Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч- ****************** нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ************** өдөр Чандмань суманд төрсөн. 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Үүрийнтуяа нэгдлийн Шанд бригадад барилгачинаар анх ажилд орж дараа нь тракторын курст явж ирээд Үүрийн туяа нэгдэлд тракторчиноор ажиллаж байгаад 1977 онд цэргийн албанд татагдаж 089 дүгээр цэргийн ангид жолооч цэргээр алба хаагаад 1980 оны 06 сард халагдаж ирсэн. Ингээд 1980 оны 07 сард Үүрийнтуяа нэгдэлд малын ус зөөдөг машины жолоочоор ажилд орж 1993 оны 07 сар хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэрт гарсан, орсон тушаал тогтоолын бичилт дутуу, хийгдээгүй, тушаал хөдөлмөрийн хөлс олголтын зарим баримт олдохгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд бүрдүүлж өгсөн баримтуудыг үндэслэн 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Чандмань сумын Үүрийнтуяа нэгдэлд барилгачин, тракторын жолооч, цистерийн жолоочоор ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********** нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдэлд барилгачин, тракторын жолооч, цистерийн жолоочоор ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 009631 дугаартай гишүүний бат илэрхийлэх дэвтэр /хх-4-14/,

Монголын үйлдвэрчний эвлэлийн 314880 дугаартай гишүүний бат илэрхийлэх дэвтэр /хх-15-32/,

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлийн зөвлөлийн даргын 1974 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаартай “...МТЗ-5 тракторын жолоочоор Шанд бригадын Цэдэнбалжирын Пэрэнлийг 1974 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулсугай” гэсэн тушаалын архивын хуулбар /хх-33/,

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай “...цэргийн албанд явах болсонтой холбогдуулан тракторын жолооч **************** ...1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсүгэй” гэсэн тушаалын архивын хуулбар /хх-34/,

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийн туяа нэгдлийн зөвлөлийн даргын 1980 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай “...цэргээс ирсэн *********** цистерийн жолоочоор 1980 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэсэн тушаалын архивын хуулбар /хх-35/,

Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дугаартай “...********** тамгын газрын жолоочоор авч ажиллуулсугай” гэсэн тушаалын архивын хуулбар /хх-36/,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаартай архивын лавлагаагаар ************* 1971 оны 7-9 дүгээр сар, 1973 оны 1-9 дүгээр сар, 1974 оны 9 дүгээр сар, 1975 оны 1-2 дугаар сар, 5-12 дугаар сар, 1976 оны 1-4 дүгээр сар, 6-12 дугаар сар, 1977 оны 1-3 дугаар сар, 5-7 дугаар сар, 10-12 дугаар сар, 1981 оны 1-12 дугаар сар, 1982 оны 1-12 дугаар сар, 1983 оны 1-12 дугаар сар, 1984 оны 1-12 дугаар сар, 1986 оны 1-10 дугаар сар, 12 дугаар сар, 1987 оны 1-10 дугаар сар, 1988 оны 6-12 дугаар сар, 1989 оны 3-6 дугаар сар, 8-12 дугаар сар, 1990 оны 1, 3-12 дугаар сар, 1991 оны 1-7 дугаар сар, 9 дүгээр сар, 11, 12 дугаар сар, 1992 оны 4-6 дугаар сар, 8, 9 дүгээр сар, 11, 12 дугаар саруудад  цалин авч байсан тухай цалингийн лавлагаа /хх-37-39/,

Батлан хамгаалах яамны төв архивын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 000004147 дугаартай “...************ нь БХЯ-ны сайдын 1977 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар Говь-Алтай аймгаас 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 089 дүгээр ангид цэргийн алба хааж мөн сайдын 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 284243 дугаарын цэргийн батлахтай халагдсан” тухай архивын лавлагаа /хх-46/,

00654 дугаартай Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр эх хувь /хх-47-65/,

1974 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай трактор комбайны курсыг төгссөн тухай ХААЯ-ны харъяа Төв аймгийн Архуст сургуулийн комбинат гэсэн тамга дарсан гэрчилгээ эх хувь /хх-66/,

Говь-Алтай аймгийн намын хорооны 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдөр *********** олгосон талархал эх хувь /хх-67/,

Улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн мэргэжлийн комиссоос олгосон 15654 дугаартай гуравдугаар зэргийн үнэмлэх эх хувь /хх-68/,

 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Социалист хөдөлмөрийн гавшгайч цол олгосон гэрчилгээ эх хувь /хх-73-89/,

1974 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архустайн сургуулийн комбинатаас нээсэн хөдөлмөрийн дэвтэр эх хувь /хх-90-125/ зэрэг баримтуудыг гаргажээ.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан цалингийн лавлагаанд зарим сарууд дутуу, 00654 дугаартай Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлээс нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ************* гэж бичигдсэн, дэвтрийн 8-9 дүгээр хуудсанд Үүрийнтуяа нэгдлийн зөвлөлийн 1972 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Шанд бригадад барилгачинаар томилов гэсэн бичилт хийгдэж нэгдлийн тамга дарагдсан байх боловч /хх-47-52/ 1971 оны 6, 7 дугаар сар, 1973 оны 1-9 дүгээр саруудад цалин хөлс авсан талаар хийгдсэн бичилтэд тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байна /хх-55, 57/.

Түүнчлэн 1974 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архустайн сургуулийн комбинатаас нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ************* гэж бичигдсэн, уг дэвтрийн 6-7 дугаар хуудсанд бичигдсэн Үүрийнтуяа нэгдэлд тракторын жолоочоор авч ажиллуулсан болон цэрэгт явах болсон тул ажлаас чөлөөлөв гэсэн бичилт, 8-9 дүгээр хуудсанд бичигдсэн цэргийн алба хаасан болон нэгдэлд цистерийн жолоочоор авч ажилуулав гэсэн бичилт, 10-11 дүгээр хуудсанд бичигдсэн Чандмань сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор авч ажиллуулав гэсэн бичилтүүдийн огноо, тушаалын дугаар зэрэг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн 50, 21, 42,, 04 дугаартай тушаалуудын огноо, дугаартай тохирч байна /хх-93-98, 33, 34, 35, 36/.

Дээрх хөдөлмөрийн дэвтрийг 2002 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нийгмийн хамгааллын хяналтын 014 дугаартай улсын байцаагч баталгаажуулж тэмдэг дарсан байна /хх-101/.

Мөн нэхэмжлэгч *********** нь 1973 оны 09 дүгээр 04-ний өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн яамны харьяа Архустын сургуулийн комбинатад суралцсан болох нь тус сургуулиас нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1974 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай гэрчилгээ зэргээр тогтоогдож байна /хх-90-92, 66/.

Нэхэмжлэгч ************ 1977 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан ардын армийн 089 дүгээр цэргийн ангид алба хааж 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдөр халагдсан болох нь Батлан хамгаалах яамны төв архивын 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 000004147 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна /хх-46/.

Нэхэмжлэгч ********** ажиллах хугацаандаа Үнэн сонины Амьдрал сэтгүүлийн 222 дугаарт ургац хураах ажилд амжилт бүтээлээр бусдыгаа хошуучлан яваа тухай сайшаагдсан тул Говь-Алтай аймгийн Намын хорооноос 1975 оны 10 дугаар сарын 01-ний өдөр талархал, Улсын автотехникийн хэргийг шалган байцаах газраас 1974 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гуравдугаар зэргийн үнэмлэх, 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Социалист хөдөлмөрийн гавшгайч цол тэмдэг авсан болох нь талархал, үнэмлэх, Социалист хөдөлмөрийн гавшгайчийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна /хх-67, 68, 73/.

Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн 009631 дугаартай гишүүний бат илэрхийлэх дэвтрийг 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нээсэн байх бөгөөд 1979 оны 10-12 дугаар сар, 1980-1986 оны 07 дугаар сар хүртэлх хугацааны /хх-4-11/,

Монголын үйлдвэрчний эвлэлийн 314880 дугаартай гишүүний бат илэрхийлэх дэвтрийг 1976 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нээсэн байх бөгөөд 1975 оны 11, 12 дүгээр сар, 1976 оноос 1977 оны 05 дугаар сар, 1980 оны 8 дугаар сараас 1986 оны 12 дугаар сар, 1991 онуудад татвар төлсөн талаар тус тус бичилт хийгдэж тэмдэг дарж баталгаажсан байна /хх-15-25, 30/,

Мөн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтанд Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлийн 1989 оноос хойших тушаал, захиргаа аж ахуйн 1972 он, 1980 оны цалингийн баримт, Чандмань сумын Засаг даргын 1994 оны захирамж шилжиж ирээгүй болохыг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасаг тодорхойлсон байна /хх-39/.

Иймд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн  ************ нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлийн Шанд бригадад барилгачинаар ажилласан болохыг,

1973 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн яамны харьяа Төв аймгийн Архуст сургуулийн комбинатад трактор комбайны курст суралцсан болохыг,

1974 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдэлд тракторын жолоочоор ажилласан болохыг,

1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд 089 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг,

1980 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугар сарыг дуусталх хугацаанд, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1992 оны 4 дүгээр сараас 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдэл, Үүрийнтуяа компанид жолоочоор ажилласан болохыг тус тус тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1974 оны 7 дугаар сараас 11 дүгээр сарыг дуусталх хугацаа, 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1980 оны 08 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаа, 1985 он, 1988 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуусталх хугацаа, 1989 оны 01, 2 дугаар сарыг дуусталх хугацаа, 1992 оны 01, 2, 3 дугаар саруудад ажилласан болох нь нотлогдоогүй тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан **************** нь 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 08 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдлийн Шанд бригадад барилгачинаар ажилласан болохыг,

1973 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 1974 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Хөдөө аж ахуйн яамны харьяа Төв аймгийн Архуст сургуулийн комбинатад трактор комбайны курст суралцсан болохыг,

1974 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1977 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдэлд тракторын жолоочоор ажилласан болохыг,

1977 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1980 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг дуусталх хугацаанд 089 дүгээр цэргийн ангид цэргийн алба хаасан болохыг,

1980 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1988 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугар сарыг дуусталх хугацаанд, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1992 оны 4 дүгээр сараас 1993 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Үүрийнтуяа нэгдэл, Үүрийнтуяа компанид жолоочоор ажилласан болохыг тус тус тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ