Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 135/шш2017/00440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2017/00422/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ****** баг,********байр,********тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД: ********, утас: 9973 2340/-ын хүсэлттэй

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Миний бие Л.******* нь 1986 онд 10 дугаар анги төгсөөд 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны илгээлтээр Хөтөлийн цемент шохойн комбинатад зуухан цехэд операторчноор ажиллаж байгаад 1994 оны 11 дүгээр сард ажлаасаа гарч Дархан хотын Шарын гол суманд шилжиж ирсэн. Дээрх байгууллагаас гарахад ажлаас халсан тушаал байхгүй учир тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд хөдөлмөрийн дэвтэр болон бусад нотлох баримт, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг үндэслэн Хөтөлийн цемент шохойн комбинатад 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан  байдлын минь тогтоож өгнө үү”   гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад     

ҮНДЭСЛЭХ нь:

            Хүсэлт гаргагч Л.******* нь тухайн үеийн нэрээр Хөтөлийн цемент шохойн комбинатад 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туузан дамжлагын үйлчлэг, операторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргажээ.

******* нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Нийгмийн даатгалын хэлтэст хандахад дээрх байгууллагад ажилд орсон тушаал болон ажлаас халагдсан тушаал байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Л.******* нь тухайн үеийн нэрээр Хөтөлийн цемент шохойн комбинатад 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туузан дамжлагын үйлчлэг, операторчноор ажиллаж байсан болох нь 1988 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хөтөлийн цемент шохойн комбинатаас олгосон Хөдөлмөрийн дэвтэр дэхь ажлын тухай мэдээ хэсэг дэхь 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр МХЗЭ-ийн Төв хорооны илгээлтээр ирсэн тул зуухан цехэд опероторчноор авч ажиллуулав. Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 672 тоот тушаалаар гэсэн бичилт /хх 6/, мөн дэвтэр дэхь 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлав. /2011 онд тушаал нөхөн гаргав/ Хөтөлийн цемент шохой ХК-ийн 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 438 тоот тушаалаар гэсэн бичилт /хх 6/, Хөтөлийн цемент шохой ХК-ийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03/280 тоот албан бичиг /хх 7/, Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Зарим хүмүүсийг ажилд авч ажиллуулах тухай” 672 тоот тушаал /хх 8/, Хөтөлийн цемент шохой ХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Тушаал гаргах тухай” 438 тоот тушаал /хх 10/, Хөтөлийн цемент шохойн комбинатын даргын 1989 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Нярай хүүхдээ асрахаар цалингүй нэмэгдэл чөлөө олгох тухай” 1007 тоот тушаал /хх 11/, Хөтөл цемент шохой ХК-ийн Архивын лавлагаа /хх 12/, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Архивын лавлагаа /хх 13/, 2165 тоот Эвлэлийн илгээлт /хх 5/, гэрч *******ын ... Л.******* нь намайг Хөтөлийн цемент шохойн комбинатад ажилд ороод 2 сар болж байтал Хөвсгөл аймгаас илгээлтээр ирээд туузан дамжлагын операторчноор ажилд орж байсан, тэгээд 1994 онд өөр газар шилжээд ажлаасаа гарч байсан гэсэн мэдүүлэг /хх 23/, гэрч *******ийн ...  Л.******* нь намайг Хөтөлийн цемент шохойн комбинатад ажилд ороод 1 жил орчим болж байтал Хөвсгөл аймгаас илгээлтээр ирж дамжлагын операторчноор ажилд орж байсан, тэгээд 1994 онд Шарын гол сумруу шилжээд явж байсан гэсэн мэдүүлэг /хх 25/ зэргээр тогтоогдож байна. 

Иймд түүний ажиллаж байсан байдлыг тогтоов.

Хүсэлт гаргагч Л.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овгийн ******* ******* /РД: ********/-ыг тухайн үеийн нэрээр Хөтөлийн цемент шохойн комбинатад 1986 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл туузан дамжлагын үйлчлэг, операторчноор ажиллаж байсныг  тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ