундармаагийн Солонгос улс руу зорчих зорилгоор өгсөн 3.200.000 төгрөгийг хувьдаа завшсан,
13. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өмчийн харилцааны газарт 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Л.Нарантуяагаас Солонгос явах хүмүүсийн визний баталгааны мөнгө гэж байршуулж мөнгөө өсгүүлэхээр зээлүүлсэн 5.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,
14. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Өмчийн харилцааны газарт 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Х.Сэлэнгээгээс, Л.Нарантуяагаар дамжуулан, мөнгөө өсгүүлэх зорилгоор зээлүүлсэн 7.000.000 төгрөгийг хувьдаа завшсан,
15. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 2 дугаар сард иргэн С.Сайнжаргалын Солонгос улсын виз гаргуулах зорилгоор өгсөн 5.300.000 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ц.С-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 болгон өөрчилж, Ц.С-г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч эд хөрөнгийг авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С- 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-н цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 30-89 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө, улсын бүртгэлийн Ү-2204003001 дугаартай орон сууцыг битүүмжилснийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-аас нийт 121.803.436 төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогч нарт шийтгэх тогтоолын хавсралтад заасны дагуу олгож, Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь "Э" ТББ амьдралын бололцоо муу, орон гэргүй иргэдийг хооллож, ундалж тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Төрийн бус байгууллагаараа дамжуулж Солонгос улсын хэд хэдэн төрийн бус байгууллагатай хамтарч ажиллаж өнөөдрийг хүрсэн. Миний зүгээс ядуу төлбөрийн чадваргүй, өндөр настан, хүнд өвчтэй иргэдийг Төрийн бус байгууллагаар дамжуулж Солонгос улсын эмнэлэг, сувиллын газар руу холбож өгч байсан. Энэхүү хэрэгт иргэд хоорондын зээлийн гэрээтэй маргааныг нягталж шалгахгүй хохирлын хэмжээнд хамтатган шийдсэн. Ямар нэгэн залилж, хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу явагдаж, хэт нэг талыг барьж, бүрэн гүйцэт хийгдээгүй. Хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй байхад нягталж шалгаагүй. Миний хувьд хууль эрх зүйн мэдлэг муутайн улмаас энэхүү гэмт хэрэгт холбогдоод байна. Нэр бүхий иргэдийн хохирлыг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулна. Улсын яллагч 3 жилийн хорих ял оногдуулахаар санал болгосон байхад миний эрх зүйн байдлыг дордуулж, шүүх 5 жилийн ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд дээрх зөрчлүүд бүрэн хийгдээгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү. Хохирогч нарыг хохиролгүй болгох боломжоор хангаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.С-н өмгөөлөгч Т.Мөнх-Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. Ц.С-н үйлдлийг гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцсон. Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэх санаатай байдаг бол шүүгдэгчийн үйлдлээс харахад энэ шинжийг агуулаагүй болохыг хохирогч С.Уранчимэг, Б.Бадамаа, А.Нарантуяа нарын нэр бүхий 16 хохирогчийн мэдүүлгээс харагдаж байдаг. Ингэснээрээ бусдыг өмчийг хариу төлбөргүй хууль бусаар өөртөө шилжүүлэх санаа зорилго агуулаагүй болох ба гэмт хэргийн шинжийг агуулсан гэх нь эргэлзээтэй байна. Шүүгдэгчийн хувьд дээрх хүмүүсийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан хэдий боловч Солонгос улс руу зорчуулах үүргээ биелүүлсэн боловч шүүгдэгчийн хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар зарим хүмүүсийн виз нь элчин сайдын яамнаас “тухайн хүмүүсийг өөрийн улсад нэвтрүүлэх боломжгүй гэж татгалзсан байдаг.
Дээрх иргэдийг хохироосон гэж үзэхдээ шүүхээс энэ нөхцөл байдалд үнэлэлт өгөлгүйгээр "мөнгө өгөөд түүнийгээ аваагүй хүн бүхэн хохирогч" гэж үзэж, ял халдаасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.
2. Залилан мэхэлсэн шинж агуулаагүй байж болох үйлдлийг ялгаж үзээгүйгээс болж шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон болох тухай:
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар яллагдагч өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээхгүй ба мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг эрх бүхий этгээд яллах болон цагаатгах талын нотлох баримтыг хамтад нь бүрдүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүгдэгчийг 36 хүнийг хохироож "бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн" гэх зүйл ангиар ял шийтгэсэн. Дээр дурдсанаар аль үйлдэл нь залилан мэхэлсэн гэдгийг ялгаж үзээгүйгээс хохирлын хэмжээ нь илтэд зөрүүтэй гарч шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц байдлаар хэрэгт авагдсан байна. Хэрэв тухайн үйл баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж "залилан мэхлэх" шинж агуулаагүй болохыг тогтоосон бол шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлын хэмжээ багасаж, гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх байсан. Анхан шатны шүүхээс ч мөн энэхүү нөхцөл байдлыг хайхраагүйн үндсэн дээр 5 жил хорих ял оногдуулсан байна.
Дээрх хүмүүст учруулсан хохирол нь залилан мэхлэх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол биш болох талаар тогтоосон бол нийт учруулсан хохирлын хэмжээнээс 72.630.000 төгрөг хасагдаж, үлдэх хохирол нь залилан мэхэлсэн гэмт үйлдэл хийж бусдад учруулсан хохирол гэж дүгнэгдэх боломжтой байсан.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болох тухай:
Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хууль ёсны байх зарчим, гэм буруугүйд тооцох зарчим, гэм буруутай этгээд өөрөө хариуцлага хүлээх зарчмуудыг зөрчиж ял халдаасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хохирогч Л.Нямаа, В.Ундармаа, Г.Ганзул, гэрч А.Лхагва, Ш.Соёл-Эрдэнэ нарыг шүүх хуралдаанд байлцуулж мэдүүлэг авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.
Иргэний болон Улс төрийн эрхийн пактийн 14 дүгээр зүйлийн 14.3.е-д өөрийнх нь эсрэг мэдүүлэг өгч байгаа гэрчийг байцаалгах буюу байцаалгуулах эрхийн талаар заасан байдаг. Хэрэгт авагдсанаар А.Лхагва, Ш.Соёл-Эрдэнэ нар бусдад виз гаргаж гаргаж өгдөг. Ц.С-д залилуулсан гэх С.Уранцэцэг, Д.Ууганцэцэг нар эдгээр хүмүүст мөнгөө өгсөн болох талаар мэдүүлдэг. Мөн эдгээр гэрчүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад худал мэдүүлэг өгсөн буюу "Ц.С-д виз гаргуулахаар ирсэн хүмүүсийг зуучилж байгаагүй. Мөнгө төгрөг авсан зүйлгүй" гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ц.С-н эрхлэн явуулдаг “Э” ТББ-с болон Ц.С-н нэрээр "Визний хураамж", "Виз" гэх утга агуулга бүхий гүйлгээнүүд хийгдсэн байдаг. Энэ нь гэрч болох этгээд тухайн хэрэгт хамааралтай байх эргэлзээ бүхий үндэслэлийг бий болгож байгаа бөгөөд гэрч хууль сануулсаар байтал худал мэдүүлэг өгсөн, тухайн мэдүүлэг нь шүүгдэгчийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх байдлаар хэрэгт авагдсан байдаг. Иймд өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хүлээн аваагүй нь дээрх зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна.
Үүнийг мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа байгууллага, хэрэгт хяналт тавьж буй прокурор шалган тогтоох ажиллагаа явуулаагүй. Гэвч энэхүү нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр "бусдын өмнөөс" шүүгдэгчид ял оногдуулсан явдал нь өөрөө хариуцлага хүлээх зарчмыг зөрчсөн байна.
Иймээс Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ц.С-н өмгөөлөгч Б.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Шүүгдэгч Ц.С-н өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, харин залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Хэргийн ямар үйл баримтад дүгнэлт хийж, 5 жилийн хорих ял оногдуулсан гэдэг нь ойлгомжгүй байна. Энэ нь засаж болохгүй процессын алдаа. Шүүгдэгч болон өмгөөлөгч Т.Мөнх-Оргил нарын гаргасан давж заалдах гомдолтой санал нэг байна. Учир нь нэр бүхий 36 хохирогч нь өөрсдөө тухайн цаг хугацаанд Солонгос улсад эмчилгээ хийлгэхийг хүссэн. Зөвхөн визийн хугацаа хэтрүүлсэн энэ нөхцөл байдлаасаа болж дундын барьцаа болгож тавьсан мөнгийг Солонгос улсын тал буцааж өгөхгүй гэсэн. Тэгвэл гэмт хэргийн зорилго нь юу болох, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан болон “Э” төрийн бус байгууллага нь иргэдийг хохироож байгаа, эсвэл Ц.С гэж хүн хохироож байгаа эсэхийг ялгаж салгаагүй. Яагаад гэвэл хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгээр мөнгийг дандаа байгууллагын данс руу шилжүүлсэн байдаг. Ц.С гэх хүний харилцах дансанд ямар ч мөнгө шилжүүлээгүй. Ц.Мягмардорж нь мэдүүлэгтээ “надад ядуу хүмүүст хувцас хоол хүнсний асуудлыг шийдвэрлэнэ гэдэг байдлаар мөнгийг авсан” гэсэн. Ц.Мягмардоржтой уулзахад Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэст Найданжав гэх хүн ажилладаг. Энэ хүн нь тухайн цаг хугацаанд 30.000.000 төгрөгийн зарлага юутай холбогдож байсан, хаанаас, хэнээс хүнс болон хувцас хэрэглэлийг авч бусад хүмүүст тараагдаж байсан гэдгийг тодорхой мэдэж байсан. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд амаар хүсэлт гаргасныг хүлээж аваагүй. “Э” ТББ-н санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэх гэж байхад данс нь хаагдсан. Дээрх ажиллагааг хийгээгүй байж нэр бүхий 36 хүнийг залилсан, 196.000.000 төгрөгийн хохиролтой гэж дүгнэж, шийтгэх тогтоол гарч байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.
Хохирогч Ц.Мягмардорж тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.
Хохирогч Б.Ариунтуяагийн өмгөөлөгч Ж.Оюунболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.С нь Б.Ариунтуяагийн өмчлөлийн орон сууцыг “Яаралтай байраа барьцаанд тавиад мөнгө зээлээч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Э” ТББ-д санхүүжилт орж ирэхээр мөнгийг чинь өгнө” гээд 13.000.000 төгрөг, 10.000.000 төгрөг, мөн 700 долларыг залилж авсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Э” ТББ-д санхүүжилт орж ирэх байсан гэх баримт хэрэгт байдаггүй. Анхан шатны шүүхээс Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Чингэлтэй дүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хохирогч Лхагваагийн Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ц.С намайг залилаагүй гэж мэдүүлж байна. Би хүүгийнхээ 20.000 төгрөг, өөрийнхөө цуглуулсан нийт 10.800.000 төгрөгийг Төрийн банк дээр очиж Ц.С-д өгсөн. “таны хүүхдийг эмчилгээнд явуулж өгнө” гэж хэлээд гарын үсэг зурж авсан. Би тухайн үед Ц.С-с “миний дүү ингэж болохгүй, эгчдээ олоод өгчих, гэр орны дарамтад хэцүү байна” гэж уйлж гуйж байсан. Гэтэл надаас хойш олон хүнийг залилсан байсан. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах гомдлуудыг зөвшөөрөхгүй...” гэв.
Хохирогч Лхагваагийн Н-ийн өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Оюунболд өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “мөнгийг эргэж өгөхгүй гэсэн санаа зорилго агуулаагүй, виз нь гараагүй учир ийм асуудал үүссэн” гэж тайлбарлаж байна. Ц.С мэдүүлэхдээ Солонгос улс дахь байгууллагыг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд тавьж байсан боловч шалгаж өгөөгүй гэсэн. Хавтаст хэрэгт Бүгд Найрамдах Солонгос улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас цахим шуудангаар ирүүлсэн хариу авагдсан. Уг цахим шууданд Солонгос Улсын виз мэдүүлсэн, манай улсын ямар нэг байгууллагатай хамтран ажилласан, дансанд нь мөнгө ороогүй гэсэн байдаг. Виз нь бүтэхгүй бол мөнгийг буцааж өгөх бүрэн боломжтой байхад буцааж өгөөгүй. Дараа дараагийн залилах гэмт хэрэгтээ ашиглаж байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа 2-3 жил үргэлжилсэн. Энэ хугацаанд “Э” ТББ-ын бусад гишүүдийг шалгуулах бүрэн боломжтой байсан. Гэмт хэргийн улмаас хохирсон хүмүүс, хохирлын хэмжээ зэргээс үзэхэд ял хүндэдсэн асуудал байхгүй. Хохирогч Л.Н-с 10.800.000 төгрөг авч хохироосон. Энэ үйлдлийг хохирогчийн эмзэг байдлыг далимдуулсан гэж үзэхээр байна. Хохирогч Л.Н-н хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байхад эмчилгээнд явуулна гэж хэлээд мөнгийг нь залилсан. Мөрдөн шалгах явцад шинэ үйлдэл нэмэгдэж байсан. Одоо хэргийг мөрдөн байцаалтад буцаасан ч гэсэн хохирлыг төлөх эсэх нь эргэлзээтэй байна. Давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.
Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.С-н гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. “Э” ТББ-н гишүүдийг шалгах үндэслэлгүй. Учир нь, Ц.С нь хүмүүсээс авсан мөнгөө байгууллагын үйл ажиллагаанд зарцуулаагүй болох нь тогтоогдсон. Мөн гэрчүүдийн мэдүүлгээр “Айрмэн” гэх Солонгос улсын төлөөлөгчийн газар Монголд байдаггүй болох нь нотлогдсон. Улсын яллагч 3 жилийн хорих ялын санал гаргасныг шүүх тухайн хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, 5 жилийн хорих ял оногдуулсан. Энэ нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг нь 10-15 жилийн хорих ялын санкцитай тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлж, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэсэн тул ял хүнддээгүй гэж үзнэ. 2015 оны Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгохоор заасан. Ц.С-н учруулсан хохирлын хэмжээ нь нийт 196 сая төгрөг болсон тул давж заалдах гомдол үндэслэлгүй. Мөн Ц.С нь хохирогч нараас мөнгө авахдаа “виз гаргаж өгнө” гэх байдлаар авсан. Ц.С нь виз гаргах эрх байхгүй. Тухайн Солонгосын компанитай хамтран ажилладаг гэх боловч гэрч нарын мэдүүлгээр үгүйсгэгдсэн. Ц.С нь авсан мөнгөөрөө хохирогч нарын визны баримтыг бүрдүүлсэн, орчуулга хийлгэсэн, Солонгос улс руу мөнгө шилжүүлсэн гэдэг боловч энэ талаар баримтыг гаргаж өгдөггүй. Солонгос улс руу мөнгө шилжсэн баримт байгаагүй. “Мөнгийг буцааж төлөхгүйгээр авах санаа зорилго байгаагүй, энэ байдал нь залилах гэмт хэрэг биш юм” гэж өмгөөлөгч үзэж байна. Гэтэл Улсын Дээд шүүхийн тайлбар, зөвлөмжид “хохирогчоос эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч өөрөө ашиглах боломж бүрдсэнээс залилах гэмт хэрэг төгс үйлдэгдэнэ” гэж заасан. Ц.С нь Ц.Мягмардоржоос 30.000.000 төгрөг зээлж авсан гэж байгаа боловч Ц.Мягмардоржийн мэдүүлгээр хуурч мөнгө авсан байдал тогтоогддог. Өөрөөр хэлбэл “ядуусыг хувцаслах тендер авна” гэж огт байхгүй зүйлийг хэлж уг мөнгийг авсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн талаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулах гэсэн боловч хүлээж авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэж гомдол гаргасан. Шүүх хуралдаан даргалагч нь оролцогч нараас эдгээр хүмүүсийг оролцуулах эсэхийг асууж тодруулсан. Түүнчлэн бусдын өмнөөс шүүгдэгчид ял оногдуулсан гэж гомдол гаргажээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар Ц.С нэр бүхий 36 хохирогч нарт хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Дээрх хохирогчдыг хамтран залилсан байдал тогтоогддоггүй. Иймд давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Ц.С холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Ц.С нь 2015 оны эхнээс 2016 оны 3 дугаар сарын хоорондох хугацаанд 36 удаагийн үйлдлээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах, “Солонгос улс руу зорчих виз гаргаж өгнө” гэх зэргээр бусдад 196.012.436 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Т.Гантулгын “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр миний төрсөн дүү Энэрэл нь “Э” ТББ-ын гүйцэтгэх захирал С-аар дамжуулан Солонгос улс руу яваад 2015 оны 10 дугаар сард Монголд ирсэн. Би Солонгос улс руу явахаар шийдээд 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр С-тай холбогдоход гадаад паспорттойгоо ирээд уулз гэж хэлсэн. Ингээд би С-ийн ажил дээр очиж уулзтал “визний хураамж 2.500.000 төгрөг байдаг, энэ мөнгийг өгчихвөл 14-21 хоногийн дотор виз чинь гарна гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа манай ээж өөрийнхөө данснаас 2.500.000 төгрөгийг миний нэрээр “Э” ТББ-ын дансанд шилжүүлсэн байсан...” /хх 1-н 45/,
хохирогч Б.Отгонсайханы “... Би 2015 оны 10 дугаар сард найз Нэргүйгээр дамжуулан Ц.С гэдэг эмэгтэйтэй танилцсан. Тухайн үед Ц.С надад өөрийгөө Солонгос улсын виз ажлын 10 хоногт гаргаж өгдөг гэж хэлж байсан. Тэгээд Солонгос явахаар болж 10 дугаар сарын 26-ны өдөр Ц.С-д 3.000.000 төгрөг данс руу нь шилжүүлж, мөнгө тушаасан баримтаа ажил дээр нь аваачиж өгсөн... Одоо гар утсаа авахгүй зугтаагаад байна...” /хх 1-н 49/,
хохирогч Б.Мөнхцэцэгийн “...Би 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ц.С-тай уулзаад Солонгос улсын виз гаргуулахаар ярилцаж тохиролцоод визний мөнгө гэж түүний компанийн данс руу 2.500.000 төгрөг шилжүүлээд өөрийн гадаад паспорт, цээж зураг мөнгө тушаасан баримтын хамт өгсөн...” /хх 1-н 54/,
хохирогч С.Баясгалангийн “... 2015 оны 10 дугаар сарын дундуур манай хөрш айлын Оюунаар дамжуулж, Ц.С гэх хүнтэй танилцсан. Ц.С-тай Оюунаагийн гэрт нь уулзсан. Тэр үед би өөрийн хоёр дүү Хүрэлчулуун, Уртнасан нарыг Солонгос улс руу явуулмаар байна гэж ярьсан. Тэгтэл маргааш бичиг баримтаа бүрдүүлээд ир, 7-10 хоногийн дотор виз гарна гэж хэлсэн. Би нэг дансанд 5.000.000 төгрөг байршуулаад 900.000 төгрөгийг “Э” гэсэн дансанд хийсэн... Ц.С нь анх 3 сарын хугацаатай Солонгос улсын аяллын виз гаргаж өгнө гэж манай нөхөр бид хоёроос 5.000.000 төгрөг авсан...” /хх 1-н 57/,
хохирогч С.Чинчулууны “...2015 оны 10 дугаар сард манай эгч Баясгалан надад Солонгос улсын виз гаргадаг хүн байна гэж хэлсэн. Тэгээд би Ц.С гэдэг хүнтэй нь уулзаж мөнгө шилжүүлэх дансны дугаар авсан. Тэгээд тус данс руу нь 6.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд өөрийн эхнэр Уртнасан бид хоёр бичиг баримтаа өгсөн. Тэгээд Ц.С нь тухайн үед 14 хоногийн дотор виз гарна гэж хэлсэн. Тэгээд бүр болохгүй болоод 2016 оны 2 дугаар сарын дундуур Ц.С-тай уулзаж нотариат орж гэрээ хийсэн. Одоо виз чинь гарна гээд худлаа ярьсаар байгаад одоог хүрсэн...” /хх 1-н 60/,
хохирогч С.Уранчимэгийн “...Соёл-Эрдэнэ “нэг найдвартай виз гаргадаг хүн байна” гээд Ц.С гэдэг эмэгтэйтэй уулзуулсан. Ц.С нь өөрийгөө “Э” ХХК-д тэргүүн ажилтай гэсэн. Ц.С нь найдвартай гаргаж өгнө, одоо та мөнгөө өгөх ёстой гээд 5.000.000 төгрөг нэхсэн. Тэгээд би 2016 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 5.000.000 төгрөгийг “Э” ХХК-ийн дансанд тушаасан. Түүнээс хойш “болоогүй байна” гэсээр одоог хүрч байна...” /хх 1-н 65/,
хохирогч Г.Хатанбаатарын “...2015 оны 10 дугаар сард Баясгалан гэдэг эгчээр дамжуулж “Э” ТББ-ын захирал Ц.С гэх хүнтэй танилцсан. Эхнэр бид хоёр Солонгос улс руу явах хүсэлтэй байна гэхэд Ц.С яаралтай мөнгө байршуулах хэрэгтэй, виз ажлын 10 хоногт гарна гэж хэлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 6-ны өдөр Ц.С-н өгсөн “Э” ТББ-ын дансанд 6.000.000 төгрөг хийсэн... намайг нэг баталгаа бичиж өгөөд чи хүлээж бай гээд хүлээлгэсэн. Одоог хүртэл миний виз гараагүй байна...” /хх 1-н 70/,
хохирогч Б.Ганбатын “...Би виз гаргадаг газар хайж “Э” ТББ-ын захирал Ц.С гэх хүнтэй уулзсан. Ц.С нь энэ данс руу 2.500.000 төгрөг хийвэл 10 хоногийн дотор виз гарна гэж хэлсэн. Тэгээд би тухайн дансанд 2.500.000 төгрөгийг хийгээд хүлээсэн. 10 хоног өнгөрөөд асуухад удахгүй гарна гэсэн. Түүнээс хойш сүүлдээ бүр офиссоос нүүчихсэн байсан. Тэгээд утас нь холбогдохгүй болчихсон...” /хх 1-н 74-75/,
хохирогч Н.Намжилмаагийн “... Би Ц.С гэх хүнтэй уулзаад хүү Ж.Оюунбаатарыг Солонгос улс руу явах виз гаргаж өгөөч гэж асуусан. Тэгэхэд Ц.С “болно, болно манайх угаасаа 10-14 хоногийн дотор виз гаргана, маргааш өглөө хүүхдийнхээ бичиг баримтыг аваад хүрээд ир” гэсэн. Бичиг баримт хүлээж аваад Ц.С нь “өнөөдөр 3 цагаас өмнө 2.500.000 төгрөг Төрийн банкны дансанд хий” гэсэн... Тэгэхээр нь би гараад Сэлэнгэ рүү яриад Зоригоо гэдэг хүнээс 2.500.000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлж, банкаар шилжүүлж аваад тэр мөнгөө шууд Ц.С-н надад өгсөн данс руу хийсэн...” /хх 1-н 82/,
хохирогч Лхагвагийн Н-ийн “...Миний хүү Энх-Амгалан нь төрөхдөө гэмтээд суумгай болсон... Манайд худ ураг Өлзийхүү эгч Ц.С гэгч хүнийг дагуулж ирсэн. Би ийм хүүтэй, хүүгээ эмчлүүлэх гэсэн юм гэхэд Ц.С нь эмчилгээний виз гаргаж туслая гэсэн. Тэгээд би та хоёроос мөнгө авахгүй гэж хэлсэн. Тэгээд эхний ээлжид нэг хүний 350.000 төгрөг өгдөг гээд надаас 700.000 төгрөг авсан. Нийт надаас 800.000 төгрөг эхний ээлжид гэж авсан. Тэгэж авч яваад 2 цагийн дараа над руу утсаар залгаад “Нараа эгч ээ, одоо таниас бүх юм шалтгаална, барьцаа мөнгө байршуулаадах” гэсэн. Тэгээд надад “Э” гэдэг дансанд 1 хүний 5.000.000 төгрөг, гээд 10.000.000 төгрөг байршуул гэхээр нь шилжүүлсэн. Тэгээд Ц.С руу залгаж асуухад “хүү та хоёрын виз гарчихсан, 20-ны өдөр гэхэд та хоёр явчихна гэж хэлсэн. Хүлээгээд байхгүй болохоор нь таньдаг хүнээрээ асуулгахад хүү бид хоёрын визны материал элчин сайдын яаманд ирээгүй байна гэж хэлсэн...” /хх 1-н 84-85/,
хохирогч О.Саранцэцэгийн “... Би мөнгөө бэлдчихээд эргээд Ундрахтай ярихад надад Ц.С гэх эмэгтэйтэй холбож өгсөн. Тэгээд Ц.С-тай уулзахад надад данс бичиж өгөөд энэ данс руу мөнгөө хий гэж хэлсэн. Надад тайлбарлахдаа эмчилгээний виз нь 1 сарын хугацаатай, тэндээ очоод сунгуулж болно, харлаж болохгүй гэж хэлсэн. Тэгээд нэг хүн рүү утасдаад миний дансанд 15.000.000 төгрөг байршуулсан. Эргээд Ц.С-тай уулзаж, паспорт, өвчний карт зэрэг бичиг баримтыг өгсөн. Тэгээд 7-10 хоногийн дотор виз чинь гарна гэж хэлээд алга болсон... Ц.С нь анх Солонгос улсын эмчилгээний визээр нэг сарын хугацаатай явуулж өгнө гэж хэлээд 5.000.000 төгрөг барьцаа болгож авсан. Би Солонгос улс руу яваад ирсэн. Гэхдээ барьцаа 5.000.000 төгрөгөө авч чадаагүй... Ц.С нь миний барьцааны 5.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар Солонгос улс руу шилжүүлдэг гэж хэлсэн. Би Солонгост байдаг Ц.С-тай хамтарч ажилладаг Батчимэг гэдэг эмэгтэйтэй холбогдож асуухад “бид нар барьцаа мөнгө авдаггүй, үл хөдлөх хөрөнгө л барьцаалдаг...” гэж хэлсэн...” /хх 1-н 88-89/,
хохирогч Д.Хандармаагийн “... 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Ц.С гэдэг хүнтэй утсаар холбогдож “аяллын виз аваад ээжтэй хамт явмаар байна” гэхэд “миний дансанд 5.000.000 төгрөг байршуулаад надад 700.000 төгрөг өгөөд виз гаргуулж болно, эсвэл 2.500.000 төгрөгөөр гаргаж болно” гэж хэлсэн. Би ахаасаа мөнгө зээлээд маргааш нь Ц.С-ийн данс руу 5.700.000 төгрөг хийсэн. Тэгээд маргааш нь “ээж чинь хамт явж болно, бичиг баримтыг нь бүрдүүлээд ир” гэсэн. Тэгээд цагаан сарын дараа Ц.С-тай ярихад “виз хар даруулчих гээд байна, чам руу элчингээ ярьвал ингэж хэлээрэй” гэж үг зааж өгсөн. Тэгээд нэмж 510.000 төгрөг өг гэхээр нь Ц.С-ийн туслах Э.Ундрах гэх хүний данс руу уг мөнгийг шилжүүлсэн. Тэгээд 3 сарын 4-ний өдөр Ц.С надад “үл хөдлөхийн гэрчилгээ олоод ирвэл барьцаа 5.000.000 төгрөгийг чинь буцааж өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь ахынхаа үл хөдлөхийн гэрчилгээг Ц.С-д өгсөн. Түүнээс хойш 5.000.000 төгрөг ч үгүй, гэрчилгээг ч буцааж өгөөгүй...” /хх 1-н 91-92/,
хохирогч Н.Өлзийбаярын “... Ц.С-тай уулзахад “виз гаргахад асуудал байхгүй, 7-10 хоног болно, “Э” ТББ-д ерөнхий захирлаар ажилладаг” гэж хэлсэн. Үйлчилгээний хөлс нь 500.000 төгрөг болно, харин 3.000.000 төгрөг нь барьцааны мөнгө байгаа юм гэж хэлсэн. Тэгээд 3.000.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Тэгээд 7 хоногийн дараа Ц.С-тай холбогдоход “хүлээж бай, удахгүй” гэсээр байгаад өдийг хүртэл мөнгө өгөөгүй...” /хх 1-н 96/,
хохирогч Т.Алтанзулын “... Аяллын визэнд орох гээд Солонгос улсын элчингийн орчим Ц.С гэх хүнтэй уулзахад “зуучлалын мөнгө 900.000 төгрөг байдаг юм, элчингийн дансанд 5.000.000 төгрөг байршуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь Ц.С-н “Э” ТББ-ын дансанд 900.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь өөрийнхөө нэр дээр Голомт банкны данс нээлгээд 5.000.000 төгрөг байршуулаад бичиг баримтаа бүрдүүлээд Ц.С-д өгсөн. Түүнээс хойш 21 хоног хүлээсэн, гэтэл Ц.С нь над руу эргэд яриад аяллаар болохгүй, эмчилгээгээр гарах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр нь би яаж гарах вэ гэтэл “элчингийн дансанд байгаа 5.000.000 төгрөгийг миний дансанд байршуулахад болно гэсэн тул Ц.С-н дансанд уг мөнгийг байршуулсан... Түүнээс хойш бүтэн сарын хугацаа өнгөрсөн, удахгүй гээд л яваад байсан... Ингээд 2016 он гараад мөнгө болон бичиг баримтаа авъя гэсээр байгаад гадаад паспортоо буцааж авсан. Тэгэхэд виз гараагүй болох нь тогтоогдсон...” /хх 1-н 101/,
хохирогч Г.Ганзулын “... Би Солонгос улсын виз гаргуулах зорилгоор Ц.С гэх эмэгтэйд 3.500.000 төгрөгийг бэлнээр, 4 хоногийн дараа 1.000.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн... Би үлдэгдэл 2.400.000 төгрөг нэхэмжилж байна...” /хх 1-н 104/,
хохирогч Д.Ууганцэцэгийн “... Би Ц.С гэх эмэгтэйтэй уулзахад өөрийгөө “Э” ТББ-ын тэргүүн гэж танилцуулсан бөгөөд манайх ямар нэг асуудалгүйгээр виз гаргаж өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь “Э” ТББ-ын дансанд 900.000 төгрөг хийсэн... Тэгээд Солонгос улсын элчин сайдын яамнаас очиж асуутал “та хуурамч материал бүрдүүлж өгсөн байна” гэсэн. Ц.С-тай ярихад “харин тийм ээ, виз чинь гарсангүй, уучлаарай, 2-3 хоногийн дараа мөнгийг чинь өгчихнө” гэж хэлсэн. Түүнээс хойш сураг тасарсан...” /хх 1-н 108/,
хохирогч Б.Бадмаагийн “... Тэгээд Ц.С-тай уулзахад “виз гарахад асуудал байхгүй” гэхээр нь нөхөр Дамдинг Солонгос улсад 3 сарын хугацаатай явуулахаар болсон. Гэтэл Ц.С 2.500.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Түүний дагуу Ц.С-н найз Нарангэрэл гэдэг хүний данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн... Одоо болтол 2.500.000 төгрөгөө авч чадаагүй...” /хх 1-н 113/,
хохирогч С.Жаргалсайханы “... Би Эрдэнэт хотоос Улаанбаатарт ирж, Ц.С гэдэг хүнтэй уулзахад “манай байгууллага эмчилгээний журмаар иргэдийг гаргадаг, гэхдээ эмчилгээний мөнгийг байгууллагын дансанд хийдэг, барьцаа хөрөнгө гэж 5.000.000 төгрөг байршуулдаг гэхээр нь надад бэлэн мөнгө байхгүй гэхэд “тэгвэл үл хөдлөх хөрөнгө тавина” гэж хэлэхэд нь зөвшөөрсөн юм. Тэгээд Ц.С-д паспортоо өгөхдөө эмчилгээний зардал гэж бэлнээр 2.000.000 төгрөг өгсөн...” /хх 1-н 116/,
хохирогч Д.Мөнхзулын “... Ц.С-ийн ажлын газарт орж бэлнээр 2.500.000 төгрөг өгсөн. Манай нөхрийг 10 хоногийн дотор Солонгос улс руу эмчилгээний журмаар виз гаргаж өгнө гэж хэлсэн. Сар гаруйн дараа Ц.С-тай уулзаж юу болсон талаар асуухад “удахгүй бүтнэ арай болоогүй байна” гэдэг байснаа сүүлдээ ... гар утсаа авахаа больж сураггүй болсон...” /хх 1-н 119/,
хохирогч Д.Болортуяагийн “... Ц.С-тай утсаар холбогдоход “та явна гэвэл би таныг 21 хоногийн дотор “Э” компаниар дамжуулж, 3.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсэн юм. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр данс руу нь 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” /хх 1-н 129/,
хохирогч Э.Ундармаагийн “...2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр интернэтээс зар харж байгаад Солонгос улсын виз гаргана гэсэн зар байхаар нь залгаж асуухад “виз гаргана” гэсэн. Тэгэхээр нь би маргааш нь “Э” гэсэн хаягтай төрийн бус байгууллага дээр очиж Ц.С гэдэг хүнтэй уулзсан. Ц.С надад “манайх найдвартай, би өөрөө батлан даалтанд авна, цаанаас Солонгос хүн угтаж авна, би өөрөө чамайг дагуулж явна” гэсэн. Би үнийг нь асуухад “6.000.000 төгрөгөөр гаргана, урьдчилгаа авахгүй, бүгдийг нь авна” гэхээр нь гэр бүлийнхэнтэйгээ ярилцана гээд явсан. Гэтэл Ц.С миний араас байн, байн ярьсаар 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр манай гэрт ирж надаас 980 ам доллар 2.300.000 вон өгсөн... Одоогийн байдлаар 4.000.000 төгрөг буцааж өгсөн ба 2.000.000 төгрөг үлдсэн...” /хх 1-н 141/,
хохирогч Ц.Мягмардоржийн “...Би “Тэди” төвд лангуу түрээслэн ажиллуулдаг бөгөөд миний хажууд суудаг Нарангэрэл гэх эмэгтэйн найз Ц.С гэх эмэгтэй нь Баянгол дүүргээс ядуусыг хувцаслах 150.000.000 төгрөгийн тендерт оролцох гэж байна, урьдчилгаа 30.000.000 төгрөг байршуулах хэрэгтэй байна. Надад зээлээч 14 хоногийн хугацаанд мөнгийг чинь буцаагаад төлчихнө гэж гуйсан. Тэгэхээр нь би тэр хоёртой ярилцаад тендерийн материалтай нь танилцсаны үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр “Тэди” дотор зогсож байгаад лангуун дээрээсээ 30.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд хэсэг хүлээгээд аргаа бараад Нийслэл дээр нь очоод Ц.С-н гэх “Э” ТББ нь ядуусыг хувцаслах тендерт оролцож байгаа юм уу гэж асуухад “тийм тендер огт зарлагдаагүй” гэж хэлсэн. Харин “Э” ТББ-д ядуусыг хооллож ундлах мөнгө гэж сард 7.000.000 төгрөг өгдөг гэж хэлсэн. Би залилуулсан гэдгээ мэдээд Ц.С-тай уулзахад “Би Солонгос руу виз гаргаж өгч байгаа, нэг хүнээс 5.000.000 төгрөг авч тул удахгүй мөнгийг чинь өгнө, санаа зоволтгүй” гэж хэлдэг болсон...” /хх 1-н 157/,
хохирогч Н.Ундармаагийн “...2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 32-ын тойрогт байх хамаатныдаа байтал Ц.С над руу залгаад “би виз гаргадаг хүн байна, Саппоро дээр байна, хурдан хүрээд ир” гэхээр нь Саппоро төвийн урд автобусны буудлын хойно байх хоолны газар ортол Ц.С сууж байсан. Би Ууганаагийн хэлсэн хүн байна гэтэл “аан за за, одоо мөнгөө авна, 3.200.000 төгрөг, 2.500.000 төгрөг нь БНСУ-д очоод тэндээ харлаж үлдэж болохгүй байхын барьцаа байгаа юм. Харин 700.000 төгрөг нь визний материал бүрдүүлэхэд чинь хэрэгтэй” гэсэн. Тэгээд бид 2 хоолны газраас гараад хажуу талд байх нотариат ороод нэг гэрээ хийсэн бөгөөд уншиж үзэхэд зээлийн гэрээ гэж байсан. ...Нотариат орохоосоо өмнө би 2.500.000 төгрөгийг нь Саппорогийн хажууд байх Төрийн банк руу орж 102200299574 тоот дансанд шилжүүлсэн. Харин 700.000 төгрөгийг нь нотариатын байр дотор бэлнээр өгсөн... Тэгээд утсаа авахгүй байсан бөгөөд мессежээр хариу ирдэг байсан. “Виз гарах болоогүй байна, гарахаар нь би хариу хэлнэ” гэж хэлсээр байсан...” /хх 1-н 164/,
хохирогч Д.Эрдэнэболорын “... Би Оюунгэрэл гэх хүн рүү залгатал би гаргаж өгч чадахгүй надад эмчилгээний виз гаргадаг таньдаг хүн байгаа тэр хүнтэй уулзуулж өгье гэсэн. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Оюунгэрэл бид 2 Ц.С-тай 1 дүгээр эмнэлгийн хажууд уулзаад ярилцтал Ц.С надад хандаж “чи хамгийн гол нь харлаж болохгүй 2 хүний батлан даалт хэрэгтэй, мөн барьцааны 5.000.000 төгрөг, визний хураамж 700.000 төгрөг, би 5 сая төгрөгийг БНСУ-ын эмчилгээний код гаргах барьцаа мөнгө болгож авна гэсэн бөгөөд надад данс өгөөд мөнгөө хийчих гэхээр нь би энэ дансанд хийх гэтэл хаалттай данс байсан... Ц.С хагас сайнд хийчихье карго ажилладаг юм мөнгөө бэлнээр надад өгчих гэхээр нь би Бродвей нэртэй ресторанд орж, 5.700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Ц.С “Э” гэсэн тамга тэмдэг дараад надаас мөнгө авсан...” /хх 1-н 186/,
хохирогч А.Нарантуяагийн “... Би Ц.С-тай утсаар ярьтал “манайх виз гаргаж байгаа, та Саппоро төв дээр хүрээд ир” гэсэн. Тэгээд Саппоро худалдааны төв дээр ирээд Ц.С-тай уулзахад эмчилгээний виз гаргахад 4.500.000 төгрөг байршуулсан. Энэ мөнгөний 500.000 төгрөг нь үйлчилгээний хөлсөнд явдаг гэж хэлсэн. Тэгээд би “бэлэн 1.000.000 төгрөг байна, үлдэгдэл мөнгийг маргааш зээл хөөцөлдөж байгаад өгье” гээд Ц.С-д өгсөн. Ц.С сая төгрөгийг эмчилгээний код, үйлчилгээний хөлс, визний хураамж гэж хэлж авсан... би маргааш нь зээл хөөцөлдөөд бүтээгүй учир хэсэг байж байгаад... Ц.С-н ажиллуулдаг “Э” нэртэй ТББ-ын дансанд 2.900.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь би Хан-Уул дүүргийн Яармагт байх Төрийн банкаар тухайн дансанд үлдэгдэл 600.000 төгрөгийг хийсэн. Ингээд нийт 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн... Би хүлээгээд 14 хоног өнгөрсөн ба Ц.С “код чинь маргааш ирнэ, нөгөөдөр ирнэ” гэсээр байгаад өдий хүрсэн...” /хх 1-н 196-197, 205/,
хохирогч Лхүндэвчоёнгийн Нарантуяагийн “...Ц.С нь “би төрийн бус байгууллага ажиллуулж байгаа юм, манай байгууллага Солонгосын виз гаргаж өгдөг юм, гэтэл виз гаргуулах хүмүүс нь баталгааны мөнгөгүй байгаад байна. Визний баталгаанд 7.000.000 төгрөг зээлүүлж туслаач гэсэн... 2015 оны 7 дугаар сарын 21-ний үед дахиж мөнгө байвал өгөөч гэсний дагуу Сэлэнгээ эгч 7.000.000 төгрөг, би 5.000.000 төгрөг хувиасаа шилжүүлсэн... Ц.С нь төрийн бус банкны дансанд мөнгө хийлгэчихээд хэд хоногийн дараа буцаагаад өгнө гэж хэлээд залилсан...” /хх 1-н 247/,
хохирогч Х.Сэлэнгийн “...2015 оны 6 дугаар сард Нарантуяа нь “манай найзад мөнгө хэрэг болоод байна, удахгүй зохих хэмжээгээр өсгөөд өгнө” гэж хэлээд 7.000.000 төгрөг Нарантуяад бэлнээр өгсөн... Тэснээ би таныг Ц.С-тай танилцуулъя гэсэн. Би Ц.С гэдэг хүнтэй уулзаад “би чамайг танихгүй гэхдээ Нарантуяад итгээд чамд 7.000.000 төгрөг өгье” гэдгээ хэлсэн. Тухайн үед Солонгос явах хүмүүсийн визний баталгаа гэж мөнгө байршуулдаг юм гэж хэлсэн. Гэхдээ надад учрыг нь тодорхой тайлбарлаж өгөөгүй...” /хх 2-н 5/,
хохирогч Г.Ариунбатын “...Би гадаадад эмчлүүлэх талаар судлаад фэйсбүүк зарын дагуу Түмээ гэх залуутай уулзсан... 2 хоогийн дараа дахиад бичиг баримт бүрдүүлээд очтол Түмээ нь Ц.С гэх эмэгтэйтэй хамт сууж байсан... Ц.С надтай гэрээ хийж урьдчилгаанд 680.000 төгрөг бэлнээр авсан. 3 хоногийн дараа Ц.С над руу яриад барьцааны 5.000.000 төгрөгөө аваад ир гэхээр нь авч очоод Ц.С-д өгсөн...” /хх 1-н 227/,
хохирогч А.Алтанцэцэгийн “...Би Ц.С гэх хүний утасны дугаарыг хөрш Янжинсүрэнгээс аваад яриад очиж уулзахад хэрхэн виз гаргадаг талаараа ярьсан. Тэрээр “Солонгос руу эмчилгээний виз гаргадаг, олон хүн гарсан, 2.500.000 төгрөгөөр виз гаргана” гэж хэлсэн... Би Ц.С руу “хүүхдүүд нь гайгүй юу” гэсэн мессеж бичихэд над руу буцаж залгаад “та одоо мөнгөө өгчих, надад мөнгө хэрэгтэй байна, таны виз ажлын 2 долоо хоногийн дотор гарчихна, Нийгмийн даатгалын эгч сандаа шивэлт хийх гээд мөнгө нэхээд байна...” гэж шавдуулаад байсан тул би охин Мандхай руу залгаад “...нөгөө хүнтэйгээ уулзаад 700.000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэр өдрөө Ц.С охинтой маань уулзаад 700.000 төгрөг аваад, мөнгө авсан гэсэн баримт өгсөн байсан... Мөнгө авсны дараа Ц.С над руу залгаад үлдсэн мөнгөө хэзээ өгөх талаар асуусан... Ц.С надаас залилж авсан 2.400.000 төгрөгөөс 1.300.000 төгрөг шилжүүлсэн. Өөр мөнгө өгөхгүй байгаа ба “та цагдаа дээр өгсөн өргөдлөө авчих, тэгвэл би ойрын хугацаанд таны хохирлыг төлчихнө” гэж хэлсэн ч дахин мөнгө нэмж өгөхгүй, утсаа ч авахгүй зугтаад байсан...” /хх 2-н 15/,
хохирогч Л.Нямаагийн “...Миний ходоод өвддөг болохоор Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэе, мөн Ундармаа нүдний харааны шинжилгээ хийлгэх зорилгоор интернэт зарын дагуу холбогдож, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ц.С, Ундрах гэх хоёр эмэгтэйтэй уулзахад Ц.С нь би “Э” ТББ-ын гүйцэтгэх захирал юм, Ундрах манай байгууллагын бичиг баримт хүлээж авч Солонгос улс руу мэдээлэл явуулдаг ажилтан гэж танилцуулсан. “Солонгос руу эмчилгээний визийг компанийнхаа шугамаар найдвартай гаргаж өгнө, та нарын зүгээс зөвхөн өвчний оношоо бичээд гадаад паспортоо өгчих... барьцааны мөнгө 5.000.000 төгрөг, зуучлалын хөлс 510.000 төгрөг төлөөд 1 сарын хугацаатай эмчилгээний виз гаргаж өгнө” гэж хэлсэн. Тэгээд зөвшөөрч байвал Төрийн банкны 109200019590 тоот данс руу нэг хүний 5.510.000 төгрөгийг тушаачихаад хүрээд ир гэсэн. Үүний дагуу бид 2 төмөр замын вокзалын Төрийн банкинд нийт 11.020.000 төгрөгийг уг дансанд тушаагаад баримтаа аваад ... “Тэди” төвийн ар талын Скайтел дотор Ц.С-тай хамт ороод бид 2 тус тусдаа гэрээ байгуулаад бид хоёрын гадаад паспортыг аваад материал өгснөөс хойш хариу нь 4 хоногийн дараа гарна гэж хэлээд явсан... 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Ц.С над руу залгаад “Ундармаагийн виз татгалзсан хариу ирсэн, чиний эмчилгээний код ирсэн, би элчин орж кодыг чинь өгөөд 2 хоноод хариу гарна” хүлээж бай гэж хэлсэн. Тэрнээс хойш надтай холбогдохгүй байхаар нь Солонгос улсын элчин рүү залгаж асуухад таны нэрээр ямар ч виз мэдүүлсэн код ирсэн зүйл байхгүй байна гэж хэлсэн... /хх 2-н 46-47/,
хохирогч В.Ундармаагийн “...Нямаа бид хоёр Төрийн банк дээр 5.510.000 төгрөг тушаагаад нөгөө газраа буцаж очоод уулзсан... 4 хоногийн дотор хариу гарна, хүлээж бай гэж хэлээд 4 хоногийн дараа Ц.С руу залгаж асуухад “материалыг чинь шалгаж байна гэнэ, хүлээж бай” гэсэн. Ц.С нь Нямаагийн утас руу “Ундармаагийн визийг татгалзсан байна, Нямаагийн код ирсэн байна” гэж хэлсэн. Би маргаашаас нь эхлээд “виз гараагүй юм бол мөнгөө авъя” гэхэд “одоо мөнгийг чинь өгнө Солонгос руу явуулсан байгаа, тэндээс нааш нь шилжүүлж байгаа” гэж хэлээд өнөөдрийг хүргэсэн...” /хх 2-н 49/,
хохирогч С.Сайнжаргалын “... 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр БНСУ-ын виз гаргуулах зорилготой иргэн Ц.С-д урьдчилгаа 300.000 төгрөг, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед Ц.С бичиг баримтгүй явж байсан тул түүний найз Зууннаст нотариатын газар надтай зээлийн гэрээ хийсэн. Ц.С өөрөө болохоор 5.000.000 төгрөгийг тоолж авсан. 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа 300.000 төгрөгийг хүлээж авсан...” /хх 2-н 64-65/,
хохирогч Б.Дэлгэрбуянгийн “...2016 оны эхээр Солонгос улсад ажиллаж амьдардаг эгч Хоролмаагаар дамжуулан Ц.С гэдэг хүнтэй холбогдож байсан. Ц.С нь намайг Солонгос улс руу аяллын виз гаргаж өгнө гээд 2.000.000 төгрөг авсан. Тэрнээс хойш Ц.С-тай байнга холбоотой байсан боловч сүүлдээ ямар ч холбоо барилгүй алга болсон... Би Ц.С-н Төрийн банкны данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн...” /хх 5-н 30/,
хохирогч Ц.Энхсаруулын “...2015 оны 10 дугаар сард Ц.С гэгч эмэгтэйтэй найз Улаанхүүгээр дамжуулж танилцсан... Би Ц.С-д гадаад паспортоо Эрдэнэтогосын хамт өгсөн. Багануурт байж байтал “урьдчилгаа болгож мөнгө өгөх үү” гэхээр нь 1.000.000 төгрөгийг Төрийн банкны дансаар шилжүүлсэн. Тэгээд 14 хоногийн дараа утасдаарай” гэж хэлэхээр нь би утасдаад түүнээс хойш утасдсаар байгаад одоо бүр утсаа авахаа байсан...” /хх 5-н 143/,
хохирогч Ж.Эрдэнэтогосын “...Ц.С-тай Засгийн газрын 11 дүгээр байрны 1001 тоот өрөөнд очиж уулзахад өөрийгөө виз гаргадаг ажил хийдэг, эхний ээлжинд урьдчилгаа 1.000.000 төгрөг шаардлагатай гэж хэлсэн. Түүний дагуу Багануур дүүргийн Төрийн банкнаас “Э” ТББ-ын дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Ц.С-тай утсаар удаа дараа холбогдоход өнөө маргааш гэж явсаар байгаад алга болчихсон...” /хх 5-н 163/,
хохирогч Б.Ариунтуяагийн “... 2015 оны 9 сарын дундаас эхлэн миний танил Ц.С надаас мөнгө байвал зээлээч гэж гуйсан. Би тэгэхээр одоогоор надад бэлэн мөнгө байхгүй гэж хэлэхэд байраа барьцаалаад зээл аваад өгөөч гэж гуйсан. Ц.С эгч надад өмнө олон удаа тус болж байсан учраас би итгээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах 30 дугаар байрны 89 тоотын 29 м.кв хоёр өрөө байрыг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Солонго гэх хүнд хоёр сарын хугацаагаар, нэг сарын 5 хувийн хүүтэйгээр өөрийнхөө нэр дээр барьцаалан 13.000.000 төгрөгийг нотариатаар гэрчлүүлээд Ц.С, Солонго хоёр мөнгөө өгөлцөж авалцсан юм. 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ц.С, Солонго бид гурав Сүхбаатар дүүргийн нотариатаар гэрээг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгуулсан. 1 дүгээр сарын 14-ний өдөр Ц.С Солонго руу залгаад “дахин мөнгө зээлэх боломж байна уу” гэж асуусан юм байна лээ. Тэгээд дараа нь над руу залгаад “миний дүү надад байраа барьцаалж авсан 13.000.000 төгрөг дээрээ нэмээд 10.000.000 төгрөг дахин зээл аваад өгөөч” гэж гуйхаар нь би зөвшөөрсөн. Ц.С эгч манай гэрийн гадаа ирээд намайг аваад бид хоёр Солонго гэх хүнтэй уулзаад 10.000.000 төгрөг нэмж авсан. 10.000.000 төгрөг нэмж авахдаа өмнө хийсэн 13.000.000 төгрөгийнхөө гэрээг сунгасан. 2015 оны 12 дугаар сард Ц.С надад хүмүүст онгоцны тийз захиалсан юм. Гэтэл захиалсан тийзийнхээ мөнгийг өгөхгүй бол болохгүй байна гээд 21 цагийн үед яриад авсан. 2016 оны 1 дүгээр сард виз гаргуулах хүмүүсээс мөнгө авсан чинь зарим хүмүүсийн мөнгийг нь буцаагаад өгөх шаардлагатай болоод мөнгөний хэрэг болоод байна. Мөнгө байвал өгөөч гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн юм. Надад үндсэн 23.000.000 төгрөг, Солонго руу шилжүүлсэн зээлийн хүү 1.950.000 төгрөг, мөн Ц.С-н сүүлд авсан 700 долларын хохирол учраад байна...” /хх 6-н 59-60/,
гэрч Б.Зууннастын “...Ц.С-г хүлээгээд машин дотор сууж байхад Ц.С над руу залгаад “чамд бичиг баримт байна уу, ороод ир, би эдгээр хүмүүсээс 7 хоногийн хугацаатай 5.000.000 төгрөг зээлж байгаа юм” гэсэн. Надад бичиг баримт байсан учир Ц.С-н өмнөөс Сайнжаргал гэдэг хүнтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Нэлээд хэд хоногийн дараа Сайнжаргал над руу яриад “танай найз чинь миний мөнгийг өгөхгүй байна, утсаа ч авахгүй байна” гээд уурлаад байхаар нь Ц.С-тай утсаар ярьж энэ талаар хэлэхэд “удахгүй өгнө” гэж хэлээд утсаа тасалсан...” /хх 2-н 68/,
гэрч Ч.Түмэнжаргалын “...Би 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Солонгосоос Монголд ирсэн. Тэгээд 11 дүгээр сард “Шинэ ертөнц” боловсрол зуучлалын төвийг ажиллуулж эхэлсэн. Манай төв Солонгос улс руу оюутан зуучлал, эмнэлэг зуучлалын үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 1 дүгээр сард санагдаж байна зүс таньдаг Булгаа гэх залуутай ажлын шугамаар уулзаж байсан. Дараа нь Булгаа Ц.С гэх эмэгтэйн хамт ирээд надтай танилцуулж байсан. Булгаа надад “энэ эгч эмнэлгийн визээр олон жил дагнаж ажиллаж байгаа. Мэдэхгүй юм байвал энэ эгчтэй холбогдож асууж, хамтран ажиллаж болно” гэж хэлж байсан. Ингээд Ц.С бид хоёр утасны дугаараа солилцсон. 2016 оны 2 дугаар сарын сүүл, цагаан сарын дараагаас 2016 оны 4 дүгээр сарын сүүлч хүртэл эмнэлгийн виз авахгүй байсан... 2 дугаар сарын сүүлчээр Ц.С над руу утасдаад “эгч нь яаралтай 10 хүний виз гаргах гэсэн юм. Хоёр хүн дутаад байна. Чам дээр эмчилгээний яаралтай виз асуусан хүн ирэх юм бол эгчтэйгээ холбоод өгөөрэй” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 3 дугаар сарын сүүлээр Нарантуяа гэх эмэгтэй залгаад “эмчилгээний виз гарах уу” гэхээр нь би Ц.С-н утасны дугаарыг өгсөн... Хэд хоногийн дараа Нарантуяа эгч дахиж залгаад “эгчийнх нь виз гарахгүй байна” гэж хэлсэн. Ц.С-г хайсан боловч тодорхой ажлын газрын хаяггүй, хаана байгаа нь тодорхойгүй, утсаа авахгүй, алга болчихсон... /хх 1-н 208-209/,
“...Ц.С нь надад хамтран ажиллах санал тавихаар нь би үгүй гэсэн. Би байгууллагынхаа зарыг “эмнэлгийн журмаар Солонгос улс руу гаргаж өгнө” гэж тавьсан байдаг. Гэтэл Ариунбат, Нарантуяа гэх хоёр хүн холбогдсон. Тухайн үед Ц.С нь 10 хүнийг багаар гаргах гэтэл хоёр хүн дутаад байна гэсэн. Үүний дагуу Ц.С-тай Ариунбат манай офисс дээр уулзсан. Харин Нарантуяа нь хаана яаж уулзаж, мөнгө өгсөн талаар мэдэхгүй... ” /хх 1-н 229-230/,
гэрч Б.Одонгэрэлийн “...Манай эгч Нарантуяа нь банкнаас группын зээл авах гэж байна, тодорхойлолт аваад ир гэхээр нь би зөвшөөрөөд тодорхойлолт авч өгсөн... Тэгээд Ц.С гэдэг хүнтэй утсаар холбогдож уулзсан. Ц.С нь бид хоёрт баахан хүмүүсийн бүрдүүлсэн бичиг баримт үзүүлээд “манай “Э” ТББ нь эмчилгээний журмаар 3 сараар виз гаргадаг, мөнгөө өгчих” гэхээр нь бид хоёр бэлэн байхгүй гэж хэлээд тэндээсээ гараад банк дээр очоод “Э” гэсэн данс руу 2.900.000 төгрөгийг шилжүүлсэн... Ц.С хэлэхдээ “виз чинь 2-3 хоногт гарчихна, маргааш үлдэгдэл мөнгөө данс руу хийгээрэй” гэж хэлээд салсан...” /хх 1-н 213/,
гэрч Цэгмэдийн Солонгын “...Манай нөхөр Мягмардорж нь “Тэди” төвд лангуу ажиллуулдаг. Хажууд нь суудаг Нарантуяа нь Ц.С-г манай нөхөртэй танилцуулж “Хан-Уул дүүргийн газрын албаны дарга Билэгттэй хамтраад тендер авах гэж байна, урьдчилгаа 30.000.000 төгрөг байршуулах шаардлагатай байна, 7 хоногийн хугацаатай мөнгө зээлдүүлээч, хүүтэй өсгөж өгнө” гэж хэлсэн байдаг. Ингээд Мягмардорж нь Ц.С-д 30.000.000 төгрөг бэлнээр өгсөн ба хажууд нь Нарантуяа байсан... Ц.С нь энэ хугацаанд олон удаа гараар баталгаа гаргаж өгч байсан...” /хх 3-н 98-99/,
гэрч Цэрэнваанчигийн Солонгын “...Миний зүс таних Балган гэх хүн над руу залгаад “манай дүүд мөнгө хэрэг болоод байна, мөнгө байвал өгөөч” гээд удалгүй Ц.С гэх эмэгтэй надтай холбогдоод “манай дүүд мөнгө хэрэг болоод байна, та мөнгө зээлээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “зүгээр зээлж чадахгүй, байр барьцаалбал мөнгө зээлж болно” гэхэд Ц.С “манай дүү гэртээ хүүхдээ хараад сууж байгаа, би өмнөөс нь явж байгаа” гэж хэлээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах 30 дугаар байрны 89 тоот Ариунтуяагийн гэрт ирээд Ариунтуяагийн 2 өрөө байрыг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 13.000.000 төгрөг авахаар тохиролцсон. Ариунтуяа нь өөрөө сарын хугацаанд боломжтой бол төлөөд барагдуулна гэж хэлэхээр нь “би болно, байрыг чинь суллаад өгнө” гэж хэлсэн... Гэрээ байгуулчихаад Баянзүрх дүүргийн үл хөдлөх дээр очоод байрны гэрчилгээг бүртгүүлсэн. Үл хөдлөхөөс гараад 13.000.000 төгрөгийг бэлнээр Ариунтуяад баримт үйлдээд мөнгийг шилжүүлэн өгсөн... Ариунтуяа надаас “эгч ээ, 10.000.000 төгрөг дахиж нэмж зээлээч” гэж гуйсаар байгаад авсан...” /хх 6-н 41-42/ гэх мэдүүлгүүд,
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн “...Ц.С нь 2015 оны 10 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын хооронд буюу гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй, өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдаж чадаж байсан байна. Үйлдсэн хэргийг хариуцах чадвартай байна...” гэх 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 408 дугаартай дүгнэлт /хх 2-н 81-82/,
Хаан банкны дансны хуулга /хх 1-н 111/, орлогын мэдүүлэг /хх 1-н 125, 2-н 198, 202/, орлогын баримт /хх 1-н 146, 181, 198, 2-н 200/, Төрийн банкны “Э” ТББ-ын диспозит дансны хуулга /хх 5-н 172, 174-198/, Монгол банкны ханшийн лавлагаа /хх 6-н 102/ зэрэг нотлох баримтуудаар болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос Ц.С-г 2015 оны эхнээс 2016 оны 3 дугаар сарын хоорондох хугацаанд 21 удаагийн үйлдлээр иргэдийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад 131.002.436 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар,
мөн 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын хугацаанд 15 удаагийн үйлдлээр, нэр бүхий иргэдээс “Солонгос улс руу зорчих виз гаргуулах” зорилгоор баталгаа болгож итгэмжлэн хариуцуулж хадгалуулсан мөнгийг завшиж, нийт 65.010.000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.С холбогдох 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон өөрчилжээ.
Гэмт хэрэг үйлдэгдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан боловч шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар Ц.С-д 5 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин анхан шатны шүүх зүйлчлэлийг өөрчлөхдөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зүйлчлэлийг бүхэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт болгон зүйлчлэлийг өөрчлөх ёстой атал зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан зүйлчлэлийг өөрчилсөн нь буруу болсон тул энэ талаарх зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.С-аас“...мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, прокуророос надад 3 жилийн хорих ял оногдуулах ялын санал гаргасан байхад шүүх хүлээж авалгүй 5 жилийн хорих ял оногдуулсанд гомдолтой байна...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Шүүх Ц.С-д холбогдох хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн түүний гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх ба шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын хэмжээний дотор буюу 5 жилийн хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
Түүнчлэн прокуророос гаргасан ялын саналыг шүүх заавал “харгалзан үзэх” үүрэг болгосон заалт Эрүүгийн хуулиар зохицуулагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.С-н өмгөөлөгч Т.Мөнх-Оргилоос “...Ц.С нь залилан мэхлэх гэмт хэрэг үйлдээгүй, шүүх хуралдаанд нэр бүхий хохирогч, гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, А.Лхагва, Ш.Соёл-Эрдэнэ нар нь гэрчээр худал мэдүүлэг өгсөн, эдгээр гэрчүүд нь уг хэрэгт хамааралтай байх эргэлзээ бүхий байхад шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь: мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Лхагваас /хх 2-н 75/ гэрчээр мэдүүлэг авахдаа тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохих зүйл, хэсгийг сануулж мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, түүнийг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
А.Лхагвыг хуурч мэхлэх аргаар Ш.Соёл-Эрдэнэ, Ц.С нартай бүлэглэн Б.Отгонсайханаас 3.000.000 төгрөг, С.Уранчимэгээс 5.000.000 төгрөг авсан /хх 6-н 164/, Ш.Соёл-Эрдэнийг Ц.С, А.Лхагва нартай бүлэглэн С.Уранчимэгээс 5.000.000 төгрөг авсан /хх 6-н 165/ гэмт хэрэгт холбогдуулан шалгасан боловч нотлогдон тогтоогдоогүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол хэрэгт авагдсан байна.
Мөн мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй, мөн Ц.С-д холбогдох бусдыг залилах гэмт хэрэгт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргилын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд шүүгдэгч Ц.С-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Ц.С-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдөр шүүгч Б.Халиун яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 974 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Ц.С-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Гэтэл тус шүүхийн Ерөнхий шүүгч нь 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр шүүгдэгч Ц.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрт хамааралгүй асуудлаар буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хойш гаргасан хүсэлтийг шийдвэрлэвэл зохих этгээд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн болохыг дурдах нь зүйтэй.